Хайлт хийх

Үндэсний бөх: Сүүлийн зуун жилд 24 бөх аварга цолонд хүрчээ

  2019-06-20
 
Монгол үндэсний бөх бичгийн баримтаар мэдэгдэж байгаа 70 орчим аварга бий гэж судаачид үздэг. Яг эцэслэн тогтоосон тоо үгүй бөгөөд сүүлийн зуун жилийн хугацаанд 24 бөх энэхүү эрхэм дээд цолонд хүрчээ. Ерөнхийдөө дөрвөн жил тутамд нэг аварга цолтон төрдөг гэсэн дундаж тоо гарч байгаа юм. Өдгөө тэгш ойгоор 1024 бөх барилдаж байгаа нөхцөлд таван жил тутамд нэг аварга төрөх нь тодорхой асуудал билээ.

  1. Галсанхүүгийн Вандан. Архангай Батцэнгэл 1890 онд төрсөн. Уул тайллагын баяр наадамд завсаргүй найм түрүүлсэн. 1922 оны цэргийн буюу улсын их баяр наадамд түрүүлсэн улсын аварга.
  2. Ганжууржавын Самдан. Хэнтий Баянхутаг 1899 онд төрсөн. Улсын их баяр наадамд 1925 онд түрүүлж, 1923, 1924 онуудад үзүүрлэсэн улсын аварга.
  3. Нацагийн Жамъян. Архангай Цахир 1899 онд төрсөн.  Улсын их баяр наадамд 1926, 1927 онуудад түрүүлж,  1925 онд үзүүрлэсэн даян аварга.
  4. Санжмятавын Шагж. Завхан Тосонцэнгэл 1903 онд төрсөн. Улсын баяр наадамд 1930 онд арав даван түрүүлж, 1927, 1929 онуудад үзүүр булаасан.
  5. Бадамдоригийн Түвдэндорж. Булган Хангал 1916 онд төрсөн. Улсын их баяр наадамд 1939, 1941, 1945, 1946, 1952, 1953, 1954 онуудад түрүүлсэн дархан аварга.
  6. Цэдэндоржийн Чимэд-Очир. Архангай Хайрхан 1916 онд төрсөн. Улсын их баяр наадамд 1944, 1950 онуудад түрүүлсэн даян аварга.
  7. Шаравын Батсуурь. Говь-Алтай Жаргалант 1922 онд төрсөн. Улсын их баяр наадамд 1947, 1948 онуудад түрүүлж, гурав үзүүрлэсэн дархан аварга.
  8. Жамсрангийн Цэвээнравдан. Хөвсгөл Цагаан-Үүр 1918 онд төрсөн. Улсын их баяр наадамд 1951 онд түрүүлж, 1945 онд үзүүрлэсэн улсын аварга.
  9. Дарийн Дамдин. Хөвсгөл Цагаан-Үүр 1931 онд төрсөн. Улсын их баяр наадамд 1956, 1957, 1958, 1959, 1960 онуудад завсаргүй тав түрүүлж, тав үзүүрлэсэн дархан аварга.
  10. Сэрээтэрийн Цэрэн. Булган Сайхан 1939 онд төрсөн. Улсын их баяр наадамд 1961 онд түрүүлж, 1971 онд үзүүрлэсэн даян аварга.
  11. Жигжидийн Мөнхбат.  Төв Эрдэнэсант 1941 онд төрсөн. Улсын их баяр наадамд 1963, 1964, 1965, 1966, 1967 онуудад завсаргүй түрүүлж, 1974 онд дахин түрүүлсэн. Мөн дөрөв үзүүрлэсэн дархан аварга.
  12. Хорлоогийн Баянмөнх. Увс Хяргас 1944 онд төрсөн. Улсын их баяр наадамд 1968, 1971, 1972, 1973, 1975, 1977, 1979, 1981, 1982, 1987 онууд түрүүлж, гурав үзүүрлэсэн дархан аварга
  13. Чойжилын Бээжин. Хөвсгөл Цагаан-Үүр 1934 онд төрсөн. Улсын их баяр наадамд 1970 онд түрүүлж, 1964 онд үзүүрлэсэн улсын аварга.
  14. Дашдоржийн Цэрэнтогтох. Өвөрхангай Нарийнтээл 1951 онд төрсөн. Улсын их баяр наадамд 1978, 1980, 1983, 1984 онуудад түрүүлж тав үзүүрлэсэн дархан аварга.
  15. Дагвацэрэнгийн Хадбаатар. Төв Угтаалцайдам 1951 онд төрсөн. Улсын их баяр наадамд 1976, 1986 онуудад түрүүлж гурав үзүүрлэсэн улсын аварга.
  16. Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ. Хэнтий Өмнөдэлгэр 1964 онд төрсөн. Улсын их баяр наадамд 1988-1990, 1992-1999 онуудад буюу 11 түрүүлж нэг үзүүрлэсэн дархан аварга.
  17. Одвогийн Балжинням. Увс Наранбулаг 1960 онд төрсөн. Улсын их баяр наадамд 1991 онд түрүүлж хоёр үзүүрлэсэн улсын аварга.
  18. Агваансамдангийн Сүхбат. Төв Сэргэлэн 1971 онд төрсөн. Улсын их баяр наадамд 2000, 2001, 2004 онуудад түрүүлсэн дархан аварга.
  19. Гэлэгжамцын Өсөхбаяр. Архангай Батцэнгэл 1973 онд төрсөн. Улсын их баяр наадамд 2002, 2003, 2005, 2009 онуудад түрүүлсэн дархан аварга.
  20. Долгорсүрэнгийн Сумъяабазар. Өвөрхангай Хужирт 1974 онд төрсөн. Улсын их баяр наадамд 2006 онд түрүүлж, дөрөв үзүүрлэсэн улсын аварга.
  21. Сүхбаатарын Мөнхбат. Увс Баруунтуруун 1984 онд төрсөн. Улсын их баяр наадамд 2011 онд түрүүлсэн улсын аварга. 
  22. Гунаажавын Эрхэмбаяр. Сэлэнгэ мандал 1978 онд төрсөн. Улсын их баяр наадамд 2012 онд түрүүлж, 2011 онд үзүүрлэсэн.
  23. Чимэдрэгзэнгийн Санжаадамба. Архангай Хашаат 1985 онд төрсөн. Улсын баяр наадамд 2016 онд түрүүлж, 2018 онд үзүүрлэсэн.
  24. Намсрайжавын Батсуурь. Увс Ховд 1987 онд төрсөн. Улсын баяр наадамд 2014, 2018 онуудад түрүүлсэн.

2019-06-20 13:29 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 773 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ