Хайлт хийх

Үндэсний бичиг үсгийн баярын нээлт боллоо

  2019-05-04
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг улс орон даяар тэмдэглэх болсон бөгөөд энэ жил “Үндэсний бичиг үсэг- Тусгаар тогтнол” уриан дор зохион байгуулахаар өчигдөр нээлтээ хийлээ.
Арга хэмжээг нээж БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ, Төрөөс монгол хэлний тухай, номын сангийн тухай анхны хуулиуд, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга, Соёлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус соёрхон баталсан нь хос бичигтэн улс болох бэлтгэл ажлыг хангах, монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, соёлын өвийг хадгалах, хамгаалах, судлах, сурталчлан дэлгэрүүлэх, ашиглах өргөн боломжийг нэмэгдүүлсэн. Иймээс бичиг үсгийн баярыг улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх нь Төрөөс соёлын талаар баримталж байгаа бодлого, салбарын хуулийн хэрэгжилтийг сайжруулах, сурталчлах чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэв.
Нээлтийн арга хэмжээний үеэр БСШУСЯ-ны “Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч” тэмдэг, Ардын багш Дагвын Чойжилсүрэнгийн нэрэмжит “Монгол бичгийн улсын уралдаан”-ы тэргүүн байрын шагналууд, Монгол Улсын Үндэсний номын сангийн нэрэмжит “Ном цом” шагналыг гардуулах ёслол, “Нийслэлийн хэмжээнд хаягжилт болон бараа бүтээгдэхүүнийхээ шошгыг үндэсний бичгээр бичиж хэвшсэн тэргүүний байгууллага, аж ахуйн нэгж”-ийг шалгаруулан шагналаа.
Энэ жил улсын хэмжээнд монгол бичиг үсэг, өв соёлоо сурталчилсан 120 гаруй төрөлжсөн уралдаан тэмцээн, эрдэм шинжилгээний хурал, уулзалт, ярилцлага, сургалт, монголчуудын бичиг үсгийн соёл,  уламжлалыг харуулсан цуврал үзэсгэлэнгүүд зэрэг олон нийтэд зориулсан төрөл бүрийн арга хэмжээг аймаг, нийслэлийн боловсрол, соёлын байгууллагууд  хамтран хийхээр төлөвлөсөн тухайгаа энэ үеэр мэдээлэв. 

Нийтэлсэн:

Э.Оргил

Сэтгүүлч

2019-05-04 11:32 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ