Хайлт хийх

О.Дөлгөөний аав ээж өнөө орой АНУ руу нисэхээр болжээ

  2019-06-25
 
Монголын сагсанбөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Дөлгөөний ар гэрийнхэн буюу  аав ээж нь өнөө орой АНУ-ыг зорихоор болжээ. Тэдний визний зөвшөөрөл өнөөдөр өглөө гарсан бөгөөд оройны нислэгээр хүү рүүгээ очихоор Америк улсыг зорих аж. 

Түүний ар гэрийнхний визний зөвшөөрөл гарахгүй бага зэрэг удаж байгааг түүний эгч өчигдөр өгсөн ярилцлагадаа дурдаж байсан билээ. 

23 настай О.Дөлгөөн NBA-н финалын тоглолт үзэх гээд АНУ руу зургадугаар сарын 12-ний өдөр явсан ч бие нь гэнэт муудаж элэгний дутагдал буюу элэгний ком гэсэн оноштойгоор одоо АНУ-ын Калифорнийн нэгэн эмнэлэгийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа юм. Эмч нарын шуурхай хурлаар түүний биеийн байдлыг харгалзан элэг шилжүүлэх донорын жагсаалтын хамгийн тэргүүн эгнээнд нэрийг нь оруулжээ.

Өдгөө маш олон хүн түүний төлөө залбирч, хандивт хувь нэмрээ оруулж буйг та бүхэн сошиал орчин дахь #Pray4Dulguun аянаас харж болно.

Нийтэлсэн:

Б.Нямдарь

Сэтгүүлч

2019-06-25 12:00 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 337 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ