Хайлт хийх

Дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар хар тамхи зөөвөрлөж явжээ

  2019-06-06
 
Өнгөрсөн сарын эхээр ХБНГУ-ын Дрезден хотод манай улсын хоёр иргэн саатуулагдсан нь өчигдөр ил болов.     

Дипломатч Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар Истанбулд ирээд удаагүй байхдаа их хэмжээний буюу 70 кг хар тамхи тээвэрлэж явжээ.

2016 онд Унгар дахь ЭСЯ-ны ажилтан Д.Дөхөмбаярыг саатуулсан. Тэрээр их хэмжээний тамхи ачиж, Украины хилээр нэвтрэх гэж байсан юм.

Мөн Болгар улс дахь Элчин сайдын яаманд Элчин зөвлөх байсан Д.Шатарбал 2008 онд мансуурах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг хууль бусаар олж авч, тээвэрлэсэн. Энэ хэрэгтээ 10 жил 10 хоног чанга дэглэмтэй хорих ангид ял эдлэх шийтгэл сонссон юм.

Тэрбээр 2005 оны гуравдугаар сард өөрийн эзэмшлийн С6202 дипломат дугаартай машинаараа дээрх бодисыг тээвэрлэж, Болгораас Турк руу гаргах гэж явахад нь тус улсын Дотоод хэргийн яамны харьяа хүчний байгууллагынханд саатуулсан юм.

Нийтэлсэн:

Б.Чимэг

Gogo.mn сэтгүүлч

2019-06-06 17:10 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ