Хайлт хийх

Олон үндэстэн ястан, нутгийн уугуул иргэдийн ХӨРӨГ ЗУРГУУД

  2019-06-20
 
Сибирийн хамгийн хүйтэн хэсэг болох Якутын Саха хотод төрж өссөн жирийн л нэгэн аяллын гэрэл зурагчин Александр Хушушины талаар та бүхэнд танилцуулж байна. Тэрээр 10 жилийн өмнө үүргэвчээ үүрээд гайхалтай аялалд гарч дэлхийн өнцөг булан бүрд хүрч очсон нэгэн аж. Олон үндэстэн ястан, нутгийн уугуул иргэд дээр очиж, тэдний соёл уламжлалаас суралцсан явдал нь түүний амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэг болсон ажээ. Сүүлийн хэдэн жилийн турш "The World faces" хэмээх гэрэл зургийн төсөлд зориулан олон үндэстний соёлын гайхамшиг болон нутгийн иргэдийн хөрөг зураг, бяцхан түүхүүдээр дамжуулан дэлхийд түгээхийг зорьжээ.

Даяарчлагдаж буй өнөөгийн нийгэмд бидний түүх соёл сүйдэж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхалт, шашин хоорондын зөрчил зэргээс болж үндэстний цөөнх өдрөөс өдөрт устан үгүй болж байна. Тэрээр хэлэхдээ “Би эдгээр хүмүүс болон эртний соёл иргэншлийн талаар дэлхийд таниулах, өвөрмөц хэв маягийг нь нийтэд дэлгэх зэргийг эрхэм зорилгоо болгосон”гэв. Энэхүү гэрэл зургийн төсөлд үндэстэн цөөнх хүмүүсийн зан төлөв, тэдний эрхийг хамгаалах басхүү дэлхий дахины үзэл бодлын талаар  тусгажээ.

1. Сепик Папуа, Амбунти, Зүүн сепикийн гол, Папуа Шинэ Гвиней

Зүүн Сепикийн гол нь Сепик тосгондоо цорын ганц "зам" болдог бөгөөд энэ нутагт цахилгаан эрчим хүч, дэлгүүр байдаггүй. Энэ бүс нутаг нь дэлхийд дээгүүр тооцогдох хөгжөөгүй зэс болон алтны арвин нөөцтэй газар ажээ.

2. Цаатан эмэгтэй, Дархадын хотгор, Монголын хойд хэсэгт орших Хөвсгөл аймаг

Цаатан иргэд нь Бүгд Найрамдах Тува улстай хил залган оршдог бөгөөд хамгийн алслагдсан, хүрч очиход бартаатай газарт амьдардаг. Монголдоо тэд цаа бугыг тэжээдэг цорын ганц үндэстэн юм. 80 настай Өлзийсандаг нь 282 цаатан ардын нэг ажээ.

3. Эвэн охин, Саха, Якут, Зүүн хойд Сибирь

Эвэнчууд Манж-Тунгус гаралтай Сибирийн уугуул иргэд юм. Тэд эртний түүхээр баялаг бөгөөд нэгдүгээр зуунаас хойш одоог хүртэл эндээ оршсоор байдаг гайхалтай үндэстэн юм. Тэдний хэлээр ойролцоогоор 5700 хүмүүс л ярьдаг.

4.Боди эмэгтэй, Маго гол, Дубуб Омо, Этиоп

Боди иргэд Маго голын дагуу Зүүн өмнөд Этиопын хамгийн алслагдсан бүсэд мал маллан амьдардаг.

5.Казах эр, Таргын, Монголын баруун хязгаарт орших Баян-өлгий аймаг

Сайлау Жарык Беркучи нь 68 настай бүргэдийн анчин юм. Сүүлийн 37 жилийн турш уламжлалт ан агнуур хийсээр ирсэн. Тэрээр долоо хоногт дунджаар 3 өдөр ан хийж өнгөрөөдөг байна.

6. Ихил охин, Санта Мария Небаж, Гватемал

Түүнийг Оселин Памела Валдез гэдэг. Тэрээр гэр бүлийн хамт Гватемалийн өндөрлөг газруудын нэг болох "Cuchumatan" ууланд амьдардаг. Алслагдсан нөхцлөөс шалтгаалан их олон уламжлалт соёлыг хадгалсаар ирсэн үндэстэн юм. Ихил эмэгтэйчүүд гар хийцийн үндэсний хувцас нэхэж өмсдөг.

7. Ульчи охин, Амур гол, Сибирийн алс дорнод

Булава тосгоны сургуульд 8 настай Анастасиа Кучекта охин өөрийн үндэстний хэл, бүжиг, хатгамлыг сурдаг. Тэрээр ээждээ холтсоор юм сийлж, загасны арьсыг боловсруулахад тусалдаг. Ульчи үндэстэн нь Сибирийн алс дорнодод 2,800 км урт Амур голын дагуу амьдардаг уугуул иргэд юм. Амьжиргааны гол эх үүсвэр нь загас агнуур. НҮБ-ын хийсэн судалгаагаар Ульчи хэл нь маш ховордсон хэлний тоонд зүй ёсоор орж байгаа аж.

8. Папуан бүсгүй; Тамбул, Папуа Шинэ Гвинейн өндөрлөгт

Кукучууд Папуа Шинэ Гвинейн Өндөрлөг хэсэгт орших Лапак тосгонд амьдардаг. Тосгон бүр өөрийн гэсэн өвөрмөц нүүр будалтын хэв маяг, бүжигтэй байдаг. "Sing-sing" наадмыг жилд нэг удаа эсвэл тэмдэглэлт үйл явдлын үеэр зохион байгуулдаг томоохон арга хэмжээ юм.

9. Негидал бүсгүй, Амгүн гол, Сибирийн алс дорнод

Нутгийн иргэд Амгүн голын дэргэдэх алслагдсан тосгонд амьдардаг. Ийшээ зөвхөн завиар явдаг. Учир нь ширэнгэн ойгоор хүрээлэгдсэн үзэсгэлэнт байгальд суурьшин амьдардаг аж.

10. Абориген эр, формфурам, Карпентари муж, Австралийн Кейп Йорк хот

"Cape York Peninsula" нь Австралийн Абориген үндэстэн ньнэлээд их хүн амтай үлдсэн цөөн тооны газруудын нэг юм.

11. Хик эмэгтэй; Вахан хөндий, Афганистаны Бадахшан

Дэлхийн хамгийн өндөр уулсын хэсгээр амьдардаг Хикчууд нь дэлхийд ховордож буй үндэстнүүдийн нэг аж. Илжгийг тээврийн гол хэрэгсэлд ашигладаг. Тэд уламжлал ёсоо хадгалан нүүдлийн мал аж ахуй эрхэлсээр ирсэн. Харин өнөө үед Панж голын дагуу хэсгээр суурьшин, газар тариалан эрхлэн амьдарч байна.

12. Абориген бүсгүй; Lockhart гол, Кэйп Йорк, Квийнсланд, Австрали

1905-1969 оны хооронд Австралийн эрх баригчид абориген хүүхдүүдийг хүчээр гэр бүлээс нь тусгаарлан асрамжийн газарт шилжүүлэх шийдвэр гаргасан байдаг.

13. Буриад бүсгүй; Байгаль нуур, Бүгд Найрамдах Буриад Улс, Зүүн өмнөд Сибирь

Буриад үндэстэн бол Сибирийн нутагт хамгийн өргөн тархсан уугуул нутгийн оршин суугчид юм. Мөн монгол, хятадын нутагт амьдардаг үндэстний цөөнх ажээ. Нийт хагас сая орчим иргэнтэй бөгөөд тэдний 26% Буриад улсдаа амьдардаг гэсэн судалгаа байдаг.

14. Саха Шаман; Лена гол, Бүгд Найрамдах Якут улс, Зүүн хойд Сибирь

Саха хүмүүс дэлхийн хамгийн хүйтэн хэсэгт амьдардаг. Өвлийн улиралд -71C градусаас -96F  градуст хүрдэг. Сахачууд ихэвчлэн бөөгийн шашинтай. 17-р зууны үеэс Сахагийн Бүгд Найрамдах Улс нь Оросын нэгэн хэсэг гэж тооцогддог ч Сахагийн ард түмэн соёл уламжлалаа үеэс үед хадгалсаар ирсэн ажээ.

15. Хули эр; Тари, Хела муж, Папуа Шинэ Гвиней

Хули хүмүүс их өвөрмөц уламжлалтай үндэстний нэг юм. Тухайлбал эрчүүд нь анх бэлгийн харьцаанд орсны дараа эмэгтэйчүүдээс жилийн турш тусгаарлагдан амьдардаг байна.

16. Хамаар бүсгүй; Турми, Дэбуб Омо, Баруун өмнөд Этиоп

Гэрлэсэн Хамаар эмэгтэйг хүзүүний зүүлтээр нь таньж болно. Хамаар хэлээр нийт 42.838 хүн ярьдаг. Тэд Этиопын хүн амын 0.05% -ийг эзэлдэг.

17. Сойоты эр; Ока гол, Зүүн өмнөд Сибирь

Сойотычууд нь Орос, Монголын хилийн дагуу алслагдсан нутагт ан агнуур хийж амьдардаг. Сойоты хэл нь устаж үгүй болсон. 81 настай Владимир Раданович Богданов бол дэлхий дээрх хамгийн сүүлчийн Сойоты үндэстэн аж.

18. Тзутужил эмэгтэй, Атитлан нуур, Гватемагий өндөрлөг газар

Тзутужил нь цэвэр америк  Маяагийн уугуул иргэд юм. Тэд уламжлалт ёс заншил, шашны зан үйлээ үргэлжлүүлэн авч яваа үндэстэн.

19. Папуан бүсгүй; Маси, Папуа Шинэ Гвинейн Баруун өндөрлөг хэсэг

Маси тосгоны бусад хүүхдүүдийн хамт Лафсадио Купаяна охин "Sing Sing" хэмээх үйл ажиллагаанд оролцож буй үеийн зураг юм.

20. Долган залуу; Дудинка, Тимр хойг, Хойд туйлын Сибирь

Долган хүмүүс нь Евразийн хамгийн хойд хэсэг болох  умард мөсөн далайд амьдардаг. 35 настай Дима Чуприн нь арслан, цаа бугын ясаар сийлбэр хийдэг уламжлалт сийлбэрчин юм.

21. Орочи эмэгтэй; Японы тэнгисийн эрэг, Алс Дорнод Сибирь

Орочи үндэстэн нь Японы тэнгисээс зүүн хэсэгт орших Сибирийн Алс Дорнодын эрэг хавиар амьдардаг нутгийн иргэд юм. Орочи хэлээр ярьдаг сүүлчийн хүн 9 жилийн өмнө өөд болсон.

22. Афар бүсгүй; Данжарийн хотгор, Зүүн хойд Этиоп

Афарчууд нь Африк тивийн нутагт орших Афарын гурвалжин орчимд орших нутгийн уугуул үндэстэн юм. Энэхүү нутаг нь далайн түвшнээс доогуур хамгийн нам дор газар байрладаг. Ган гачигт нэрвэгдсэн дэлхийн хамгийн халуун газар гэж нэрлэгддэг.

23. Ненцы залуу, Тихард, Тимирийн хойг, Сибирийн хойд туйл

36 настай Павел Никифоров. Тэрээр Еврази болон дэлхийн хойд хязгаарт алслагдсан тосгон болох Тихардын захирагч юм.

24. Нганасан хүү; Дудинка, Тимирийн хойг, Сибирийн хойд туйл

Сибирийн хойд туйл буюу Евразийн хойд хэсэгт тэд оршдог. 15 настай Веня хэмээх энэ хүү үндэсний хувцсаа өмсөн таниулахаар сууж байгаа нь энэ аж.

25. Орокен залуу; БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алиеэ муж

Oroкенчууд Сибирийн хилийн дагуу Өвөр Монголын алслагдсан хэсэгт амьдардаг.

26. Мам эр; Татос Сантос, Хюнецанамано, Гватемал

Мамчуудын хувьд эрчүүд нь өөрсдийн соёл, зан заншлаа таниулах ёстой гэсэн өвөрмөц уламжлалтай. Нутгийн эрчүүдийн ихэнх нь өдөр бүр ижил малгай, хүрэм өмсдөг.

27. Какүчикэл эр, Гватемалийн Сололла

Майягийн ард түмний дунд нийтлэг байдаг ахан дүүсийн өвөрмөц нэгэн хэлбэр юм.

28. Үдэгэ эр; Красни Яар, Примори, Сибирийн Алс Дорнод

56 настай Сергей С. Суляандзянь зуны цагт хүн орхоодойн ан хийдэг.

29. Каро эмэгтэй; Омо гол, Баруун өмнөд Этиоп

Каро хүмүүс Омо голын эрэг дээр амьдардаг. 19-р зууны төгсгөлд нэгэн аймшигт өвчнөөс болж хүн амаа эрс бууруулсан. Одоо ердөө 1,500 хүн л энэ үндэстэнд үлдсэн.

30. Юкагир эр, Колма гол, Зүүн Хойд Сибирь

60 настай Макар Курилов нь дэлхийн хамгийн хүйтэн, алслагдсан газруудын нэгэн хэсэгт амьдардаг. Тэрбээр зүүн хойд Сибирийн Колма гол дагуух цаа буга хариулж аж төрдөг.

Эх сурвалж: Boredpanda 

Г.Должинсүрэн

2019-06-20 10:30 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 336 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ