Хайлт хийх

Цэвэрлэх байгууламжийн лаганд унасан хоёр хүнийг аврахаар дахин хоёр ажилтан ороод дөрвүүлээ энджээ

  2019-04-16
 
Төв цэвэрлэх байгууламжийн лаг руу унаж нас барсан дөрвөн иргэний цогцсыг гарган авчээ. Өнөөдөр 15.47 цагт Төв цэвэрлэх байгууламжийн лаг руу хүн уналаа гэсэн дуудлагыг цагдаагийн байгууллага хүлээн авсан байна.

Ослын газарт Сонгинохайрхан дүүргийн онцгой байдлын хэлтсийнхэн ажиллаж, төв шугамаар ирэх бохирыг хаасан боловч ус алдаж байжээ. Мөн тухайн үед хий алдагдаж, шумбалт хийх боломжгүй байсан талаар НЗДТГ-аас мэдээллээ.

Иймээс таван метрийн урт төмрөөр тэмтэрч, ажилтнуудыг хайжээ. Ингээд 16.34 цагт 2, 17.01 цагт 1, 17.23 цагт сүүлийн цогцсыг гарган авсан байна. Лагийг таван машин, хоёр мотопомпоор соруулжээ. 

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Эхлээд хоёр хүн лаг руу унасан. Тэр хоёр хүнийг аврахын тулд дахин хоёр ажилтан лаг руу ороод дөрвүүлээ эндсэн.

Онцгой байдлын аврагчид ослын газрыг орхин явсан. Одоо Цагдаагийн ерөнхий газрын төвийн бүрэлдэхүүн, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн ажилтнууд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэлээ.

НЭМЭЛТ 21.30 ЦАГ: Амиа алдсан дөрвөн хүн Төв цэвэрлэх байгууламжийн ажилтнууд бөгөөд 1981-1987 онд төрсөн иргэд гэдгийг ЦЕГ-аас мэдээллээ. Мөн хордсон таван хүн эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаа аж. Хийнд хордсон хэмээн мэдээлээд байгаа нь лагаас гарч байгаа хорт бодис гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан хэлж байна. 

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд дэмжлэг үзүүлэх, тусгай нөхцөлд ажиллах талаар нийслэлээс шуурхай ажлын хэсэг байгуулаад байна. 

Нийтэлсэн:

Р.Адъяасүрэн

Сэтгүүлч

2019-04-16 19:02 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 731 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ