Хайлт хийх


С.Эрдэнэ: Засгийн газрыг ОГЦРУУЛАХ ШААРДЛАГА хүргүүлнэ


  2019-05-22
 

АН-аас нэгдүгээрт 2012-2016 оны эдийн засгийн нөхцөл байдлыг өнөөгийн нөхцөл байдалтай харьцуулах, хоёрдугаарт АН-ын улс төрийн зөвлөлөөс бүх нийтийн жагсаал зохион байгуулахаар болсон, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлөх санал гаргасан ч өнөөдрийг хүртэл хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаагүйтэй холбоотой мэдэгдэл гаргаж буйгаа мэдээлнэ.

АН-аас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-ны өдөр УИХ-ын гишүүд Д.Пүрэвдоржийн УИХ-ын даргад хүргүүлсэн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлөх саналыг нэн даруй УИХ-аар хэлэлцэх мэдэгдлийг хүргүүлж байгаа аж.

Өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ өдөр биш цагаар нэмэгдэж байгаа нь энэ талаар арга хэмжээ авахгүй байгаа УИХ, Засгийн газрын буруу гэдгийг УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ мэдээллээ. Мөн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж сүрьеэ, БЗДХ их байгаа тул арга хэмжээ авч чадахгүй байгаа Эрүүл мэндийн сайд, холбогдох албан тушаалтнуудыг огцруулж, ажил хийдэг хүнийг томилох ёстой гэлээ.

Мөн Хууль зүйн сайдын хүүгийн Эрдэнэт үйлдвэрт шахаа хийсэн гэх хэрэг шийдэгдээгүй байхад Австралид суух элчин сайдаар томилж байгаа нь хууль иргэн бүрт тэгш үйлчлэхгүй байгаарийн илрэл болж байна гэдгийг тэрбээр тодотголоо.

С.Эрдэнэ "75 гишүүний 50 нь ЖДҮХС, концесс гээд хээл хахуулийн хэрэгт холбогдсон байна. Юун Үндсэн хууль өөрчлөх, үйл ажиллагаа явуулах ёс зүйгүй, учир тарах ёстой. Авлига хээл хахууль, сүржин мэдээлэл хийхээс хэтэрсэнгүй. Тиймээс тавдугаар сарын 30-нд жагсаал хийнэ. Бүтэн сарын улс төрийн акц хийнэ. Өнөөдөр Монголын ард түмний зөрчигдөж буй эрх, эрх баригчдад хариуцлага тооцох чадвартай нам нь АН. Тиймээс өнөөдрөөс улс төрд өөрчлөлт хийх ажлыг эхлүүлж байна" гэсэн юм.

Мөн тэрбээр "Сөрөг хүчний хувьд улс төрийн тэмцлийг эхлүүллээ. Тэмцлийн бүхий л хэлбэрийг ашиглана. Нийгэмд, бүхий л салбарт эмх замбараагүй байдал үүсчихсэн юм биш үү. Үүнийг эмхэлж цэгцэлж байгаа төр, засаг хаана байна. Бид айгаад байх зүйл алга" гэдгийг нэмж хэлсэн юм.

Тавдугаар сарын 30-ны өдөр хийх жагсаалаар Засгийн газрыг огцруулах шаардлагыг хүргүүлэхээр болсон байна.




  Шууд мэдээ

С.Эрдэнэ: Засгийн газрыг ОГЦРУУЛАХ ШААРДЛАГА хүргүүлнэ


  2019-05-22
 
Нийтэлсэн:

Р.Адъяасүрэн

Сэтгүүлч

2019-05-22 11:40 GMT+8
Хугацаагаар эрэмбэлэх
Мэдээллийг Шууд хүргэхээр Gogo баг ажиллаж байна.
  11 цаг 51 минут
2019.05.22

С.Эрдэнэ "75 гишүүний 50 нь ЖДҮХС, концесс гээд хээл хахуулийн хэрэгт холбогдсон байна. Юун Үндсэн хууль өөрчлөх, үйл ажиллагаа явуулах ёс зүйгүй, учир тарах ёстой. Авлига хээл хахууль, сүржин мэдээлэл хийхээс хэтэрсэнгүй. Тиймээс тавдугаар сарын 30-нд жагсаал хийнэ. Бүтэн сарын улс төрийн акц хийнэ. Өнөөдөр Монголын ард түмний зөрчигдөж буй эрх, эрх баригчдад хариуцлага тооцох чадвартай нам нь АН. Тиймээс өнөөдрөөс улс төрд өөрчлөлт хийх ажлыг эхлүүлж байна" гэсэн юм.

Мөн тэрбээр "Сөрөг хүчний хувьд улс төрийн тэмцлийг эхлүүллээ. Тэмцлийн бүхий л хэлбэрийг ашиглана. Нийгэмд, бүхий л салбарт эмх замбараагүй байдал үүсчихсэн юм биш үү. Үүнийг эмхэлж цэгцэлж байгаа төр, засаг хаана байна. Бид айгаад байх зүйл алга" гэдгийг нэмж хэлсэн юм.

Тавдугаар сарын 30-ны өдөр хийх жагсаалаар Засгийн газрыг огцруулах шаардлагыг хүргүүлэхээр болсон байна.

  11 цаг 31 минут
2019.05.22

АН-аас нэгдүгээрт 2012-2016 оны эдийн засгийн нөхцөл байдлыг өнөөгийн нөхцөл байдалтай харьцуулах, хоёрдугаарт АН-ын улс төрийн зөвлөлөөс бүх нийтийн жагсаал зохион байгуулахаар болсон, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлөх санал гаргасан ч өнөөдрийг хүртэл хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаагүйтэй холбоотой мэдэгдэл гаргаж буйгаа мэдээлнэ.

АН-аас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-ны өдөр УИХ-ын гишүүд Д.Пүрэвдоржийн УИХ-ын даргад хүргүүлсэн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлөх саналыг нэн даруй УИХ-аар хэлэлцэх мэдэгдлийг хүргүүлж байгаа аж.

Өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ өдөр биш цагаар нэмэгдэж байгаа нь энэ талаар арга хэмжээ авахгүй байгаа УИХ, Засгийн газрын буруу гэдгийг УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ мэдээллээ. Мөн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж сүрьеэ, БЗДХ их байгаа тул арга хэмжээ авч чадахгүй байгаа Эрүүл мэндийн сайд, холбогдох албан тушаалтнуудыг огцруулж, ажил хийдэг хүнийг томилох ёстой гэлээ.

Мөн Хууль зүйн сайдын хүүгийн Эрдэнэт үйлдвэрт шахаа хийсэн гэх хэрэг шийдэгдээгүй байхад Австралид суух элчин сайдаар томилж байгаа нь хууль иргэн бүрт тэгш үйлчлэхгүй байгаарийн илрэл болж байна гэдгийг тэрбээр тодотголоо.

  11 цаг 27 минут
2019.05.22
Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Гамшиг ослын үед энгийн иргэд бие биедээ үзүүлж байгаа тусламжийг тайван цагт сайн дурын идэвхтнүүд сурч дадлагажиж гүйцэтгэдэг. Аливаа осол гэмтлийн үед энгийн иргэд бие биедээ зөв тусламж үзүүлснээр амь насыг нь хамгаалах 90 хувийн магадлалтай. Тиймээс иргэд өөрсдийгөө, албан байгууллага ажилчдаа зайлшгүй анхны тусламж үзүүлэх чадвартай болгох, гамшигтай тэмцэх сайн дурын багийнхныг бэлтгэж сургах нь чухал байна. Аливаа байгууллагын сайн дурын баг 15 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Үүнд багийн ахлагч, холбоочин (тухайн объектод хэдэн хүн байсан, тэднээс хэд нь дутуу, хэд нь гэмтэж бэртсэн зэргийг мэдээлнэ), анхны тусламж үзүүлэх таван хүн, өвчтөн зөөвөрлөх дөрвөн хүн, нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ажилтан багтана. Тэд анхны тусламж үзүүлэх чадвартай, гамшиг ослын үед сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болоод бэртсэн иргэдийг зөөхөд бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Харин манай улсын 100 аж ахуйн нэгж тутмын 20-д нь л сайн дурын иргэд байна. Цаашдаа энэ тоог нэмэх үүргийг Монголын улаан загалмайн нийгэмлэг хүлээн ажилладаг. Тус байгууллага олон улсын стандартад нийцсэн, мэргэжлийн багш ажилчдаар сургалтаа зохион байгуулдаг байна. Сургалт дадлага ажилтайгаа нийлээд 4-8 цаг үргэлжилдэг бол сургагч багш нарын сургалт 72 цаг үргэлжилдэг. Ямар нэг гамшиг тохиолдож, хэн нэгэн цус алдсан тохиолдолд ДАР, ӨРГӨ, БОО гэх зарчмаар тухайн эд эрхтнийг өргөнө, дараа нь боолтоо хийгээд эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгөх хэрэгтэй. Харин газар хөдлөлтийн үед ГҮЙХГҮЙ, ЯРИХГҮЙ, БУЦАХГҮЙ. Нэг эгнээгээр баруун гарын зарчмаар барилгаас тайван гарах ёстой юм байна.

  өчигдөр




Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ