Хайлт хийх

ОХУ-д 2500 хүн жагсаж эрэн сурвалжлах сэтгүүлч Иван Голуновыг суллуулжээ

  2019-06-13
 
ОХУ-д баривчлагдаад байсан эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бүтээл туурвидаг Иван Голуновыг мягмар гарагт суллажээ. 36 настай чөлөөт сэтгүүлч Иван Голунов нь Латвид төвтэй “Meduza” вэбсайтад ажилладаг байна. Тэрээр ОХУ-ын өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг илрүүлж, олонд танигджээ.

ОХУ-ын цагдаагийн газраас түүнийг хар тамхитай холбоотой хэргээр өнгөрсөн долоо хоногт баривчилсан ч ард иргэд үүнийг эрс няцааж байв. Энэхүү хэрэгтэй холбоотой олон нийтийн тэмцлийг орон даяар өрнүүлсний эцэст сэтгүүлчийг суллах шийдвэр гаргажээ.

Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр уг жагсаалд 2500 гаруй хүн оролцсон байна. Тэмцлийн үеэр 400 орчим хүнийг баривчилсан аж.

ОХУ-ын дотоод хэргийн сайд Владимир Колокоцев “Голуновын эсрэг өдүүлсэн хэргийн нотлох баримт хангалтгүй байна. Бид хүн бүрийн эрхийг хамгаалах хэрэгтэй” хэмээжээ.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөт байдлаараа Орос 100 орноос 83-т жагсдаг байна. Тус улсад эрэн сурвалжлах сэтгүүлчдийн амыг таглахын тулд хар тамхины хэрэгтэй хамаатуулдаг тухай нийгмийн зүтгэлтнүүд хэлж байв.

Суллагдсаныхаа дараа Иван Голунов эрэн сурвалжлах бүтээлээ үргэлжлүүлэн хийнэ гэдгээ олон нийтэд амласан юм.

Эх сурвалж: BBC

Нийтэлсэн:

Э.Онон

Gogo.mn сэтгүүлч

2019-06-13 16:35 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ