Хайлт хийх

Монгол судлаач Кристофер Эдвуд МУИС-ийн хүндэт доктор болов

  2019-05-21
 
Монгол судлалын нэрт эрдэмтэн, Пенсильваны их сургуулийн профессор Кристофөр Этвудэд өнөөдөр МУИС-ийн дугуй танхимд “МУИС-ийн Хүндэт доктор” цол олголоо. Тэрээр энэ цолыг хүртэж буй 41 дэх эрдэмтэн юм.

МУИС-ийн хүндэт доктор цолыг шинжлэх ухаан, соёл, боловсролыг хөгжүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн, энх тайван, хүмүүнлэг, төр, олон нийтийн салбарын нэрт зүтгэлтэн, гадаадын иргэнд олгодог байна.

“Монголчууд ба Монголын эзэнт гүрний нэвтэрхий толь” бүтээл туурвисан нь Монголчуудын түүх, соёлыг сурталчлахад чухал үүрэг гүйцэтгэсэн бүтээл болжээ.

Кристофер Этвуд өрнөдийн нийгмийн хувьслын онолд шүүмжлэлтэй хандаж, нүүдэлчдийн нийгмийн байгууллын судалгаанд онол, арга зүйн шинэ чиг хандлагыг дэвшүүлсэн эрдэмтэн юм. Түүний МУИС-ийн Түүхийн тэнхимийн сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, багш судлаачдын эрдмийн чадавхыг сайжруулахад оруулсан хувь нэмэр, МУИС-ийн Түүхийн тэнхим, Индиана их сургуулийн Төв Еврази судлалын тэнхимийн хамтын ажиллагааны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн зэргийг үнэлж МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр МУИС-ийн Хүндэт доктор цол олгохоор шийдвэрлэсэн байна.

МУИС-ын захирал Я.ТөмөрбаатарПенсильваны их сургуулийн профессор Кристофер Этвуд нь Нүүдэлчдийн нийгмийн байгууллын судалгаанд онол арга зүйн шинэ чиг хандлагыг нэвтрүүлсэн. Өрнөдөд монгол судлаачдыг бэлтгэх, Монгол улс дахь түүх, антропологийн сургалт, судалгаанд шинэ арга зүйн хандлага нэвтрүүлж, багш судлаачдын эрдмийн чадавхыг сайжруулахад жинтэй хувь нэмэр оруулсан хүн юм” гэж ярив.

Түүнчлэн олон жил Монголын түүхийн хичээлийг зааж, судалгаа хийсэн материалдаа тулгуурлан Монголын түүхийн бүхий л үеийг хамарсан “Монголчууд ба Монголын эзэнт гүрний нэвтэрхий толь” бүтээл туурвисан нь Монголчуудын түүх, соёлыг сурталчлахад чухал үүрэг гүйцэтгэсэн бүтээл болжээ.

Кристофер Этвуд “Би анх 1989 онд энэ танхимд орж ирэхдээ өнөөдөр энэ том түүхтэй их сургуулийн шагналыг хүртэнэ гэж ерөөсөө бодоогүй. Тэр үед энэ танхим жоохон хуучирсан шиг санагдаж байсан. Харин одоо яг Монгол гэр шиг сайхан зассан байгаад би их баяртай байна” хэмээн шагнал авсан сэтгэгдлээсээ хуваалцлаа.

Этвуд Индиана их сургуульд Монгол судлалын хөтөлбөрийг төгссөн магистр, докторын ажлыг удирдаж хамгаалуулсан бөгөөд түүний шавь нар гадаад орнуудын их дээд сургуульд багшилж байна.

Нийтэлсэн:

А.Эрхэмбаяр

Gogo.mn сэтгүүлч

2019-05-21 18:47 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Гамшиг ослын үед энгийн иргэд бие биедээ үзүүлж байгаа тусламжийг тайван цагт сайн дурын идэвхтнүүд сурч дадлагажиж гүйцэтгэдэг. Аливаа осол гэмтлийн үед энгийн иргэд бие биедээ зөв тусламж үзүүлснээр амь насыг нь хамгаалах 90 хувийн магадлалтай. Тиймээс иргэд өөрсдийгөө, албан байгууллага ажилчдаа зайлшгүй анхны тусламж үзүүлэх чадвартай болгох, гамшигтай тэмцэх сайн дурын багийнхныг бэлтгэж сургах нь чухал байна. Аливаа байгууллагын сайн дурын баг 15 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Үүнд багийн ахлагч, холбоочин (тухайн объектод хэдэн хүн байсан, тэднээс хэд нь дутуу, хэд нь гэмтэж бэртсэн зэргийг мэдээлнэ), анхны тусламж үзүүлэх таван хүн, өвчтөн зөөвөрлөх дөрвөн хүн, нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ажилтан багтана. Тэд анхны тусламж үзүүлэх чадвартай, гамшиг ослын үед сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болоод бэртсэн иргэдийг зөөхөд бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Харин манай улсын 100 аж ахуйн нэгж тутмын 20-д нь л сайн дурын иргэд байна. Цаашдаа энэ тоог нэмэх үүргийг Монголын улаан загалмайн нийгэмлэг хүлээн ажилладаг. Тус байгууллага олон улсын стандартад нийцсэн, мэргэжлийн багш ажилчдаар сургалтаа зохион байгуулдаг байна. Сургалт дадлага ажилтайгаа нийлээд 4-8 цаг үргэлжилдэг бол сургагч багш нарын сургалт 72 цаг үргэлжилдэг. Ямар нэг гамшиг тохиолдож, хэн нэгэн цус алдсан тохиолдолд ДАР, ӨРГӨ, БОО гэх зарчмаар тухайн эд эрхтнийг өргөнө, дараа нь боолтоо хийгээд эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгөх хэрэгтэй. Харин газар хөдлөлтийн үед ГҮЙХГҮЙ, ЯРИХГҮЙ, БУЦАХГҮЙ. Нэг эгнээгээр баруун гарын зарчмаар барилгаас тайван гарах ёстой юм байна.

  өчигдөр

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ