Хайлт хийх

Ц.Баатархүү: Нийслэлийн захиргааны шинэ байранд 97, нүүхэд 1 тэрбум, тавилга авахад 3 тэрбум төгрөг баталсан

  2019-02-25
 
Төгссөн сургууль:

1999-2003 Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль
1999-2004 Хан-Уул Дээд Сургууль

Боловсрол, мэргэжил, Эрдмийн зэрэг цол:
Дээд, Улс төр судлаач, нийгэм судлалын багш, удирдлага-Хэрэглээний математикч

Ажилласан байдал:
2005-2006 Монгол улсын Засгийн газрын Хэвлэл Мэдээллийн Албаны Дарга
2004-2012 Монголын Лектор Төвийн Захирал
2012-2013 Нийслэлийн Засаг даргын орлогч 
2013-2016 МЛС Трайнинг ХХК-ий УЗ-ын дарга
2014-2016 Улаанбаатар нэгтгэл ОНӨҮГ-ын УЗ-ын дарга
2013 оноос Монгол улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх
2014-одоо Хотын бодлогын судалгааны хүрээлэнгийн зөвлөх
2016 оноос НИТХ дахь Ардчилсан намын Бүлгийн ахлагч
2016 оноос МЛС Трайнинг ХХК-ий захирал

ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ СОНСОХ

Дугаарын хязгаарлалт, сар бүрийн эхэнд согтууруулах ундаа зарахгүй зэрэг шийдвэрийг мөрдөхгүй байлаа гээд...

НИТХ-ыг “эрхзүйн чадамжгүй” гэхийг сонслоо. Учир нь юу вэ?
НИТХ нь нийслэлийн иргэдийн нийтээр дагаж мөрдөх тогтоол, шийдвэр, журмыг баталдаг. Харамсалтай нь, одоо нутгийн удирдлагын байгууллагаас гаргаж байгаа шийдвэрийн эрхзүйн үйлчлэл нь ойлгомжгүй болчихоод байна. Учир нь НИТХ-аас баталсан шийдвэр, тогтоолыг хэрэгжүүлэхгүй бол үүсэх хариуцлагын заалт нь Захиргааны ерөнхий хууль, Зөрчлийн тухай хуульд тусгагдаагүй тул “хэрэгжүүлвэл сайн” гэдэг уриалга шиг болсон гэсэн үг. Хамгийн энгийн жишээ нь, автомашины дугаарын хязгаарлалт мөрдөгдөж байгаа эсэх нь тодорхойгүй. Дугаарын хязгаарлалттай өдөр замын хөдөлгөөнд оролцлоо гээд торгох боломжгүй. Яг үүнтэй ижил сар бүрийн эхний өдөр архи, согтууруулах ундаа худалдаалахгүй гэдэг тогтоол ч зүгээр уриалга. Эрхзүйн ийм тодорхойгүй байдал үүссэн учир НИТХ-аас Хууль зүйн сайд руу үүсээд байгаа нөхцөл байдлыг тайлбарлан “НИТХ-ын төлөөлөгчид, Хууль зүйн яам хамтран ажлын хэсэг байгуулъя” гэх бичиг илгээсэн.
НИТХ төдийгүй, аймгуудын ИТХ-тай холбоотой асуудал, тийм үү?
Тийм. Хууль зүйн яамнаас “Захиргааны ерөнхий хууль, Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулсан, ажиллаж байгаа” гэдэг хариуг бидэнд өгсөн. Ажлын хэсэг нь маш удаан ажиллаж байна. Энэ удаагийн парламентаар дээрх хоёр хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг оруулах эсэх нь ч тодорхойгүй.
Албан бичиг боловсруулж, илгээсэн төлөөлөгчид нь АН, МАН холимог бүрэлдэхүүнтэй юу эсвэл зөвхөн АН-ын гишүүдийн төлөөллөөс илгээсэн үү?
АН-ын бүлгийнхэн.
Та бүхний гаргаж буй шийдвэр дээр үндэслэж Засаг дарга ажлаа хийж байгаа биз дээ. Тэгвэл Нийслэлийн Засаг дарга ямар шийдвэр дээр үндэслэн ажиллаж байгаа гэсэн үг вэ?
Засаг даргын гурван гол шийдвэрийг НИТХ-аас чиглүүлэн баталдаг. Нэгдүгээрт, Засаг даргын үйл ажиллагааны дөрвөн жилийн хөтөлбөрийг санал болгон, баталдаг. Хоёрдугаарт, тухайн жилийн эдийн засаг, нийгмийн зорилтыг баталдаг. Энэ зорилтод тулгуурлан жилийн төсвийн төсөөллийг бий болгодог. Гуравдугаарт, төсвийг баталдаг.
НИТХ-ын төлөөлөгчид цалингүй ажилладаг?
Цалин гэх ойлголт байхгүй. Харин тойрогт ажиллах зардал гэж байдаг. Тойргийн зардал гэдгийг хуулийн заалтанд нийцүүлэхийн тулд урамшуулал гэдэг нэрээр хуваарилдаг. “Урамшуулал” гэх томъёоллын төөрөгдлийг арилгахын тулд Нэгжийн хуулийн зүйл заалтыг УИХ-аар хэлэлцэж, хуульд өөрчлөлт оруулах ёстой. Иргэдийн хурлын төлөөлөгчид нь тухайн тойрогт хийх ажлынхаа саналыг Иргэдийн хурлын ажлын алба руу өгч, ажлын гүйцэтгэлээрээ санхүүжилтээ авдаг.

Нийслэлийн захиргааны байрыг шинээр барихад 97 тэрбум, нүүлгэхэд 1 тэрбум, тавилга худалдаж авахад 3 тэрбум төгрөг баталчихлаа

“Урамшуулал” гэдэг нь жилд хэдэн төгрөг байх вэ?
Нэг төлөөлөгчийн жилийн хугацаанд тойрогтоо зарцуулах зардал нь 40 орчим сая төгрөг байдаг.
Энэ мөнгийг та бүхэн өөрсдөдөө зарцуулдаг гэсэн үг үү тойрогтоо зарцуулдаг юм уу?
Тойрогтоо ажиллахад зарцуулагддаг гэсэн үг. УИХ дээр ч “тойрогтоо зарцуулах зардал” гэж төсөвлөдөг. Түүнтэй л адил.
НИТХ-ын үйл ажиллагааны зардалд 5 тэрбум төгрөгийг 2019 онд зарцуулахаар баталжээ. 45 гишүүн энэ мөнгөөр чухам юу хийдэг юм бол?
Бүх аймаг, нийслэлийн ИТХ-ын төсөв дээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардал тусгагдаж байгаа.
Тэр тусдаа байсан шүү. 6 тэрбум төгрөгийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардал хэмээн тусгасан байна билээ.
НИТХ-ын ажлын алба, хэвлэл мэдээлэл, төлөөлөгчдийн тойргийн зардал гээд зардлууд бий. Мэдээж, шүүмжлэлтэй олон зүйл энэ зардалд багтдаг.
Жишээ нь?
Сөрөг хүчин эрх баригчдад хяналт тавихын тулд “Төсвийн зардлын дэд хороо”, “Хүний эрх ёс зүйн дэд  хороо” гэсэн хоёр хороог авч ажилладаг. Бүх орон нутгийн хурал, УИХ ч адил зарчмаар ажиллаж байна. Энэ жилийн хувьд нийслэлийн төсөвт Нийслэлийн захиргааны байрыг шинээр барихад 97 тэрбум, нүүлгэхэд 1 тэрбум, тавилга худалдаж авахад 3 тэрбум төгрөг баталчихлаа. СХД-ийн захиргааг  барихад 7,5 тэрбум төгрөг баталсан. Бидний зүгээс яагаад одоо ашиглаж байгаа тавилга, хэрэгслээ ашиглаж, 3 тэрбум төгрөгөө хэмнэхийг шаардаж байна.
Та жиргээндээ “Нийслэлийнхэн ийм их мөнгөөр баяр тэмдэглэх гээд байна” хэмээн бичсэн байсан. Хэдэн тэрбум төгрөг байлаа?
Энэ жил баяр цэнгүүнд маш олон тэрбум төгрөг төсөвлөөд байна. Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэхэд 3 тэрбум төгрөг төсөвлөж, 2 тэрбум төгрөгөөр баталсан. АН-ын бүлэг ийм дэмий зүйлсэд, их мөнгө төсөвлөж байгааг эсэргүүцэж, нэлээд тэмцсэн боловч олонхоороо баталлаа. Гэтэл “Зүүн Хойд азийн аялал жуулчлалын төв” болох зардал нь дахиад 3 тэрбум төгрөг. Ингээд нийтдээ таван тэрбум төгрөгөөр юу хийсэн нь тодорхойгүй, талбай дээр болох эвент шоу үйл ажиллагаанд л зарцуулаад дуусах нь.

ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭХ

Улаанбаатат хот 2019 онд 796 тэрбум төгрөгийн орлого олох төлөвлөгөөтэй. Энэ мөнгөний хэд нь улсын төсөвт очих вэ?
Жилд дунджаар 200 орчим тэрбум төгрөгийг нийслэлийн төвлөрүүлсэн орлогоос татдаг. Улаанбаатарын хөрөнгө оруулалтын зардал буюу шинээр хийх бүтээн байгуулалтын ажилд жилд 200 орчим тэрбум төгрөг төсөвлөдөг. Урсгал зардлын тал хувийг нь буюу 100 орчим тэрбум төгрөгийг нийслэлийн нийтийн тээвэрт зарцуулж байна. Үйлчилгээгээ үзүүлж чадахгүй байгаа боловч нийтийн мөнгийг хамгийн үр ашиггүй үрж байгаа салбар бол нийтийн тээвэр болчихоод байгаа юм.
Төвлөрсөн төлөвлөгөөт системтэй байх нь орчин цагт хэр зохистой гэж Та бодож байна?
Монгол Улсад хотууд үүсээгүйн л шинж. Нийслэл Улаанбаатар хот гэж нэрлэж байгаа боловч хамгийн их хүн амтай аймагтай л адил.
Гэхдээ Улаанбаатар хотын захирагч гэдэг биз дээ?
Нэр томъёо нь л тийм. Яагаад ингэж хэлж байна гэхээр хууль эрх зүйн талаасаа хот гэдэг ойлголт байхгүй. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь бүрхэг. Энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийг энэ удаагийн парламент хийгээгүй. Хэрвээ нэмэлт өөрчлөлтийг хийх юм бол Улаанбаатар хотын захирагчид санхүүгийн менежментээ хийх эрх нь нэмэгдэх байсан юм. Одоо Улаанбаатар хот хамгийн их хүн амтай аймаг учир олон аж ахуйн нэгжтэй, тэднээс цуглах орлого ихтэй. Цугласан орлогынхоо тодорхой хувийг улсын төсөвт төвлөрүүлж, үлдсэн багахан хэсгээр нь хөрөнгө оруулалтын ажил хийж байна. Өөрөөр хэлбэл, төсөвт орлого төвлөрүүлдэг агентлагаас нэг их ялгаагүй. Яг үүнтэй адил зовлон бүх аймагт байна. Тиймээс Үндсэн хууль, Нэгжийн тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж, албан ёсоор Монгол Улс хотуудтай болох зайлшгүй шаардлагатай. Ингэж чадвал хотууд нь эдийн засгийн өрсөлдөх чадвартай болох, тэр хэмжээнд Засаг дарга нар нь ажилладаг хүчтэй, ухаалаг засаглалтай болохгүй бол одоо байгаа аймгууд цаашид хөгжих боломжгүй болоод байна.
Дунджаар жилд хотоос 200 тэрбум төгрөгийг бүтээн байгуулалтын ажилд зарцуулдаг юм байна гэж ойлголоо. Тухайлбал, өнгөрсөн жил энэ мөнгөөр юу хийсэн юм бол?
Сүүлийн гурван жил нүдэнд харагдахаар бүтээн байгуулалтын ажил юу хийсэн бэ гэвэл Шөнийн гудамж л байна. Өөр юм байна уу гэдэг асуултыг та бүхэнтэй л адилхан асууж байна. Бид одоо байгаа улстөрчдөө муулахаар улстөржөөд байна гэж үзнэ.

Гэхдээ та бүхэн сөрөг хүчин юм чинь муулах эрхтэй биз дээ?
Улстөржөөд байна гэдэг нүдээр харчихаар эрүүлээр дүгнэж чаддаггүй. Ер нь одоо үүсээд байгаа нөхцөл гэвэл улс, нийслэл, дүүрэг юу хийх вэ гэх уялдаа, зааг нь маш тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, бидний нэн тэргүүнд хийх ажил бол хууль эрх зүйн байдлаа маш тодорхой болгох. Жишээ нь, Төсвийн тухай хуулиар сургууль цэцэрлэг барих ажлыг улсын төсөв хариуцдаг. Гэтэл 2012-2016 онд Улаанбаатарын хүүхдүүд цэцэрлэгт орж чадахгүйд хүрсэн тул нийслэлийн төсвөөс хариуцахаас өөр аргагүй болсон. Тийм учир Улаанбаатар хотод 100 гаруй боловсролын барилга байгууламж 2012-2016 оны хооронд барьсан байдаг. Бусад жилүүдтэй харьцуулахад хамаагүй өндөр тоо. Гэтэл энэ бол Төсвийн тухай хуулийг зөрчин байж НИТХ-аас гаргасан шийдвэр. Цаашид яах вэ гэдэг асуудал л тулгараад байгаа юм.
Нийслэлийн өмчит Урт цагаан гээд хоёр давхар навсархай цагаан байр бий. Энэ байрыг буулгаж, барилга барих шийдвэрийг 2013 онд гаргасан ч түрээслэгчид нь эсэргүүцээд болиулсан. Энэ навсархай барилгыг хэрхэх тухай, юу ярьж байна вэ?
Өмчийн талаах эцсийн шийдвэрийг шүүх гаргадаг. Нийслэлийн иргэдийн хурлаар дахин барилгажуулах асуудлыг оруулахаар тухайн орчинд оршин суугчид, түрээслэгч, эзэмшигчид нь шүүхэд ханддаг. Шүүх дээр ялдаг. Ихэнх газрын маргаан ингэж л шийдэгдэж байна. Урт цагааны асуудал ч адил. Түрээслэгчид нь гадаа ирж жагсдаг, эсэргүүцдэг.
Асуудал түрээслэгчдэд байгаа гэж би бодохгүй байна. Тэд бол өмчлөгч биш түрээслэгчид. Харин илүү гүнзгий ашиг сонирхлын зөрчил АН, МАН-ын хооронд эсвэл үе үеийн нийслэлийн удирдлагуудад байна уу даа гэж харддаг юм. Та юу гэж бодож байна?
Би сайн мэдэхгүй юм. Ер нь нийслэлчүүд өмчөө мэдэж байх хэрэгтэй. Нийслэл Улаанбаатар хотод нийслэлчүүдэд зориулсан эргэлтийн бус 1,2 их наяд төгрөгийн өмч байна. Байшин барилга, хашаа, машин механизм, тохижуулсан цэцэрлэгт хүрээлэн зэрэг нь үүнд ордог. Одоо үнэлгээ нь бүр ч нэмэгдэж байгаа байх. Нийслэлчүүд маань өөрсдийнх нь мэдэлд 1,2 их наяд төгрөгийн өмч байгаа гэдгийгээ мэдэх нь зүйтэй. Энэ бол хэн нэгэн даргын өмч биш шүү.

Хотын удирдлага санхүү, эдийн засгийн зохицуулалт хийх эрх мэдэлтэй болох хэрэгтэй байна

Нийслэлчүүдийн өмч дотор Урт цагааны хоёр давхар барилга орчихсон уу?
Орсон. Ийм хэмжээний өмчтэй байж өмчийн менежментийг яагаад хийж чадахгүй, эдийн засгийн эргэлтэд оруулж, нийслэлчүүдийн сайн сайхан амьдралд хувь нэмрээ оруулж чадахгүй байна вэ. Үүн дээр өнөөх л хуулийн хязгаарлалт байсан учир Нийслэл болон хувийн хэвшил хамтарсан “Улаанбаатар бизнес хөгжлийн корпораци”-г 2015 онд байгуулсан юм. Тэр корпораци руу өмчийнхөө тодорхой хэсгийг шилжүүлээд, корпораци хөрөнгөтэй болсон тул эдгээр өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж, хөрөнгө оруулалт татах зорилготой байсан. Гэвч 2016 онд засаг төр солигдож, тэрхүү корпорацийг татан буулгаад дахиад “Нийслэлийн хөрөнгө оруулалтын корпораци” гэдэг өөр нэртэй, ижил зорилготой корпорацийг НИТХ дээр байгуулаад байна. Монгол Улс хөгжихгүй байгааг бүгдээрээ л мэдэж байна. Шалтгаан нь, нэгдүгээрт хэн нэгэн хүний хийсэн ажлыг нөгөө дарга нь гарч ирээд өөрчлөөд байгаа юм. Хоёрдугаарт, төсөв, төлөвлөгөө ил тод биш байна. Улаанбаатар хотын төлөвлөлтийг нээлттэй болгох хэрэгтэй. Зайсангийн аманд хэн гээч дарга, хэдий хэмжээтэй, ямар зориулалтаар газар авсан гэдгийг хэн ч мэдэхгүй, ИТХ-ын төлөөлөгч ч мэдэж чадахгүй байна. Хаалттай төлөвлөлттэй байснаар хэдэн дарга нар л хождог. Тэгэхээр энэ төлөвлөлтөө ил болгоё, хэрэгжүүлдэг байя л гээд байгаа юм.
Улаанбаатар хотод томоохон зах, худалдааны төвүүд байгаа нь замын түгжрэл үүсгэж байна гэж иргэд бухимддаг. Харахад нэг давхар худалдааны төв мэт боловч Барс зах, Бөмбөгөр худалдааны төв зэргийн гадаа тэнд үйл ажиллагаа явуулж байгаа худалдаачдын барааг хадгалах агуулах контейнер, гараашууд хэчнээн их талбай эзэлж байгааг харж болно. Энэ асуудлыг хэзээ цэгцлэх талаар ярьж байх юм?
Нүүлгэх асуудлыг би дэмждэг. Гэхдээ үүнийг зөвхөн захиргааны аргаар дийлэхгүй юм билээ. Тиймээс захиргааны болоод эдийн засгийн аргыг хослуулан хэрэгжүүлэх нь зөв гэж үзээд байгаа юм. Да хүрээ захад худалдаа эрхэлдгийг болиулахын тулд хотын захад Авто худалдааны төв байгуулж өгснийг бүгд мэднэ. Гэвч хэн ч нүүгээгүй. Авто худалдааны төвд очвол татвараас чөлөөлөх эдийн засгийн зохицуулалт хийх эрх мэдлийг НИТХ-д өгчих хэрэгтэй. Хот гэдэг статусын эрх зүйн орчныг тодорхой болгох хэрэгтэй гээд байгаагийн цаана хотын удирдлага санхүү, эдийн засгийн зохицуулалт хийх эрх мэдэлтэй болох хэрэгтэй байна. Ингэж байж “тэнд нүүвэл татварын ийм хөнгөлөлт өгье” гэж хэлэх эрхтэй болох юм аа. Энэ нь иргэдэд ч сонголт хийх боломжийг олгож байгаа юм.
УИХ дээр гишүүд хуулийн төсөл өргөн барьдаг шиг та бүхэн ч бас НИТХ-д саналаа өргөн барьдаг биз дээ
Ярилцлагын эхэнд миний ярьсан зүйл шүү дээ. Бид хэчнээн санал өргөн барьсан ч түүнийг Хууль зүйн яам бүртгэж авахгүй л бол зүгээр нэг мөрөөдлийн жагсаалт л болж хувирна. Одоогийн эрх мэдлийн тогтолцоогоор бүх эрх мэдэл УИХ, Засгийн газарт байна. Би хуулийн төсөл санаачилсан ч Улаанбаатараас сонгогдсон УИХ-ын гишүүнээр л дамжина. НИТХ-д би санал өргөн барьж болно. Тэр нь тогтоол болоод батлагдаж ч болно. Гэвч тэр тогтоолын заалтыг дагаж мөрдөхгүй бол яах вэ гэсэн хариуцлагын заалт нь аль ч хуульд байхгүй л гэсэн үг.
Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн:

О.Ариунбилэг

Сэтгүүлч

2019-02-25 09:54 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 999 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ