Хайлт хийх

Энэ онд 478 мянган га талбайд тариалалт хийнэ

  2019-05-17
 
-Хаврын тариалалт хийгдэж байна-

Энэ онд улсын хэмжээгээр 387.0 мянган га-д үр тариа, үүнээс 368.0 мянган га-д улаанбуудай, 32.0 мянган га-д малын тэжээл, 29.0 мянган га-д тосны ургамал, 13.8 мянган га-д төмс, 8.9 мянган га-д хүнсний ногоо, 7.3 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 478.0 мянган га-д тариалалт хийгдэнэ.

Үр тарианы тариалалтын явц 8.7 хувьтай, хүнсний ногоо 7.5 хувьтай явагдаж байна. 

Үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1560 гаруй аж ахуйн нэгж иргэн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтыг 490 гаруй аж ахуйн нэгж, хоршоо, 35.0 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэлээ хангаж хангайн болон төвийн бүсэд 5 дугаар сарын 08-наас, бусад бүсүүдэд 05 дугаар сарын 12-ноос хаврын тариалалтын ажил эхэллээ. 

Хаврын тариалалтад зүтгэх хүчний трактор, үрлүүр, хөрс боловсруулах техникээр  тариалалтын ажлыг 14-21 хоногт багтаан гүйцэтгэх боломжтой юм.

Тавдугаар сарын 15-ны байдлаар улсын хэмжээгээр 33.5 мянган га-д үр тариа, үүнээс 31.4 мянган га-д улаанбуудай, 800 га-д төмс, 669 га-д хүнсний ногоо, 1901 га-д тэжээлийн, 5706  га-д тосны ургамал, нийтдээ 42.5 мянган га-д тариалалт хийснээр үр тарианы тариалалтын явц 8.7 хувьтай, төмс 5.8 хувь, хүнсний ногоо 7.5 хувьтай явагдаж байна. 

Хаврын тариалалтад зориулан 228 аж ахуйн нэгж, иргэнд 9.7 мянган тонн үрийн буудайг 30 хувийн, 225 аж ахуйн нэгж, иргэнд 1.2 мянган тонн шатахууныг 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгожээ.

Ус цаг уур, орчины шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 14-18-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, салхи шуурга ихтэй байхаар урьдчилсан төлөв гарч байгаа бөгөөд 16-нд нутгийн хойд хэсгээр, 15, 18-нд зарим газраар, 17-нд ихэнх нутгаар хур тунадас орж, салхи 14-16 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурчДархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байх төлөвтэй байгаа аж.

Нийтэлсэн:

Б.Сондор

Gogo.mn сэтгүүлч

2019-05-17 09:55 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ