Хайлт хийх

Дэлхий даяар эх орноосоо дайжсан хүмүүсийн тоо 70 сая давжээ

  2019-06-20
 
Дэлхий даяар дайн мөргөлдөөн, маргааны улмаас орон гэрээсээ дайжаад буй хүмүүсийн тоо 70.8 сая хүрсэн тухай НҮБ-ын дүрвэгсдийн агентлаг мэдээлжээ. Шилжин суурьшсан хүмүүсийн тоо өнгөрсөн жил 2.3 саяар нэмэгдсэн нь урьд өмнө байгаагүй өндөр үзүүлэлт болов.

Энэ тоо сүүлийн 20 жилд хоёр дахин өсжээ.  Дэлхий даяар өдөрт дунджаар 37 мянган хүн шилжин суурьшиж байна.

“Дэлхийн чиг хандлага” илтгэлд дурдсанаар 70.8 сая хүний 25.9 сая нь дайн мөргөлдөөнөөс зугтсан дүрвэгсэд бол 41.3 сая нь эх орондоо орон гэрээсээ дайжин шилжин суурьшсан хүмүүс аж. Харин үлдсэн 3.5 сая нь хилийн чанадад орогнол хүсжээ.

Дүрвэгсдийн тоо өнгөрсөн жил 25.9 саяд хүрсэн байна. Энэ дундаас Венесуэл улсын дөрвөн сая иргэн улсаасаа дүрвэсэн нь 2018 оны тайланд ихээхэн нөлөө үзүүлсэн аж. Түүнчлэн нийт дүрвэгсдийн гуравны хоёр нь Сири, Афганистан, Өмнөд Судан, Мьянмар, Сомали улсын иргэд байжээ.

Эх сурвалж: BBC

Нийтэлсэн:

Э.Онон

Gogo.mn сэтгүүлч

2019-06-20 11:00 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 336 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ