Хайлт хийх

П.Амармэнд: Бизнес эрхлэгчид санал гомдол хэлж буй хэрэглэгчийг “дайсан” гэж хардаг, гэтэл хамгийн сайн багш нь

ГАРААНЫ БИЗНЕС 

“Хүмүүс бусдын ярьж байгаа зүйлийг биш хэн хэлснийг нь сонирхдог. Юу хэлэх нь чухал болохоос хэн хэлэх нь тийм чухал биш. Хэн ярьж байна, алдартай юу, хэн ч танихгүй хүн үү гэдгийг бодохоос түрүүлээд энэ хүний ярьж байгаа зүйл миний бизнест хэрэгтэй юу гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Бүх хүнээс суралцаж чаддаг хүн л хөгжиж чаддаг. Ялангуяа бизнес эрхлэгч бол ийм л байх хэрэгтэй” хэмээн ярих энэ хүнийг П.Амармэнд гэдэг.

Тэрбээр, маркетинг, судалгаа, стратеги, борлуулалтын чиглэлээр банк санхүү, үйлдвэрлэл, зөвлөх үйлчилгээний салбарт 11 жил ажилласан туршлагатай. Сүүлийн зургаан жил бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлж, бизнес, энтрепренёршипийн чиглэлээр сургалт зааж байгаа юм.

Мөн тэрбээр, Монголын анхны эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв-ийн гишүүдэд сайн дурын ментор болж, мэдлэг туршлагаа үнэ төлбөргүйгээр хуваалцдаг.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв гарааны болон жижиг бизнес эрхлэгчид бэрхшээлийг даван туулахад нь дэмжлэг үзүүлдэг менторингийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Хөтөлбөрийн хүрээнд өөрийн мэдлэг туршлагаа хуваалцаж буй ”Хөгжлийн шийдэл” ТББ-ын орон нутгийн хөгжлийг дэмжих төвийн менежер, Ханбогд салбарын захирал П.Амармэндтэй ярилцлаа.

-Ажлын гараагаа судалгааны мэргэжилтнээр эхлүүлсэн гэсэн. Бизнест судалгаа хэр чухал талаар яриагаа эхлүүлье.
-Бизнест хамгийн чухал зүйл бол судалгаа. Зарим бизнесийн бүх үйл явц хамгийн сүүлд нэг хариултад унадаг. Тэр нь хэрэглэгчийн “авахгүй” гэсэн хариулт. Таны хийсэн бүх зүйл, хүчин чармайлт хэрэггүй боллоо гэсэн үг.

Хэрэглэгч таны бүтээгдэхүүнийг авах эсэхийг урьдчилан мэддэг зүйл нь судалгаа. Гэтэл бизнес эрхэлж байгаа ихэнх хүмүүс харагддаг зүйл буюу бүтээгдэхүүнээсээ эхэлдэг

Миний хувьд малчин, бизнес эрхлэгчид, оюутан, сурагчид хүртэл олон хүнд бизнесийн хичээл зааж байна. Тиймээс бизнес гэж юу вэ гэдгийг хамгийн энгийнээр ойлгуулахыг хичээдэг. Нэгдүгээрт бизнес бол аливаа юмыг зарах тухай, зарсан зүйлийнхээ мөнгийг авах тухай асуудал. Түүний дараагийн асуудал нь зарах зүйлээ хэрхэн хийх тухай юм.

Зөвлөгөө өгч байхад тохиолдсон нэг жишээгээ ярья. 50 орчим сая төгрөгөөр сайн чанарын Герман бал авчирсан нэг хүн “Бал хичнээн сайн ч Монголын зах зээлд БНХАУ-д үйлдвэрлэсэн бал “дийлчихсэн” байдаг юм байна” гээд халаглаад надтай уулзсан. Энэ тохиолдолд эхний ээлжинд 500 мянган төгрөгөөр бал авчраад түүнийгээ долоо хоног дэлгүүрт тавьж, хүмүүст хэрэглүүлж, авах эсэхийг нь тодруулах хэрэгтэй байсан. Бизнес оршин тогтнох болон эс оршин тогтнохыг шийддэг зүйл нь хэрэглэгч. Хэрэглэгч таны бүтээгдэхүүнийг авах эсэхийг урьдчилан мэддэг зүйл нь судалгаа. Гэтэл бизнес эрхэлж байгаа ихэнх хүмүүс харагддаг зүйл буюу бүтээгдэхүүнээсээ эхэлдэг. Ажлын байр, тоног төхөөрөмж, ажиллах хүчнээ бэлдээд бүтээгдэхүүнээ гаргасан ч тэр нь хэрэглэгчийн хүсэж буй, хэрэгцээт бүтээгдэхүүн биш болж таардаг жишээ олон. Ингээд л бүх зардал салхинд хийсч байгаа юм.

-Бизнесийн санаагаа олонгуутаа л судалгааны ажлаа эхлэх ёстой байх нь ээ.
-Санаа гэдэг чинь бас их сонин. Олон хүний бизнес санаа сонсож байсан. Гэтэл зарим тохиолдолд санаа гээд байгаа тэр зүйл нь санаа биш байх нь бий. Хүмүүст яг ийм зүйл хэрэгтэй юм шиг байна гэсэн бодлоо санаа гэж боддог. Тухайлбал бал хэрэгтэй юм байна гэж бодъё. Шар өнгөтэй бал уу эсвэл хоёр үзүүртэй бал уу гээд улам лавшруулаад ирэхээр заримдаа энэ нь бизнес санаа биш болох нь тохиолдол бий.

Хэрэглэгч юу хүсэж байгааг мэдэхэд их хэцүү. Хүмүүс цангаж байна, ус заръя гэхэд тухайн хүмүүс айраг ууж, мөс зажилж, цай ууж ч юм уу өөр өөр төрлөөр цангаагаа тайлдаг байж болно. Тэгэхээр үүнийг судалсны дараа цангаагаа юугаар тайлахыг нь мэдээд түүнд хүрсэн бүтээгдэхүүнийг олох нь л бизнес санаа гэж ойлгож болно. Тэгэхээр судалгаа бол маш чухал.

Бизнесийг шууд хийгээд үз гэдэг аргачлал дунд ч хамгийн бага зардалтайгаар туршиж үзэх гэсэн зүйл бий. Туршилт ч мөн л адил хийж байгаагийн илрэл

-Хийгээд үзээд бай хэзээ нэг цагт болно, шантрахгүй бай гэх нь ч бий шүү дээ.
-Бизнесийг зоригтой хийгээд үз, хийнгээ суралц гэдэг хандлага бий. Энэ бол зөв. Гэхдээ хий гэдэг нь аливаа зүйлийг мухраар хий гэсэн санаа биш. Судалсныхаа дараа хий гэсэн үг. Бал зарах гээд бүтэлгүйтсэн хүний талаар ярьж байсан даа. Тэр хүн өөрийнхөө балыг БНХАУ-д үйлдвэрлэсэн, зах зээлд элбэг байгаа балнаас гурав дахин удаан хэрэглэнэ гэж тайлбарлаж байгаа юм. Гэтэл би түүнийг нь туршиж үзэх боломжгүй учраас итгэхгүй шүү дээ. Хэрэглэгч ч мөн адил. Бизнест үсэрч орохоос өмнө судалгаа, туршилт заавал хийж байх хэрэгтэй. Бизнесийг шууд хийгээд үз гэдэг аргачлал дунд ч хамгийн бага зардалтайгаар туршиж үзэх гэсэн зүйл бий. Туршилт ч мөн л адил хийж байгаагийн илрэл. Энэ явцад суралцаж байна, сайжруулна гэсэн үг шүү дээ.

Дахиад нэг жишээ авъя. Би Монголын Мэргэшсэн Зөвлөхүүдийн институтэд бизнесийн шинжигээний сургалт заадаг. Сургалтад маань сууж байсан нэг хүн хоёр найзтайгаа нийлээд ISO нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх үйлчилгээ гаргах санаа олжээ. Ингээд л хоёр нь ажлаасаа гараад ажлын байр түрээсэлж, харилцагчидтай уулзаад эхэлсэн чинь тэр бизнес нь “явахгүй” болчихсон. Шууд хийж үз гэх нь болохгүйн жишээ энэ. Эдгээр залуусын хоёр нь эргэн ажилдаа орж, нэг нь өөр бизнес эхэлсэн байна лээ. Тухайн үед та нар ажлынхаа хажуугаар ганц нэг захиалга олоод дараа нь ажлын байр түрээсэлж, ажлаасаа гарч болоогүй юм уу гэж асууж байлаа. Зоригтой эхэлж болно, гэхдээ хэт их зориг бас алдаа болох нь бий.

Гарааны бизнесийн сүүлийн үеийн зөвлөгөөг хараад байхад оролдож үз, гэхдээ зүрхээ үхтэл алдах хэрэггүй, тийм том зориг битгий гарга гэж байгаа юм. Жижиг оролдлогуудыг хий, алдсан ч таны амьдрал, ажил сүйрэхгүй байх хэрэгтэй гэсэн үг. Хамаг зүйлээ барьцаанд тавьж бизнес эхэлж байгаа хүмүүс байна. Тэгвэл та өөрийнхөө дааж чадах эрсдлийг үүр, дахиж босох тэнхээ, эр зориг үлдэхээр хэмжээний алдагдал хүлээхүйц нөхцөлд бизнесийг эхэл гээд байгаа юм.

-Та Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвд сайн дурын ментороор ажилладаг. Хэзээнээс эхлэн сайн дурын ментороор ажиллаж байна вэ?
-”Хөгжлийн шийдэл” ТББ анх менторингийн загварыг оруулж ирж, сургалт зохион байгуулахад нь хамрагдсанаар ментор болох гараагаа эхэлсэн. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв, Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран Английн Лондон хотод төвтэй Youth Business International Олон Улсын Байгууллагын тусгай хөтөлбөрийн дагуу менторшип хөтөлбөрийг зохион байгуулдаг. БЭЭТ-ийн гишүүдэд сайн дурын менторууд мэдлэг туршлагаа үнэ төлбөргүйгээр хуваалцдаг. Би тэдний нэг. Дээр нь Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн сургалт, зөвлөгөө бүх зүйлд нь оролцож ажиллаж байсан.

Жижиг оролдлогуудыг хий, алдсан ч таны амьдрал, ажил сүйрэхгүй байх хэрэгтэй

-Консалтинг ментор хоёрыг андуурах хүмүүс байдаг. Та ялгааг нь тайлбарлаж өгөхгүй юу?
-Ментор болон консалтинг хоёр маш их ялгаатай. Зарим хүмүүс, байгууллагууд ментор нэрээр төлбөртэй үйлчилгээ явуулж байна. Гэтэл менторын үндсэн ойлголт нь төлбөргүй, дээр нь таны асуудал, бэрхшээл дээр ингэ, тэг гэж шууд заавар өгдөггүй, зөвхөн чиглүүлэх, бүтээлчээр ажиллахад нь дэмжлэг үзүүлнэ. Харин консалтинг бол таны үүссэн асуудал бэрхшээлд таны өмнөөс шийдэл олж, шаардлагатай зүйлсийг нь таныг өмнөөс хийж өгөх үйлчилгээ.

Эцэстээ ментортой ажилласан хүн асуудлаа өөрөө шийддэг болж үлддэг бол консалтинг буюу зөвлөх үйлчилгээ авсан хүн дахиад асуудал тулгарахад дахиад л зөвлөхөөсөө тусламж авах хэрэгтэй болдог.

Менторинг нь үнэ төлбөргүй үйлчилгээ бөгөөд шинэ тутам ойлголт учраас өнөөдрийн байдлаар манайд менторуудын нөөц жаахан ховор байгаа.

Харин Монгол компаниуд нэг үеэ бодвол консалтинг буюу зөвлөх үйлчилгээг авах нь ихэссэн. Бидний хувьд олон улсын байгууллагуудтай хамтраад жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгч ажилладаг. Гэвч яг өөрсдөө төлбөр төлөөд ийм үйлчилгээ авах нь төдийлэн их биш л байна. Гэхдээ бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг хувь хүмүүс, компаниуд олширч байгаа учраас цаашид энэ чиглэл түлхүү хөгжих хандлага харагдаж байна.

-Орлого олохгүй, дээр нь таниас цаг зав шаарддаг ийм ажлыг яагаад хийдэг юм бэ?
-Нийгэмдээ хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзэл. Би баян хүн биш ч нийгэмд хувь нэмрээ оруулах, хүнд тустай амьдрах гэсэн хүсэлтэй хүн. Түүний илрэл нь гэж болно. Бусдад туслая гэвэл заавал өөрөө баяжиж дуусахаараа, завтай болохоороо гээд хүлээгээд байх хэрэггүй, өнөөдрийн байгаа боломжоороо нэг ч гэсэн хүнд туслаж байвал зүгээр л гэж боддог. Нэг ч гэсэн хүний бизнес амжилттай болж байвал цаанаа нь хэд хэдэн хүнд ажилтай орлоготой байна шүү дээ. Сүүлийн үед түлхүү нийгэмд ээлтэй бизнес эрхэлж буй хүмүүст ментор хийхийг зорьж байна. Нийгэмд ээлтэй бизнесийн талаар сургалтын материал бэлдэж, зөвлөгөө өгөөд эхэлсэн. Миний чиглүүлж буй хүний бизнес нийгэмд тустай байх юм бол дам утгаараа би илүү өргөн хүрээг хамарч, илүү олон хүнд туслаж чадна.

-Тухайлбал ямар бизнесийг нийгэмд тустай гэж нэрлээд байна вэ. Бизнес эрхэлж байгаа хүн ажлын байр бий болгож байна гэхээр бүх л бизнес нийгэмд тустай юм биш үү.
-Наад санаа чинь зөв л дөө. Хүмүүс бизнес гэхээр мөнгө, ашиг гэж хараад байдаг. Гэтэл орчин үед хүнд туслах зорилгыг нэгт тавьбал мөнгө аяндаа ирнэ гэсэн хандлага бий болсон. Сүүлийн үед байгальд ээлтэй, нийгэмд тустай, гэхдээ ашигтай бизнес байх юм бол үүнийг нийгэмд ээлтэй бизнес гэж үзээд байгаа юм. Нийгмийн зорилгоо нэгт тавьж, ашгийг дараа нь тавьж чадах юм бол түүнийг нь нийгэмд ээлтэй бизнес гэж нэрлэж байна. 

Бизнесийн санаа гаргаж байгаа үед эрдлийн тухай ярих ёсгүй. Шинэ санаа цогшиж байхад эрсдэл гээд хувин дүүрэн ус асгаж болохгүй

Тухайлбал утааг багасгах бүтээгдэхүүн байлаа гэж бодъё. Тэгвэл ашиг төвтэй байгууллага бол энэ угаасаа олон хүний аминд тулсан юм чинь хэд ч байсан авна гээд хоёр дахин үнэтэйгээр 100 ширхгийг зарах нь байна. Харин нийгэмд ээлтэй бизнес бол олныг зарах тусам утаа илүү багасна гээд багахан ашиг нэмээд 300 ширхэгийг зарах жишээтэй. Ийм л ялгаа гардаг. Гадны зарим улс энэ төрлийн бизнесийг тусад нь бүртгэлтэй болгосон байх бөгөөд ашгийнхаа 51-ээс дээш хувийг эргээд нийгэмдээ зарцуулдаг, тэр нь санхүү, татварын тайлан дээрээ баталгааждаг жишиг байна.

Гадны зээл тусламж, хөрөнгө оруулагч, Засгийн газраас үл хамааран нийгэмд тодорхой хэмжээний тасралтгүй өөрчлөлт, хөгжил авчрах нэг үндэс нь бизнес байж болох юм гэдэг үүднээс энэ төрлийг загварыг ашигладаг гэж хэлж болно.

Яг ийм бизнес босгоё гэвэл яаж зорилгоо тавих, нийгмийн асуудлыг хэрхэн тодорхойлох, энэ хоёрын холбоог хүмүүст яаж харуулах, хөрөнгө хүч, хүмүүсийг цуглуулж болох вэ гэсэн сургалтын материал бидэнд бэлэн, туршчихсан байна.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв маань ч өөрөө нийгмийн асуудлыг шийдэж байгаа юм. Эмэгтэйчүүдийг ажлын байртай, орлоготой байлгахын тулд сургалт зохион байгуулж мэдлэг олгож байна, эргээд тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж байна гэдэг нэг төрлийн нийгэмд ээлтэй бизнес гэж болно.

- Ментороор ажиллаад хамгийн анх чиглэл өгч, зөвлөж байсан ментигийнхээ талаар ярихгүй юу?
-“Цэгц” спорт цүнх үйлдвэрлэдэг Б.Ариунсанаа гэж эмэгтэй бий. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв төслийн “Дөрвөн сарын эрчимжүүлсэн инкубатор” хөтөлбөрт хамрагдаж, бизнесийн гараагаа эхэлсэн эмэгтэй л дээ. Тухайн үед би БЭЭТ дээр суурин ажиллаж байсан учраас өдөр болгон л ажил нь ямар яваа, юун дээр асуудал байна гээд ярилцдаг байсан. Харин одоо үндсэндээ цахимаар харилцаж байна. Олон төрлийн спорт цүнх, даавуун тор гээд бизнес нь амжилттай өргөжиж байгаа бизнес эрхлэгч.

-Тэгвэл хамгийн амжилтгүй болсон нь?
-Анх хувцас загварын бизнес эрхэлдэг хоёр бүсгүйд ментор хийсэн. Аль аль нь менторшип тал дээр төдийлэн ойлголтгүй байснаас болоод харилцаа амжилтгүй болсон. Нөгөө талаас асуудал дээр нь шууд зөвлөгөө өгнө гэсэн хүлээлттэй ирсэн юм шиг байгаа юм. Би ярилцаад нэлээн их гэрийн даалгавар өгөөд явуултал дахиж холбогдоогүй. Эерэгээр бодож үзвэл мань хоёр гэрийн даалгавраа хийж дуусаагүй байгаа, эсвэл гэрийн даалгавраа хийж дуусаад цаашдаа ямар нэг асуудал тулгараагүй явчихсан байж болох юм.

-Ямар тохиолдолд менторингийн харилцаа амжилттай болж байна гэж та дүгнэж байгаа вэ?
-Хоёр талын харилцаа учраас ойлголцол чухал. Ментигийн хувьд санаачилгатай, идэвхтэй байх хэрэгтэй. Гэхдээ тэглээ гээд хилээ давж болохгүй. Чиглүүлж байгаа хүнээсээ хөрөнгө оруулалт хүсэх, ажилд нь саад болох, эсвэл ажилд авах гэж байгаа юм шиг шалаад байж болохгүй. Ментор хүний хувьд хэдий хүнд туслая гэж бодож байлаа ч дургүй ламыг дарж сахил хүртээнэ гэдэг шиг “Алив чи яав, юу болж байна” гэж араас нь чаргууцалдаж болохгүй. Гэхдээ хүний асуудлыг шийдвэрлэхэд чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Нэг нь амжилтад хүрье гэсэн чин сэтгэл, нөгөө талаас энэ хүнд чин сэтгэлээсээ тусалъя гэсэн хандлага чухал. Зарим тохиолдолд карьерт хэрэгтэй гээд ментор болж байгаа хүн байна, гэтэл нөгөө талд би мундаг ментортой болсон, зүгээр сууж байсан ч суга татаад босгоод ирнэ гэх хүлээлттэй ч хүмүүс байдаг.

-Бизнес эрхлэгчид гэлтгүй хувь хүмүүс ментортой болох нь элбэг болоод байх шиг.
-Менторшип гэдэг зөвхөн бизнесийн ойлголт биш. Амжилтад хүрье, карьераа ахиулъя, гэр бүлийн харилцаагаа сайжруулъя гээд олон чиглэлээр ментортой болж болно.

Өөрийнхөө сэтгэлээр унадаг хэмжээг мэдэж аваад түүнийгээ бага зэргээр өндөрсгөөд түүнийгээ давж чаддаг сэтгэлийн хат бий болгож байх хэрэгтэй

-Бизнесээс гадна хувь хүний хөгжлийн чиглэлээр ментор хийдэг гэж байсан.
-Хүссэн хүсээгүй л сургалтын үеэр энэ сэдвийг ордог. Гэтэл би сэтгэлзүйч, философич биш, уг нь бол математикч хүн байгаа юм. Ер нь бол бизнесийн зөвлөх, сургагч багшаар ажилласнаар нэг бизнес дээр 5 жил ажиллахад тулгарах байсан асуудал бэрхшээлүүдтэй нэг жилийн дотор нүүр учрах боломжтой. Энэ нь маш их туршлага болдог. Өнгөрсөн хугацаанд багагүй алдаж байлаа, түүнээсээ суралцана. Ном уншина, түүнээсээ бас мэдлэг олж авч байна. Бизнес ч бай ажил ч бай сайн явъя гэвэл хувь хүний хандлага, сэтгэлзүй, сэтгэлгээнээс шалтгаалдаг. Тиймээс зайлшгүй ярьдаг.

-Менторуудаас та ямар бизнес хийж байсан хүн бэ гэдэг асуулт их ирдэг байх?
-Энэ их түгээмэл асуулт. Би сүүлийн зургаан жил зөвлөгөө, сургалт хийж байна. Сургалтын төгсгөлд заавал нэг хүн гараа өргөөд “Та ямар бизнес хийдэг билээ” гээд л асууна. Зөвлөгөө өгөх гээд уулзахад ч асууна. Миний хувьд зөвлөх үйлчилгээ, сургалтын бизнес хийж байна. Сургалтын бүтээгдэхүүнийг компани, олон улсын байгууллагад зарж байна, түүнийгээ хөгжүүлж байна, орлогоо авч байна. Зөвлөгөө өгч байна гэдэг хийсвэр бүтээгдэхүүнийг бий болгоод, хөгжүүлээд, үнэлээд түүнийгээ зарж байгаа хэрэг. Бизнес бол нэг юмыг бүтээж, зарж, орлого авдаг зүйл гэж хэлсэн.

Сэтгэлзүйн талын юм сонирхдог учраас би энэ асуултыг бас бодож байсан. Манайханд нэг ийм асуудал байна. Хүн юм ярихаар юу хэлсэн нь чухал байтал хэн хэлснийг нь их сонирхдог. Сэтгэлгээний асуудал л байгаад байгаа юм. Юу хэлэх нь маш чухал, хэн хэлэх нь тийм чухал биш шүү дээ. Б.Ренчин гуай “Сайн нь миний багш, муу нь миний багш” гэж хэлсэн байдаг. Энэ нь хүн бүрийг багшаа гэж харах хэрэгтэй гэсэн санаа. Учир нь сайн хүнээс сайныг нь сурдаг байхад муу хүнээс яагаад муу байж болохгүйг сурдаг байх жишээтэй. Хүүхдийн хольцгүй гэнэн асуултаас ч сурах юм их бий. Тэгэхээр үүнийг ч бодох хэрэгтэй.

Манайхны нэг алдаа байдаг хэрэглэгчийг хуурч болох юм шиг, нэг удаагийн үнэ цэнээр үнэлдэг. Хэрэглэгчийг зөв үнэлэх хэрэгтэй

Ийм асуултын цаана биеэ тоох үзэл байна гэж би боддог. Би бол чухал, мундаг хүн, өөрөөсөө мундаг хүнээс л зөвлөгөө авбал авна гэж бодож байгаа юм. Та хэн хэлснийг нь сонирхож байгаа бол өөрөөсөө илүү хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй. Гэхдээ эцсийн бүлэгт өөрийгөө тоохоо болиод бүх хүнээс суралцаж чаддаг хүн л хөгжиж чаддаг. Ялангуяа бизнес эрхлэгч бол ийм л байх хэрэгтэй.

Хэн ярьж байна, алдартай юу, хэн ч танихгүй хүн үү гэдгийг бодохоос түрүүлээд энэ хүний ярьж байгаа зүйл миний бизнест хэрэгтэй байна уу гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Юу хэлж байгааг нь бод хэн хэлж байгааг нь бодох шаардлагагүй.

-Нэг хэсэг нь бизнес эрхлэх хүн өөдрөг бай гэдэг. Гэтэл зарим нь эхлээд эрсдлээ тооц гэдэг.
-Бизнесийн үе шат бүр дээр ялгаатай. Бизнесийн санаа гаргаж байгаа үед эрдлийн тухай ярих ёсгүй. Шинэ санаа цогшиж байхад эрсдэл гээд хувин дүүрэн ус асгаж болохгүй. Санаа гаргаж байгаа үед хүнд сөрөг зүйл ярилгүй, үлээж, өрдөж түүдэг болгох хэрэгтэй. Харин түүдгээ түймэр болгохоос сэргийлэн тойруулаад ус асгаж эрсдлээс сэргийлэх жишээтэй. Эрсдлийг тооцож, өөдрөг байх хэрэгтэй. Тэнцвэрийг нь хадгалах нь чухал.

Хандлага гэхээр зөв сэтгэлээр бизнес хийвэл ашиг заавал гарна. Орчин үед хэн нэгнийг хуураад ашиг олох боломж байхгүй болсон. Хүн бүрийн гарт сонин сэтгүүл, телевиз, радиог багтаасан ухаалаг утас байна. Манайхны нэг алдаа байдаг хэрэглэгчийг хуурч болох юм шиг, нэг удаагийн үнэ цэнээр үнэлдэг. Хэрэглэгчийг зөв үнэлэх хэрэгтэй. Хэрэглэгч насан туршдаа л худалдан авалт хийдэг. Гэтэл манайханд нэг л удаа худалдан авалт хийдэг юм шиг боддог бизнес эрхлэгчид олон. Дэлгүүрээс 1000 төгрөгийн худалдан авалт хийгээд и-баримт асуухад мянгахан төгрөгөөр юм авсан юм байж юу гээд байгаа юм гэхийг би өөрийн биеэр харж байлаа. Тэр худалдагч тухайн хэрэглэгчийг 1000 төгрөгийн үнэтэй гэж хараад байна. Гэтэл бизнес эрхлэгч ингэж харж хэзээ ч болохгүй. Тэр хүн талх авлаа гэж бодоход өдөр бүр нэг талх, жилд 365, 40 жил авбал 14 мянга орчим талх авах байтал 1000-хан төгрөгийн юм авдаг хөөрхий зайлуул гэж харж байгаа юм.

Бизнес хийхэд шийдэл, хүн хүч хэрэгтэй, ажлын байр, тоног төхөөрөмж хэрэгтэй. Харин эдгээрийг авахад мөнгө хэрэг болдог. Гэтэл заримдаа эдгээрийг мөнгөгүйгээр ч бий болгож болно

Хоёрдугаарт нэг хэрэглэгчийг нэг хүн гэж хардаг. Түүнтэй муудвал дараагийн хүнтэй, дахиад дараагийн хүнд бүтээгдэхүүнээ зарна гэж боддог. Гэтэл нэг хэрэглэгчийн цаана маш олон хүнд мэдээлэл хүрэхээр болсон.

Хэрэглэгч хаан гэдэг үг бий. Манайх уриа лоозон шиг л хэрэглэдэг болж. Яагаад ингэж нэрлэдэг вэ гэхээр хаан бол шийдвэр гаргах эрх мэдэлтэй. Яг үүн шиг хэрэглэгч үүнийг “авна”, “авахгүй” гэсэн шийдвэрийг гаргана. Үүнийг бизнес хийж байгаа хүн мэдэж байх ёстой. Тиймээс бизнесийг өнөөдөр үнэн, шударга л хийхгүй бол цааш явахгүй. Таны бүтээгдэхүүнээс татгалзах, цааш нь татгалзахыг санал болгох болно.

Дээр нь манайхан бизнесийг буян гэж хардаггүй. Хуучны ойлголтоороо муу талдаа л боддог. Гэтэл бизнесийг зөв хандлагаар хийвэл буян хийж байгаа юм. Хүмүүсийн олдохгүй, хэрэгтэй байсан зүйлийг олж өгдөг, чадахгүй зүйлийг нь чаддаг болгодог, машин нь эвдрэхэд засдаг гэх мэтчилэн буяныг хийж байгаа учраас яг л ийм хандлагаар хүний төлөө гэж хийх хэрэгтэй байгаа юм.

-Шинээр эхэлж байгаа болон нэгэнт хөлөө олчихсон хүмүүс хэрэглэгч талдаа ямар алдаа гаргаж байна гэж боддог вэ?
-Манай бизнес эрхлэгчдэд хамгийн сайн багш нь хэрэглэгч байдаг. Тэр дундаа санал гомдол хэлдэг хэрэглэгч хамгийн сайн нь. Гэтэл өнөөдөр яг үнэндээ бизнес эрхлэгчдийн хамгийн том “дайсан” нь хэл амтай хэрэглэгч. Бүтээгдэхүүнийг нь компанийг нь шүүмжилсэн хэрэглэгчид их дургүй.

Би бас ойлгодог л юм. Сэтгэлзүйн хувьд бол миний хийж байгаа бүтээгдэхүүн, бизнес миний үр хүүхдээс ялгаагүй, зарим тохиолдолд би өөрөө гэсэн үг. Гэтэл түүнийг нь муулж байна гэдэг нүүр рүү нь нулимж байгаа хэрэг. Ямар ч хүний дотор арзаганана. Зөв. Гэхдээ бизнесээ үнэхээр сайжруулъя, хөгжье гэж байгаа бол мартаад тэднийг сайн багш аа гэж хар. Яагаад гэвэл таны бизнесийн юу болохгүй байгааг олж хараад, заримдаа хэрхэн сайжруулахыг хүртэл хэлээд өгдөг. Чиний бизнесийг шүүмжилж байгаа хүн бол сэтгэл сайтай, цайлган хүн. Ихэнх тохиолдолд таны бүтээгдэхүүн болохгүй, муу байгааг мэдчихээд, өөрт чинь хэлэхгүй, зүгээр л татгалзчихдаг, цаашлаад бусдад сонгохгүй байхыг зөвлөдөг хэрэглэгч олон. Гэтэл “сэтгэл сайтай” хүмүүс мэдрэлээ зарцуулан байж таньд, таны алдааг хэлж өгч байдаг. Тиймээс тэднээс суралцах ёстой.

Манай бизнесийн томчууд, эрдэмтэн докторууд, туршлагатай хүмүүс ментор болмоор байгаа юм

-Шинээр бизнес эрхлэх гэж байгаа хүнд анхны хөрөнгө оруулалт чухал. Гэтэл заримдаа та мөнгөгүйгээр ч санаагаа бодит болгох боломжтой гэх нь бий.
-Санхүүжилт гэхээр хүмүүс шууд мөнгө гэж боддог. Бизнес хийхэд шаардлагатай зүйлсийг бүрдүүлэх тухай асуудлыг санхүүжилт гэдэг. Санхүү гэдэг үгийг нь сонсоод үүнийгээ мөнгө гэж ойлгоод бизнес хийхэд мөнгө чухал гээд явчихдаг. Бизнес хийхэд шийдэл, хүн хүч хэрэгтэй, ажлын байр, тоног төхөөрөмж хэрэгтэй. Харин эдгээрийг авахад мөнгө хэрэг болдог. Гэтэл заримдаа эдгээрийг мөнгөгүйгээр ч бий болгож болно. Ажилтандаа сарын дараа цалинг чинь сарын дараа тавья, байрныхаа түрээсийг сарын дараа мөн төлье гэж болно, тоног төхөөрөмжөө зээлээр авч болно. Гол нь энэ бүхний үр дүнд хийх зүйлийг чинь хүн худалдаж авах, тийм хэмжээний зүйлийг хийх мэдлэг, шийдэл байх хэрэгтэй. Толгой л хэрэгтэй. Бизнес бол харилцаа. Боломжуудыг холбох ажил. Ажилгүй хэдэн хүн, байртай тэрийгээ яахаа мэдэхгүй хүн, тоног төхөөрөмжтэй ашиглаж чадахгүй хүн байна. Харин эдгээрийг ашиглаад хүн худалдаж авах бүтээгдэхүүн хийх санаа байвал эдгээрийг холбоод л болоо. Харин эдгээрийг холбоход танд хэдэн гэрээ л хэрэгтэй. Түүнд нь А4-ийн 50 ширхэг цаас ч юм уу хэрэг болох байх.

-Бизнес хийх гэж буй хүнд ямар зан чанар чухал байдаг юм бол.
-Ясны бизнес эрхлэгч гэж байхгүй. Суралцана, алдана, түүнээсээ суралцана. Зарим хүнийг хувь заяа нь алдаагаар нь сургаад явсан юм шиг харагддаг. Харин зарим нь түүн дээрээ шантардаг. Тэгэхээр сэтгэлийн хат их чухал. Сэтгэлийн хаттай байхад баг хамт олон, найз нөхөд их чухал. Бизнесийн амжилтад хүрсэн хүмүүсийг хараад байхад хэт нялцгай өсөөгүй байдаг. Сэтгэлд аливаа бэрхшээлд бууж өгөх тухай боддог босго байх шиг байгаа юм. Тэр нь өндөрсчихсөн хүн бизнест амжилт олоод байх шиг санагддаг. Багаас нь спортоор хичээллүүлэх, хааяа дааруулж, өлсгөж байх ч хэрэгтэй шиг байгаа юм. Хүний булчин хөгждөгтэй адил сэтгэл дотор байдаг булчин тэр тоолонд хөгжиж, чангарч байдаг шиг санагддаг. Өөрийнхөө сэтгэлээр унадаг хэмжээг мэдэж аваад түүнийгээ бага зэргээр өндөрсгөөд түүнийгээ давж чаддаг сэтгэлийн хат бий болгож байх хэрэгтэй.

Амьдрал алдаагаар дүүрэн байдаг 40 гарсан, арван удаа алдчихсан түүнээсээ сургамж авсан хүн олон бий. Нөгөө талд дөнгөж ажлын байран дээр гарч буй мөн тооны залуус бий. Тэгвэл алдаанаасаа суралцсан хэсэг нь залуусаа алдахгүй байх, тэр арван алдааг туршаад цаг алдахгүй байхад нь туслах хэрэгтэй. Манайханд өгдөг соёл тогтмоор байгаа юм. Нийгэм өгье гэсэн хүн олон болохоор хөгждөг гэдэг. Арван хүний таваас дээш нь өгье гэсэн сэтгэлтэй байвал хөгжиж эсрэгээрээ байвал урууддаг. Бүгд авъя, авъя гээд амиа бодоод байвал уруудахаас яах билээ. Зам дээр ч мөн адил би л болж байвал гэлгүйгээр бүгд дүрэм журмаараа байвал түгжрэхгүй гэдгийг мэддэг хүн олон байвал зам дээр ядаж бухимдахгүй шүү дээ.

Байгууллага болгон ментортой болоод шинэ ажилтнаа гар хөлийн үзүүрт зарах бус хурдан гаршуулаад ажлаа хийлгэх тал дээр анхаарч байх хэрэгтэй. Шинэ бизнесүүд ментортой болоод бага алдаад хурдан жинхэнэ бизнес болбол бага мөнгө “шатаана” шүү дээ. Манай бизнесийн томчууд, эрдэмтэн докторууд, туршлагатай хүмүүс ментор болмоор байгаа юм. Амжилттай яваа хүмүүс ментор болоод дөнгөж ажил дээр гарч байгаа, шинээр эхэлж байгаа залуусаа хурдхан шиг ажил, бизнесийн дөртэй болговол уг нь их хэрэгтэй байгаа юм. Бид улсаараа илүү хурдан сайжрах гээд байна гэсэн үг.

Орон нутагт мөнгө дутагдахгүй байна, гол нь шинэлэг шийдэл, зөвлөгөө дутаад байна

Түүхэнд ахмад хөвгүүдийн дайн хэмээн нэрлэдэг Бат, Сүбээдэй нарын Европ руу хийсэн аян дайныг түүхэн баримттай менторшип харилцаа байсан гэж хэлж болох юм. Айлын том хөвгүүдийг цуглуулан илгээсэн уг дайнд Бат хааныг жанжнаар томилж, Сүбээдэй баатрыг зөвлөхөөр явуулсан байдаг. Өөрөөр хэлбэл Сүбээдэй баатар ментор, Бат хаан менти болсон байх нь ээ дээ. Залуу жанжнаар удирдуулан, туршлагатай жанжнаар зөвлөх болгож байсан байх нь. Гэхдээ шийдвэрийг залуу жанжин гаргана. Тэгэхээр энэ бол зөвхөн орчин үед бий болсон харилцаа, Монголчуудын хувьд цоо шинэ юм бас биш.

-ТаХөгжлийн шийдэл” ТББ-ын орон нутгийн хөгжлийг дэмжих төвийн менежер, Ханбогд салбарын захирлаар ажилладаг. Орон нутагт бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг сонирхмоор байна.
-Орон нутагт мөнгө дутагдахгүй байна, гол нь шинэлэг шийдэл, зөвлөгөө дутаад байна. Тэгэхээр тухайн нутгийн зөвлөлийн амжилттай бизнес эрхлэгч, туршлагатай хүмүүсийг ментор болгоод орон нутагт мэдээ мэдээлэл, зөвлөгөө өгдөг болгомоор байгаа юм. Нутаг бүхэн л зөвлөлтэй шүү дээ. Энэ хүн хүчийг зөвөөр ашигламаар байна. Өөрөөр хэлбэл, нутгийн зөвлөлийн дэргэд менторын баг бий болгоод нутгийн иргэд, бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгдөг болгомоор байгаа юм. Бид энэ чиглэлээр төлөвлөгөө боловсруулж байна.

Дээрээс нь та алдаж оноод тодорхой хэмжээний амжилтад хүрсэн, сардаа нэг удаа нэг цагийг хүнд зөвлөгөө өгөхөд зориулж чадахаар бол бусадтай туршлага, мэдлэгээ хуваалцмаар байвал манай байгууллагатай холбогдож, сургалтад хамрагдаасай гэж хүсмээр байна. Чиглүүлэгчтэй болмоор байна гэсэн олон хүн байна гэвч бидэнд ментор бага зэрэг дутмаг байна.

-Сонирхолтой, хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

Гэрэл зургийг Д.Жавхлантөгс

Нийтэлсэн:

Р.Адъяасүрэн

Сэтгүүлч

2019-01-05 15:59 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ