Хайлт хийх

Дарсны БУРХАД

  2016-04-29
 
Дарс гэх амтат ундаанд хүн төрөлхтөн хэдийнээс шимтсэн бэ гэдгийг өнөөдрийг хүртэл эрдэмтэд нарийвчлан тогтоож чадаагүй байна.

Харин дарсны гол түүхий эд болох усан үзэм одоогоос 60 гаруй сая жилийн өмнө бий болжээ. Мөсжилтийн үе болон дэлхийн цаг уурын өөрчлөлтийн үр дүнд тэр үеийн төрлүүд устаж үгүй болсон ч шинэ төрлүүд дахин үүсэн бий болсон гэдэг.

Анхны усан үзмийг шувуу болон хөхтөн амьтан идэж байсан бол удалгүй хүн төрөлхтөн амтыг нь мэдэрчээ. Улмаар хүссэн үедээ тэрхүү гайхалтай амтыг мэдрэхийн тулд тарималжуулж, илүү гарснаа дарж исгэн амтат ундаа болгон хэрэглэх болж.

ДАРС ОГТ САНААНДГҮЙ ҮҮСЧ, “САНААТАЙ” ТАРХСАН ТҮҮХ

Археологийн эртний олдвороос үзэхэд МЭӨ 6000 жилийн тэртээ хүмүүс анх усан үзмийн тариалан эрхэлж байсан нь батлагдсан бөгөөд одоогийн Сири улсын нутаг дэвсгэрээс усан үзэм шахдаг байсан бололтой багаж, тоноглол олдсон гэдэг. Эрт үед хүмүүс усан үзмийг нүцгэн хөлөөрөө шахаж, үлдэгдлийг нь шуудайнд савладаг байв. Энэ нь удаан хугацаанд дарагдсанаар өөрөө иснэ. Санаандгүй бий болсон гайхалтай амтыг шавар вааранд хадгалдаг байж.

Усан үзмийг боловсруулах дарсны соёл Кавказын нутаг дэвсгэр (Армен, Гүрж, Азербайджан), Месопотами, алдарт Тигр болон Евфрат мөрний хооронд анх дэлгэрсэн гэж үздэг. МЭӨ 2000 жилийн тэртээ дарсны соёл аажмаар баруун руу Ливанаас эхлэн Египет, Грек зэрэг оронд тархсан байдаг. Грекчүүд Газар дундын тэнгис орчимд тархан суурьшсанаар усан үзмийн тариалан эрхлэх, дарс хийх, уух соёл нь цааш түгэж улмаар Европ тивд очсон байдаг. Тэр дундаа Франц улсын Провинц муж болон Италид өргөн дэлгэрсэн юм. Үүнээс хойш Европын цагаачид болон колончлогчид Испаниас Голланд, Англи цаашлаад Хойд ба Өмнөд Америк, Өмнөд Африк, Шинэ Зеланд хүртэл түгэн дэлгэрсээр дарсны соёл дэлхий даяар тархсан гэдэг.

Эртний Грекчүүд нь дарсыг бурхнаас өгсөн бэлэг хэмээн нэрлэж, дарсыг биширч дарсны бурхан /Диүнисос/-ийг бүтээн, итгэж шүтсээр ирсэн ба түүнийг эртний Ромчууд өвлөн авсан ба Баххүс бурхан гэж нэрлэсэн.

Дарс буюу Wine нь Vinum гэсэн эртний латин үгнээс гаралтай юм.

Чихэрлэг шүүс нь согтууруулах шидтэй, улаан өнгөтэй гашуувтар ундаа болон хувирах нь эртний хүмүүст нэг л ид шидтэй зүйл шиг санагддаг байсан биз ээ. Тиймээс ч тэд дарсанд хүндэтгэлтэйгээр ханддаг байв. Тэр үед дарсыг зөвхөн баяр ёслолоор л ууж цэнгэдэг байж.

Дарсны анагаах чадлыг мөн л эрт дээр үед нээсэн юм. Эртний Грекчүүд "Дарс хоол идэх хүслийг бадрааж, нойрыг сайжруулж, бие бялдрыг чийрэгжүүлдэг" хэмээн үзэхээс гадна, дайн тулаанд шархдагсдыг эмчилдэг байжээ.

Гүн ухаантан Платон бие бялдарыг залуужуулах увидсыг нь үнэлж "өндөр настны сүү"/хөгшрөлтийг удаашруулах/ хэмээн нэрлэсэн нь оргүй үг байсангүй. Өнөө үед ч судлаач, эмч нарын дийлэнх нь "Дарсны зохистой хэрэглээ хүний бие бялдрыг чийрэгжүүлдэг" гэж үзсээр байгаа билээ.

ДАРС БОЛ...

Бүх ундаан дундаас хүнд хамгийн хэрэгтэй нь

Бүх эм тангийн дундаас хүнд хамгийн амттай нь

Бүх идээн дундаас хүнд хамгийн зохистой нь

                                    Плухарт, Грекийн философич

Үргэлжлэл бий...

  Энэхүү мэдээ нь хуучирсан буюу 2016.04.29 - нд нийтлэгдсэн байна.

Дарсны БУРХАД

  2016-04-29
 
2016-04-29 12:24 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ