Хайлт хийх

Энэ сард: Хүн аалз ба Симба

  2019-07-01
 
Энэ сард нээлтээ хийх онцлох кинонуудыг хүргэж байна.

Хүн-Аалз: Гэрээсээ холдсон нь /Spider-Man: Far from Home/

Долоодугаар сарын 02 – Их Британи, АНУ

Долоодугаар сарын 03 – Бельги, Франц

Долоодугаар сарын 04 – Австрали, Герман, Бразилд нээлтээ хийнэ.

“Марвел”-ын супер баатруудын цуврал “Эцсийн тулаан”-аар дууссангүй. “Авенжерс”-ын сүүлийн ангид болсон үйл явдлын дараа болж буй “Хүн-Аалз”-ын ээлжит нэгэн адал явдал үзэгчдийн хүртээл болох гэж байна. Тус анги дээр өмнөх ангиудад үзэгдээгүй шинэ баатар гарах ба “Ник Фьюри” ч гэсэн гол дүр бүтээх болсныг бид киноны трейлерээс үзсэн билээ.

Мидсоммар /Midsommar/

Долоодугаар сарын 03 – АНУ, Канад

Долоодугаар сарын 05 – Их Британид нээлтээ хийнэ.

“Hereditary” аймшгийн киног найруулсан Ари Астер дахин нэгэн аймшгийн киног найруулсан нь “Мидсоммар” юм. Кинонд Шведэд аяллаар ирсэн залуусын тухай гарах бөгөөд нутгийн этгээд хачин зан үйл тэднийг айлгаж, ирсэндээ харамсахад хүргэх болно.

Салах ёс /The Farewell/

Долоодугаар сарын 12 – АНУ-д нээлтээ хийнэ.

Киноны эхлэлд Хятад-Америк Билли охин хайрт эмээ нь хорт хавдраар удахгүй өөд болохыг мэдэж авах ба тэр болоод түүний гэр бүл настай эмэгтэйн амьдралын сүүлийн мөчийг аз жаргалтай өнгөрөөхийг хичээх аж. Инээдмийн драм төрлийн уг киног “Lulu Wang” фильм бүтээсэн байна.

Араатны хаан арслан /The Lion King/

Долоодугаар сарын 12 – Хятад

Долоодугаар сарын 17 – Франц, Герман, Норвеги, Дани, Швед

Долоодугаар сарын 18 – Австрали, Бразил, Грек, Португали

Долоодугаар сарын 19 – АНУ, Их Британи, Канадад нээлтээ хийнэ.

“Disney” компани үзэгчдийн сэтгэлд хоногшсон хүүхэлдэйн кинонуудаа дахин бүтээж байгаа билээ. Саяхан “Дамбо” “Аладдин” зэрэг кино нээлтээ хийгээд байсан бол энэ удаад “Симба” дэлгэцнээ дахин амилах юм. Анх 1994 онд гарч байсан “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн уг бүтээлд Чиветел Эжиофор, Бэйонсе, Сет Роген зэрэг алдартай жүжигчид дуу оруулжээ.

Тель Авив /Tel Aviv on Fire/

Долоодугаар сарын 04 – Герман

Долоодугаар сарын 25 – Нидерланд

Долоодугаар сарын 26 – АНУ-д нээлтээ хийнэ.

Кинонд Израиль Палестин хоорондын түгшүүртэй байдлыг инээдмийн байдлаар үзүүлжээ. Киноны гол дүр Салам өглөө бүр ажилдаа явахын тулд Израилийн хилийг нэвтрэх шаардлагатай болдог бөгөөд хилийн хамгаалагч түүнийг оруулахыг зөвшөөрөөгүй байна.

Марианна ба Леонард: Хайрын үгс /Marianne & Leonard: Words of Love/

Долоодугаар сарын 05 – АНУ

Долоодугаар сарын 26 – Их Британи, Ирландад нээлтээ хийнэ.

“Уитни: Би өөрөөрөө байж чадах болов уу?”, “Курт ба Кортни”, “Бигги ба Тупак” зэрэг киноны найруулагч Ник Брумфилд тус киног найруулсан юм. Бодит явдлаас сэдэвлэсэн уг баримтат кино нь 1960-аад оны үед амьдарч байсан хосын хайрын түүхийг өгүүлэх аж.

Арьс /Skin/

Гай Наттивын найруулсан тус кинонд гудамны бүлэгт харьяалагддаг нэгэн залуу ганц бие ээжид дурлаж буй тухай өгүүлэх юм. Бодит явдлаас сэдэвлэсэн тус кинонд Жейми Белл гол дүрийг бүтээжээ.

Эрт урьдын цагт... Холливудэд /Once Upon a Time… in Hollywood/

Долоодугаар сарын 19 – Хятад

Долоодугаар сарын 26 – АНУ, Канадад нээлтээ хийнэ.

Киноны үйл явдал 1969 онд, Лос Анжелес хотноо өрнөх ба гол дүрд Брэд Питт, Леонардо ДиКаприо, Марго Робби нар тоглосон байна. Драм, триллер төрлийн уг кинонд барууны нэгэн од, түүний баруун гарын хамтрагч болон шинэхэн од жүжигчний талаар өгүүлэх аж.

Өөрийгөө хамгаалах урлаг /The Art of Self-Defense/

Долоодугаар сарын 12 – АНУ-нд нээлтээ хийнэ.

Райли Стернсийн найруулсан инээдмийн төрлийн тус киноны гол дүрд Жесси Айзенберг тоглосон байна. Кинонд айсан, дээрэлхүүлсэн залуу өөрийгөө хамгаалах урлагт суралцахаар тулааны клубд элсэж буй тухай өгүүлэх юм.

Эх сурвалж: BBC

Энэ сард: Хүн аалз ба Симба

  2019-07-01
 
Нийтэлсэн:

А.Эрхэмбаяр

Gogo.mn сэтгүүлч

2019-07-01 16:30 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 940 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ