Хайлт хийх

Хойд Солонгосын эрх баригчид тэвчээр алдарч буйгаа АНУ-д анхааруулжээ

  2019-06-05
 
АНУ, Хойд Солонгосын удирдагч нарын Сингапурт хийсэн хэлэлцээр эрсдэлд ороод байгааг анхааруулж байна хэмээн Хойд Солонгосын төв мэдээний агентлаг өчигдөр мэдэгдлээ. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахыг зохисгүй арга барилаар шахаж байна гэж АНУ-ыг буруутгажээ.

Хойд Солонгосын төв телевиз хоёр улсын хэлэлцээг удирдан явуулсан зарим албан хаагчдаа шийтгэсэн тухай өчигдөр мэдээлсэн юм. Үүний зэрэгцээ нэгэн мэдэгдэл танилцуулжээ.

Мэдэгдэлд “АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар өнгөрсөн жил Сингапурт дээд хэмжээний уулзалт хийж, хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан. Уг хамтарсан мэдэгдлийн дагуу хоёр улсын харилцаа шинэ түвшинд очсон. Гэхдээ АНУ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүр мөсөн ангижруулах нэг талыг баримталсан бодлого шаардаад байвал хоёр улсын хооронд хийсэн хэлэлцээ эрсдэлд орохоор байна” гэж Хойд Солонгосын Гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдэгдэв.

АНУ-ын эрх баригчид хэтэрхий оройтохоос өмнө ямар нэгэн үйлдэл хийхгүй бол хоёр улсын хооронд байгуулсан хамтарсан мэдэгдэл энгийн цаас болж хувирахыг Пёнъяны зүгээс анхааруулжээ. Түүнчлэн мэдэгдлийн төгсгөлд “Бидний тэвчээрт хязгаар бий. АНУ энэхүү хүсэлтийг хүлээж аваад одоогийн арга барилаа өөрчилнө гэж найдаж байна” гэжээ.

Хоёр улсын удирдагчид хоёрдугаар сард Ханойд дээд хэмжээний уулзалт хийсэн ч үр дүнд хүрч чадаагүй билээ.

Эх сурвалж: Reuters

Нийтэлсэн:

Э.Онон

Gogo.mn сэтгүүлч

2019-06-05 17:15 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ