Хайлт хийх

С.Амарсайхан: Хот тохижилтын ажилчдын цалинг нэмэх боломжийг судална

  2019-04-29
 
Нийслэл хотод бүтээн байгуулалтын ажлууд эхэлсэнтэй холбогдуулан Хотын захирагч С.Амарсайхан өнгөрсөн бямба гарагт Улаанбаатар зочид буудлын өмнөх талбай буюу Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт, засвар үйлчилгээний ажлыг хариуцан хийж байгаа Хот тохижилтын компанийн ажилчидтай уулзав. 

Хотын захирагч “Их хотыг цэвэр цэмцгэр байлгах, нийслэлчүүдийн амьдрах орчныг сайжруулах үйлсэд өдөр шөнөгүй, цаг наргүй хүчин зүтгэж байдаг та бүхэндээ талархал илэрхийлье. Та бүхний хувьд ажлын ихийг хийдэг ч авдаг цалин нь бага байдаг гэдгийг би хувьдаа сайн ойлгож байгаа, цаашдаа хот тохижилтын ажилчдын ажлын ачааллыг хөнгөвчлөх, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр анхааран, цэвэрлэгээ үйлчилгээ, усалгааны зориулалтын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл авч үйлчилгээнд нэвтрүүлнэ.

Хот тохижилт 700 гаруй ажилчидтай, ажилтан бүрийн цаана ар гэрийн амьдрал, үр хүүхдүүдийн хичээл сургалтын зардал, төлбөр гээд олон асуудал бий. Та бүхний цалинг нэмэх боломжийг судална гэдгээ хэлэх байна. Түүнчлэн хотын иргэд хогоо ил задгай хаядаггүй, нийтийн эзэмшлийн гудамж талбайд эвдэж сүйтгэдэггүй ухамсар соёлтой байх юм бол та бүхний ажлын ачаалал ч тэр хэмжээгээр багасна. Тиймээс бид иргэдийнхээ хотын соёл ухамсарыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг санаачлан хэрэгжүүлэхээр зорьж байна” гэлээ.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбадорж Хотын захирагчид хандан “Бид явган хүний зам талбай, арчилгааны зөвхөн цэвэрлэгээ үйлчилгээний зардлыг шийддэг боловч, тохижилт, урсгал засварын зардал төсөвт байдаггүй. Энэ асуудлыг хотын дарга та шийдэж өгөх чиглэлд анхаарч өгөөч гэж хүсэх байна” гэв. Хотын захирагч энэ асуудлыг холбогдох байгууллагуудын саналд үндэслэн шийдвэрлэхээр судлан ажиллана гэдгээ илэрхийлэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Нийтэлсэн:

Э.Оргил

Сэтгүүлч

2019-04-29 08:41 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ