Хайлт хийх

Г.Ариунбаатар: Бид чинь дэлхийн хэмжээнд гарах сонгодогтой улс шүү дээ

Дэлхийн тайзнаа тэрбээр хаан шиг ихэмсэг оршиж, хэзээ ч дундаршгүй авьяасаараа аархаж чаддаг. Гэсэн ч амьдрал дээр багаа тайлаад хаячихав уу гэлтэй энгийн нэгэнд хувилдаг.

Энэ дуучин олон улсын дуурийн “аварга, арслангууд” чансаагаа сорьдог  уралдаануудад үргэлж тэргүүлж, дэлхийд данстай гэдгээ хэдийнэ нотолчихсон... Учир нь гэвээс,

  • М.И.Глинкийн нэрэмжит Олон улсын дуулаачдын XXIV уралдааны тэргүүн байр,
  • Муслим Магомаевын нэрэмжит ОУ-ын дуурийн дуулаачдын III уралдааны тэргүүн байр,
  • “Байкал” ОУ-ын дуурийн дуулаачдын II уралдааны тэргүүн байр,
  • П.И.Чайковскийн нэрэмжит ОУ-ын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны тэргүүн байр, Гран приг хүртэж,
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Уэлсийн нийслэл Кардиф хотноо болсон “BBC Cardiff Singer of the World” уралдаанд “Дэлхийн дуучин”-аар шалгарсан. 

Цагдаагийн "Сүлд" чуулгын дуучин, ОХУ-ын Буриадын Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, "Чингис хаан" одонт, МУГЖ Г.Ариунбаатарыг “Монгол бахархал” буландаа урилаа.  Түүний нүд хэзээ ч гундаж байгаагүй гэмээр цогтой, биеэс нь багтаж ядсан эрч цухалзана...  

Бид өнөөдөр яагаад дэлхийд гарч болохгүй гэж…
Бид чинь сонгодогтой шүү дээ

Ta BBC телевизийн “Дэлхийн дуучин” уралдаанд түрүүлсэн нь үнэхээр гайхалтай агшин байсан. Яагаад ч юм тантай ярилцах болсон чинь дэлхий нийтийг огшоож, шүүгчдийг нулимсаа барьж чадахгүйд хүргэсэн “Монголын тал нутаг” дуу өөрийн эрхгүй аялагдсан. Үнэхээр зоригтой алхам байсан?
BBC телевизийн “Дэлхийн дуучин” уралдаанд орно гэхэд Чайковскийн уралдаанд гран при хүртсэн хүн энэ тэмцээнд унавал яах вэ гэсэн шүүмжийг оросын хэвлэлүүд надад өгсөн. Үнэндээ хамгийн мундгийг нь атгасан учраас унах эрх байгаагүй. Тиймээс их эрсдэлийг үүрсэн гэж хэлж болно. Гэсэн ч зорилго, шийдвэртээ бат зогссон. Тэмцээний үеэр Н.Жанцанноров багшийн “Чиний минь нулимс”, Б.Шарав багшийнхаа “Монголын тал нутаг” дууг сонгосон. Их зоригтой алхам байв. Учир нь Хятад эсвэл Солонгосын ардын дууг сонсохоор тааламжгүй байдаг даа. Монгол аялгуу мэргэжлийн үзэгчдэд яг тэгж сонсогдох вий гэхээс эмээсэн. 800 жилийн өмнө бидний өвгөд сэлэм бариад дэлхийг эзэлж байхад тэд үзэг бариад үсэг сөрж явсан улс шүү дээ. Гэсэн ч Монгол сонгодгийг 41 сая хандалттай BBC телевизээр нэг удаа нэвтрүүлэх нь миний туйлын хүсэл учраас зориглосон.

Гэтэл Монгол аялгууг сонссон уралдааны шүүгч нулимсаа барьж чадахгүй уйлсан шүү дээ. Юу бодогдсон бэ?
Бид гадаадын сонгодгийг дуурь гэж ойлгодог. Лучано Павароттийг сонсоод “Ямар лут юм бэ. Дуурь гэдэг чинь энэ юм байна шүү дээ” гэж дуу алддаг. Гэтэл бид өөрсдөө агуу түүх, соёл, аялгуутай ард түмэн. Бүр амьд аялгуутай гээч... Тийм сонсголонтой, амьд аялгууг дэлхийн тайзнаа эгшиглүүлэх ёстой. Тийм ч учраас BBC телевизийн “Дэлхийн дуучин” тэмцээнд Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Б.Шарав багшийн “Монголын тал нутаг”-ийг сонгосон. Энэ дууны хэлийг мэдэхгүй ч аялгууг нь мэдрээд уярч, нулимс унагаж байсан үзэгчдийн дүр зураг одоо ч сэтгэлд тодхон. Тэр үед гадныхан “Хүний зүрх сэтгэлийг бадраасан яасан сайхан аялгуу вэ” гэж хэлж билээ. Тэгээд бодсон. Бид өөрсдийгөө тоох ёстой юм байна. Цаг нь иржээ гэж… Яг үнэндээ энэ мундаг хөгжмийн зохиолч, яруу найрагч, урлагаа хөсөр хаячихсан байна. Бид яагаад дэлхийд гарч болохгүй гэж… Яагаад өөрсдийгөө тоож болохгүй гэж. Бид чинь сонгодогтой шүү дээ.

Их сандарсан уу?
Уралдааныг “Монголын тал нутаг”-аар хаасан юм. "Монгол дуу юм чинь болно биз дээ" гээд бэлтгээгүй юм. Тэгсэн яг дуулах болсон үг нь орж ирдэггүй.  Хөгжим эхлэх тавхан секундэд “Эх орон минь, ижий аав минь одоо л хүүгээ хар” гээд дотроо залбирсан. Өөрийн эрхгүй “Дүүжүү алсаас ирээд, Дүүрэн амьсгал авахад минь…” аманд ороод ирсэн. Би оперийн дуучин шиг хоолойгоо түрэхийг хүсээгүй. Монголын тал нутаг, үзэсгэлэнт байгаль, Монгол хүний уужуу сэтгэлийг мэдрүүлэхийг зорьсон. Тэр үзэгчид, том шүүмжлэгч нар нулимсаа барьж дийлэхгүй байна гэдэг ганц надад ч бус бидний дунд оршиж буй суутнууд ямар агуу вэ гэдгийн баталгаа болох биз ээ. Нэг удаа ч гэсэн Монгол сонгодгоо барууны үзэгчдэд хүлээн зөвшөөрүүлж чадсандаа баяртай байдаг. Миний сүүлийн концертууд үүний төлөө явсан. Өмнө нь хүмүүс “Энэ Г.Ариунбаатар шагнал горилох гээд явах юм. Монгол сонгодог гэж юугаа яриад байгаа юм” гэдэг байсан бол өнөөдөр тэдэнд хариултаа өгчихсөн гэж боддог. 

Дэлхийн гэгдэх хамгийн өндөр босгуудыг та давсан. Ахин сорих алхам үлдээгүй юу?
Дуурийн дуулаачийн конкурсын нас 18-34. Энэ насандаа уралдаануудад өөрийгөө сорьж, карьераа өсгөн цаашдын замаа тодорхойлдог. 34 наснаас хойш дууриа дуулж, үндсэн ажлаа хийнэ гэсэн үг. Миний хувьд яах аргагүй өөрийгөө сорих уралдаануудаа гүйцээсэн.  Гэхдээ олон жил уясан морь уяан дээрээ эргэнэ гэдэг шиг ахин сорих боломжуудыг судалж байна. Би Марийнский театрт гоцолж үзлээ… Гэсэн ч нэг талаараа хүний өмч болох гээд байгаа юм шиг санагдсан. Цаашид зөндөө боломж байхад уягдаж болохгүй биз дээ. Ийм бодлоор бид BBC Cardiff Singer of the world уралдаанд орсон. Сайхан сайхан боломжууд ч гарч ирсэн.

Мөрөөдөл минь ажил хэрэг болж дэлхийн дуучид
Монголд хэлээр дуулах цаг ирнэ

Таны дараагийн алхмыг Монгол сонгодгийг дэлхийд гаргах гэж ойлгосон?
Би анхны “Монгол сонгодог” тоглолтоо хийхдээ 2017, 2018 онд дэлхийг байлдан дагуулж байгаа залуу дуучдыг эх орондоо авчраад, Монгол дууг эх хэл дээрээ дуулуулах мөрөөдөлтэй байсан. Гэтэл энэ мөрөөдөл биеллээ олох нэгэн үйл явдалд саяхан оролцоод ирлээ. Улаанбаатар, Москва хотын хамтын ажиллагааны үеэр хотын даргад энэ санаагаа хэлэхэд их таатайгаар дэмжсэн. Ирэх жилүүдэд мөрөөдөл минь ажил хэрэг болж дэлхийн дуучид Монголд эх хэлээр минь дуулах болов уу гэж бодож байна. Бид яагаад заавал Орос, Европт очоод тухайн орны хэлээр дуулж шагнал авах ёстой гэж. Миний мөрөөдөл бага багаар, шат шатаар биеллээ олох болно.

Дэлхийн сонгодог гэхээр Итали орныг төсөөлдөг. Энэ төсөөлөлд Монгол хөг, аялгуу багтах үе хэзээ ирэх бол?
Би энэ төсөөллийг хэрэгжүүлж чадахгүй ч эхлэлийг нь тавьчих юмсан. Өнгөрөгч долдугаар сард "Бээжингийн Сувдан" театрт дуулсан юм. Гэтэл “Монголын тал нутаг”-аа дуулна биз дээ гэж асуусан. Тэгж хэлэхэд үнэхээр сайхан байв. Дуучин хүнд Монголоо магтан дуулах шиг тасархай мэдрэмж гэж үгүй. Г.Ариунбаатар дэлхийн тэмцээн уралдаануудад  түрүүлчихээд эндээ эргэлдээд байх юм гэж магад. Тэгэх шаардлага байна аа. Би өнөөдөр өөрийгөө бодоод дэлхийн том театруудад ажиллаж болно. Мэдээж Монголын нэр гарна. Гэсэн ч соёл урлаг орхигдчихсон, салбар уналтад орчихсон байхад өөрийгөө бодож чадахгүй нь. Ихэнх уран бүтээлч өөрсдийн толгойгоо даагаад явж байна. Бид эвлэрээд суух бус өдөөлт, сэдлийг нь өгч байж дэвжинэ. Дэлхийд Монгол сонгодог чинь Италиас мундаг юм байна гэх үеийг магад би үзэхгүй байх. Гэхдээ үүний төлөө зорьсон итгэл, зүтгэлийн минь төлөө амь амьдралаа сонгодог урлагт зориулсан миний багш нар, суут хөгжмийн зохиолчид, бүхий уран бүтээлчдийн сүнс нь баярлах байх аа.

Өөрөө үзэгч байж, мөрөөдөж зогссон үе саяхан уу?
Ард түмэндээ хүрсэн, гоё хит дуутай нийтийн дуучин болъё гэх төсөөллөөр анх СУИС-т орсон. Яг мэргэжлийн хувьд бол 2011 онд М.И.Глинкийн нэрэмжит уралдаанд бэлдэж эхлэхдээ, дэлхийн шилдгүүдийг сонсоод “Ямар сайхан юм бэ. Ийм болохсон” гэж мөрөөдсөн. Уралдаандаа амжилт гаргаад, өнөөх онлайнаар бичлэгийг нь үзэж биширч явсан мундгуудтай мөр зэрэгцээд тайзан дээр зогсож байхдаа ер бусын мэдрэмжийг авч билээ. Тэдэн шиг болохыг хүсэж, хэчнээн их биширч байлаа, тэгсэн зэрэгцээд зогсож байдаг… Гайхалтай биз дээ. Заримдаа өөрийгөө бүр чимхэж үзнэ. Би дэлхийн дээд зэрэглэлийн таван уралдаанд амжилт үзүүлжээ. Заримдаа хийж бүтээснээ эргэцүүлэхээр “За Ариунбаатар аа, чи давгүй шүү” гэж боддог юм.

Америкийн хамгийн алдартай урлагийн сэтгүүл болох “New Yorker”-ийн хуудаснаас “Г.Ариунбаатар өмнө нь Нью Йоркт анх ирэхдээ Төв дуурийн театрын урд алга хавсарч зогсоод “Хэзээ нэгэн цагт энд ирж дуулах сан гэж залбирсныг уншсан?
Би 2014 онд Засгийн газрынхантай урлаг соёлын хөтөлбөрөөр Нью Йоркт очсон юм. Тэр үед Төв дуурийн театрын урд явж байхдаа яагаад ч юм залуу хүний эрчээрээ “Би энэ театрт удахгүй дуулна” гэж хүмүүст хэлж билээ. Яг жилийн дараа тэр тайзнаа гарч дуулсан. Түүнээс хойш амныхаа бэлгээр үргэлж сайн сайхан үг урсгаж, амьдралыг өөдрөгөөр харах ёстойг ойлгосон.

Тийм шүү. Бодол биеллээ олдог гэж би ч бас боддог. Сайхан бодол тээгээд явахад хэзээ нэгэн цагт биелдэг. Тэгээд урамшдаг…
Би хэвлэлд өгсөн ярилцлагуудаа хааяа эргэж уншдаг юм. Тийм уралдаанд орно, амжилт гаргана, түрүүлнэ гэж ярьсан байдаг. Бүгд биелжээ.

Б.Лхагвасүрэн ахтай нэг агаараар амьсгалж,
тэр ч байтугай нэг нутагт төрсөндөө би үнэхээр азтай

“Нуруу туруу, өнгө зүс, ааш араншинг нь бүүр түрүүнд сонгодог урлаг захиалж авсан юм шиг гэж Бавуугийн Лхагвасүрэн гуай таныг тодорхойлсон байсан. Түүний хэлсэнчлэн уулынхаа цуурайг дагаж дуулсаар дуучин болчихсон уу? 
(Инээв.) Зоргол хайрхан минь энэ байна. (Өрөөндөө өлгөөтэй зураг руу заав.) Лхагваа ах хайрхны ард, би энгэрт нь өссөн юм. Энэ мундаг хүнээс ийм үг сонсоно гэдэг бол их хувь. Надад асар их эрч хүч, урам зориг өгдөг хүний нэг. Аавын оронд аав, ээжийн оронд ээж болж зөрүү явахад зэмлэнэ. Лхагваа ахтайгаа нэг агаараар амьсгалж, тэр ч байтугай нэг нутагт төрсөндөө би үнэхээр азтай. 

Хамгийн сүүлд Б.Лхагвасүрэн гуайгаас ямар үг сонсож, ухаарлыг олов?
Өнгөрөгч зун биднийг нутгийнхан маань хүлээн авав аа. Бэсрэг наадам болж тэнд бид хоёр жаал эрхэллээ. Лхагваа ах “Нутагтаа ирэхээрээ зохиолч Бавуугийн Лхагвасүрэн бус Лхагваа хүү болон хувирчих юм. Хүн ийм байдаг байх нь ээ” гэж билээ. Ухаад бодсон үнэн юм билээ. Би багын найзуудтайгаа уулзана. Тэд намайг дуучнаар хүлээн авахгүй. “Алив, хөөе. Ариунбаатараа ингэе тэгье. Битгий дэмий юм яриад бай” гээд өнгөрсөнд үлдсэн сурагч Ариунбаатартай харьцана. Жишээ нь СУИС-ийн тайз бол одоо ч гарахад зүрх салгалуулна. Миний бодлоор хамгийн том тайз тэнд байна. 

Монгол хүн аргалын утаа, усны чимээ, тал нутаг руу өөрийн эрхгүй тэмүүлдэг. Үүний учгийг юу гэж боддог вэ?
Бид паартай байшин, паалантай жорлонд амьдраад хэр удаж байгаа юм. Монгол л хүн юм чинь угийн юм гэж байна шүү дээ. Манай жүжигчин, найруулагч Б.Тамир байна. Б.Тамир бол багаасаа орон сууцанд өссөн, элит гэр бүлийн хүүхэд. Тэгсэн хэрнээ яг надтай адилхан ам булаалдаж хөдөөгийн тухай ярьдаг. Салхины сэрчигнээн, хөдөөний буйдхан байдал гээд бүх мэдрэмжийг ярьдаг. Үүнийг юу гэж ойлгох вэ. Заавал хөдөө төрснөөрөө хүн үүнийг илүү мэдрэх албагүй байх нь. Хүн хаана төрсөндөө биш төрөлхийн эх орноо хайрлах, тээх зөнтэй байдагт учир оршиж байна.   

Ээж, аавыгаа гомдолгүй буцаахсан гэж боддог

Хүн чадаж байж онгирох ёстой. Өөрийнхөөрөө задгай сэтгэж байж, тайзан дээр амьд оршино гэж та хэлсэн. Амьд байна гэдэг ямар ойлголт юм?
Саяхан миний нэвтрүүлэг дээр Н.Жанцанноров багш намайг “Хоёр хоног бэлдсэн ч, хорь хоног бэлдсэн ч адилхан. Бэлтгэл дээр нот бариад зогсож байгааг нь харахаар авах юмгүй. Яаж дуулна даа гэмээр. Гэсэн хэрнээ тайзан дээр гарахаараа шал ондоо. Болж бүтэхгүйн талаар энэ хүнтэй яриад ч хэрэггүй” гэж тодорхойлсон байна лээ. Сонгодог урлагийн түүхийг бичилцэж яваа багш нараасаа үг сонсно гэдэг дээдийн ерөөл юм шүү дээ. Багш минь “Тайзан дээр гарсан бол чи хаан. Өөрийгөө тэгж төсөөлж дуул. Дуундаа ор” гэдэг байсан. 

Та их бардам харагддаг?
Ихэнх хүн намайг онгироо гэж боддог. (инээв) Мөн чанартаа бол би өөр. Хэлье гэснээ хэлчихдэг болохоор тэгж санагддаг байх. Нөгөө талаас хүн тайзан дээр эрч хүчтэй байх хэрэгтэй. Тийм байж бүтээлээ хүнд хүргэнэ үү гэхээс унжийгаад сүр сүлдгүй байж болохгүй. Намайг сонсохоор ирсэн, хүрээлж буй үзэгчдээ хүндэтгэн тайзан дээр цог золбоотой байх хэрэгтэй биз дээ. 

Тэгвэл та өөрийнхөө үнэ цэнийг дээгүүрт тавьдаг хүн мөн үү?
Амар хялбараар амьдаръя гэвэл надад зөндөө сонголт байсан. Гэхдээ би өөрөөсөө урваж чадаагүй. 20-30 жилийн дараа урлагт зүтгэсэндээ хэзээ ч харамсахгүйн тулд буриад руу явсан. Энэ сонголтыг хийх амар байгаагүй ээ. Багш нар, ихэнх хүн намайг дэмжээгүй. Гэсэн ч зөн совингоо дагаад явсан. өөртөө зөв учраас шийдвэртээ эзэн болсон. Алдаагүй... Ер нь хүн сонгосон мэргэжилдээ тууштай зүтгэж, түүгээрээ амжилт гаргавал хамгаас үнэ цэнэтэй байдаг.  

Заримдаа амьдралд "баг" зүүх шаардлага гарч байна уу?
Гардаг шүү. Зарим үед хүн болгонтой өөрийнхөөрөө харьцаж болохгүй, тэдэнд тааруулах шаардлага гарч л байдаг юм.

Амьдралд хүн олон дүр бүтээдэг. Тайзан дээр дуучин, гэртээ сайн эцэг, аав ээждээ сайн хүү, морины дэлэн дээр адуучин байдаг ч юм уу. Аль дүрдээ илүү хайртай вэ?
Аав ээжийн хүү Ариукад илүү хайртай юм уу. Яагаад гэвэл тэр хоёртойгоо байх минут бүр үнэ цэнэтэй. Мэдээж хүний хорвоо. Ирсэн бол буцдаг тавилан. Гомдолгүй буцаачих юмсан гэж боддог. Тэдэнд минь олондоо хүндтэй их сайхан хүү бидэнд заяаж дээ гэх бодол төрж байвал болох нь тэр шүү дээ. 

Аав ээжийн ачийг хариулах талаарх таны бодол? 
Аав ээжийнхээ ачийг хариулна гэж юу байхавдээ. Яаж ч бодсон боломжгүй. Гэсэн ч амар амгалан байлгаж, сэтгэлийг нь чилээхгүй байх сан... 

Улсын дуурь бүжгийн театрт жүжигчнээр орох гээд чадаагүй.
Тиймээс би өөрийгөө дутуу юм байна гэж ойлгосон

Хувь тавилангийн тухай юу гэж эргэцүүлдэг вэ?
Би их хувь тавилантай хүн. Хүн өөрийнхөө хувь заяаны талаар өөдрөгөөр бодож явах ёстой гэж боддог. Яг одоо та бид хоёрын ярилцаж буй энэ өрөөнд 2009 оны есдүгээр сард “Сүлд” чуулгын дуучнаар томилогдож байлаа. Гэтэл өнөөдөр би чуулгынхаа уран сайхны удирдагч болчихсон сууж байна.

Таныг яг ид бяр амтагдсан үе дээрээ явж байна гэж хардаг?
Байж болношт. Энэ үеийг хэр удаан үргэлжлүүлэх, хэр авч явах нь надаас шалтгаална. Би өөрийнхөө амжилтыг уулаар зүйрлэвэл дөнгөж бэлд нь мацаж явна.

УДБЭТ-ын алтан тайзнаа гарахыг хүсдэг биз дээ?
Хүсэлгүй яах вэ. 2014 онд Буриадын театр руу явсан гэж түрүүн хэлсэн дээ. Түүнээс өмнө хоёр ч удаа УДБЭТ-т дуучнаар орох хүсэлтээ тавьсан. Орон тоо байхгүй гэсэн учраас Буриад явахаас шийдсэн. 

Таны амьдралд цагдаа, "Сүлд" чуулга хамгийн их орон зай эзэлдэг гэсэн байх аа? 
Цагдаа, цагдаагийн "Сүлд" чуулга намайг дуучин болгох замд хөтөлсөн. Би энэ салбартаа үнэхээр хайртай. Багаасаа цагдаа болно гэж мөрөөдсөн. Тэгээд Цагдаагийн академид шалгалт өгсөн чинь тэнцээгүй. Аав, ээж хоёр “Миний хүү дуулдаг юм чинь СУИС-т шалгалт өг” гээд орсон. Гэсэн ч оюутан байхдаа яагаад ч юм цагдаатай холбогдсон. Мөрөөдөл биелнэ гэдэг сайхан мэдрэмж. Эр хүний хувьд мөрдөс зүүнэ гэдэг гайхамшигтай тохиол. Гаваасүрэн хурандаа, Сандаг-Очир генерал гээд бүгдийнх нь хүчинд би өнөөдөр ийм зэрэгтэй явна. Хүн хаанаас яаж бий болсон, хэн байснаа хэзээ ч мартаж болохгүй.

Дуурийн дуучин дуурийн тайзнаас төрдөг гэж би боддог байсан. Гэтэл та дуурийн бус цагдаагийн “Сүлд” чуулгаас төрсөн?
Тийшт. Би дуурийн дуулаачаар хоёр жил орчим сурсан юм. Тэгээд амьдралын эрхээр сургалтын төлбөрөө хийж чадахгүйгээсээ болж сургуулиасаа гарч өөр ажил хийсэн. Тэр үед “Сүлд” чуулгынхан намайг сургуульд сургаж, дуучин болгосон. Ер нь хаанаас гэдэг тийм чухал биш байх...

Би гавьяат болсон хойноо ч долоон буудалд жимс зардаг байсан.
Үүнээсээ яагаад ичих ёстой гэж...

Ингээд л бодохоор хүний хувь заяа их сонин шүү...
Би тэр үед УДБЭТ-т орчихсон бол өдийд яаж явах байсан бол... Бас л сонин тийм ээ? (инээв)

Тухайн үед орон тоогүй гээд буцсан ч түүнээс илүү хаалгыг татсан байна шүү дээ?
Тэгэхээр хүний туулах зам гэж байдаг юм шиг... Дуучин болохгүй байх зөндөө л хугацаа надад байсан. Би мэргэжлээ хаяж үзсэн, дуулахаа байж үзсэн... Гэтэл “Чи тэгэхгүй шүү” гэсэн шиг энэ байранд минь шилбүүрдээд авчирсан. Тэгээд яах аргагүй дуучин юм байна, дуулахаас өөр сонголтгүй юм байна гэж бодсон. 

Амьдралд хүн өөрийн алхах замаа олох гэж их бэдэрдэг юм шиг. Та таксины жолооч, барилгачин гээд их сонирхолтой замыг туулжээ?  
Хүн үнэнчээр явахад юу эсийг хийхэв дээ. Би гавьяат болсон хойноо ч дуулахын сацуу  жимс зардаг л байсан. Үүнээсээ яагаад ичих ёстой гэж...

Та жил шахуу таксинд явсан гэсэн. Таксинд хэр сууж байна. Ямар нэгэн бодол ургадаг уу?
Суулгүй яах вэ. Бодогдоно. Наад зах нь жолоочийн хүзүү чилж байгаа даа гэж бодно. Таксинд удаан явахаар хүзүү их чилдэг юм. Хааяа таксидахдаа таван төгрөг илүү төлчихнө. Мөнгөтэйдөө биш хүүхдэдээ сүү, гэртээ талх аваад хариасай гэж боддогоос л тэр байх.  

Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг таны өмнө байна. Аль зогсоол дээр буух вэ?
Хөшиг татсан пүрштэй орон дээр ээж аавдаа концерт тоглож байх үе рүүгээ очно. Хоёр эрдэнэ минь “Миний хүү том дуучин болно доо” гэж үргэлж магтдаг сан.

Ээж, аав хоёр нь Г.Ариунбаатарын хамгийн анхны үзэгч бас шүтэн бишрэгч нь байжээ?
Миний үнэнч фенүүд. Тэд бол хамгийн их хурцлагч, хамгийн мундаг шүүмжлэгч.

Хүн холын зорилгоо харчихсан байхад
наана тулгарсан жижиг асуудлууд юу ч биш

Амжилтын талаар та юу хэлэх вэ?
Хүн болгоны амжилт хажууд нь байдаг. Олж харах хэрэгтэй. Хүнд амьдрах хугацаанд гурван боломж олддог гэнээ. Хажуугаар нь сүнгэнээд өнгөрнө. Нэгнээс нь атгаад авах хэрэгтэй гэнэ. Тэгэхээр мэдрэмжтэй байх хэрэгтэй. Одоогийн залуус маань бушуухан мөнгө, нэр төртэй болохыг яардаг юм шиг санагддаг. Хүний хувь заяаны нүнжиг гэж тэртэй тэргүй бий. Яарах бус өмнөх ажлаа үнэн сэтгэлээсээ тууштай хийгээд явахад амжилт аяндаа ирдэг. Тэр үед атгах нь чухал.

Өнгөрснөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд газраас тэнгэрт цойлох агшинд хүмүүсийн чанар, араншинг хангалттай таньсан байх. Бусдын хандлагаас танд ямар бодол төрж байна?
Шууд мэдрэгдэнэ. Цагдаагийн салбарт гэхэд ахлагч байх, офицер болохын хооронд их зөрүү бий… Ахлагч хүн офицер болчихоод ажил руугаа ороход хандлага илт мэдрэгдэнэ. Хүн угаасаа тийм байдаг. Магад миний сайн яваа нь бусдад юм бодогдуулна. Би боддог байсан байхгүй юу. Жишээ нь би төрийн түшээ, дуучин С.Жавхлан ахыг хараад “Би яг ийм дуучин болно” гэж мөрөөддөг байв. Төв аймгийн жижигхэн театрт Жавхаа ах тоглолтоо хийнэ. Мөнгөгүй учраас театрын гадаа зогсоод дууг нь сонсдог байж билээ. Хэн байснаа нуугаад яах юм бэ. Үнэнээрээ байх нь сайхан.

Том тулаанд ялахын тулд наана байгаа жижиг тулаанд ялагдах нь юу ч биш. Тийм үү?
Өнөөдөр залуучууд өөрөө өөртөө итгэхээ байчихсан. Энэ намайг тэгэх болов уу, ингэх болов уу гээд бусдаас хамааралтай амьдардаг. Өөрөө бүтээе, зориглоё гэсэн юм байхгүй. Чи чадахгүй ээ гэхээр няцдаг. Би няцаалттай маш олон удаа тулгарч байсан. Анхны тэмцээнд явна гэхэд “Ай Ариунбаатараа зардал чирэгдлийн нэмэр юм биш үү” гэнэ. Сугалаа шиг шууд олчихдог амжилт гэж үгүй. Зүтгэл, өөртөө итгэх итгэл байж хүрнэ. Хүн холын зорилгоо харчихсан байхад наана тулгарсан жижиг асуудал юу ч биш.

Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!

  Энэхүү мэдээ нь хуучирсан буюу 2017.10.30 - нд нийтлэгдсэн байна.

Г.Ариунбаатар: Бид чинь дэлхийн хэмжээнд гарах сонгодогтой улс шүү дээ

Нийтэлсэн:

Г.Одгарав

Сэтгүүлч

2017-10-30 11:11 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

| фото

    Холбоотой мэдээллүүд
    • Шинэ мэдээ

    • Их уншсан

    • Их сэтгэгдэлтэй

    Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

    Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

    Санал хүсэлт илгээх

    Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
    Танд баярлалаа.

    0%
      Товч унших

    Дараагийн мэдээ