Хайлт хийх

Бизнес хамтрагчдаа өгөх БЭЛЭГНИЙ 6 САНАА

  2018-12-11
 
Шинэ жилийн баяр бол бизнес хамтрагчтайгаа ажлын харилцаагаа бэхжүүлэх, улам сайжруулахад чухал ач холбогдолтой “хэрэгсэл” юм. Тэр тусмаа харилцаа таарамжгүй байсан эсвэл бизнесийн харилцаанд сэв суусан болон ямар нэгэн хариу хүлээлт байсан бол та энэ үеийг л ашиглах хэрэгтэй.

Гэхдээ шинэ оны хуанли, тэмдэглэлийн дэвтэр эсвэл үзэг зэрэг нэгэн хэвийн бэлэг л биш шүү. Тэгвэл юу өгөх вэ гэж эргэцүүлж байгаа бол дараах бэлэгний санаанууд бүхий бяцхан зөвлөгөөг хүргэж байна. 

ЦАЙ, КОФЕ

Өдөр тутамдаа хэрэглэж болох зүйл байвал их зүгээр. Цай, кофе уудаггүй хүн гэж ховор шүү дээ.

Та тухайн хүний хэрэглэдэг цайг (эсвэл кофег) судалж үзээд чанартайг нь бэлэглэж болно. Мэдээж сав баглаа боодлын хувьд өнгө үзэмж сайтай, амттай байх ёстой.

Тус бэлэгний нэг давуу тал нь тухайн эрхэм цайгаа хамт олонтойгоо хэрэглэж болно. Цайны хэрэглэгдэхүүний иж бүрдэл байвал бүр ч нүнжигтэй юм. Нөгөөтэйгүүр бид ирсэн зочиндоо хамгийн түрүүнд цай аягалж өгдөг нь зочломтгой, найрсаг зангийн илэрхийлэл билээ. 

ПАСПОРТНЫ ГЭР

Таны бизнес хамтрагч ажил хэрэг, аяллын шугамаар гадаадын орнууд руу тогтмол явдаг бол энэ нь түүнд хэрэгтэй, цагаа олсон бэлэгний нэг байх болно. Тухайн эрхэм өөрийн паспортны нэгэн хэвийн гэрнээсээ уйдсан эсвэл бүр огт ч гэргүй байж болно. Гэхдээ цэвэр ширэн, чанартай байвал таны хүндлэлийг улам их илэрхийлэх болно.

Өнгөний сонголтын хувьд ямар хүнд өгөхөөсөө шалтгаалж бор, хүрэн, үзмэн ягаан, хөх байвал зүгээр. Сүүлийн үед RFID blocking (Radio-Frequency Identification) буюу хулгайгаар таны мэдээллийг сканерддаг төхөөрөмжийн долгионоос хамгаалдаг паспортны гэр, хэтэвч ч худалдаалагдах болсон. Тиймээс техник технологи хөгжиж буй энэ үед цагаа олсон бэлэг байх болно. 

УСНЫ САВ

Хүн бүр л усыг өдөрт тутамдаа уудаг. Гэхдээ ажлын ачаалалтай үед тухайн өдөр хэзээ хамгийн сүүлд шингэн зүйл ууснаа ч санахгүй байх тохиолдол бий.

Тиймээс гартаа бариад явж байхад авсаархан, чанартай усны савыг бэлгэнд санал болгож байна.

Материалын хувьд зэвэрдэггүй ган, халуун зүйл хийхэд урвалд орж элдэв химийн бодис ялгаруулахгүй, сайн чанарынх байвал зүгээр.

Ер нь бэлэг хэт их нүнжигтэй, чамирхсан зүйлгүйгээр энгийн, өдөр тутмын хэрэглээнд нийцсэн байх нь давуу тал болдог. 

НЭРИЙН ХУУДАСНЫ САВ

Бид гар утасныхаа гэрнээс уйдаж хааяа солимоор санагддаг шиг бизнес эрхлэгчид ч мөн нэрийн хуудасны гэрнээсээ уйддаг.

Бизнесмэн хүн нэрийн хуудсаа хүнд гаргаад өгөхөд хараа булаахуйц гэртэй байх нь нэг төрлийн өөрийгөө илэрхийлэх зэвсэг болдог.

Мэдээж материалын хувьд мөн л чанартай, өнгө үзэмж сайтай байвал давуу талтай. 

СПИННЕР ФИДЖЕТ 

Төвлөрөхийн тулд төмөр бөмбөлөг гартаа эргүүлдэг хуучны цаг ард хоцорчээ. Та спиннерийг зөвхөн хүүхдийн тоглоом гэж бодсоор явна уу. Энд нэгэн тайлбар дурдахад, энэ бол стресс тайлах, бодол санааг төвлөрүүлэхэд тусладаг эд юм. Нэг төрлийн тоглоом учир гартаа эргүүлээд суухад хүнийг ажлаас түр сатааруулж, амар тайван байдлыг өгдөг аж.

Энэ нь тэр бүр хүн өгөөд байхааргүй этгээд содон бэлэг бөгөөд бусдаар өөр гэдгээ илэрхийлэхийг хүсвэл үүнийг сонгоорой. Тиймээс төмөр спиннерийг гартаа эргүүлж, ажлаасаа түр ч гэсэн хөндийрөн тухлах бизнес хамтрагч чинь цагаа олсон зөв бэлгийг авсандаа танд талархан суух биз ээ. 

ОРГИЛУУН ДАРС

Та бизнес хамтрагчдаа ямар ч бэлэг бэлдсэн оргилуун дарсыг заавал дагалдуулж өгөөрэй. Эсвэл дангаар нь бэлэг болгон өгсөн ч болно. Учир нь оргилуун дарсыг  амжилт, аз жаргалыг бэлгэдэж шинэ жилийн баярын өдөр бид буудуулан задалдаг уламжлалтай. Гэхдээ мэдээж дээр дурдсанчлан сайн чанарын, сав баглааны хувьд өнгө үзэмжтэй байвал зохино. 

Тэгвэл дарсны мэргэжилтнүүдийн зүгээс дараах сайн чанарын оргилуун дарснуудаас сонголтоо хийн бизнес хамтрагчдаа бэлэглэхийг санал болгож байна. 

Дээр дурдсан, шинэ жилийн онцлох оргилуун дарснуудыг та "World wine" дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой.

"World wine" дэлгүүрүүдийн хаяг:

Нийтэлсэн:

Б.Сондор

Gogo.mn сэтгүүлч

2018-12-11 08:30 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Гамшиг ослын үед энгийн иргэд бие биедээ үзүүлж байгаа тусламжийг тайван цагт сайн дурын идэвхтнүүд сурч дадлагажиж гүйцэтгэдэг. Аливаа осол гэмтлийн үед энгийн иргэд бие биедээ зөв тусламж үзүүлснээр амь насыг нь хамгаалах 90 хувийн магадлалтай. Тиймээс иргэд өөрсдийгөө, албан байгууллага ажилчдаа зайлшгүй анхны тусламж үзүүлэх чадвартай болгох, гамшигтай тэмцэх сайн дурын багийнхныг бэлтгэж сургах нь чухал байна. Аливаа байгууллагын сайн дурын баг 15 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Үүнд багийн ахлагч, холбоочин (тухайн объектод хэдэн хүн байсан, тэднээс хэд нь дутуу, хэд нь гэмтэж бэртсэн зэргийг мэдээлнэ), анхны тусламж үзүүлэх таван хүн, өвчтөн зөөвөрлөх дөрвөн хүн, нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ажилтан багтана. Тэд анхны тусламж үзүүлэх чадвартай, гамшиг ослын үед сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болоод бэртсэн иргэдийг зөөхөд бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Харин манай улсын 100 аж ахуйн нэгж тутмын 20-д нь л сайн дурын иргэд байна. Цаашдаа энэ тоог нэмэх үүргийг Монголын улаан загалмайн нийгэмлэг хүлээн ажилладаг. Тус байгууллага олон улсын стандартад нийцсэн, мэргэжлийн багш ажилчдаар сургалтаа зохион байгуулдаг байна. Сургалт дадлага ажилтайгаа нийлээд 4-8 цаг үргэлжилдэг бол сургагч багш нарын сургалт 72 цаг үргэлжилдэг. Ямар нэг гамшиг тохиолдож, хэн нэгэн цус алдсан тохиолдолд ДАР, ӨРГӨ, БОО гэх зарчмаар тухайн эд эрхтнийг өргөнө, дараа нь боолтоо хийгээд эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгөх хэрэгтэй. Харин газар хөдлөлтийн үед ГҮЙХГҮЙ, ЯРИХГҮЙ, БУЦАХГҮЙ. Нэг эгнээгээр баруун гарын зарчмаар барилгаас тайван гарах ёстой юм байна.

  өчигдөр

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ