Хайлт хийх

Ахмад дайчид ахлах сургуулийн дипломоо гардан авчээ

  2019-06-05
 
Дэлхийн хоёрдугаар дайнд оролцож явсан ахмад дайчид олон жилийн турш тээж ирсэн мөрөөдлөө өнгөрсөн долоо хоногт биелүүлжээ.

95 настай Жое Перрикон, 85 настай Билл Уиллиам Арнолд Краддок нар сурагч байхдаа цэрэгт татагдсан тул ахлах сургуулиа төгсөх боломж олдоогүй аж. Тэд 2018-2019 оны хичээлийн жилийн төгсөлтийн баяраар бусад сурагчдын хамт тайзан дээр дипломоо гардан авч баяраа тэмдэглэжээ.

Жое Перрикон Флоридагийн “Hillsborough” ахлах сургуулийн сурагч байсан бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны үед АНУ-ын цэргийн армид хүчин зүтгэж явжээ. 76 жилийн дараа түүний мөрөөдлийг ач хүү нь биелүүлж өгсөн байна.

Билл Уиллиам Арнолд Краддок 16 насандаа агаарын хүчинд нэгдэж, Солонгосын дайнд явжээ. Тэрээр Теннеси хотын “Science Hill” ахлах сургуулийн төгсөлтийн үеэр сурагчдад хандан үг хэлэхдээ “Хичээнгүйлэн суралцаарай. Сурч чадах бүх зүйлээ сураад өндөр боловсрол эзэмшээрэй” хэмээн захисан байна. Ийнхүү 66 жилийн дараа мөрөөдлөө биелүүлж чадсан ажээ.

Эх сурвалж: CNN, People

Нийтэлсэн:

Э.Онон

Gogo.mn сэтгүүлч

2019-06-05 09:50 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ