Хайлт хийх

С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүхийн шийдвэрүүдийг үзэх гэхэд шүүх, прокурор зөвшөөрөөгүй

  2019-06-08
 
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2019.06.07) Бүгд Найрамдах Серби Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Олон улсын парламентын холбоо /ОУПХ/-ны Парламентчдын хүний эрхийн хорооны дарга Александра Жерков, Бахрейн Улсын Төлөөлөгчдийн Зөвлөлийн гишүүн Али Абдула Аларади нарыг хүлээн авч уулзлаа. 

ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны төлөөлөгчид парламентын гишүүн асан, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн илрүүлэлттэй холбоотой асуудлаар манай улсад ажиллаж байгаа юм.

Хатагтай Александра Жерков шийдвэр гаргадаг ч түүнийг хэрэгжүүлдэг байгууллагууд дээр зөрчил гарч байна. Хэргийн холбогдогч нартай холбоотой шүүхийн шийдвэрүүдийг үзэхийг хүссэн боловч шүүх, прокурорын байгууллагаас зөвшөөрөл олгохгүй байгаа нь үүнийг илтгэж байна. Эдгээр шүүхийн шийдвэрүүд нь нууцын зэрэглэлээс гарсан гэж  ойлгож байгаагаа УИХ-ын даргад уламжлав.

Шүүх засаглал бие даасан, хараат бусаар үйл ажиллагаагаа явуулдаг институт. Үндсэн хуульд тусгасан эрх мэдлийн хуваарилалтын дагуу УИХ-аас шүүх эрх мэдэлд хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй. Гэхдээ нөгөө талаар бид тогтолцоог шинэчилж, хандлагын өөрчлөлт хийх шаардлага бий. Ардчиллын үнэт зүйл нь хүний эрхийг хамгаалахад оршдог гэлээ.

Шүүхээс ямар шийдвэр гарахыг хэлж мэдэхгүй ч эрүүдэн шүүсэн, хууль зөрчсөн албан тушаалтнууд хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар ОУПХ-ноос Монгол Улсад хүний эрхийг хангах, хамгаалахад онцгой анхаарч, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлээд, тус холбооноос тавьсан хүсэлтийн дагуу иргэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай уулзах нөхцөл боломжийг бүрдүүлсэн тул өчигдөр уулзалт болсон байна.

Төлөөлөгчид УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан болон Түр хорооны гишүүдтэй уулзаж, С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн илрүүлэлтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл авсан. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг үзжээ. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мөн төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хэргийн нөхцөл байдлын талаар ярилцжээ.

Та бүхэн дүгнэлтээ гаргахдаа Монгол Улсад эрүүдэн шүүлт хавтгайраагүй гэдгийг харгалзан үзэхийг хүсье.

Тэрбээр, “Энэ хэрэгтэй холбоотойгоор Олон улсын парламентын холбооноос ирүүлсэн дүгнэлттэй адил байр суурьтай байдаг. Энэ дүгнэлт манайд эрүүдэн шүүлт байгааг ил болгоход чухал нөлөө үзүүлсэн. 2017 оноос хойш хууль тогтоомж зөрчсөн, эрүүдэн шүүсэн асуудлыг шалгаж байна. Ял эдэлж байгаа хүмүүсийг эрүүдэн шүүж хилсээр хэрэг хүлээлгэж, Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн. Өчигдөр энэ хэргийг цагдаагийн байгууллагаас прокурорт шилжүүлсэн. Удахгүй шүүхэд шилжүүлж, тодорхой шийдвэр гаргана байх. Шүүхээс ямар шийдвэр гарахыг хэлж мэдэхгүй ч эрүүдэн шүүсэн, хууль зөрчсөн албан тушаалтнууд хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.

Энэ хэргийг судлаад үзэхэд “Сталины дэглэм”-ийг сэргээх оролдлого байна гэсэн хардлага төрж байгаа. Ямар ч тохиолдолд ийм зүйлийг хийж болохгүй. Хэргийн илрүүлэлтэд хууль, хяналтын бүх байгууллага оролцсон учраас эрүүдэн шүүсэн талаар олон нийтэд ил болгоход амаргүй байсан. Хэргийн материалтай бүрэн танилцсан хүний хувьд С.Зориг агсныг Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар  нар хөнөөсөн гэж үздэггүй” гэв.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Эрүүдэн шүүсэн гэх хэргийг бүрэн шийдвэрлэсний дараа эдгээр гурван хүний асуудлыг тавина гэж хуулийн байгууллагынхан хэлдэг. Уг нь шүүхэд суллах эрх мэдэл нь байгаа ч хэрэгжүүлэхгүй байна. Хуулийн дагуу Засгийн газраас хэрэг шийдвэрлэсэн гурван шатны шүүхийн шийдвэрийг нууцаас гаргасан. Хэргийн захиалагчийг илрүүлэхийн тулд нууцлах шаардлагатай гэж хууль, хяналтын байгууллагууд үздэг. Би нууцлах зүйл байхгүй гэдэг байр суурьтай байгаа. Энэ асуудлыг УИХ-ын Түр хороо, Засгийн газрын түвшинд дахин ярина” хэмээн хариулт өглөө.

Үргэлжлүүлэн тэрбээр, “Манай улс эрүүдэн шүүлтийн эсрэг байж, олон улсын конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө ажиллаж байгааг газар дээр нь ирж харсан байх. Та бүхэн дүгнэлтээ гаргахдаа Монгол Улсад эрүүдэн шүүлт хавтгайраагүй гэдгийг харгалзан үзэхийг хүсье. Хуулийн байгууллагуудыг улс төрийн зорилгоор ашигласны нэг үзэгдэл нь энэ онцгой тохиолдол юм. Нөгөө талаас уг хэргийг нийтэд ил болгосноор дахин ийм хэрэг гарахгүй байх нөхцөл болсон” гэв.

Олон улсын парламентын холбооноос парламентын гишүүн асан, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг үнэн зөв, шударгаар илрүүлэхийн төлөө ажиллаж байна. Монгол Улсад ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс улам батжин бэхжихэд хамтын ажиллагаа үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны төлөөлөгчид илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Нийтэлсэн:

Б.Чимэг

Gogo.mn сэтгүүлч

2019-06-08 14:59 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ