Хайлт хийх

С.Баярын номыг 1000 хувь хэвлүүлэхэд хоёр хоногт борлуулж дуусжээ

  2019-07-05
 
Санжийн Баярын "Жаран хоног-"Жаран"-ы бутархай" ном даваа гарагт хэвлэлтээс гарчээ. Гэвч түүний номыг борлуулж  дууссан гэдгийг "Нэпко" хэвлэх компанийн захирал, нийтлэлч Баабар номын нээлтийн үеэр хэллээ.

Номын нээлт одоо Сөүл ресторан болж байна.

С.Баяр энэ номдоо жар хоногийн турш хоригдож байх үеийн үйл явдлыг дүрслэн бичжээ. 

Тэрээр  “Энэ номыг бичсэн түүх их урт. Хэзээ нэгэн цагт ном болгоно гэж бодож байсан нь боллоо. Жаран хоног гэдэг нь оршлын нэр юм. Гэхдээ ийм хурдан хэвлэнэ гэж санасангүй. Амьдралдаа анх удаа бичсэн ном дээрээ гарын үсэг зурж байна. Баяртай байна. "Халаасанд" дахиад бичих зүйл үлдсэн. Удахгүй гаргана. Оршил нь "жаран хоног" биш байгаасай. Гэрэл гэгээтэй байгаасай л гэж хүсч байна. Харин энэ удаагийн номонд ажиглалт, дүгнэлт, бодол байгаа” гэв.

Баабар “Би “30 жил ном борлуулж байна. Энэ хугацаанд ийм дуулиан шуугиантай ном гарч байсныг мэдэхгүй. Бид мянга гаруй хувь хэвлэсэн. Авч чадаагүй хүмүүс их бухимдалтай байна. Бид тэдний өмнө шараа болж дууслаа. Мөн энэ номыг ердөө тав хоногийн дотор үйлдвэрлэсэн. Өнгөрсөн пүрэв гарагт С.Баяр номоо хэвлүүлье гээд бариад ирсэн. Баасан гарагт манай хүмүүстэй суун, зургийн тайлбараа хийсэн. Амралтын өдрүүдэд хэвлэн, даваа гарагт үйлдвэрээс гарч, лхагва гарагаас номын дэлгүүрүүдэд худалдаж эхэлсэн юм. Би орой энэ номыг уншиж эхлэн, өглөө 6 цагт дуусгасан. Хүмүүс бас над шиг нэг амьсгаагаар уншсан гэж ярьж байна. Зохиолч, сэтгүүлчид олон ч авьяастай нь цөөн. Тэдний нэг нь С.Баяр. Энэ номын талаар би уран сайхны шүүж бичсэн. Ирэх лхагва гарагт сонинд нийтлэгдэнэ. Номын дүрслэл гайхамшигтай. Хүний нүүрний хувирал, орчинтойгоо яаж холбогдож байгаа талаар гайхамшигтай бичсэн байна” гэж номын талаарх сэтгэгдлээ хуваалцав.                    

Нийтэлсэн:

М.Жаргал

Gogo.mn сэтгүүлч

2019-07-05 14:49 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Улаанбаатарын автозамыг гурван бүсэд хувааж, тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж, бэлтгэл ажил явагдаж байна. Ингэхдээ бүсчлэлээс хамааран зогсоолын төлбөр нь харилцан адилгүй байх юм.
Нийт 1851 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ