Хайлт хийх

Казахстаны нийслэл Астана хотыг "Нурсултан" болгож солих саналыг эрс шүүмжилжээ

  2019-03-21
 
Казахстаны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Касым-Жомарт Токаев тус улсын нийслэл Астана хотыг Нурсултан гэж нэрлэх санал гаргажээ. Энэ тухай сонссон иргэд нийгмийн сүлжээнд ихээхэн шүүмжилжээ.

"Нийслэлдээ Нурсултан гэдэг нэр өгч, Бүгд Найрамдах Казахстан Улсын анхны Ерөнхийлөгч Нурсултан Абишевич Назарбаевын нэрийг мөнхлөх хэрэгтэй" хэмээн Токаев Назарбаевыг албан тушаалаасаа бууснаас нэг хоногийн дараа мэдэгдсэн байна. 

Улмаар тус улсын парламент өчигдөр хотын нэрийг Нурсултан болгох тухай хуулийн төслийг хүлээн авчээ.

Нурсултан Назарбаевын хөшөөг үзэхийн тулд чигээрээ яваад Назарбаевын их сургуулийг өнгөрөөд Нуржол өргөн чөлөөгөөр Нурсултан Назарбаевын гудамж руу эргээрэй

Астана хотын нэрийг Нурсултан болгож өөрчлөх тухай энэхүү саналыг хүчин төгөлдөр болгон хэрэгжүүлэхэд тус улсын тэргүүн гарын үсэг зурах ёстой. Гэвч Назарбаев бүр 2008 онд энэ санааг дэмжихгүй байгаагаа илэрхийлж байжээ. 

Энэ тухай сонссон иргэд Фэйсбүүк болон Твиттерээр ихээхэн элэглэж, шүүмжилжээ.

Тухайлбал, Фэйсбүүкийн хэрэглэгч Рустам Кыпшакбаев "Нурсултан хотын Нурсултан Назарбаевын олон улсын нисэх онгоцны буудалд тавтай морилно уу.

Нурсултан Назарбаевын хөшөөг үзэхийн тулд чигээрээ яваад Назарбаевын их сургуулийг өнгөрөөд Нуржол өргөн чөлөөгөөр Нурсултан Назарбаевын гудамж руу эргээрэй" хэмээн хошигносон байна. 

Твиттерийн хэрэглэгч профессор Преображенский "Казахстаны нийслэл Астана хотыг Нурсултан гэж нэрлэх магадлалтай болчихлоо. Энэ саналыг Назарбаевын залгамжлагч Токаев гаргасан. Мэдэхгүй юм даа. Миний бодлоор "Астана"-гийн араас "витесь" залгачихвал илүү дээр болох юм шиг санагдаж байна" гэжээ. 

/Орч. тайлбар: "Астана+витесь" гэдэг үгийг нийлүүлбэл "остановитесь" гэдэг үгийн утга гарах бөгөөд орчуулбал "больцгоо", "зогсоцгоо" гэсэн утга илэрхийлнэ/

Твиттерийн хэрэглэгч Аркадий Гершман доорх зургийн талаар: "Зурагт Нурсултан /хуучнаар Астана/ хотын Нурсултан номын санд Нурсултан зогсож буй нь" хэмээн бичжээ. 

Астана нэг бус удаа нэрээ өөрчилж байжээ. 3ХУ-ын үед 1961 оноос өмнө Акмолинск, 1961-1992 оны хооронд Целиноград гэж нэртэй байсан бол 1997 онд нийслэлийг шилжүүлж, Астана хэмээн нэрлэсэн билээ. 

Астана хотыг үүсэн байгуулсан цагаас хойш гурван удаа нэрийг нь сольжээ

Бас нэг хэрэглэгч "Нийслэлээ биш нэгэн төрлийн синдромыг Нурсултан гэж нэрлэсэн нь дээр юм байна. Хэрвээ та даргадаа бялдуучилмаар санагдаж байгаа, эсвэл өөрөөсөө дээд албан тушаалтай хүний дэргэд үнэ цэнгүй байгаа мэт санагдаж, айдас мэдэрч байгаа бол та Нурсултанизм өвчтэй болсон байна" хэмээн бичжээ.

Зарим нь бүр өөр улсад ч Ерөнхийлөгчийнхөө нэрээр нийслэлээ нэрлэсэн байдагт анхаарлаа хандуулжээ. Жишээ нь "Казахстаны нийслэлийг Нурсултан гэж нэрлэх нь АНУ-ын нийслэлийг Вашингтон гэж нэрлэдэгтэй адил зэрлэг байна" гэжээ. 

Оросын нэг жиргээч "Санкт-Путинбург болгохгүй байх гэж найдъя" гэв.

"Путинбург"

Бусад улс орнуудад ч нийслэлийг удирдагчийнх нь нэрээр нэрлэж болох талаар хэлэлцүүлэг өрнөв.

Жишээ нь, 1994 оноос хойш Белоруссийг удирдаж байгаа Александр Лукашенкогийн талаар нэгэн Фэйсбүүк хэрэглэгч: "Казахстаны шинэ Ерөнхийлөгч Астана хотыг Нурсултан болгох санал гаргажээ. Ойрын хугацаанд Минск хотыг Александрия гэж нэрлэх байх шүү" гэсэн бол  Оросын нэг жиргээч "Санкт-Путинбург болгохгүй байх гэж найдъя" гэв.

Зарим хэрэглэгч ОХУ-ын нийслэлийг Владимир руу шилжүүлье гэсэн санал ч гаргасан байна. 

Эх сурвалж:BBC

Нийтэлсэн:

А.Мишээл

Gogo.mn сэтгүүлч

2019-03-21 12:20 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Гамшиг ослын үед энгийн иргэд бие биедээ үзүүлж байгаа тусламжийг тайван цагт сайн дурын идэвхтнүүд сурч дадлагажиж гүйцэтгэдэг. Аливаа осол гэмтлийн үед энгийн иргэд бие биедээ зөв тусламж үзүүлснээр амь насыг нь хамгаалах 90 хувийн магадлалтай. Тиймээс иргэд өөрсдийгөө, албан байгууллага ажилчдаа зайлшгүй анхны тусламж үзүүлэх чадвартай болгох, гамшигтай тэмцэх сайн дурын багийнхныг бэлтгэж сургах нь чухал байна. Аливаа байгууллагын сайн дурын баг 15 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Үүнд багийн ахлагч, холбоочин (тухайн объектод хэдэн хүн байсан, тэднээс хэд нь дутуу, хэд нь гэмтэж бэртсэн зэргийг мэдээлнэ), анхны тусламж үзүүлэх таван хүн, өвчтөн зөөвөрлөх дөрвөн хүн, нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ажилтан багтана. Тэд анхны тусламж үзүүлэх чадвартай, гамшиг ослын үед сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болоод бэртсэн иргэдийг зөөхөд бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Харин манай улсын 100 аж ахуйн нэгж тутмын 20-д нь л сайн дурын иргэд байна. Цаашдаа энэ тоог нэмэх үүргийг Монголын улаан загалмайн нийгэмлэг хүлээн ажилладаг. Тус байгууллага олон улсын стандартад нийцсэн, мэргэжлийн багш ажилчдаар сургалтаа зохион байгуулдаг байна. Сургалт дадлага ажилтайгаа нийлээд 4-8 цаг үргэлжилдэг бол сургагч багш нарын сургалт 72 цаг үргэлжилдэг. Ямар нэг гамшиг тохиолдож, хэн нэгэн цус алдсан тохиолдолд ДАР, ӨРГӨ, БОО гэх зарчмаар тухайн эд эрхтнийг өргөнө, дараа нь боолтоо хийгээд эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгөх хэрэгтэй. Харин газар хөдлөлтийн үед ГҮЙХГҮЙ, ЯРИХГҮЙ, БУЦАХГҮЙ. Нэг эгнээгээр баруун гарын зарчмаар барилгаас тайван гарах ёстой юм байна.

  уржигдар

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ