Хайлт хийх

PLAYTIME-2019 наадмын эхний өдөр болох онцлох гурван үйл явдал

  2019-07-04
 
Арван найм дахь жилдээ зохион байгуулагдаж буй PLAYTIME наадмын хөтөлбөр, оюун санаа, үзэл баримтлал ба үнэт зүйлсийн хувьд "эрийн цээнд" хүрч, дэлхийн амьд хөгжмийн шилдгийн шилдгийг танилцуулна.

Мөн бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлал, мэдлэгтэй сонголттой бүтээлч залуусыг дэмжих замаар Монгол улсынхаа ирээдүйн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, энэ чиглэлээр наадамд оролцож буй залуучууддаа зориулан үзэл бодлоо илэрхийлэх, туршлага солилцох хамтран ажиллах талбарыг бий болгох зорилготой PLAYTIME+ шинэ агуулгын хүрээнд заавал оролцох чиг хандлага тодорхойлогч 3 арга хэмжээг онцолжээ.

Наадмын эхний өдөр Ла Ви Ен Роуз асар Ногоон амьдралын хэв маягийг залуусдаа уриалан Дэлхийн Ногоон эдийн засгийн холбооны (Green Economy Coalition) болон Эдийн засгийн бодлого, өөрчлөлт судалгааны төв Ногоон амьдралын хэв маягийн залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой Ногоон эдийн засгийн боловсрол, Өөрсдөө бүтээх булан, Залуусын дуу хоолой, хөгжөөнт тоглоомын булангаар дамжуулан Ногоон амьдралын хэв маягийг өөрсдөө бүтээх гэж байна.

Зочин илтгэгчээр минималист амьдралын хэв маягийн хэрэгжүүлэгч залуусын төлөөлөл, Unlock подкастын Б.Тэгшбаяр оролцоно. 

Өөр нэг хөгжлийн чиг хандлага бол яалтчгүй Бүтээлч салбар хэмээн энэ жил Ла Ви Ен Роуз асар хөтөлбөртөө онцолжээ. Наадмын хоёр дахь өдөр НЗДТГ болон Нийслэлийн соёлын газартай хамтран Бүтээлч салбар ба Хотын хөгжил сэдвээр Бүтээлч сэтгэлгээ ба соёл урлагийн салбарын хотын хөгжилд оруулж буй хувь үндэсний болон олон улсын шилдэг туршлагатай танилцах, цаашид энэ чиглэлээр хамтран хөгжих гарц боломжыг Олаф ван Винден. Голландын Today’s art олон улсын медиа урлагийн наадмын захирал, Рижу Нода (Ryuji Noda) Японы Акинавагын Хөгжим ба Crank Co.Ltd болон Sakurazak театрын захирал, Ж.Батбаясгалан, НЗД-ын Ногоон хөгжил, Агаарын бохирдол хариуцсан орлогч, НИХТ, дизайнер Ариунаа Сүри нар оролцоно.

Ла Ви Ен Роуз асрын хөтөлбөрийн оргил хэсэг Наадмын гурав дахь өдөр Нээлттэй нийгэм форумтай хамтран “Монголын Хөгжлийн Сценари” бүтээлч хэлэлцүүлэг байх нээ. Монголын ирээдүйн зураглалыг наадмын оролцогч залуучуудтай хамтран Монголын урлаг соёл, бизнесийн хөгжлийн төлөөлөгч нар хамтран бүтээх юм. Залуус та бүхэн наадмын гурав дахь өдөр Ла Ви Ен Роуз асарт 18:00 цагт хүрэлцэн ирж Н.Жанцанноров, Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт, хөгжмийн зохиолч, С.Саранцацралт, Төрийн соёрхолт зураач, С.Цогтбаяр, Соёлын гавьяат зүтгэлтэн, Шог зураач, М.Эрдэнэбаяр, Зураач, Ж.Мөнхцэцэг, Зураач  Г.Аюурзана, Яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгс, Яруу найрагч, Б.Энхбат, МУЗ-ийн УЗ-ийн гишүүн Д.Энхтүвшин, М-Си-Эс Группийн Дэд Ерөнхийлөгч, О.Батнайрамдал, Unlock podcast-ын үүсгэн байгуулагч нартай хамт Монголын Хөгжлийн Сценарийг бүтээлчэээр хэлэлцэх боломжтой юм байна.

Ла Ви Ен Роуз асрын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу.

2019-07-04 15:30 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 940 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ