Хайлт хийх

Алина Загитова уран гулгалтын ДАШТ-ээс алт, Медведева хүрэл медаль хүртлээ

  2019-03-23
 
Оросын уран гулгалтын түүхэнд дурсагдах онцлох үйл явдал өчигдөр боллоо. Японд болсон уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ганцаарчилсан төрөлд Оросын тамирчид томоохон амжилт байгуулжээ. 

Олимпийн аварга Алина Загитова ДАШТ-д анх удаа түрүүлж, алтан медаль хүртсэн  бол Олимпийн хоёр удаагийн мөнгөн медальт Евгения Медведева ДАШТ-ээс хүрэл медаль авчээ.

Алина Загитова

Харин мөнгөн медалийн эзнээр Казахстаны тамирчин Элизабет Турсынбаева тодорсон байна. 

Тэд бүгд Оросын гавьяат дасгалжуулагч Этери Тутберидзегийн багийн тамирчид аж. Тэрбээр эдгээр тамирчдыг тив, дэлхийн аварга, Олимпийн наадмын ганцаарчилсан төрөлд амжилттай бэлдэж байсан билээ. 

АЛИНА ЗАГИТОВА ТҮҮХЭН АМЖИЛТ ҮЗҮҮЛЭВ

Оросын түүхэнд Олимпийн, дэлхийн, Европын, гранпри болон өсвөрийн дэлхийн аваргуудад түрүүлсэн анхны бөгөөд цорын ганц уран гулгагч болжээ. 

Алина Загитова нь 2002 оны тавдугаар сарын 18-ны өдөр Ижевскт төржээ. Тэрбээр 2018 оны Олимпийн ганцаарчилсан төрөлд алт, багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн бөгөөд 2018 оны Европын аварга, 2019 оны Европын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн юм. 

Оросын гавьяат тамирчин тэрбээр Олон улсын хэмжээнд уран гулгалтаар рейтингээрээ нэгдүгээр байр эзэлж байна. 

Тэрбээр Оросын түүхэнд Олимпийн, дэлхийн, Европын, гранпри болон өсвөрийн дэлхийн аваргуудад түрүүлсэн анхны бөгөөд цорын ганц уран гулгагч болжээ. 

Мөн тэрбээр дэлхийн уран гулгалтын түүхэн дэх Олимпийн наадамд түрүүлснийхээ дараа дэлхийн аварга болсон таван аваргын нэг болсон ба сүүлийн 20 жилийн хугацаанд насаар хамгийн залуухан Олимпийн бөгөөд дэлхийн аварга болжээ. 

/Зүүн гар талаас/ Казахстаны тамирчин Элизабет Турсынбаева, Алина Загитова, Медведева нар

Алтан медалийн эзэн Алина Загитовагийн бичлэг

Хүрэл медалийн эзэн Евгения Медведевагийн бичлэг

Эмэгтэй ганцаарчилсан төрөлд тамирчдын авсан оноо:

1. Алина Загитова (Орос) – 237,50
2. Элизабет Турсынбаева (Казахстан) – 224,76
3. Евгения Медведева (Орос) – 223,80
4. Рика Кихира (Япон) – 223,49
5. Каори Сакамото (Япон) – 222,83
6. Сатоко Мияхара (Япон) – 215,95
8. Софья Самодурова (Орос) – 208,58

Нийтэлсэн:

А.Мишээл

Gogo.mn сэтгүүлч

2019-03-23 15:34 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ