Хайлт хийх

2,8 тэрбум эмэгтэй жендерийн тэгш байдлыг хангадаггүй оронд амьдарч байна

  2019-06-05
 
Дэлхийн нийт эмэгтэйчүүдийн 80 хувь нь жендерийн эрх тэгш байдлыг хангаж чаддаггүй улс оронд амьдарч байна. 

Даваа гарагт “Equal Measures 2030”-ийн гаргасан шинэ судалгаанаас үзэхэд 2.8 тэрбум охид эмэгтэйчүүд жендерийн тэнцвэртэй байдлаар “сул” болон “маш сул” улс орнуудад амьдарч байгааг тогтоожээ.  

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтын 14-т нь хүйсийн эрх тэгш байдлыг хэрхэн хангаж буйгаар жендерийн индексийг хэмжсэн байна. Уг судалгаанд мэдээ мэдээлэл хомс гэх шалтгаанаар 60 орчим улсын үр дүнг оруулаагүй аж.

Жендерийн эрх тэгш байдлаар 129 улсын:

  • 8 хувь нь 100-гаас 80 оноо авч “сайн” үнэлгээ;
  • 12 хувь нь 70-79 оноо авч “боломжийн” үнэлгээ;
  • 80 хувь нь “сул” (60-69 оноо) болон “маш сул” (60-аас доош оноо) гэсэн үнэлгээ авчээ.

Харин 90-ээс дээш оноо авсан улс байсангүй. Жендерийн эрх тэгш байдлын олон улсын дундаж оноо 100-гаас 65.7 гарсан байна.

ЖЕНДЕРИЙН ИНДЕКСЭЭР ХАМГИЙН ӨНДӨР БОЛОН БАГА ОНООТОЙ УЛС ОРНУУД

Жагсаалтыг 100-89.3 оноогоор Дани улс тэргүүлсэн бол Финлянд, Швед, Норвеги улсууд удаалжээ. Эсрэг талд Чад улс сүүл мушгисан бол араас нь Сьерра-Леоне, Либери, Нигери улсууд оржээ. Ерөнхийдөө Европ болон Хойд Америкийн орнуудын жендерийн эрх тэгш байдлыг хангах үзүүлэлт өндөр буюу дунджаар 79.1 оноотой гарсан байна.

“Equal Measures 2030”-ийн захирал Алисон Холдер “Энэхүү судалгааны үр дүн олон улсын түвшинд жендерийн эрх тэгш байдлыг хангахад дахин олон жил зарцуулах шаардлагатайг харуулж байна" гэжээ. Тэрээр улс орнуудын засгийн газар, бизнес эрхлэгчдийг энэ талаар дорвитой арга хэмжээ авахыг уриаллаа.

Монгол улсын хувьд хүйсийн эрх тэгш байдлаараа 80 орчим оноо авч "сайн" гэсэн ангилалд багтжээ.

2019 ОНЫ SDG ЖЕНДЕРИЙН ИНДЕКС (ОНООГООР)

Эх сурвалж: Cnbc 

Нийтэлсэн:

Э.Онон

Gogo.mn сэтгүүлч

2019-06-05 11:40 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ