gogo logo
  • English
  • Share
  • Yolo
  • Maamuu
12.08
Зурхай
-7
Цаг агаар
2721 | $
Валютын ханш
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • SOS
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Спорт
  • Дэлхийд
  • Соёл урлаг
  • Хуульч
Хэрэгтэй
  • - Соёлын довтолгоо
  • - GOGO тойм
  • - Комик
Ярилцлага
  • - СEO
  • - GOGO cafe
  • - Хурц өнцөг
  • - Элчин сайд
Сонирхолтой
  • - Подкаст
  • - Гарааны бизнес
  • - Бизнес
  • - Дарсны соёл
Бусад
English
Share
Maamuu
Yolo
Үндсэн цэс
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Боловсрол
SOS
Эрүүл мэнд
Технологи
Спорт
Дэлхийд
Соёл урлаг
Хуульч
Хэрэгтэй
Соёлын довтолгоо
GOGO тойм
Комик
Ярилцлага
СEO
GOGO cafe
Хурц өнцөг
Элчин сайд
Сонирхолтой
Подкаст
Гарааны бизнес
Бизнес
Дарсны соёл
Бусад цэс
English
Share
Maamuu
Yolo
Сурталчилгаа
Холбоо барих
Ёс зүйн зарчим
Нүүр
Хайлт
Цэс
  8   Жиргээ
  Цэс
Нийгэм

2019.07.19 Өнөөдөр болсон ОНЦЛОХ таван үйл явдал

  8   Tweet
Б.Сондор
2019-07-19
 8  Tweet

Казахстан улсын Нур-Султан хотод яг одоо явагдаж буй пара пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртжээ. Тэрбээр 247 кг-ийн амжилтаараа дэлхийн рекордыг шинэчилжээ.


Дарьганга мөнгөн урлалын "Нандин өв" үзэсгэлэнг өнөөдөр Монголын үндэсний музейд нээлээ.

Монгол улсад орчин цагийн музей үүсгэн байгуулагдсаны 95 жил, Сүхбаатар аймгийн Угсаатны музейн түүхт 70 жилийн ойн хүрээнд тус музей Дарьганга мөнгөн урлалын сор болсон чамин нарийн ур хийц бүхий мөнгөн эдлэлийн 200 орчим цуглуулга, ард иргэдэд хадгалагдаж буй 10 гаруй үзмэрээс бүрдсэн "Нандин өв" тусгай үзэсгэлэнг нээжээ. Фото мэдээг ЭНД дарж үзнэ үү. 


Шинэ цэнгэлдэх хүрээлэн барих газрын байршлын талаар хэлэлцлээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар олон улсын жишигт нийцсэн 50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэр бүхий Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барих газрын байршлын талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц танилцууллаа.

Зөвлөлийн гишүүд тодорхой дөрвөн газрын байршилд санал хэлж,  үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барих газрыг дахин судалж танилцуулахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга  А.Энхманлайд үүрэг болголоо.

Энэ үеэр хотын Захирагч С.Амарсайхан “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барих асуудлыг төр хувийн хэвшлийн оролцоотой, байнгын ажиллагаатай байх зарчим дээр үндэслэж хийх ёстой. Зах зээлийн хэрэгцээг хангасан жилийн дөрвөн улиралд хэвийн үйл ажиллагаа явуулж байдаг цогцолбор болох Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг байгуулахад хувийн хэвшлийнхний саналыг тусгах хэрэгтэй” хэмээлээ.


Түрээсийн орон сууцны бүртгэлийг nosk.ub.gov.mn цахимаар долдугаар сарын 22-ноос наймдугаар сарын 5-ний өдөр хүртэл амралтын өдрүүдийг харгалзахгүй 24 цагийн турш бүртгэнэ.  Одоогоор уг орон сууцанд ямар ч айл ороогүй байгааг дурдлаа. Түрээсийн уран сууцанд

  • 68 мкв 3 өрөө
  • 39 мкв 2 өрөө
  • 49 мкв 2 өрөө гэсэн байрны төрлүүд байгаа юм.

1мкв талбайн үнэ 1,450,000 төгрөгийн үнэтэй. Түрээслээд өмчлөх иргэд хамгийн багадаа сард 284 мянга төлөөд өмчлөх эрхтэй болно гэх мэт төлбөрийн хэмжээ харилцан адилгүй байгааг дурдлаа. Мөн ипотекийн зээлд хамрагдах боломжтой гэдгийг "Нийслэлийн орон сууцны корпориаци" ХК-ийн захирал Б.Сүхбаатар хэллээ. Дэлгэрэнгүйг дээрх видеоноос хүлээн авна уу. 


-ТОМИЛОЛТ-

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн мэдээллийн албаны урилгаар БНХАУ-ын Ганьсу мужид  Монгол Улсын 50 сэтгүүлч БНХАУ-д ажиллалаа.  Энэ удаагийн айлчлалын гол зорилго  тус улсын газар тариалангийн бүсийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах байв. Ганьсу муж бол БНХАУ-ын баруун хойд хэсэгт байршдаг. Ганьсу муж бол Хатан голын дээд урсгалд байрлалтай, зүүн талаараа Си Чуан муж, Хөх нуур муж, баруун талаараа Шинжаан Уйгар, умард талаараа ӨМӨЗО, Нин Шиатай хил залгадаг эртний торгоны замын зангилаа хот ажээ. Уур амьсгалын хувьд хуурай, хагас хуурай бүс нутагтай. 

Бүх Хятадын ногооны бүтээгдэхүүний хэрэгцээний  70 хувийг эндээс хангадаг бөгөөд зургаан төрлийн бүтээгдэхүүнээрээ алдартай аж. Хонь, загас, гахай, жимс, төмс, эмийн ургамал гэсэн эдгээр бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлээ ядуурлаас гаргах гол хүчин зүйл гэж үздэг  байна. Тиймээс ч тэд энэ удаа тариаланчдаа ядуурлаас гаргах төслийг хэрэгжүүлж эхлээд буй нь энэ. Үүнээс гадна эрчим хүч, түүхий материалын суурин мужийн нэг.

Үргэлжлэлийг ЭНД дарж хүлээн авна уу. 

  8   Tweet
Б.Сондор
Ангилал
Нийгэм
Хэзээ
2019-07-19


Холбоо барих Сурталчилгаа байршуулах Редакцийн ёс зүй

© 2007 - 2019 Монгол Контент ХХК