Хайлт хийх

Жирэмсэн эмэгтэйчүүдэд хамгийн хортой хүнсийг тогтоожээ

Төмсний чипс, майонез, ургамлын тос зэрэг ханаагүй тосны төрлүүдийг агуулсан хүнс жирэмсэн эмэгтэйчүүдэд хамгийн хортойг судлаачид тогтоосон байна. Journal of Physiology сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэлд австралийн гриффитийн их сургуулийн профессор Дианн Скелли “Жирэмсэн эмэгтэйчүүд хоолондоо анхаарах нь маш чухал. Тодорхой төрлийн тэжээллэг хүнсийг хэрэглэх нь ургийн эрүүл мэнд ба амьдралд сөрөг нөлөөтэй байж болохыг  илрүүллээ” хэмээн бичжээ.

Орчин үед эрдэмтэд зарим хүнсний бүтээгдэхүүн хүний жин төдийгүй тархи, судас, зүрх гэх мэт гол эрхтний эрүүл мэндэд хүчтэй нөлөөлдөг гэж үзэх болсон. Ялангуяа эмч нар оливын тос, газрын дундад тэнгис орчимд ургадаг хүнсний ногоо зүрхний шигдээс, цус харвалт зэрэг өвчнөөс сэргийлдэг бол их хэмжээний давс зүрх судсанд муу нөлөөтэй хэмээн зөвлөдөг.

Харин сүүлийн судалгаанд ямар хүнс, муу зуршил жирэмсэн эх ба ургийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг тогтоох оролдлого хийсэн байна. Жишээ нь, хулгана дээр хийсэн туршилт болон эхийн ажиглалтаас үзэхэд загасны тос үр зулбалтыг багасгадаг бол тамхи бараг хоёр дахин нэмэгдүүлдгийг тогтоожээ. Доктор Скеллийн судалгааны баг хулгана дээр туршилт хийсний үр дүнд ургамлын тос, майонезын найрлагад ордог омега-6 төрлийн ханаагүй тосны хүчлүүд эх ба урагт аюултайг илрүүлэв.

Эрдэмтэд туршилтын явцад организм дахь эдгээр тосны илүүдэл хавдрын үрэвсэл үүсгэх молекулуудыг идэвхжүүлж байгааг тогтоосон байна.

Доктор Скеллийн судалгааны баг хулгана дээр туршилт хийсний үр дүнд ургамлын тос, майонезын найрлагад ордог омега-6 төрлийн ханаагүй тосны хүчлүүд эх ба урагт аюултайг илрүүлэв.

Үрэвсэл эхийн эрүүл мэндийг сулруулж, улмаар ургийн хөгжлийн саатал, үр зулбалтад хүргэх эрсдэл үүсгэх аюултай. Австралийн судлаачид ийм эрсдэл үнэхээр тохиолдож байгаа эсэхийг шалгахын тулд хулганын заримд нь линолын хүчил тав дахин ихтэй хоол өгсөн байна. Ийм хоол орчин үеийн хүмүүсийн хүнсэн дэх өөх тосны харьцаатай ойролцоо байхаар тооцжээ. Улмаар эр хулганатай ойртуулсны дараа эмүүдийг ялган ажиглаж эхэлжээ. Судлаачдын баталснаар илүүдэл жингүй, диабет гэх мэт өвчлөлгүй атал туршилтын амьтны организм дахь үрэвслийн хэмжээ үнэхээр нэмэгдсэн байна.

Гэхдээ ургийн хөгжилд өөрчлөлт гараагүй авч эхийн биед зулбалт үүсгэдэг гормон нэмэгджээ. Ийм хооллолтын үр дүн үрийн хүйсэнд маш сонирхолтойгоор нөлөөлсөн гэнэ. Эр үр хөврөлийн харьцаа үл ойлгогдох шалтгаанаар 16 хувь буурсан бол эмийнхэд өөрчлөлт гараагүй аж. Эрдэмтэд үүнийг эр үр хөврөл эсийн стресст амархан автаж, таагүй нөхцөлд түргэн үхдэгээс шалтгаалсан хэмээн тайлбарлав. Эрдэмтэд иймэрхүү эрсдэл болон ханаагүй тосны бусад сөрөг нөлөөг харгалзан жирэмсэн эхчүүдэд омега-6 тостой хүнснээс зайлсхийхийг зөвлөөд ялангуяа хүү хүлээж байгаа бол бүр ч илүү анхаарах ёстойг сануулсан байна.

Ц.Улам Ундрах

2019-06-07 08:10 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ