Хайлт хийх

Монгол хүү "Никелодеон"-ы "All that" цувралд тогложээ

  2019-05-31
 
Хүүхэд багачуудын үзэх дуртай "Никелодеон" сувгийн "All that" инээдмийн цуврал шоунд 13 настай монгол хүү Сэргэлэнгийн Чингүүн тогложээ. 

Энэ оны зургаадугаар сарын 19-нөөс дэлгэцнээ гарч эхлэх тус шоу нь 1994-2005 онд үзэгч хүүхдүүдийн хүртээл болж, 10 бүлгийн 184 анги гарч байсан байна. 

Энэхүү бүтээл нь жүжгийн авьяасаа хөгжүүлэх хүсэлтэй хүүхдүүдийг ихээхэн дэмждэг бөгөөд шинэхэн бүлэгт С.Чингүүн долоон гол дүрийн нэгээр шалгарчээ. 

С.Чингүүн нь есөн настайгаасаа жүжиглэж эхэлсэн бөгөөд өдгөө Чикаго хотын The Second City төв болон Laugh Out Loud театрын өсвөрийн чуулгад тоглодог байна

2016 онд тэрбээр  шинэхэн авьяастнуудыг нээхэд тусалдаг "Launch Showcase"-ийн хөтөлбөрт хамрагдсанаар багагүй туршлага хуримтлуулж, Чикаго дахь "Gray Talent Group" агентлагтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ. Түүнээс хойш хэд хэдэн сурталчилгаа, богино хэмжээний кино, тайзны уран бүтээл болон "Miskits" кинонд тоглосон байна.

Тэрбээр жүжгийн авьяасаа хөгжүүлэхээр олон төрлийн сургалтад хамрагддагаас гадна морин  хуураар хичээллэдэг байна. 

Нийтэлсэн:

А.Мишээл

Gogo.mn сэтгүүлч

2019-05-31 11:40 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ