gogo logo
  • English
  • Share
  • Yolo
  • Maamuu
12.10
Зурхай
-11
Цаг агаар
2722 | $
Валютын ханш
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • SOS
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Спорт
  • Дэлхийд
  • Соёл урлаг
  • Хуульч
Хэрэгтэй
  • - Соёлын довтолгоо
  • - GOGO тойм
  • - Комик
Ярилцлага
  • - СEO
  • - GOGO cafe
  • - Хурц өнцөг
  • - Элчин сайд
Сонирхолтой
  • - Подкаст
  • - Гарааны бизнес
  • - Бизнес
  • - Дарсны соёл
Бусад
English
Share
Maamuu
Yolo
Үндсэн цэс
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Боловсрол
SOS
Эрүүл мэнд
Технологи
Спорт
Дэлхийд
Соёл урлаг
Хуульч
Хэрэгтэй
Соёлын довтолгоо
GOGO тойм
Комик
Ярилцлага
СEO
GOGO cafe
Хурц өнцөг
Элчин сайд
Сонирхолтой
Подкаст
Гарааны бизнес
Бизнес
Дарсны соёл
Бусад цэс
English
Share
Maamuu
Yolo
Сурталчилгаа
Холбоо барих
Ёс зүйн зарчим
Нүүр
Хайлт
Цэс
  0   Жиргээ
  Цэс
Нийгэм

Иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл байдлыг зөрчсөн 5423 асуудал байна

  0   Tweet
Б.Сондор
2019-07-24
 0  Tweet

Шалгалтаар иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл байдлыг зөрчсөн 5423 асуудал байгааг үзлэг шалгалтаар тодруулжээ. 

Өнөөдрийн байдлаар 90 гаруй байршилд газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор 140 гаруй обьектыг чөлөөлсөн. 

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хэрэгжиж буй стандартыг мөрдүүлэх зорилтын хүрээнд орчны тохижилт, инженерийн шугам сүлжээ, авто замын засвар үйлчилгээний нөхцөл байдал зэрэгт нэгдсэн үзлэг шалгалт, судалгаа хийх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. 

Ажлын хэсгийн хийсэн судалгаанд иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулж буй зөрчил, дутагдал, тэдгээрийн хүчин зүйлсийг бодитоор тодорхойлж, дүгнэлт гаргах, цаашид холбогдох хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг сайжруулах зорилгоор 54 хүний бүрэлдэхүүнтэй есөн дүүргийн 152 хороонд 14 хоног үзлэг, судалгаа хийгдэж дуусчээ.

Энэ талаар өчигдөр Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Газар зохион байгуулалтын албанаас мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн байдлаар 90 гаруй байршилд газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор 140 гаруй обьектыг чөлөөлсөн. Үргэлжлүүлээд 198 байршилд газрын зөрчил арилгаж, нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөх ажил хийхээр төлөвлөжээ. Түүнчлэн аж ахуйн нэгжүүд стандартын шаардлагад нийцэхгүй барьсан хашаа хайсыг буулгана гэв.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас орчны нөхцөл байдлыг доройтуулан, эрсдэл үүсгэж буй асуудлыг газар дээр нь ажиллаж тодорхойлох, нарийвчилсан хуваарь гарган, тухайн асуудлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулахыг Албан даалгавраар тус ажлын хэсэгт үүрэг болголоо.

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас албан даалгаврын хүрээнд гурван сарын хугацаатай шуурхай ажлын горимд шилжиж, иргэдийн ая тухтай, эрсдэлгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах чиглэлээр гүйцэтгэсэн ажлаа дүүрэг тус бүрээр холбогдох чиглэлийн дагуу тоо хэмжээ, байршил, харьяалах нутаг дэвсгэр зэргээр нь ангилан тус газарт ирүүлж ирүүлж, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг холбогдох газар хэлтсүүдэд даалгасан байна.

Орчны тохижилт, аюулгүй байдлыг алдагдуулж байгаа 5423 асуудлыг дүүрэг тус бүрээр нь дээр харууллаа.

Эх сурвалж: НЗДТГ

  0   Tweet
Б.Сондор
Ангилал
Нийгэм
Хэзээ
2019-07-24


Холбоо барих Сурталчилгаа байршуулах Редакцийн ёс зүй

© 2007 - 2019 Монгол Контент ХХК