Хайлт хийх

Монголд онош нь тодрохгүй байгаа өвчтөнүүд гадаадыг зорих ШААРДЛАГАГҮЙ боллоо

  2019-07-05
 
ИНТЕРМЕД ЭМНЭЛЭГ ТЕЛЕМЕДИЦИН ҮЙЛЧИЛГЭЭГ МОНГОЛД НЭВТРҮҮЛЛЭЭ

Монголын хамгийн анхны олон улсын магадлан итгэмжлэгдсэн Интермед эмнэлэг БНЭУ- ын Аполло эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлж буй Телемедицин үйлчилгээг нээх ёслолын үйл ажиллагаа өчигдөр боллоо.

Энэхүү үйлчилгээ нь онош тодорхойгүй өвчин, эмнэлзүйн хүнд тохиолдол зэрэг бүх төрлийн төрөлжсөн мэргэжлийн чиглэлээр эмнэлгийн тусламж үйлчилгээг зайнаас авах, зөв оношийг тодорхойлох боломж олгож байна. Ингэснээр иргэд заавал гадаад орныг зорих шаардлагагүй болохоос гадна цаг хугацаа болон эдийн засгийн хэмнэлтийг бий болгох юм.

Интермед эмнэлэг, Энэтхэгийн Аполло эмнэлгийн эмч нартай хамтран телеанагаахын сүлжээг ашиглан төрөлжсөн мэргэжлийн оношилгоо эмчилгээний зөвлөх үйлчилгээг долдугаар сарын 4-нөөс  албан ёсоор үзүүлж эхэллээ.

Аполло эмнэлгийн Телемедициний үйлчилгээ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, шилдэг үйлчилгээний нэг бөгөөд Интермед эмнэлэг тус эмнэлэгтэй хамтран Телерадиологийн үйлчилгээг нэвтрүүлээд нэг жил болж байна.

МОНГОЛД ГАРСАН БҮХ ОНОШИЛГОО, ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУГ АПОЛЛО ЭМНЭЛЭГТ ИЛГЭЭНЭ

Гадаад орныг зорьж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан өвчтөнүүдийн 87 хувь нь яг үнэндээ гадаад руу явах шаардлагагүй байсан гэх судалгаа гарчээ. Харин Телемедицин үйлчилгээг хөгжүүлснээр тухайн өвчтөнд ямар эмчилгээ нэмж хийх, одоогийн эмчилгээ нь таарч байгаа эсэх цаашлаад эмчилгээний төлөвлөгөөг өөрчлөх зэрэг энгийн зүйлээс авахуулаад өргөн цар хүрээтэй зөвлөх үйлчилгээг гадаадын ур чадвартай эмч нараас авах боломжтой.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр БНЭУ-ын Аполло Группын Ерөнхий захирал Сангита Редди “Телемедицин үйлчилгээг нэвтрүүлснээр Монголд онош нь тодрохгүй байгаа, эрүүл мэндийн ямар нэгэн асуудалтай өвчтөнүүд Энэтхэгийн Аполло эмнэлгийн эмч нараас зөвлөгөө авах боломж бүрдэж байна. Манай эмнэлэг зүрх судас, хавдраас авахуулаад 55 гаруй чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Тухайн өвчтөний Монголд гарсан бүх оношилгоо, шинжилгээний хариуг Аполло эмнэлэгт илгээнэ. Интермедийг төлөөлсөн эмч өвчтөний хамтаар манай эмнэлгийн эмч нартай интернетээр холбогдоод харилцан ярилцах замаар үйлчилгээ үзүүлнэ. Тэд хоорондоо зөвлөлдөж, өвчтөний оношийг тодорхойлно. Хамгийн гол нь онош тодорхойгүй иргэд заавал гадаад орныг зорих шаардлагагүй болж байгаа гэдгээрээ Телемедицин үйлчилгээ давуу талтай” хэмээлээ.

Аполло группын эмнэлгүүдийн хувьд Энэтхэгийн 60 хотод үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дэлхийн өндөр хөгжилтэй оронд бэлтгэгдсэн, чадварлаг 8000 гаруй эмчтэй юм байна. Тус эмнэлэг хамгийн дэвшилтэт технологийг ашиглан, сүүлийн үеийн эмчилгээг нэвтрүүлэн ажилладгаараа онцлог аж.

Телемедициний давуу талууд:

  • Гадаадын төрөлжсөн мэргэжлийн эмчийн зөвлөгөөг гадаад улсыг зорих шаардлагагүйгээр авснаар цаг хугацаа болон эдийн засгийн хэмнэлтийг бий болгох;
  • Хэвтрийн, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг эмнэлэгт өөрийн биеэр ирэх боломжгүй өвчтөн байгаа газраасаа зөвлөгөө авах;
  • Онош тодруулах, оношийн хоёрдогч баталгаажилтыг хийлгэх;
  • Олон төрлийн төрөлжсөн мэргэжлийн эмч нараас өвчтөн өөрийн онош, эрүүл мэнд, эмчилгээний талаар зөвлөгөө авах;

МОНГОЛД АНХ УДАА ГАДААДЫН ӨНДӨР УР ЧАДВАРТАЙ МЭРГЭЖЛИЙН БАГААС ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХААР БОЛЛОО

Интермед эмнэлгийн Ерөнхийлөгч Т.Болормаа "Бид сүүлийн гурван жилийн турш Аполло эмнэлэгтэй харилцаа холбоотой ажиллаж байна. Тус эмнэлэг хөгжиж байгаа улс оронд чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр туршлагатай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмнэлэг гэдгээрээ онцлог.  

Бид Монголд анх удаа гадаадын өндөр ур чадвартай мэргэжлийн багаас зөвлөх үйлчилгээ авах боломжтой боллоо. Орон зай, газар зүйн байршил, цаг хугацаанаас үл хамаараад Монгол иргэдийн эрүүл мэндийн асуудлыг эх орондоо шийдэх боломж гарч байгаад баяртай байна. Телемедицин үйлчилгээний хувьд хүмүүст чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна эмчилгээний зардлыг бууруулахад ихээхэн хувь нэмэр оруулна. Манай мэргэжлийн баг хамт олон, иргэд одоо энэ технологийг зөв ашиглахад илүү суралцах хэрэгтэй” гэлээ. 

Телемедицин үйлчилгээний суурь нь 20-р зуунд тавигдсан ба 40 жилийн өмнөөс АНУ, Европын Холбооны Улсуудад эрчимтэй хөгжиж иржээ. Уг үйлчилгээ өнөө үед ихэнх эмнэлэг, клиник, нийгмийн эрүүл мэндийн байгууллага, хувийн эмнэлгүүдийн салшгүй нэг хэсэг болсон байна.

Ингээд Монголд Телемедицин үйлчилгээний ачаар мэдээлэл технологи ашиглан зайнаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломж нээгдлээ. Хэрэв та оношоо дахин баталгаажуулах, эрүүл мэндийнхээ талаар зөвлөгөө авах, өөрийн биеэр гадаад явах боломжгүй бол Интермед эмнэлгийг зориорой. 

Нийтэлсэн:

Э.Онон

Gogo.mn сэтгүүлч

2019-07-05 13:58 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Улаанбаатарын автозамыг гурван бүсэд хувааж, тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж, бэлтгэл ажил явагдаж байна. Ингэхдээ бүсчлэлээс хамааран зогсоолын төлбөр нь харилцан адилгүй байх юм.
Нийт 1844 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ