Хайлт хийх

Ч.Чулуунцэцэг: Анх ойр зуур хэрэгцээгээ хангая л гэж бодсон. Харин одоо илүү том зорилготой болсон

ГАРААНЫ БИЗНЕС булан хийж, бүтээхийн төлөө зүтгэж буй хүнийг амьдрал үргэлж шагнадгийн жишээ болсон нэгэн хөдөлмөрч, хичээнгүй эмэгтэйг танилцуулж байна.

Сувилагч мэргэжилтэй ч өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон Ч.Чулуунцэцэг анх чадлынхаа хэрээр ээждээ туслахыг эрмэлзэн ор хөнжлийн даавуу оёж эхэлсэн байна.

Арав гаруй жил хөгжлийн бэрхшээл гэдэг үгээр нийгмээс өөрийгөө тусгаарласан Ч.Чулуунцэцэг өөрийгөө дайчлан өөрийн урладаг ор, хөнжлийн даавууг брэнд болгочих юмсан гэсэн хүсэл тээж явна. Тав тухтай, хамгийн гол нь чанартай бүтээгдэхүүн хийхээр зорьж буй “Тавлаг” ор, хөнжлийн хэрэглэлийг урладаг түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

-Та хэзээнээс өөрийн гэсэн бизнестэй болохоор шийдэв. Яагаад заавал ор хөнжлийн даавуу хийхээр болсон юм бэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй, тэр дундаа тулгуур эрхтний хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дийлэнх нь л гэртээ байдаг. Дүү бид хоёр хоёулаа тэргэнцэр дээр суудаг юм. Өөрсдөө тэр бүр гадуур яваад байж чадахгүй, дээр нь ажилд орно гэдэг бүр хүнд. Бидний асран хамгаалагч ээж, үеэл нар маань бий. Нэг гэрт хоёр хөгжлийн бэрхшээлтэй хүн байхаар хэрэглээний асуудал гарч ирнэ. Хүн л юм болохоор иднэ, өмсөнө, зүүнэ гээд хэрэглээ дуусахгүй шүү дээ. Гадагшаа гарлаа гэхэд заавал таксинд сууна. Тэргэнцэртэй хүмүүс чинь автобусанд суухад их хэцүү. Тэгээд л гэрт зүгээр сууж байхаар ямар нэгэн  юм хийе гэж бодсон.

Нэг гэрт хоёр хөгжлийн бэрхшээлтэй хүн байхаар хэрэглээний асуудал гарч ирнэ. Хүн л юм болохоор иднэ, өмсөнө, зүүнэ гээд хэрэглээ дуусахгүй шүү дээ

Эмэгтэй л хүн болсон хойно гараараа ойр зуурын юм оёж, шиддэг байсан учраас шулуун оёдолтойгоор нь ор, хөнжлийн даавуу хийвэл чадах юм шиг санагдаад үзээд алдъя гэж шийдсэн.

Дээр нь хүн зүгээр байхаар биеэ чагнаад байдаг. Харин хувиараа бизнес хийж эхэлснээр хэрэглээндээ нэмэрлэхээс гадна өөрт маань ч хэрэгтэй байсан. Тэгээд боломжтой үедээ цөөн хэдийг хийгээд л түүнийг маань харсан таньдаг хүмүүс захиалдаг байлаа. Танил маань танилдаа хэлээд тэр нь дараагийн хүнд гэх мэтээр бидний жижигхэн бизнес маань үргэлжилж байсан. 

Харин сүүлийн хоёр жил бид илүү ихийг оёж байна. Ялангуяа Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн төсөлд хамрагдсанаас хойш тоног төхөөрөмжтэй болоод илүү эрчимтэй ажиллаж байна. Эхэндээ зүгээр суухаар гээд хийж байсан бол одоо хийж буй зүйлээ илүү хүмүүст таниулчих юмсан гээд зорьж байна.

-Төсөлд хамрагдаж тоног төхөөрөмжтэй болсон гэлээ. Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн хийж байв.
-Энэ талаар яривал их сайхан түүх бий. “Энэрэл” гээд ядарсан, орон гэргүй хүмүүст тусалдаг буяны эмнэлэг байдаг. 2012 онд энэ эмнэлэг дээр өөрийнхөө хийсэн хэдэн даавууг барьж очоод эмнэлгийн хэрэгцээний ор, хөнжлийн даавуугаа захиалах уу гээд няравтай нь уулзсан юм. Улсын эмнэлэг учраас хувь хүнээс худалдан авалт хийдэггүй гэдгээ ч нярав надад тайлбарласан. Яг тэр үед эмнэлгийн дарга явж таараад ямар хэргээр явааг маань асуусан. Би ч учир байдлаа хэлтэл дарга нь “Энэ хүнийг дэмжээд хэрэгцээтэй зүйлээ яаж ийж байгаад аваарай” гэдэг юм байна.

Материал авах гээд хашаа, байшингийнхаа гэрчилгээг үлдээж байсан

Ингээд л анхныхаа захиалгыг авсан даа. Гэтэл нөгөө захиалгаа хийх гэтэл материал авах мөнгө байдаггүй. Ямартай ч даавуу ямар үнэтэй байгааг мэдэхээр Нарантуул зах ороод буцаж явтал найзтайгаа таарсан. Учир байдлаа хэлтэл нэг танил нь Хархорин зах дээр даавуу зардаг, очоод уулзаад үз гэлээ. Нөгөө хүнтэй нь уулзаад даавуу зээлээр аваад, мөнгөө авахаар төлбөрөө хийе л гээд гуйсан юм. Тэгсэн ор танихгүй хүнд 2, 3 боодол даавуугаа өгч явуулах тиймхэн байна, барьцаанд тавих юм байна уу л гэж байна. Би ч хашаа байшингийнхаа гэрчилгээг аваад очсон. Ингээд эхний материалаа аваад эмнэлэгтээ ч хэлсэн юмнуудаа нийлүүлчихлээ. Тэгсэн улсын байгууллага мөнгө нь удаж ордог юм байна. Хоёр сарын дараа мөнгөө аваад зээлсэн даавууныхаа мөнгийг өгч байлаа. Тухайн үед мөнгө маань бөөн орж ирсэн болохоор дараагийн ээлжийн материалаа авахдаа зарцуулж чадсан. Эргээд бодоход хүнд хэцүү амьдралын минь бүхий л цаг үед сайхан сэтгэлтэй, тусч хүмүүс таарч байсан юм байна лээ. Үнэхээр их баярладаг. Тэр дарга захиалга аваагүй бол найзын маань танил зээл өгөөгүй бол өнөөдөр ингээд сууж байхгүй л байсан байх гэж боддог юм.

-Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн сургалтад хамрагдсан гэж байсан. Яаж яваад сургалтад хамрагдахаар болчихов. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сургалт гэлтгүй гадуур явахад ч хүндрэлтэй байдаг шүү дээ?
-Тэргэнцэртэй иргэдийн холбооноос “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв” гэж байдаг юм байна та нэг очоод үзээч гэсэн юм. Ингээд л анх удаа энэ төвийн хаалгаар орж байлаа. Хандлага сайтай, өөрсдийнхөө ажилд эзэн болдог, бүх зүйлд сэтгэлээсээ ханддаг хүмүүстэй тэнд уулзсан. Яг л намайг хийлгэе, намайг хөгжүүлье, энэ хүнд бизнес хийе гэсэн санаа байна түүнийг нь улам сайн болгоё гэсэн үнэхээр сайхан хүмүүсийн дунд орсон. Төвийн сургалтад сууж байгаад төсөл бичиж, шалгараад дөрвөн сарын инкубаторын хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдсан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд бидэнд маш олон зүйлийг заасан. 

Намайг хийлгэе, намайг хөгжүүлье, энэ хүнд бизнес хийе гэсэн санаа байна түүнийг нь улам сайн болгоё гэсэн үнэхээр сайхан хүмүүс дээр очсон

Өмнө нь ор хөнжлийн даавуу шулуун оёдолтой юм чинь чадна гээд л эхэлж, хэрэгцээний мөнгө олоод болох юм шиг ханддаг байсан бол энэ хөтөлбөрт хамрагдаад бодол, үйлдэл маань их өөрчлөгдсөн. Олон ч зүйл сурсан. Урьд нь тэр бүр гэрээс гардаггүй байсан болохоор олон зүйлийг мэддэггүй байсан юм билээ. Бизнес эрхэлнэ гэдэг зөвхөн бүтээгдэхүүн хийгээд зогсохгүй маркетинг, менежмент, инноваци зэрэг хөгжүүлж, мэдэх ёстой олон зүйл байдгийг мэдэж авсан. Бүтээгдэхүүнээ хэрхэн хөгжүүлэх, сав баглаа боодол ямар байх гээд л маш олон зүйлийг сурч, улам илүү урам зоригтой болсон. Хөтөлбөрийн хөгжүүлэлтийн хүрээнд олж авсан мэдлэг, урам зоригоороо “Тавлаг” хэмээх брендийг бүтээх гээд хичээж байна.

Надад бас их сайхан боломж гарсан. Юу гэхээр Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв төслийн Инкубатор хөтөлбөрт хамрагдаж олон зүйлийг сурснаас гадна БНСУ руу суралцах аяллаар яваад ирсэн. Энэ нь миний хувьд зүүдлээ ч үгүй явдал болсон. Ямар сайндаа л над руу "та Солонгос явах болсон" гэж ярихад надад гадаад паспорт байгаагүй. Тэгээд л сандраад пасспортоо яаралтайгаар гаргуулаад явж байлаа. Одоо бодоход би гадаад явна гэж байхгүй гээд өөртөө бүр суулгачихсан байсан бололтой. Тэгээд л гадаад паспорт ч байхгүй байж.

Солонгост олон сайхан газруудаар явж, бизнес эрхлэгчдийн туршлагыг сонссон, үйл ажиллагаатай нь танилцсан. Тэр дундаа Гёнги эмэгтэйчүүдийн хөгжлийн төв өндөр сэтгэгдэл төрүүлсэн. 

Тэнд бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдэд IT/мэдээллийн технологийн сургалт явуулж хөгжүүлдэг гэж байсан. Энэ нь ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй над шиг хүнд их хэрэгтэй санагдсан. Өөрийн боломжийг ашиглан интернетээр адил төстэй үйл ажиллагаа явуулдаг компани, хүмүүсийг хайж олон тэднээс туршлага судалж, шинийг эрэлхийлж, бүтээгдэхүүнээ хөгжүүлэх, мөн харилцагчдыг хүрээг тэлэх, судалгаа явуулахад хэрэгтэй юм билээ. Сард нэг удаа CЕО нарын уулзалтыг зохион байгуулдаг. Уулзалтаар алдаа оноогоо ярилцаж, нэгнийгээ хэрхэн дэмжих вэ гэдгээ ярилцдаг. Энэ нь хамтран ажиллахад гарц болдог. Мөн ТВ шопоор барааг нь борлуулж өгдөг юм билээ. Тиймээс тэдний үйл ажиллагааны чиглэлийг судалж үзвэл их зүгээр санагдсан.

-Төвийн сургалтад суугаад энийг л хэрэгжүүлэх ёстой юм байна гэж бодсон зүйл юу байв?
-Бизнес хийхэд судалгаа их чухал байдаг юм байна. Хамгийн чухал нь хэрэглэгчээ тодорхойлох, зорилтод зах зээлээ олох хэрэгтэй юм байна. Өмнө нь ийм зүйл бодохгүйгээр хийдэг байсан бол одоо илүү эрчимтэй, илүү зах зээлээ судалж хийдэг болсон. БЭЭТ-ийн сургалтад хамрагдах үеэрээ анх удаа бүтээгдэхүүнийхээ талаар судалгаа авч байсан. Хэрэглэгчид юу хүсдэг, бид юугаа өөрчлөх ёстой вэ гээд. Ингээд бид илүү сайжруулах зүйлсээ олж харсан. Мөн өөрийн бүтээгдэхүүний хэрэглэгчээ тодорхойлоход ментор, зөвлөх Гаравхүү маань нэлээн дэмжлэг үзүүлсэн.

Дээр нь зөвхөн захиалга хүлээгээд суух биш бидэнд хаана боломж байна гэж хардаг болсон. Хамгийн түрүүнд цэцэрлэгүүд, эмнэлгүүдтэй хамтарч ажиллаж чадах юм бол бидэнд боломж байна гэж харж байна. Мөн эмнэлэг, уул уурхайн компаниудын кэмптай хамтарч ажиллаж чадвал тэнд их том зах зээл байна.

Саяхан цэцэрлэгийн нэг ангийн хоёр ээлжийн ор, хөнжлийн даавууны захиалгыг гүйцэтгэсэн. Хоёр ээлжийн даавуу гэхэд л 100 орчим даавуу болж байгаа юм. Энэ мэтчилэн захиалгууд орж ирээд байвал уг нь сайхан л байна. Гэвч улсын байгууллагууд заавал тендерт оролцох болдог. Гэтэл тендер нь маш олон бичиг цаас, явдал чирэгдэлтэй байдаг нь бидэн шиг хүссэнээрээ явж чаддаггүй хүмүүст хүндрэлтэй байдаг юм.

Цахилгаан машинтай болсноор гараар оёж байсан үеэс ажлын бүтээмж өндөр болсон. Өөр дээрээ тавцантай учраас илүү амар

-Төслөөс тоног төхөөрөмжийн санхүүжилт авсан гэлээ. Ямар тоног төхөөрөмж авав. Тухайн тоног төхөөрөмжийг авснаар танай бүтээгдэхүүнд ямар өөрчлөлт гарсан бэ?
-Дөрвөн сарын инкубатор хөтөлбөрөө төгсөөд 4 сая 265 мянган төгрөгийн санхүүжилт авсан. Түүгээрээ цахилгаан машин, хэрээсний машинтай болсон. Өмнө нь би гар машинаар оёдог байсан юм. Одоо цахилгаан машинтай болсноор гараар оёж байсан үеэс ажлын бүтээмж өндөр болсон. Цахилгаан машин маань өөр дээрээ тавцантай учраас оёдол хийхэд илүү амар. Өмнө нь даавуу маань ийш тийшээ унаад л бага зэрэг төвөгтэй байсан. Харин хэрээсний машинтай болсноор оёдол маань илүү цэвэрхэн, хэрэглэгч талаасаа илүү эдэлгээ сайтай болж сайжирсан. Дэрний уут цахилгаангүй байсан бол одоо цахилгаантай болсон, оёдлыг улам сайжруулж байна. Төсөлд хамрагдаад одоо арав гаруй өөрийн загвартай болчихсон. Азийн сан, KOICA олон улсын байгууллага, Голомт капитал, Хөгжлийн шийдэл ТББ, БЭЭТ, Худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг олон газрын нийлсэн энэ төсөл олон хүнд үр өгөөж өгсөн.

-Хэдүүлээ ажиллаж байна вэ? 

-Дүү бид хоёр дээр нь ээж, үеэлтэйгээ дөрвүүлээ ажилладаг. Ээж маань 70 гарсан ч хөнгөн шингэн, их ажилсаг хүн бий. Ээж, үеэл хоёр маань эсгэнэ, оёно, би оёно, дүү маань илүү утас хайчлах, савлах ажлыг нь хийдэг. Бараг л дамжлага шахуу болчихсон.

-Түүхий эдээ хаанаас авдаг вэ?
-Орос даавуу авах гэхээр залгаастай байдаг тэгэхээр хүний бие нухах болов уу гээд авдаггүй. Одоогоор Шанхай, Гуанжугаас ирсэн хөвөн даавуугаар бүтээгдэхүүнээ хийж байна. Даавуу оруулж ирдэг нэг эгч байдаг юм. Бас л их сайхан сэтгэлтэй надад сайн даавуугаа жижиглэнгээр өгдөг юм. Гадагшаа гардаггүй байж байгаад гарахад хүмүүсийн хандлага их сайхан  байгаад маш их баярлаж байна. Хүмүүс дотоодын үйлдвэрийн юм авна гэдэг болсон нь талархууштай.

-Танай ор, хөнжлийн даавуунуудаа хэдэн төгрөгөөр худалдаалж байна вэ?
-Нэг хүний даавуу 35 мянга, хоёр хүнийх 45 мянган төгрөгийн үнэтэй.

Нэг хүний даавуу 35 мянга, хоёр хүнийх 45 мянган төгрөгийн үнэтэй

-Нийт хичнээн төрлийн ор, хөнжлийн даавуу үйлдвэрлэж байна вэ. Бүтээгдэхүүнээ хаагуур худалдаалдаг вэ?

-Нэг болон хоёр хүний стандарт даавуу, хүүхдийн, цэцэрлэгийн гээд хүссэн хэмжээгээр нь хийж болно. Одоогийн байдлаар борлуулдаг цэг байхгүй. БЭЭТ төслийнхөн маань үзэсгэлэн худалдаанд оролцуулж өгдөг. Мөн фэйсбүүк хуудсаараа дамжуулан зарж байна. Тун удахгүй сар шинийн баярт зориулсан Хүннү их дэлгүүрт зохион байгуулах үзэсгэлэн худалдаанд оролцоорой гэж БЭЭТ-ийнхөн маань ярьсан.

-Таны  цаашдын зорилго юу байна вэ?
-Өмнө нь хийх юмтай байх гэж, амьжиргаандаа нэмэр болох гэж үүнийг хийдэг байсан бол одоо ямар ч байсан сайн чанартай даавуугаа олон хүмүүст хүргэчих юмсан, брэнд болгочих юмсан гэж ажиллаж байна. Нэг төгсөлтийн найзаараа гаргуулж авсан арван загвараа бүтээгдэхүүн болгож гаргаад, хэрэглэгчид илүү тухтай даавууг үйлдвэрлэхийг зорьж байна. Дээр дурдсанчлан хэрэглэгчдийн тоогоо өсгөж, байгууллагуудтай хамтарч ажиллахыг зорьж байна. Хүний өдрийнхөө алжаалыг тайлж, амрахын тулд тав тухтай, ор хөнжлийн даавуу чухал. Тиймээс энэ хэрэгцээг хангахыг л зорилгоо болгож байна. Одоогоор бид гэртээ хийж байгаа бол цаашдаа ажлын байртай болох, хүн хүчээ нэмэх бодол бий.

-Ярилцсанд баярлалаа.
-Ярилцлагынхаа төгсгөлд талархлын үг хэлэхийг хүсч байна. Дээр дурдсан маш олон сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар бид өнөөдрийг хүртэл хийх бүтээх урмаар дүүрэн байна. “Ямар сайхан хүмүүстэй бурхан намайг учруулаа вэ” гэдэг дууны үгийг би үргэлж мэдэрдэг. Тиймээс өнөөдрийг хүртэл чин сэтгэлээсээ тусалж, дэмжиж ирсэн бүх хүмүүстээ баярласан сэтгэлээ илэрхийлж байна.  

Та “Тавлаг” ор хөнжлийн хэрэглэлийн үүсгэн байгуулагч Ч.Чулуунцэцэгтэй хамтран ажиллах болон захиалга өгөхийг хүсвэл 94499669 дугаарын утсаар холбогдоорой.  

  Энэхүү мэдээ нь хуучирсан буюу 2018.02.08 - нд нийтлэгдсэн байна.

Ч.Чулуунцэцэг: Анх ойр зуур хэрэгцээгээ хангая л гэж бодсон. Харин одоо илүү том зорилготой болсон

Нийтэлсэн:

Р.Адъяасүрэн

Сэтгүүлч

2018-02-08 08:40 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

| фото

      Холбоотой мэдээллүүд
      • Шинэ мэдээ

      • Их уншсан

      • Их сэтгэгдэлтэй

      Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

      Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

      Санал хүсэлт илгээх

      Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
      Танд баярлалаа.

      0%
        Товч унших

      Дараагийн мэдээ