Хайлт хийх

Бүх талаасаа нэвт харагддаг, дээвэр дээрх усан санг бүтээнэ

  2019-06-07
 
Зоригт сэлэгчдэд зориулсан гэх бүх талаасаа харагдах боломжтой усан санг Лондон хотод барилгын дээвэр дээр бүтээх тухай “Compass Pools” компани танилцууллаа. 600 мянган литр ус орох тус хиймэл цөөрөм бүхэлдээ цутгамал нийлэг материалаар бүтээгдэх бөгөөд хажуу, дээр, доороос гээд аль ч талаасаа нэвт харагдах боломжтой юм.

Усан санг бүтээхээр төлөвлөж буй “Compass Pools” компанийн загвар зохион бүтээгч Алекс Кемсли “Энэ бол 360 градусын хязгааргүй усан сантай дэлхийн цорын ганц барилга болох болно” хэмээжээ. Гадна үзэмжийг нь эвдэхгүйн тулд усан санд нэг ч шат хийхгүй ба сэлэгчид усаар дамжин эргэлдсэн шатаар доош буух аж. Цөөрмийг байнга компьютероор хянах ба усны температур, хэмжээг автоматаар тааруулах гэнэ.

Мөн усан сан дотор олон гэрэл суурилуулна. Энэ нь шөнийн цагаар тун үзэсгэлэнтэй харагдах юм. Хөрөнгө, санхүү нь шийдэгдвэл “Compass Pools” компани усан санг 2020 он гэхэд ашиглалтад оруулах юм байна.         

Эх сурвалж: CNN

Нийтэлсэн:

А.Эрхэмбаяр

Gogo.mn сэтгүүлч

2019-06-07 14:30 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ