Хайлт хийх

ФОТО: “Инноваци шингэсэн урлагийн бүтээл”-ийн үзэсгэлэнгээс

  2019-06-01
 
Дэлхийн хэмжээний бүтээлийг эх орондоо туурвиж түүнээсээ ашиг олох нь монголчууд бидний нэгэн хүслэн билээ. Тэгвэл сүүлийн үеийн уран бүтээлч залуучууд тэрхүү хүслийг бодит болгон зүтгэж байгаагийн нэгэн илрэл болсон “Mad Nomad /Toy Art/” хамтарсан үзэсгэлэнгээс сурвалжиллаа.

Тавдугаар сарын 31. Оройн 17:30 цагийн үед бид үзэсгэлэнгийн нээлттэй давхцан Монголын урчуудын эвлэлийн уран зургийн галерейд орж ирлээ. Эгнэн зогссон залуучууд, тэднийг тойрон зогсож, бүтээлийг нь үзэхээр ирсэн уран зураг, баримал, урлаг сонирхогчид танхимыг дүүргэж байв. Өрөөний хананд сонирхол татам зургууд өлгөөтэй, жижиг өрөөнүүдэд төрөл бүрийн бүтээлүүд өрөөстэй энэ газраас үнэхээр л “уран” үнэр үнэртэж байна гэлтэй.

Бүтээлчид үзэсгэлэнгээ нээж үг хэллээ. Тусалж дэмжсэн хүмүүстээ талархан, энэхүү үзэсгэлэн нь ямар учиртай болохыг тайлбарлана. Уран бүтээлч Э.Түвшинтөр “Toy art төрөл олон улсын түвшинд хүрч хөгжин, соёл тогтчихсон боловч Монголд сайн мэдэхгүй байсан юм. Тиймээс энэ төрлийг Монголдоо хөгжүүлж, таниулъя гэж бодсоны үндсэн дээр хийхээр болсон. Энэхүү урлагийг хөгжүүлэх, өргөжүүлэхийн тулд өөрийн гэсэн Toy art  галерейтай  болохыг хүсэж байгаа бөгөөд уг үзэсгэлэнгээр эхний алхмаа тавьсан гэж бодож байна” хэмээн ярилаа.

Ийнхүү бид үзэсгэлэнгийн бүтээлүүдийг сонирхож эхлэв. Тоглоом гэхэд хүүхдэд тоглуулахад хайран, уран баримал гэхэд эвдрэхээргүй бат бөх харагдах уг бүтээлүүд тун сонирхол татав. Ялангуяа бүтээлүүдийн нэр өвөрмөц байлаа. “Шинэ үе, Эл тэнгэр, Ахмад дайчин...” зэргээр нэрлэсэн эдгээр “баатрууд” яг л амьд мэт мэдрэмж төрүүлэхүйц болжээ.

Шог зураач С.Цогтбаяр “Энэхүү бүтээлүүд бол “визуал арт”-ын нэг хэлбэр юм. Олон өөр чиглэлийн уран бүтээлч залуус нэг төсөл дээр нэгдэн хийсэн уг бүтээлийн үзэсгэлэн ганц хүүхдэд гэхээсээ илүү өргөн хүрээг хамарсан гэж бодож байна. Учир нь энэ бол урлаг, уран бүтээлийн зэрэгцээ бизнесийн шинэ санаа буюу инноваци шингэсэн урлагийн бүтээл юм. Тухайлбал жилд 10 тэрбум ам.долларын ашиг олдог Японы “манга” комик номын баатруудыг дуурайлган хийсэн үүн шиг бүтээлүүд ашгийнх нь 70-80 хувийг бүрдүүлдэг. Тэгэхээр тэр их хэмжээний ашиг олдог бүтээлүүдтэй энэ тэнцэхүйц бүтээлийг манай монгол залуус хийсэн байна. Иймээс тэднийг дэмжиж, бүтээлүүдийг нь үйлдвэрлэлд нэвтрүүлж, түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй. “Монгол хатадууд” цувралын хатад, “Маамуу”-гийн  Аами, Таами зэрэг монгол бүтээлийн баатруудыг дүрсжүүлэх, тэдгээр цувралуудыг уншиж, үзэх дуртай хүүхдүүдэд тоглоомыг нь бэлдэж өгөхөд бэлэн боловсон хүчин энд байна л гэсэн үг.” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцлаа.

Нээрээ л эдгээр бүтээлийг олон хувиар олшруулж худалдаанд гаргавал ихээхэн ашиг олохоор санагдав. Бидний мэдэх үлгэрийн баатрууд, киноны дүрүүдийг өвөрмөц өнгө төрх, хэлбэртэйгээр хийсэн эдгээр бүтээл энд цугласан олонд ч таалагдаж байгаа нь илт байв.

Э.Түвшинтөр “Би өмнө жил зураг баримал хосолсон үзэсгэлэн хийж байсан юм. Тэр үеэс толгой, хөл, гар нь хөдөлдөг тоглоомон юм шиг хэр нь урлагийн бүтээл хийвэл зүгээр юм гэсэн санаа төрсөн. Эдгээр бүтээлүүдийг хийхэд ойролцоогоор хагас жилийн хугацаа шаардсан ба ихэнх хугацааг материалаа судалж өнгөрөөсөн. Бүтээл урлах үед хамгийн хэцүү зүйл нь санаагаа олох байлаа. Энгийн хүүхдийн тоглоомоос ямар ялгаатай байх, яаж өөрчлөх вэ гэх зэргээр шинэ санаа, шийдэл их шаардсан.”гэв

Өрөөнд цөөхөн байгаа мэт харагдах уг бүтээлд ямар их хүч хөдөлмөр шаардагдсан нь илт байв. Багийн гишүүд болох М.Чингис, М.Цогбилэг, Ц.Оргил,  Э.Түвшинтөр, Б.Цолмонбаяр зэрэг залуус бараг бүгдээрээ өөр өөр урсгал, чиглэлийн уран бүтээлчид боловч энэхүү үзэсгэлэнг хийхийн тулд нэгэн баг болон хамтран ажиллажээ.

Цугласан олон уран бүтээлчидтэй, тэдний бүтээлүүдтэй зургаа даруулан, тэдгээр бяцхан “баатрууд”-ыг өхөөрдөн бас сониучхан үзэцгээнэ. Бид тэндээс “нээрээ л монголын залуус дэлхийн хэмжээний чадвартай болжээ” хэмээн бодолхийлэн гарсан юм.

Нийтэлсэн:

А.Эрхэмбаяр

Gogo.mn сэтгүүлч

2019-06-01 12:40 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Go skate. Уран бүтээлч М.Цогбилэг Hero. Уран бүтээлч. Б.Цолмонбаяр Mad Nomad. Уран бүтээлч М.Чингис Алтан Мүни. Уран бүтээлч Б.Цолмонбаяр Ахмад Дайчин. Уран бүтээлч Ц.Оргил Аянгын хүү. Уран бүтээлч Ц.Оргил Бөртэ Чоно. Уран бүтээлч М.Чингис Гулжан Мангас. Уран бүтээлч Б.Цолмонбаяр Нүгэлтнүүдийг гэсгээгч сахиусан тэнгэр Уран бүтээлч. Б.Цолмонбаяр Төмөр Цэрэг. Уран бүтээлч Ц.Оргил Улаан чөтгөр. Уран бүтээлч М.Чингис Харанхуйн хүлэг баатар. Уран бүтээлч Ц.Оргил Хөлсний цэрэг Уран бүтээлч Э.Түвшинтөр Хөлсний цэрэг Уран бүтээлч Э.Түвшинтөр Хөлсний цэрэг Уран бүтээлч Э.Түвшинтөр Хубилай хаан. Уран бүтээлч Э.Түвшинтөр Шинэ үе. Уран бүтээлч М.Чингис Эл Тэнгэр. Уран бүтээлч Б.Цолмонбаяр

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ