Хайлт хийх

Зайон Уиллиамсон зуны лигийг бүтэн өнжинө

  2019-07-08
 
Зуны лигийн эхнийхээ тоглолтод Нью Йорк Никс багийн эсрэг эхний хагаст зүүн өвдгөндөө гэмтэл авсан Зайон Уиллиамсон зуны лигийн үлдсэн тоглолтуудад оролцохооргүй болжээ.

“Зайон ямар нэгэн асуудалгүйгээр өвдгөө хөдөлгөж, бэлтгэлд оролцож байгаа. Иймэрхүү гэмтэл дахин сэдрэх аюултай байдаг учраас бид түүнийг зуны лигийн үлдсэн тоглолтуудад оролцуулахгүй байх шийдвэр гаргасан” гэж багийн удирдлагууд мэдэгдсэн байна.

Зайон Уиллиамсон зуны лигийн анхны тоглолтод гэмтэл авахаасаа өмнө 4/9 довтолж 11 оноо аваад байсан билээ.

Нью Орлеанс Пэликанс – Нью Йорк Никс багуудын тоглолт Лас Вегаст явагдсан бөгөөд орон нутгийн цагаар 20:20 цагт газар хөдлөлт мэдрэгдэж, улмаар шүүгчид тоглолт дөрөвдүгээр үеийн 07:53 минутад тоглолтыг зогсоосон юм.

Зайон Уиллиамсон болон Р.Ж.Барретт нарын нэгнийхээ эсрэг тулах зуны лигийн тоглолтыг үзэхээр одууд болох ЛеБрон Жэймс, Энтони Дэвис, Флойд Мэйведэр нар ирсэн байсан бөгөөд “Thomas & Mack Center” ордонгийн 17’500 суудал бүгд зарагдаж тоглолтын тасалбар нь багадаа л $400 үнэд хүрсэн байна. Мөн 1000 гаруй хэвлэл мэдээллийнхэн ордонд ажиллажээ.

П.Хатансайхан

2019-07-08 16:30 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 1093 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ