Хайлт хийх

Их Британид хийх “The Hu” хамтлагийн тоглолтын тасалбар дуусжээ

  2019-06-11
 
Рок, поп урлагийн ертөнцөд “Хүннү рок” гэх шинэ урсгалаар уран бүтээлээ туурвиж, дэлхий дахинаа олон сая сонсогч, дэмжигчтэй болж буй “THE HU” буюу Хүмүүн (Хү) хамтлаг 2019 оны 6 дугаар сарын 6-наас 7 дугаар сарын 6-ны өдрүүдэд Европын 23 хотоор хийх аялан тоглолтоо эхлүүлжээ.

Тэд өнөөдрөөс эхлэн ИБУИНХУ-ын Лондон, Манчестер, Брайтон, Гласгов, Бристол зэрэг зургаан хотод тоглолтоо хийнэ. "THE HU" хамтлагийн тоглолтыг үзэх хүсэлтэй Британи улсад ажиллаж амьдарч байгаа монголчууд болон британчууд олон байгаа аж. Тоглолтын тасалбар зарагдаж дуусжээ.

Британид хийх аялан тоглолтын өмнө хамтлагийн бүрэлдэхүүнийг Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Н.Тулга хүлээн авч уулзсан юм.

“THE HU” ХАМТЛАГ ДЭЛХИЙД АЛДАРТАЙ ПРОДАКШНТАЙ ЦОМОГ ГАРГАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ

Уулзалтын үеэр Элчин сайдын яам болон тоглолтын ерөнхий зохион байгуулагч “Eleven Seven” студи хамтран хэвлэлийн бага хурал, уулзалт ярилцлага зохион байгуулжээ. Үүнд, Британийн нэр хүндтэй “BBC 3 World Music”, “Daily Express”, “BBC Radio 6 Music” “Daily Telegraph”, “I Newspaper”, “Classic Rock”, “Freelance”, “Forbes”, “Меtro”, “Record Collector” зэрэг 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 40 төлөөлөгч оролцож, “The Hu” хамтлагийн уран бүтээл, Монгол хөгжмийн гайхамшгийн талаар чөлөөт яриа өрнүүллээ.

Мөн “The Hu” хамтлагийнхан жил хүрэхгүй хугацаанд зөвхөн youtube сувгаар 27 орчим сая сонсогч, үзэгчид хүрсэн “Yu ve yu ve yu” дуугаа дуулж сонирхуулав. Үүний зэрэгцээ ирсэн зочдод хамтлагийн гишүүдийн гарын үсэгтэй пянзыг дурсгал болгон бэлэглэжээ.

“Хүннү рок” гэх урсгалд хөгжмийн олон төрөл зүйл багтаж байгаа нь зөвхөн рок сонирхогч гэлтгүй олон хүн сонсох боломж олгож байгаа тул ирэх дөрвөн жилд багтан дөрвөн цомог гаргах гэрээг “THE HU” хамтлагийнхан дэлхийд алдартай продакшнтай байгуулжээ. Монголыг дэлхий дахинаа сурталчилж байгаад Монгол Улсаас ИБУИНХУ-д  Н.Тулга баяр хүргэж, Европд хийх аялал тоглолтод нь амжилт хүслээ.

Нийтэлсэн:

Э.Онон

Gogo.mn сэтгүүлч

2019-06-11 16:00 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ