Хайлт хийх


Хятадад нүүр царай таних технологийг пандануудыг ялгахад ашиглаж эхлэв


  2019-05-22
 

Хятадын судлаачид хамтран панда бүрийг таньж чадах хиймэл оюун ухаан бүхий аппыг бүтээжээ. Уг аппыг Хятадын баруун өмнөд хэсэгт байх “Chengdu Research Base” нэртэй панданы үржүүлэг болон судалгааны хүрээлэнд ашиглаж болох гэнэ. Аппын тусламжтайгаар тус хүрээлэнгийн үйлчлүүлэгчид ухаалаг утсаа ашиглан тэндхийн панда бүрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг мэдэж болно.

Түүнчлэн аппын хөгжүүлэгчид ирээдүйд тус аппыг ашиглан эрдэмтэн, судлаачид байгальд байгаа пандануудыг судалж, тэднийг хянах боломжийг бий болгохоор ажиллаж байгаа аж. Үүний тухай хөгжүүлэгч Чэн Пэн “Манай аппыг ашигласнаар байгальд байгаа пандануудын насжилт, хүйс, тархалт зэрэг мэдээллийг цуглуулж, мэдээллийн сан үүсгэх бүрэн боломжтой. Ингэснээр ан амьтныг хамгаалах тэдний талаар мэдээлэл цуглуулах явц илүү үр дүнтэй болж эхэлнэ” гэжээ. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар Хятадад 2000 орчим панда байгаа аж.

Уг нүүр царай таних технологийг бүтээхийн тулд панданы 120 мянга гаруй зураг, олон арван мянган бичлэгээс бүрдэх өгөгдлийн санг ашиглажээ. Панда тус бүрийг танихын тулд амны хэлбэр, чихний хэмжээ зэрэг шинж тэмдгүүдийг ашигладаг байна.

Үүнээс өмнө баавгай, лемур, гахай, хонь, үхэр зэрэг амьтдыг танихад нүүр царай таних технологи ашиглаж байсан удаатай.

Эх сурвалж: The Verge




Хятадад нүүр царай таних технологийг пандануудыг ялгахад ашиглаж эхлэв


  2019-05-22
 
Нийтэлсэн:

Д.Түшигт-Эрдэнэ

Gogo.mn сэтгүүлч

2019-05-22 16:20 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Хятадын судлаачид хамтран панда бүрийг таньж чадах хиймэл оюун ухаан бүхий аппыг бүтээжээ. Уг аппыг Хятадын баруун өмнөд хэсэгт байх “Chengdu Research Base” нэртэй панданы үржүүлэг болон судалгааны хүрээлэнд ашиглаж болох гэнэ. Аппын тусламжтайгаар тус хүрээлэнгийн үйлчлүүлэгчид ухаалаг утсаа ашиглан тэндхийн панда бүрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг мэдэж болно.

Түүнчлэн аппын хөгжүүлэгчид ирээдүйд тус аппыг ашиглан эрдэмтэн, судлаачид байгальд байгаа пандануудыг судалж, тэднийг хянах боломжийг бий болгохоор ажиллаж байгаа аж. Үүний тухай хөгжүүлэгч Чэн Пэн “Манай аппыг ашигласнаар байгальд байгаа пандануудын насжилт, хүйс, тархалт зэрэг мэдээллийг цуглуулж, мэдээллийн сан үүсгэх бүрэн боломжтой. Ингэснээр ан амьтныг хамгаалах тэдний талаар мэдээлэл цуглуулах явц илүү үр дүнтэй болж эхэлнэ” гэжээ. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар Хятадад 2000 орчим панда байгаа аж.

Уг нүүр царай таних технологийг бүтээхийн тулд панданы 120 мянга гаруй зураг, олон арван мянган бичлэгээс бүрдэх өгөгдлийн санг ашиглажээ. Панда тус бүрийг танихын тулд амны хэлбэр, чихний хэмжээ зэрэг шинж тэмдгүүдийг ашигладаг байна.

Үүнээс өмнө баавгай, лемур, гахай, хонь, үхэр зэрэг амьтдыг танихад нүүр царай таних технологи ашиглаж байсан удаатай.

Эх сурвалж: The Verge



Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Гамшиг ослын үед энгийн иргэд бие биедээ үзүүлж байгаа тусламжийг тайван цагт сайн дурын идэвхтнүүд сурч дадлагажиж гүйцэтгэдэг. Аливаа осол гэмтлийн үед энгийн иргэд бие биедээ зөв тусламж үзүүлснээр амь насыг нь хамгаалах 90 хувийн магадлалтай. Тиймээс иргэд өөрсдийгөө, албан байгууллага ажилчдаа зайлшгүй анхны тусламж үзүүлэх чадвартай болгох, гамшигтай тэмцэх сайн дурын багийнхныг бэлтгэж сургах нь чухал байна. Аливаа байгууллагын сайн дурын баг 15 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Үүнд багийн ахлагч, холбоочин (тухайн объектод хэдэн хүн байсан, тэднээс хэд нь дутуу, хэд нь гэмтэж бэртсэн зэргийг мэдээлнэ), анхны тусламж үзүүлэх таван хүн, өвчтөн зөөвөрлөх дөрвөн хүн, нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ажилтан багтана. Тэд анхны тусламж үзүүлэх чадвартай, гамшиг ослын үед сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болоод бэртсэн иргэдийг зөөхөд бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Харин манай улсын 100 аж ахуйн нэгж тутмын 20-д нь л сайн дурын иргэд байна. Цаашдаа энэ тоог нэмэх үүргийг Монголын улаан загалмайн нийгэмлэг хүлээн ажилладаг. Тус байгууллага олон улсын стандартад нийцсэн, мэргэжлийн багш ажилчдаар сургалтаа зохион байгуулдаг байна. Сургалт дадлага ажилтайгаа нийлээд 4-8 цаг үргэлжилдэг бол сургагч багш нарын сургалт 72 цаг үргэлжилдэг. Ямар нэг гамшиг тохиолдож, хэн нэгэн цус алдсан тохиолдолд ДАР, ӨРГӨ, БОО гэх зарчмаар тухайн эд эрхтнийг өргөнө, дараа нь боолтоо хийгээд эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгөх хэрэгтэй. Харин газар хөдлөлтийн үед ГҮЙХГҮЙ, ЯРИХГҮЙ, БУЦАХГҮЙ. Нэг эгнээгээр баруун гарын зарчмаар барилгаас тайван гарах ёстой юм байна.

  өчигдөр




Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ