Хайлт хийх

Мэс засалч О.Очирпүрэв: Охины тайруулсан дөрвөн хуруу нөхөн сэргэх боломжтой

  2019-05-17
 
Нагац ахдаа хуруугаа тайруулсан 7 настай охин тавдугаар сарын 14-ний 23.00 цагийн орчимд ГССҮТ-д хүргэгдэн ирж, яаралтай хуруу тайрах мэс засалд орсон. Охины бие ямар байгааг эмчлэгч эмч, Гар сарвуу, бичил мэс заслын тасгийн мэс засалч О.Очирпүрэвээс тодрууллаа.

-Охины биеийн байдал ямар байна вэ?
-Гайгүй байгаа. Охиныг ирэнгүүт яаралтай хуруу залгах хагалгаанд оруулж, эхний хоёр хуруу залгах мэс засал шөнийн 02.30 цагаас маргааш нь 11.00 цаг хүртэл үргэлжилсэн. Хоёр дахь баг дараагийн хоёр хурууг залгах мэс заслыг хийсэн. Хүүхдийн гурван хуруу тасарсан, нэг нь хагас тасарсан байсныг залгах мэс засал хийсэн. Шөрмөс залгадаг маш нарийн ажиллагаатай мэс засал учир хагалгаа олон цагаар үргэлжилдэг.

-Хүүхдийн хуруу нөхөн сэргэх боломжтой юу?  
-Нөхөн сэргэнэ. Хүүхдийнх илүү хурдан нөхөн сэргэдэг. Тайрагдсан хуруу хагалгаанаас хойш 10 хоногт амьдардаг. Энэ хугацаанд хүүхдийг маш тайван байлгах хэрэгтэй. Охин 10 хоногтоо Гар, сарвуу бичил мэс заслын тасагт хэвтэнэ. Ийм мэс заслын дараа орноос босгож болохгүй, бие засахад ч босгохгүй заалттай.

-Танай тасгийнхан хуруу залгах мэс заслыг хэзээнээс хийж эхэлсэн бэ?
-Бид 2017 онд Хятадад сурж ирээд нэвтрүүлсэн. 2018 онд Энэтхэгт мэргэжил дээшлүүлсэн. Энэтхэг улс энэ төрлийн эмчилгээгээрээ маш сайн хөгжсөн юм билээ. Гэнэтийн осол, санаандгүй байдлаар хуруу нь тасарсан өвчтөн сүүлийн үед нэлээд ирэх болсон. Мах, гурилын үйлдвэр зэрэг хутга, хэрчигчтэй үйлдвэрт ажилладаг хүмүүс ийм осолд өртдөг. Ийм осол гарвал 4-6 цагийн дотор эмнэлэгт хандаж, эхний оновчтой эмчилгээг хийвэл илүү үр дүнтэй, нөхөн сэргэх бүрэн боломжтой гэж үздэг. 

Мэс засалч О.Очирпүрэв: Охины тайруулсан дөрвөн хуруу нөхөн сэргэх боломжтой

  2019-05-17
 
Нийтэлсэн:

Э.Оргил

Сэтгүүлч

2019-05-17 13:55 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Гамшиг ослын үед энгийн иргэд бие биедээ үзүүлж байгаа тусламжийг тайван цагт сайн дурын идэвхтнүүд сурч дадлагажиж гүйцэтгэдэг. Аливаа осол гэмтлийн үед энгийн иргэд бие биедээ зөв тусламж үзүүлснээр амь насыг нь хамгаалах 90 хувийн магадлалтай. Тиймээс иргэд өөрсдийгөө, албан байгууллага ажилчдаа зайлшгүй анхны тусламж үзүүлэх чадвартай болгох, гамшигтай тэмцэх сайн дурын багийнхныг бэлтгэж сургах нь чухал байна. Аливаа байгууллагын сайн дурын баг 15 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Үүнд багийн ахлагч, холбоочин (тухайн объектод хэдэн хүн байсан, тэднээс хэд нь дутуу, хэд нь гэмтэж бэртсэн зэргийг мэдээлнэ), анхны тусламж үзүүлэх таван хүн, өвчтөн зөөвөрлөх дөрвөн хүн, нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ажилтан багтана. Тэд анхны тусламж үзүүлэх чадвартай, гамшиг ослын үед сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болоод бэртсэн иргэдийг зөөхөд бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Харин манай улсын 100 аж ахуйн нэгж тутмын 20-д нь л сайн дурын иргэд байна. Цаашдаа энэ тоог нэмэх үүргийг Монголын улаан загалмайн нийгэмлэг хүлээн ажилладаг. Тус байгууллага олон улсын стандартад нийцсэн, мэргэжлийн багш ажилчдаар сургалтаа зохион байгуулдаг байна. Сургалт дадлага ажилтайгаа нийлээд 4-8 цаг үргэлжилдэг бол сургагч багш нарын сургалт 72 цаг үргэлжилдэг. Ямар нэг гамшиг тохиолдож, хэн нэгэн цус алдсан тохиолдолд ДАР, ӨРГӨ, БОО гэх зарчмаар тухайн эд эрхтнийг өргөнө, дараа нь боолтоо хийгээд эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгөх хэрэгтэй. Харин газар хөдлөлтийн үед ГҮЙХГҮЙ, ЯРИХГҮЙ, БУЦАХГҮЙ. Нэг эгнээгээр баруун гарын зарчмаар барилгаас тайван гарах ёстой юм байна.

  өчигдөр

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ