Хайлт хийх

СОНСГОЛ: Иргэн Г.Гэлэгжамц: Агаарын бохирдолд зарцуулж байгаа 1 төгрөг бүрийг интернэтэд ил тод тавих хэрэгтэй

  2019-01-30
 
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос санаачилсан  сонсгол 10.00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар”-ын танхимд эхэллээ. Сонсголыг тус байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир даргалж, БОХХАА-н байнгын хорооны гишүүүд оролцож байна.

Агаарын бохирдлыг бууруулах бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд төсөвлөсөн хөрөнгийн зарцуулалт, үр дүнг тодруулах зорилгоор ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах үндсэн зорилготой.

Гэвч Сонсголд оролцогчид УИХ-ын гишүүдээс асуулт асуух эрхгүй.

Анх удаа болж буй сонсголд иргэдийн оролцоо хангалтгүй байгааг Г.Уянга шүүмжиллээ. Мөн дэгийн 11-т сонсголд оролцогчид хурал даргалагч, УИХ-ын гишүүд, бусад оролцогчоос асуулт асуухгүй гэсэн байгаа нь зохимжгүй тул энэ заалтыг хасах хүсэлтэй байна гэв. Харин хурал даргалагч Л.Элдэв-Очир энэ бол сонсгох зорилготой хурал гэсэн юм.

Өнгөрсөн хугацаанд өвөл, шөнийн цагаар цахилгааны үнийг хөнгөлснөөр улсаас нийт 17 тэрбум төгрөгийн зардал гаргажээ.

Сонсголын эхний хэсгийг хүлээн авч үзнэ үү.

Ерөнхийлөгч Х.Баттулгын мэдээллийн дагуу асуулт хариултаар үргэлжилж байна. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

- Нэг аймагт нь утаагүй түлш, нэг аймагт шахмал түлш, нэг аймагт нь орон сууц барих гэх мэтээр туршилт хийж байгаад дараа нь УБ-т нэвтрүүлмээр байна. Энийг Ерөнхийлөгч дэмжих үү? Н.Цэрэнбат сайд дэмжихгүй байна.

Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн зөвлөх  Г.Уянга:

Хөдөөгөөс ирэхийг хориглох бус хөдөөгөө хөгжүүлж байж цогц хөтөлбөр бүхэлдээ хэрэгжинэ. Энийг Баянхонгор аймаг дээр хэрэгжүүлж байгаа туршилтыг хэрэгжүүлэх л асуудал. Дэмжих боломжтой хөтөлбөр. Хөдөө сумдад 1м2-ыг 200-300 мянгаар барих боломжтой байна гэж байна. Утаанд мөнгө зарцуулсан ч өнөөдөр албан тушаалтнууд брэндийн гутал хувцастай л болж үлджээ. Майдар хотын төслийг ч ганц Х.Баттулга хүний төсөл юм шиг л хэрэлдсээр өнөөдрийг хүрч, сарын өмнө л газрыг нь шийдэх шиг боллоо. 

Барилга хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар:

Эхлээд бид дулаан, цэвэрлэх байгууламж гэх мэт дэд бүтцийн эх үүсвэрээ сайжруулж байж барилгаа ярина. Мөн бид ипотекийн зээлийн хүүг 4 хувь руу бууруулахаар ярилцаж байна. Түрээсийн байр барихаар бэлтгэл ажиллагаа хийгдэж байна.

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч Ж.Батбаясгалан:

Дахин төлөвлөлтөд их мөнгө зарцуулсан боловч зорьсон хэмжээндээ хүрээгүй. Нийт гэр хороллын 40 гаруй хувийг орон сууцанд хамруулна гэж тооцсон. Гэтэл биднийг 2016 онд ажил хүлээж авахад 700 гаруй өрхийг гудманд гаргасан байдалтай байсан.

Одоо эхний ээлжинд хоохирсон иргэдийнхээ эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж байна. 2018 онд 7000 айл гэр хорооллоос орон сууцанд орсон. УИХ, ЗГ-аас орон сууцны бодлогод анхаарч байгаа боловч 2019 онд агаарын бохирдлыг бууруулах ажил дээр ухралт гарсан гэж бодож байна. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд зарцуулахаар 150 гаруй тэрбум төгрөгийн төсөв оруулсан боловч 75 тэрбум нь батлагдсан.

Орон сууцны бодлого бол агаарын бохирдлыг бууруулах алсын бодлого. Харин ойрын хугацаанд буюу тавдугаар сараас сайжруулсан түлшний бодлого хэрэгжүүлнэ. Өөр ямар ч арга байхгүй. Гал түлж болохгүй гэж 200 мянган өрхийг хэлж болохгүй учир ингэж ажиллахаас өөр аргагүй. Дунд хугацаанд дэд бүтцийн бодлогоо салбарын яамдуудтайгаа хамтраад үндэсний хөтөлбөртөө оруулсан. Хөрөнгө санхүүгийн асуудал дээр бидэнд дэмжлэг хэрэгтэй байна.

Сонсголд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцохоор хүрэлцэн ирлээ. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцож байна.

Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга:
- Эрчим хүчний дунд хугацааны хөтөлбөр баталсан. Ойрын үед утааг бууруулах эх үүсвэр дутагдалтай байгаа нь үнэн. Амгалангийн дулааны станцыг 50Мгв-аар өргөжүүлэх зайлшгүй шаардлагатай. Энэ хүрээнд ажиллаж байна. Ингэснээр УБ-ын эрчим хүчний чадавх 30 хувиар нэмэгдэнэ.

- Нийслэл хэд хэдэн удаа ерөнхий төлөвлөгөө баталсан. 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхийтөлөвлөгөөг 2013 онд УИХ хуульчллан тогтоол гаргаж, баталсан. Анх УБ хотыг байгуулахдаа 500 мянган хүнд зориулсан байдаг. Бид өнгөрсөн хугацаанд баталсан ерөнхий төлөвлөгөөгөөр 20-30 жилээр дандаа хүн ам нь өсөлттэй байсан.

2003 онд хамгийн олон буюу 68800 хүн ганцхан жилийн дотор нүүж ирснээрээ хамгийн өндөр дүнтэй. Өнгөрсөн 15 жилийн дунджийг харахад жилд 45 мянган хүн нүүж иржээ. Яагаад гэхээр 2001 онд зуд болсон. Ерөөсөө 15 жилийн хугацаанд сайнгүй өвөл, зун болж байсан. УБ хотод 700 мянган хүн 15 жилийн хугацаанд нэмэгдсэн байдаг. Тиймээс УБ-ын даац бидний төсөөлснөөс 20-30 жилээр түрүүлж байгаа. 2021 онд бид хүн амаа 1 саяд хүрнэ гэж байсан ч 2019 онд хэдийнээ давчихсан. Тийм учир дагуул хотуудаа хөгжүүлэх асуудлаа нухацтай ярьж байна.

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн:
- Сүүлийн 15 жилд амьсгалын замын өвчлөл нэмэгдсэн статистиктай ч өөр олон зүйлийн нөлөөлөлтэй гэдгийг сануулъя. Хүүхдийн өвчлөлд амьсгалын замын өвчлөл түлхүү байна. УБ хотын агаар дахь РМ 2,5 тоосонцрын улмаас хүүхдийн амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байна гэсэн тооцоо бий.

Гэр хороололд амьдардаг хүүхдүүдийн дунд орон сууцанд амьдардгаас илүү өвчлөлтэй байна гэх судалгаа бий. Сургуулийн сурагчид агаар дахь РМ 2,5 тоосонцрын өвчлөлд өглөө, оройн цагаар бусад үеэс 9 дахин илүү өртөж байна гэх судалгаа бий. Өсөлтгүй жирэмслэлт, зулбалт дээр 2017, 2018 онд их байна гэх тоо баримт бий. Гэхдээ нян, вирүсээс шалтгаалсан байдаг. Агаарын бохирдлоос болсон гэх судалгаа байхгүй.

ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл: 
- Хот төлөвлөлт бол шинжлэх ухааны үндэслэлтэй бодлогын асуудал. Хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө дахин дахин батлагдаад явсан. Ерөнхий төлөвлөгөөг муу хэлээд байх юм алга атлаа хэрэгжилтэн дээрээ алдаад байдаг. Хот төлөвлөлтийг одоо байгаа нөхцлөө араас нь хөөж хийх гээд байдагт гол алдаа байна уу гэж харж байна. УБ-т бөөгнөрөөд байгаа шалтгаан нэгдүгээрт, хөдөөгийн ядууралтай холбоотой гэдэг нь маш үнэн. Гэхдээ төлөвлөхөд хэцүү. Учир нь хөдөөний малчид ямар үед хот руу ирж байгааг харахаар голдуу зуд, ган болсны дараа хот руу нүүн шилждэг. Гэтэл хэзээ зуд болох вэ, хэзээ ган болох вэ гэдгийг мэдэхэд хэцүү.

Хоёрдугаарт, дэд бүтцийн хүрэлцээний асуудал хамгийн том шалтгаан болж байна. Хотын зах руугаа дэд бүтэц муутай. Хотын төвийн бөөгнөрлийг бууруулах нь маш чухал асуудал. Захын хорооллуудын нүүдэл шилжилтийг давхар бодохгүй бол болохоо байсан. Сүүлийн үед хотоос иргэд гарч байна гээд байгаа ч үнэндээ орчны бохирдолд нөлөөлөхүйц хэмжээний тоогоор гараад байгаа юм биш. Тэгэхээр нэн түрүүнд хөдөөний хөгжлөө л шийдэх ёстой. Дагуул хотуудын асуудлыг хүлээгээд суух хэцүү. Хотын бодлогыг төлөвлөх шинжлэх ухааны хүрээлэн байгуулах хэрэгтэй.

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

Та бүхэнд өглөөний мэнд хүргэе.

Жилийн өмнө агаарын бохирдолтой холбоотой онц байдал зарлах санал гаргаж, агаарын бохирдолтой холбоотой тоо баримтуудыг мэдээлэл болгон өгч байсан.

Одоо танин мэдэхүйн шинжтэй асуулт, хариултаа зогсоо. Бид утаатай холбоотой мэдээллийг хэдэн жил ярьж, өөр хоорондоо солилцов? Тоо нь, хохирол нь ихдээд л байдаг. Эрх мэдэлтэй хүмүүсийнх нь эрх мэдэл нь ихсээд л байдаг. Гадаадын хүмүүс ирчихсэн байгаа юм шиг “утаа тэгсэн…, барилга тэгсэн…, мөнгө хүрэхгүй байна…” гэж бие биедээ танин мэдэхүйн юм яриад, ажил хийж байгаа мэт чухал царайлахаа боль.

Шийдэж цөхөөд байх зүйл байхгүй. Сэтгэл, зүрх байх юм бол шийдэгдэнэ. Мөнгөгүй гэж ярихаа боль. Монгол шиг баян улс байхгүй гэдгийг бүгд мэдэж байгаа. Газрын баялгаа хэдхэн гэр бүлд алдчихсан. Өөрсдөө захиран зарцуулах эрх мэдэлгүй. Сая УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлж байна. 2010 онд Монгол орны хөгжлийн бодлогыг бүх өнцгөөс нь харсан, хөдөө орон нутаг, дэд бүтэц, хотжилтоо оруулсан сайн хөтөлбөрийг УИХ-аар баталсан. Энэ хөтөлбөрийг олон хүн эсэргүүцдэг.

Алслагдсан 98 сумаа шинэчилье, 21-р зуун гарлаа. Сумын эмнэлэг, сургууль, цэцэрлэг, захиргаа гээд бүгдийг нь халуун, хүйтэн устай болгоё гэсэн ч таван сумыг шинэчлэх мөнгийг нь шийдээд хоёр сум баригдаад л энэ ажлыг зогсоосон.

Энэ сонсголоор УИХ, Засгийн газрын гишүүд нэг бодолтой, нэг шийдэлтэй л гармаар байна. Шийдэл л гаргах ёстой. Хөдөөг хөгжүүлэхийн тулд яах ёстой билээ. Малчид л орлоготой болох ёстой биз дээ. Малчдын орлогыг нэмэгдүүлэхийн тулд технологийн шинэчлэл хийх хэрэгтэй. Хөдөө, аж ахуйн биржийг хөгжүүлье гээд Хөдөө, аж ахуйн сайд байхдаа эхлүүлсэн энэ ажил одоо хаана, хэрхэн явж байгааг юм бол.

Дарханаас сонгогдсон Д.Хаянхярваатай ярьж байгаад арьс, ноос боловсруулах үйлдвэрээ Дарханд барья гээд дэмжигдсэн. Иймэрхүү шийдлээ л өнөөдөр ярих хэрэгтэй байна. Хөдөөгөө хөгжүүлж байж л нүүдлийг зогсооно. Ямар ч замбараагүйгээр газар олгосноос болж төлөвлөлтгүй орон сууцнууд ихээр баригдсан. Тиймээс дагуул хот байгуулъя гэж 2010 оноос хойш ярьсан. “Шинэ яармаг” хороолол гэхэд 10 мянган айлаас судалгаа авахад 80 орчим хувь нь газраа орон сууцаар сольё гэсэн. Улмаар барилгыг нь өөрсдөөр нь бариулаад барилгын ажлыг эхлүүлсэн. Гэвч энэ ажлыг зогсоосон. Ажилгүйдэл, ядуурлыг орлоготой нь барьцалдуулж байж л утаанаас салах ёстой. Иймэрхүү шийдвэрийг сонсголоос гаргаж Засгийн газарт үүрэг өгөх хэрэгтэй.

Нүүдлийг хөдөөгийн хөгжил, малчдын орлогыг өсгөх замаар, хотоо дагуул хот байгуулах, их сургуулиудыг гаргах, зарим яамдыг гаргах зэргээр шийдэх хэрэгтэй. Бусад орны шийдсэн туршилгыг судалж, яриад одоогоос 9 жилийн өмнө УИХ-аар батлуулчихсан ажлаа хийх хэрэгтэй байна. Одоо утаагүй зуух гэж ярих ёсгүй. Энэ сонсголоос шийдэл гараасай. Энэ бол танилцах уулзалт биш.

Баярлалаа” 

Сонсголын үдээс өмнөх хурлыг шууд хүлээн авч үзнэ үү.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:
- Агаарын бохирдын чиглэлээр маш олон хууль тогтоомж гаргасан байдаг. Гэтэл хэрэгждэггүй. Үүнийг хэрэгжүүлэх субект нь Засгийн газар. Үе үеийн засгийн газруудын хэрэгжүүлсэн ажлууд үр дүнгүй байна. Үнэлгээ хийгээгүй. Агаарын бохирдлыг бууруулах чиг үүргийн байгууллагууд нь уялдаа холбоогүй ажиллаж байна. 

БОАЖ-ын сайд​ Н.Цэрэнбат:
- Яагаад өнөөдрийг хүртэл Засгийн газруудын хийсэн ажил үр дүнд хүрээгүй вэ гэвэл массыг хамарсан хэмжээнд ажил хийж чадаагүй. Бидний гол дутагдал нь бид ямар ч стандартгүй. Бүх түвшиндээ стандартгүй. Бүр амьдран суугаа гэр орондоо ч тэр. Хөгжихийн тулд стандарттай болох ёстой. Стандартын бус учир стандартын бус бүтээгдэхүүнээр хөндлөнгийн байгууллагаар дүгнэлт гаргуулах хэцүү болчихоод байна. Сайжруулсан түлш бол иргэдийнхээ эрүүл мэндийг богино хугацаанд ч болов хамгаалахаар зорьсон л арга хэмжээ.

Бид яндангийнхаа тоог цөөлөх ёстой. Үүний тулд дэвшилтэт техник технологиудыг ашиглах ёстой. Өнөөдрийг хүртэл төрийн гаргаж ирсэн алдаа бол төр бүтээгдэхүүн аваад түүнийгээ ард иргэдэд сонголтгүй бас үнэгүй тараадаг байсан. Энийг больё гэж бодож байгаа. Төр, хувийн хэвшил, банк хамтран ажиллаж иргэдийн төлбөрийн чадвар дээр зохицуулсан бүтээгдэхүүнүүдийг сонголттойгоор нийлүүлэхээр зэхэж байна. Үүнд зориулж төсвөөс 3 тэрбум төгрөгийн хүүгийн татаасыг өгнө.

"Нийт гэр хорооллын 98 хувьд нь зуух шахсан"

Ерөнхийлөгч Х.Баттулга:

- Цагаан сар дөхөөд агаарын бохирдол буурна. Одоо наад хурлын дэгээ боль. Ингээд нэг нэгэндээ ийм хачин юм ярихаа боль л доо. Ё.Баатарбилэг гишүүн бас хэдэн хуудас юм ярих гээд байгаа юм. Цэрэнбат сайд бас хэдэн хуудас юм ярина л гэнэ. Ингэж нэг нь хурал санаачилсан болж, нөгөө нь хурал хийсэн болохоо больё л доо. Нийт гэр хорооллын 98 хувьд нь зуух шахсан. Одоо гэр хорооллын айлуудаар явж зуухаа буцаагаад аваач, танай компани. Хайгаад олох уу? /Байнгын хороон дарга Л.Элдэв-Очирт хандан хэлэв/.

Утаанд нам харгалзахгүй хордож байгаа шүү. Нам харгазахгүй хүмүүс үхэж, урагт нөлөөлж байгаа. Танай 65 гишүүнтэй намын хөтөлбөрт та нарын наад бие биенээсээ асуугаад байгаа бүх зүйл зоогдчихсон байгаа.  Одоо тэгээд дэгээ зөрчлөө гээд хууль ярина. Юм ярихаар л хууль ярина.

"Хууль хяналтын байгууллагад асуудлаа өгөхгүй бол ийм маягаар утааг ингэж улстөржүүлэхгүй ээ"

Байгаль орчны байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир:
- Агаарын бохирдлыг ярихдаа урт, дунд, богино хугацаандаа гэсэн гурван шатлалаар л ярина шүү дээ. Засгийн газраас цогц хөтөлбөрөөр хэрэгжүүлж байгаа арга хэмжээг хэн нэгэн санаачилгаараа тал тал тийш нь өөрсдийнхөөрөө авч явна гэж байхгүй. Хүн бүхэнд өөр өөрийн гэсэн шийдэл бий. Гэвч хүн бүхний саналыг дагаад гүйгээд байж болохгүй. Цогцоор нь ярьж байж бид агаарын бохирдлоос сална.

Намайг Ерөнхийлөгч гурав дахь удаагаа утаагүй зуухтай холбож ярьж байна. Утаагүй зуухны төсөлд шалгарсан компани нь чадавхгүй болсноо хэлсэн тул "MCS" оролцсон. Утаагүй зуух үйлдвэрлэж, иргэдэд нийлүүлсэн ч арилжааны хэлбэрт орчихсон. Сайн зуух болсон тул арилжааных болсон байх. Одоо ч хүртэл "Өлзий зуух байна уу" гэж асуудаг. Ерөнхийлөгч хууль хяналтын байгууллагад асуудлаа өгөхгүй бол ийм маягаар утааг ингэж улстөржүүлэхгүй ээ. Энэ хурал чинь болохгүй байна гэж Та хэлж байгаа бол таны санаачилсан хурал тул санаачлагаа гартаа аваад Тамгын газрын даргаараа юм уу хэнээр юм ахлуулаад явж болох байх. Өнөөдрийн хурал бол сонсголын тухай хуулийн дагуу л явагдаж байна. Өнөөдрийн сонсголын зорилгыг би өглөө хэлсэн.

Өнөөдөр хийсэн, хийх ажлаа сонсоно. Боломжтой гэж үзвэл УИХ-ын гишүүн хууль санаачлах боломжтой. Засгийн газарт үүрэг чиглэл өгөөд ажиллах ч боломжтой. Засгийн газар сүүлийн хоёр жил маш сайн ажиллаж байгаа гэж би бодож байна. Хүний өөрийн гэхгүйгээр харин төсөв мөнгийг нь гацааж байгаа ажил бол бий. Одоо ингэж гацаахаа больё. Хариуцлагаа тооцъё. Цаашдаа засгийн ажлаа тал талаас нь дэмжээд явъя. Хурлыг үргэлжлүүлэх үү,  Ерөнхийлөгч өө?

Ерөнхийлөгч Х.Баттулга:

-Л.Элдэв-Очир чи бид хоёр зэрэгцэж суучихаад маргаад байж яах вэ. Жилийн өмнө намайг онц байдал зарлая гэхэд "Үгүй" л гэсэн. Харин Ё.Баатарбилэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийг сайн ажилласан гэж бодохгүй байна. Бид утааг хамгийн сайн мэднэ. Тиймээс танин мэдэхүйн мэдээлэл солилцохын оронд дэгэндээ өөрчлөлт оруулж, иргэдээс асуулт авдаг болмоор байна. Мөн өнөөдөр барьцтай шийдэл л гаргамаар байна. Засгийн газрыг шахмаар байна. Би 2010 онд Монгол улсын хөгжлийн маш сайн хөтөлбөрийг батлуулсан. Тиймээс өнөөдөр тэр хөтөлбөрөөс биелсэн нь аль вэ, биелээгүй нь аль вэ, яагаад биелээгүй вэ гэдгиййг нэг дүгнээд, хийх шаардлагатайг нь хийе гэж тогтоод явмаар байна.

Агаарын бохирдлыг хөндөх Ерөнхий хяналтын сонсгол түр завсарлалаа. Бид 13:30 цагт үргэлжлүүлэн хүргэх болно. 

- Агаарын бохирдлыг бууруулах богино, дунд, урт хугацааны шийдэл бий. Богино хугацааны шийдэлд дулаалгын асуудал хамгийн гол зүйл гэж үзэн ажиллаж байна. Дулаан алдагдлаа бууруулаагүй цагт агаарын бохирдол буурахгүй гэдэгтэй бүх мэргэжилтнүүд санал нэгдэж байгаа. Өнөөдрийн халаалт, дулаанаа шийднэ гэж ярьж байгаа шийдлийн нөгөө тал нь дулаанаа хадгалах юм.

Мөн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн асуудлыг ярихаас өөр аргагүй болсон. 2021 он гэхэд өнөөдрийн парк шаардлагад нийцэхээ бүрэн болино. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээндээ энэ асуудлаа шийдье. 2018 оны эцэст УБ хотын авто тээврийн хэрэгслийн тоо 501 мянгад хүрсэн. Өдөр тутам 370 орчим мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Харамсалтай нь 74 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай. Автомашины импортын бодлогоо сайжруулахгүй бол агаарын бохирдолд үзүүлэх нөлөө нь нэмэгдсээр байх болно.

Дунд хугацаанд гэр хорооллыг хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах чиглэл рүү ажиллаж байна.

Ерөнхий хяналтын сонсголын зар нэгдүгээр сарын 18-нд бүх мэдээллийн сайт, сонингуудаар цацагдсан. Үүний дагуу хоёр компани, хоёр иргэн саналаа ирүүлжээ. Хоёр аж ахуйн нэгж өөрийн бүтээгдэхүүнийг танилцуулсны дараа хурал даргалагч Л.Элдэв-Очир хоёр иргэний саналыг уншиж танилцууллаа.

Иргэн Г.Гэлэгжамц "Агаарын бохирдолд зориулж, зарцуулж байгаа бүх гүйлгээг ил тод болгож чадвал агаарын бохирдол буурах боломжтой гэсэн саналыг дэвшүүлж байна. Энэ төрөлд зориулсан төсөв, хэн рүү хэдийг, ямар зориулалтаар шилжүүлсэн гээд бүх мэдээлэл интернэтэд байршиж, монголын иргэн бүр хүссэн үедээ түүнийг олж унших боломжтой байх ёстой. Ингэвэл хяналт зөвхөн аудитад бус иргэн бүрт очно гэсэн үг" хэмээжээ.

- Гэр хороололд хүн амын 60 хувь, газар нутгийн 80 хувь ноогдож байна. Нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээ 2016 оны судалгаагаар 2,4 мкв байна. Үүнийг 2020 онд 5мкв болгохоор зорьж байна. Ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэхэд иргэдийн оролцоо маш чухал. Иргэн бүр хашаа, байрныхаа гадна талыг ногоон болгохын төлөө ажилламаар байна. БХБЯам Ногоон байгууламжийн хуулийн төслийг өргөн барихаар ажиллаж байна.

Хурал даргалагч Л.Элдэв-Очир:

- Агаарын бохирдолтой холбоотой тоогоо нэг болгоё. 2006-2018 оны хооронд нийт 153 сая доллар, 160 тэрбум төгрөгийг зарцуулсан юм байна, тийм үү?

Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг:

Хуулиар шалгагдаж байгаа зарим тоо ороогүй. Мөн Мянганы сорилтын сангийн тоо ороогүй. Аудитын шалгалтаар тус байгууллагын архивын бичиг баримт нь олдоогүй.

БОАЖ-ын сайд​ Н.Цэрэнбат:

- Энэ 2019 оны төсөвт, эрчим хүчний шөнийн тарифыг тэглэхэд 10 тэрбум төгрөг төсөвлөсөн. Уурын зуух 2017 онд 3000 байсан бол 2018 онд 1246 болсон. Эдгээрт шүүлтүүр суулгах зэрэг ажилд 10 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Их дээд сургуулийг Багануур руу нүүлгэнэ гэсэн хуучин тогтоолыг хүчингүй болгомоор байна. Тогтоолоо шинэчилснээр дараагийн ажил руугаа орох боломжтой.

- Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт дундаж түвшний өрх орж болох, 80 мкв-аас доош талбайтай бэлэн орон сууц 5400 орчим байна. 2018 онд 4672 өрхийг ипотекийн зээлд хамруулсан. 2019 онд 50 мянга гаруй иргэнийг хамруулах төлөвлөгөөтэй. Гэвч ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй, чадамжтай 30 гаруй мянган иргэн байгаа гэсэн судалгаатай. Тиймээс хүртээмжийг нь сайжруулах үүднээс ипотекийн зээлийн хүүг 4-6 хувь болгохоор ажиллаж байна.

АГААРЫН БОХИРДОЛД ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ 800 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:

- Өнөөдрийг хүртэл 800 тэрбумыг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан гэхээр итгэдэггүй байлаа. Гэтэл үнэн юм байна. Аудит ингэж хэллээ. Үүний зэрэгцээ ХУД-т хууль бус карьерууд олон бий. НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун энд байна. НМХГ ажлаа хийхгүй, тэдгээр карьеруудыг зогсоохгүй байна. Та ажлаа хийгээч. Хариуцсан чиглэлүүдээрээ арга хэмжээ аваач. 2017 онд хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчлөл 260 мянга байсан бол 280 мянга болж өссөн, карьерийн орчинд амьдарч байгаа иргэд амьсгалах аргагүй болсон шүү.

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун:

- Нийслэлд 277 ашиглалт, хайгуул, нүүрсний тусгай зөвшөөрөл бий. Энэ асуудалд манай НМХГ-аас сүүлийн 10 жилд мэргэжлийн хяналтын байгууллагаас огт хийгээгүй ажлыг хийсэн. 277 лицензээс 95 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг бид цуцалсан. Үүнээс Туул голыг дагасан лицензийн асуудал буюу ХУД-ийн 86 аж ахуйн нэгжээс 53-ыг цуцалсан. Одоо ашиглалтын лицензтэй аж ахуйн нэгж 18 байна. Эдгээрийг цуцлах боломжгүй учир үйл ажиллагаагаа явуулж байна. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: 

- Таны үлдээсэн 33 компани чинь Туул голын хайрга дайргаас авсаар Туул голын усны түвшинг бууруулсан. Хүн, мал амьдрах боломжгүй болсон.

Хурал даргалагч Л.Элдэв-Очир: 

- Өнөөдрийн бүх асуудлыг байнгын хороон дээр авч хэлэлцээд, яамдууд руу чиглэл өгч, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллах саналтай байна. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өнөөдрийг хүртэл ажиллахдаа идэж уусан хүмүүс хариуцлагаа хүлээх ёстой. Харин цаашдаа ажиллаж байгаа хүмүүсийнхээ ажлыг дэмжиж, шаардлагатай төсвийг нь баталж өгөх ёстой юм байна. Агаарын бохирдлыг бууруулах Түр хороо байгуулах асуудлыг ярилцаж, байгуулж болох юм. Та бүхэн шийдлүүдээ манай байнгын хороонд өгөөрэй. Бид нухацтай ярилцах болно.

УИХ-ын гишүүн Ё.Баатбарбилэг:

- Зөндөө хууль, тогтоол байгаа. Одоо харин хэрэгжилтэн дээрээ л анхаарч ажилламаар байх юм. Өнөөдрийн ярьсан бүх зүйл УИХ-ын даргын захирамжаар  Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр байгуулагдсан ажлын хэсгээс гаргасан тогтоолууд дээр тусгагдсан, үүргүүдийг нь хугацаатайгаар заагаад өгчихсөн байгаа. Энд ярьж байгаа хүмүүсийг харахад тогтоол шийдвэрүүдээ хараа ч үгүй, мэдэх ч үгүй л явж байх юм. Дарга солигдохоор асуудал нь даргатайгаа хамт алга болчихдог. Тийм учир өнөөдөр сонсгол дээр яригдсан асуудлаа энд ирсэн яамдын төлөөлөгч нар, байгууллага хамт олон, яам бүртээ мэдээлэл болгож сайн ярьж хэлээрэй. Яам бүр агаарын бохирдлыг бууруулах өөрсдийн төлөвлөгөөгөө эргэж хараарай. Хуралдаж хуралдаж тараад явдаг, мартдаг баймааргүй байна. Өнөөдрийн сонсголоос зөвлөмж гарах шаардлага байхгүй. Хангалттай хууль тогтоомж, шийдвэр, цаас байгаа тул хэрэгжүүлж л ажилламаар байна.

Баасан гарагийн 11 цагт сонсголын талаар хэвлэлийн хурал хийнэ гэдгийг хурал даргалагч, Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир зарласнаар сонсгол өндөрлөлөө.

  Шууд мэдээ

Нийтэлсэн:

О.Ариунбилэг

Сэтгүүлч

2019-01-30 15:40 GMT+8
Хугацаагаар эрэмбэлэх
Мэдээллийг Шууд хүргэхээр Gogo баг ажиллаж байна.
  16 цаг 28 минут
2019.01.30

Баасан гарагийн 11 цагт сонсголын талаар хэвлэлийн хурал хийнэ гэдгийг хурал даргалагч, Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир зарласнаар сонсгол өндөрлөлөө.

  16 цаг 27 минут
2019.01.30

Хурал даргалагч Л.Элдэв-Очир: 

- Өнөөдрийн бүх асуудлыг байнгын хороон дээр авч хэлэлцээд, яамдууд руу чиглэл өгч, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллах саналтай байна. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өнөөдрийг хүртэл ажиллахдаа идэж уусан хүмүүс хариуцлагаа хүлээх ёстой. Харин цаашдаа ажиллаж байгаа хүмүүсийнхээ ажлыг дэмжиж, шаардлагатай төсвийг нь баталж өгөх ёстой юм байна. Агаарын бохирдлыг бууруулах Түр хороо байгуулах асуудлыг ярилцаж, байгуулж болох юм. Та бүхэн шийдлүүдээ манай байнгын хороонд өгөөрэй. Бид нухацтай ярилцах болно.

УИХ-ын гишүүн Ё.Баатбарбилэг:

- Зөндөө хууль, тогтоол байгаа. Одоо харин хэрэгжилтэн дээрээ л анхаарч ажилламаар байх юм. Өнөөдрийн ярьсан бүх зүйл УИХ-ын даргын захирамжаар  Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр байгуулагдсан ажлын хэсгээс гаргасан тогтоолууд дээр тусгагдсан, үүргүүдийг нь хугацаатайгаар заагаад өгчихсөн байгаа. Энд ярьж байгаа хүмүүсийг харахад тогтоол шийдвэрүүдээ хараа ч үгүй, мэдэх ч үгүй л явж байх юм. Дарга солигдохоор асуудал нь даргатайгаа хамт алга болчихдог. Тийм учир өнөөдөр сонсгол дээр яригдсан асуудлаа энд ирсэн яамдын төлөөлөгч нар, байгууллага хамт олон, яам бүртээ мэдээлэл болгож сайн ярьж хэлээрэй. Яам бүр агаарын бохирдлыг бууруулах өөрсдийн төлөвлөгөөгөө эргэж хараарай. Хуралдаж хуралдаж тараад явдаг, мартдаг баймааргүй байна. Өнөөдрийн сонсголоос зөвлөмж гарах шаардлага байхгүй. Хангалттай хууль тогтоомж, шийдвэр, цаас байгаа тул хэрэгжүүлж л ажилламаар байна.

  16 цаг 10 минут
2019.01.30

АГААРЫН БОХИРДОЛД ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ 800 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:

- Өнөөдрийг хүртэл 800 тэрбумыг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан гэхээр итгэдэггүй байлаа. Гэтэл үнэн юм байна. Аудит ингэж хэллээ. Үүний зэрэгцээ ХУД-т хууль бус карьерууд олон бий. НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун энд байна. НМХГ ажлаа хийхгүй, тэдгээр карьеруудыг зогсоохгүй байна. Та ажлаа хийгээч. Хариуцсан чиглэлүүдээрээ арга хэмжээ аваач. 2017 онд хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчлөл 260 мянга байсан бол 280 мянга болж өссөн, карьерийн орчинд амьдарч байгаа иргэд амьсгалах аргагүй болсон шүү.

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун:

- Нийслэлд 277 ашиглалт, хайгуул, нүүрсний тусгай зөвшөөрөл бий. Энэ асуудалд манай НМХГ-аас сүүлийн 10 жилд мэргэжлийн хяналтын байгууллагаас огт хийгээгүй ажлыг хийсэн. 277 лицензээс 95 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг бид цуцалсан. Үүнээс Туул голыг дагасан лицензийн асуудал буюу ХУД-ийн 86 аж ахуйн нэгжээс 53-ыг цуцалсан. Одоо ашиглалтын лицензтэй аж ахуйн нэгж 18 байна. Эдгээрийг цуцлах боломжгүй учир үйл ажиллагаагаа явуулж байна. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: 

- Таны үлдээсэн 33 компани чинь Туул голын хайрга дайргаас авсаар Туул голын усны түвшинг бууруулсан. Хүн, мал амьдрах боломжгүй болсон.

  15 цаг 38 минут
2019.01.30

Барилга хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар:

- Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт дундаж түвшний өрх орж болох, 80 мкв-аас доош талбайтай бэлэн орон сууц 5400 орчим байна. 2018 онд 4672 өрхийг ипотекийн зээлд хамруулсан. 2019 онд 50 мянга гаруй иргэнийг хамруулах төлөвлөгөөтэй. Гэвч ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй, чадамжтай 30 гаруй мянган иргэн байгаа гэсэн судалгаатай. Тиймээс хүртээмжийг нь сайжруулах үүднээс ипотекийн зээлийн хүүг 4-6 хувь болгохоор ажиллаж байна.

  15 цаг 10 минут
2019.01.30

БОАЖ-ын сайд​ Н.Цэрэнбат:

- Энэ 2019 оны төсөвт, эрчим хүчний шөнийн тарифыг тэглэхэд 10 тэрбум төгрөг төсөвлөсөн. Уурын зуух 2017 онд 3000 байсан бол 2018 онд 1246 болсон. Эдгээрт шүүлтүүр суулгах зэрэг ажилд 10 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Их дээд сургуулийг Багануур руу нүүлгэнэ гэсэн хуучин тогтоолыг хүчингүй болгомоор байна. Тогтоолоо шинэчилснээр дараагийн ажил руугаа орох боломжтой.

  15 цаг 00 минут
2019.01.30

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч Ж.Батбаясгалан:

- Гэр хороололд хүн амын 60 хувь, газар нутгийн 80 хувь ноогдож байна. Нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээ 2016 оны судалгаагаар 2,4 мкв байна. Үүнийг 2020 онд 5мкв болгохоор зорьж байна. Ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэхэд иргэдийн оролцоо маш чухал. Иргэн бүр хашаа, байрныхаа гадна талыг ногоон болгохын төлөө ажилламаар байна. БХБЯам Ногоон байгууламжийн хуулийн төслийг өргөн барихаар ажиллаж байна.

Хурал даргалагч Л.Элдэв-Очир:

- Агаарын бохирдолтой холбоотой тоогоо нэг болгоё. 2006-2018 оны хооронд нийт 153 сая доллар, 160 тэрбум төгрөгийг зарцуулсан юм байна, тийм үү?

Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг:

Хуулиар шалгагдаж байгаа зарим тоо ороогүй. Мөн Мянганы сорилтын сангийн тоо ороогүй. Аудитын шалгалтаар тус байгууллагын архивын бичиг баримт нь олдоогүй.

  14 цаг 39 минут
2019.01.30

Ерөнхий хяналтын сонсголын зар нэгдүгээр сарын 18-нд бүх мэдээллийн сайт, сонингуудаар цацагдсан. Үүний дагуу хоёр компани, хоёр иргэн саналаа ирүүлжээ. Хоёр аж ахуйн нэгж өөрийн бүтээгдэхүүнийг танилцуулсны дараа хурал даргалагч Л.Элдэв-Очир хоёр иргэний саналыг уншиж танилцууллаа.

Иргэн Г.Гэлэгжамц "Агаарын бохирдолд зориулж, зарцуулж байгаа бүх гүйлгээг ил тод болгож чадвал агаарын бохирдол буурах боломжтой гэсэн саналыг дэвшүүлж байна. Энэ төрөлд зориулсан төсөв, хэн рүү хэдийг, ямар зориулалтаар шилжүүлсэн гээд бүх мэдээлэл интернэтэд байршиж, монголын иргэн бүр хүссэн үедээ түүнийг олж унших боломжтой байх ёстой. Ингэвэл хяналт зөвхөн аудитад бус иргэн бүрт очно гэсэн үг" хэмээжээ.

  14 цаг 00 минут
2019.01.30

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч Ж.Батбаясгалан:

- Агаарын бохирдлыг бууруулах богино, дунд, урт хугацааны шийдэл бий. Богино хугацааны шийдэлд дулаалгын асуудал хамгийн гол зүйл гэж үзэн ажиллаж байна. Дулаан алдагдлаа бууруулаагүй цагт агаарын бохирдол буурахгүй гэдэгтэй бүх мэргэжилтнүүд санал нэгдэж байгаа. Өнөөдрийн халаалт, дулаанаа шийднэ гэж ярьж байгаа шийдлийн нөгөө тал нь дулаанаа хадгалах юм.

Мөн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн асуудлыг ярихаас өөр аргагүй болсон. 2021 он гэхэд өнөөдрийн парк шаардлагад нийцэхээ бүрэн болино. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээндээ энэ асуудлаа шийдье. 2018 оны эцэст УБ хотын авто тээврийн хэрэгслийн тоо 501 мянгад хүрсэн. Өдөр тутам 370 орчим мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Харамсалтай нь 74 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай. Автомашины импортын бодлогоо сайжруулахгүй бол агаарын бохирдолд үзүүлэх нөлөө нь нэмэгдсээр байх болно.

Дунд хугацаанд гэр хорооллыг хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах чиглэл рүү ажиллаж байна.

  12 цаг 41 минут
2019.01.30

Агаарын бохирдлыг хөндөх Ерөнхий хяналтын сонсгол түр завсарлалаа. Бид 13:30 цагт үргэлжлүүлэн хүргэх болно. 

  12 цаг 22 минут
2019.01.30

Ерөнхийлөгч Х.Баттулга:

-Л.Элдэв-Очир чи бид хоёр зэрэгцэж суучихаад маргаад байж яах вэ. Жилийн өмнө намайг онц байдал зарлая гэхэд "Үгүй" л гэсэн. Харин Ё.Баатарбилэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийг сайн ажилласан гэж бодохгүй байна. Бид утааг хамгийн сайн мэднэ. Тиймээс танин мэдэхүйн мэдээлэл солилцохын оронд дэгэндээ өөрчлөлт оруулж, иргэдээс асуулт авдаг болмоор байна. Мөн өнөөдөр барьцтай шийдэл л гаргамаар байна. Засгийн газрыг шахмаар байна. Би 2010 онд Монгол улсын хөгжлийн маш сайн хөтөлбөрийг батлуулсан. Тиймээс өнөөдөр тэр хөтөлбөрөөс биелсэн нь аль вэ, биелээгүй нь аль вэ, яагаад биелээгүй вэ гэдгиййг нэг дүгнээд, хийх шаардлагатайг нь хийе гэж тогтоод явмаар байна.

  12 цаг 20 минут
2019.01.30

"Хууль хяналтын байгууллагад асуудлаа өгөхгүй бол ийм маягаар утааг ингэж улстөржүүлэхгүй ээ"

Байгаль орчны байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир:
- Агаарын бохирдлыг ярихдаа урт, дунд, богино хугацаандаа гэсэн гурван шатлалаар л ярина шүү дээ. Засгийн газраас цогц хөтөлбөрөөр хэрэгжүүлж байгаа арга хэмжээг хэн нэгэн санаачилгаараа тал тал тийш нь өөрсдийнхөөрөө авч явна гэж байхгүй. Хүн бүхэнд өөр өөрийн гэсэн шийдэл бий. Гэвч хүн бүхний саналыг дагаад гүйгээд байж болохгүй. Цогцоор нь ярьж байж бид агаарын бохирдлоос сална.

Намайг Ерөнхийлөгч гурав дахь удаагаа утаагүй зуухтай холбож ярьж байна. Утаагүй зуухны төсөлд шалгарсан компани нь чадавхгүй болсноо хэлсэн тул "MCS" оролцсон. Утаагүй зуух үйлдвэрлэж, иргэдэд нийлүүлсэн ч арилжааны хэлбэрт орчихсон. Сайн зуух болсон тул арилжааных болсон байх. Одоо ч хүртэл "Өлзий зуух байна уу" гэж асуудаг. Ерөнхийлөгч хууль хяналтын байгууллагад асуудлаа өгөхгүй бол ийм маягаар утааг ингэж улстөржүүлэхгүй ээ. Энэ хурал чинь болохгүй байна гэж Та хэлж байгаа бол таны санаачилсан хурал тул санаачлагаа гартаа аваад Тамгын газрын даргаараа юм уу хэнээр юм ахлуулаад явж болох байх. Өнөөдрийн хурал бол сонсголын тухай хуулийн дагуу л явагдаж байна. Өнөөдрийн сонсголын зорилгыг би өглөө хэлсэн.

Өнөөдөр хийсэн, хийх ажлаа сонсоно. Боломжтой гэж үзвэл УИХ-ын гишүүн хууль санаачлах боломжтой. Засгийн газарт үүрэг чиглэл өгөөд ажиллах ч боломжтой. Засгийн газар сүүлийн хоёр жил маш сайн ажиллаж байгаа гэж би бодож байна. Хүний өөрийн гэхгүйгээр харин төсөв мөнгийг нь гацааж байгаа ажил бол бий. Одоо ингэж гацаахаа больё. Хариуцлагаа тооцъё. Цаашдаа засгийн ажлаа тал талаас нь дэмжээд явъя. Хурлыг үргэлжлүүлэх үү,  Ерөнхийлөгч өө?

  12 цаг 17 минут
2019.01.30

"Нийт гэр хорооллын 98 хувьд нь зуух шахсан"

Ерөнхийлөгч Х.Баттулга:

- Цагаан сар дөхөөд агаарын бохирдол буурна. Одоо наад хурлын дэгээ боль. Ингээд нэг нэгэндээ ийм хачин юм ярихаа боль л доо. Ё.Баатарбилэг гишүүн бас хэдэн хуудас юм ярих гээд байгаа юм. Цэрэнбат сайд бас хэдэн хуудас юм ярина л гэнэ. Ингэж нэг нь хурал санаачилсан болж, нөгөө нь хурал хийсэн болохоо больё л доо. Нийт гэр хорооллын 98 хувьд нь зуух шахсан. Одоо гэр хорооллын айлуудаар явж зуухаа буцаагаад аваач, танай компани. Хайгаад олох уу? /Байнгын хороон дарга Л.Элдэв-Очирт хандан хэлэв/.

Утаанд нам харгалзахгүй хордож байгаа шүү. Нам харгазахгүй хүмүүс үхэж, урагт нөлөөлж байгаа. Танай 65 гишүүнтэй намын хөтөлбөрт та нарын наад бие биенээсээ асуугаад байгаа бүх зүйл зоогдчихсон байгаа.  Одоо тэгээд дэгээ зөрчлөө гээд хууль ярина. Юм ярихаар л хууль ярина.

  12 цаг 04 минут
2019.01.30

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:
- Агаарын бохирдын чиглэлээр маш олон хууль тогтоомж гаргасан байдаг. Гэтэл хэрэгждэггүй. Үүнийг хэрэгжүүлэх субект нь Засгийн газар. Үе үеийн засгийн газруудын хэрэгжүүлсэн ажлууд үр дүнгүй байна. Үнэлгээ хийгээгүй. Агаарын бохирдлыг бууруулах чиг үүргийн байгууллагууд нь уялдаа холбоогүй ажиллаж байна. 

БОАЖ-ын сайд​ Н.Цэрэнбат:
- Яагаад өнөөдрийг хүртэл Засгийн газруудын хийсэн ажил үр дүнд хүрээгүй вэ гэвэл массыг хамарсан хэмжээнд ажил хийж чадаагүй. Бидний гол дутагдал нь бид ямар ч стандартгүй. Бүх түвшиндээ стандартгүй. Бүр амьдран суугаа гэр орондоо ч тэр. Хөгжихийн тулд стандарттай болох ёстой. Стандартын бус учир стандартын бус бүтээгдэхүүнээр хөндлөнгийн байгууллагаар дүгнэлт гаргуулах хэцүү болчихоод байна. Сайжруулсан түлш бол иргэдийнхээ эрүүл мэндийг богино хугацаанд ч болов хамгаалахаар зорьсон л арга хэмжээ.

Бид яндангийнхаа тоог цөөлөх ёстой. Үүний тулд дэвшилтэт техник технологиудыг ашиглах ёстой. Өнөөдрийг хүртэл төрийн гаргаж ирсэн алдаа бол төр бүтээгдэхүүн аваад түүнийгээ ард иргэдэд сонголтгүй бас үнэгүй тараадаг байсан. Энийг больё гэж бодож байгаа. Төр, хувийн хэвшил, банк хамтран ажиллаж иргэдийн төлбөрийн чадвар дээр зохицуулсан бүтээгдэхүүнүүдийг сонголттойгоор нийлүүлэхээр зэхэж байна. Үүнд зориулж төсвөөс 3 тэрбум төгрөгийн хүүгийн татаасыг өгнө.

  12 цаг 25 минут
2019.01.30

Сонсголын үдээс өмнөх хурлыг шууд хүлээн авч үзнэ үү.

  11 цаг 45 минут
2019.01.30

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

Та бүхэнд өглөөний мэнд хүргэе.

Жилийн өмнө агаарын бохирдолтой холбоотой онц байдал зарлах санал гаргаж, агаарын бохирдолтой холбоотой тоо баримтуудыг мэдээлэл болгон өгч байсан.

Одоо танин мэдэхүйн шинжтэй асуулт, хариултаа зогсоо. Бид утаатай холбоотой мэдээллийг хэдэн жил ярьж, өөр хоорондоо солилцов? Тоо нь, хохирол нь ихдээд л байдаг. Эрх мэдэлтэй хүмүүсийнх нь эрх мэдэл нь ихсээд л байдаг. Гадаадын хүмүүс ирчихсэн байгаа юм шиг “утаа тэгсэн…, барилга тэгсэн…, мөнгө хүрэхгүй байна…” гэж бие биедээ танин мэдэхүйн юм яриад, ажил хийж байгаа мэт чухал царайлахаа боль.

Шийдэж цөхөөд байх зүйл байхгүй. Сэтгэл, зүрх байх юм бол шийдэгдэнэ. Мөнгөгүй гэж ярихаа боль. Монгол шиг баян улс байхгүй гэдгийг бүгд мэдэж байгаа. Газрын баялгаа хэдхэн гэр бүлд алдчихсан. Өөрсдөө захиран зарцуулах эрх мэдэлгүй. Сая УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлж байна. 2010 онд Монгол орны хөгжлийн бодлогыг бүх өнцгөөс нь харсан, хөдөө орон нутаг, дэд бүтэц, хотжилтоо оруулсан сайн хөтөлбөрийг УИХ-аар баталсан. Энэ хөтөлбөрийг олон хүн эсэргүүцдэг.

Алслагдсан 98 сумаа шинэчилье, 21-р зуун гарлаа. Сумын эмнэлэг, сургууль, цэцэрлэг, захиргаа гээд бүгдийг нь халуун, хүйтэн устай болгоё гэсэн ч таван сумыг шинэчлэх мөнгийг нь шийдээд хоёр сум баригдаад л энэ ажлыг зогсоосон.

Энэ сонсголоор УИХ, Засгийн газрын гишүүд нэг бодолтой, нэг шийдэлтэй л гармаар байна. Шийдэл л гаргах ёстой. Хөдөөг хөгжүүлэхийн тулд яах ёстой билээ. Малчид л орлоготой болох ёстой биз дээ. Малчдын орлогыг нэмэгдүүлэхийн тулд технологийн шинэчлэл хийх хэрэгтэй. Хөдөө, аж ахуйн биржийг хөгжүүлье гээд Хөдөө, аж ахуйн сайд байхдаа эхлүүлсэн энэ ажил одоо хаана, хэрхэн явж байгааг юм бол.

Дарханаас сонгогдсон Д.Хаянхярваатай ярьж байгаад арьс, ноос боловсруулах үйлдвэрээ Дарханд барья гээд дэмжигдсэн. Иймэрхүү шийдлээ л өнөөдөр ярих хэрэгтэй байна. Хөдөөгөө хөгжүүлж байж л нүүдлийг зогсооно. Ямар ч замбараагүйгээр газар олгосноос болж төлөвлөлтгүй орон сууцнууд ихээр баригдсан. Тиймээс дагуул хот байгуулъя гэж 2010 оноос хойш ярьсан. “Шинэ яармаг” хороолол гэхэд 10 мянган айлаас судалгаа авахад 80 орчим хувь нь газраа орон сууцаар сольё гэсэн. Улмаар барилгыг нь өөрсдөөр нь бариулаад барилгын ажлыг эхлүүлсэн. Гэвч энэ ажлыг зогсоосон. Ажилгүйдэл, ядуурлыг орлоготой нь барьцалдуулж байж л утаанаас салах ёстой. Иймэрхүү шийдвэрийг сонсголоос гаргаж Засгийн газарт үүрэг өгөх хэрэгтэй.

Нүүдлийг хөдөөгийн хөгжил, малчдын орлогыг өсгөх замаар, хотоо дагуул хот байгуулах, их сургуулиудыг гаргах, зарим яамдыг гаргах зэргээр шийдэх хэрэгтэй. Бусад орны шийдсэн туршилгыг судалж, яриад одоогоос 9 жилийн өмнө УИХ-аар батлуулчихсан ажлаа хийх хэрэгтэй байна. Одоо утаагүй зуух гэж ярих ёсгүй. Энэ сонсголоос шийдэл гараасай. Энэ бол танилцах уулзалт биш.

Баярлалаа” 

  11 цаг 38 минут
2019.01.30

ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл: 
- Хот төлөвлөлт бол шинжлэх ухааны үндэслэлтэй бодлогын асуудал. Хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө дахин дахин батлагдаад явсан. Ерөнхий төлөвлөгөөг муу хэлээд байх юм алга атлаа хэрэгжилтэн дээрээ алдаад байдаг. Хот төлөвлөлтийг одоо байгаа нөхцлөө араас нь хөөж хийх гээд байдагт гол алдаа байна уу гэж харж байна. УБ-т бөөгнөрөөд байгаа шалтгаан нэгдүгээрт, хөдөөгийн ядууралтай холбоотой гэдэг нь маш үнэн. Гэхдээ төлөвлөхөд хэцүү. Учир нь хөдөөний малчид ямар үед хот руу ирж байгааг харахаар голдуу зуд, ган болсны дараа хот руу нүүн шилждэг. Гэтэл хэзээ зуд болох вэ, хэзээ ган болох вэ гэдгийг мэдэхэд хэцүү.

Хоёрдугаарт, дэд бүтцийн хүрэлцээний асуудал хамгийн том шалтгаан болж байна. Хотын зах руугаа дэд бүтэц муутай. Хотын төвийн бөөгнөрлийг бууруулах нь маш чухал асуудал. Захын хорооллуудын нүүдэл шилжилтийг давхар бодохгүй бол болохоо байсан. Сүүлийн үед хотоос иргэд гарч байна гээд байгаа ч үнэндээ орчны бохирдолд нөлөөлөхүйц хэмжээний тоогоор гараад байгаа юм биш. Тэгэхээр нэн түрүүнд хөдөөний хөгжлөө л шийдэх ёстой. Дагуул хотуудын асуудлыг хүлээгээд суух хэцүү. Хотын бодлогыг төлөвлөх шинжлэх ухааны хүрээлэн байгуулах хэрэгтэй.

  11 цаг 33 минут
2019.01.30

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн:
- Сүүлийн 15 жилд амьсгалын замын өвчлөл нэмэгдсэн статистиктай ч өөр олон зүйлийн нөлөөлөлтэй гэдгийг сануулъя. Хүүхдийн өвчлөлд амьсгалын замын өвчлөл түлхүү байна. УБ хотын агаар дахь РМ 2,5 тоосонцрын улмаас хүүхдийн амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байна гэсэн тооцоо бий.

Гэр хороололд амьдардаг хүүхдүүдийн дунд орон сууцанд амьдардгаас илүү өвчлөлтэй байна гэх судалгаа бий. Сургуулийн сурагчид агаар дахь РМ 2,5 тоосонцрын өвчлөлд өглөө, оройн цагаар бусад үеэс 9 дахин илүү өртөж байна гэх судалгаа бий. Өсөлтгүй жирэмслэлт, зулбалт дээр 2017, 2018 онд их байна гэх тоо баримт бий. Гэхдээ нян, вирүсээс шалтгаалсан байдаг. Агаарын бохирдлоос болсон гэх судалгаа байхгүй.

  11 цаг 31 минут
2019.01.30

Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга:
- Эрчим хүчний дунд хугацааны хөтөлбөр баталсан. Ойрын үед утааг бууруулах эх үүсвэр дутагдалтай байгаа нь үнэн. Амгалангийн дулааны станцыг 50Мгв-аар өргөжүүлэх зайлшгүй шаардлагатай. Энэ хүрээнд ажиллаж байна. Ингэснээр УБ-ын эрчим хүчний чадавх 30 хувиар нэмэгдэнэ.

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч Ж.Батбаясгалан:
- Нийслэл хэд хэдэн удаа ерөнхий төлөвлөгөө баталсан. 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхийтөлөвлөгөөг 2013 онд УИХ хуульчллан тогтоол гаргаж, баталсан. Анх УБ хотыг байгуулахдаа 500 мянган хүнд зориулсан байдаг. Бид өнгөрсөн хугацаанд баталсан ерөнхий төлөвлөгөөгөөр 20-30 жилээр дандаа хүн ам нь өсөлттэй байсан.

2003 онд хамгийн олон буюу 68800 хүн ганцхан жилийн дотор нүүж ирснээрээ хамгийн өндөр дүнтэй. Өнгөрсөн 15 жилийн дунджийг харахад жилд 45 мянган хүн нүүж иржээ. Яагаад гэхээр 2001 онд зуд болсон. Ерөөсөө 15 жилийн хугацаанд сайнгүй өвөл, зун болж байсан. УБ хотод 700 мянган хүн 15 жилийн хугацаанд нэмэгдсэн байдаг. Тиймээс УБ-ын даац бидний төсөөлснөөс 20-30 жилээр түрүүлж байгаа. 2021 онд бид хүн амаа 1 саяд хүрнэ гэж байсан ч 2019 онд хэдийнээ давчихсан. Тийм учир дагуул хотуудаа хөгжүүлэх асуудлаа нухацтай ярьж байна.

  11 цаг 22 минут
2019.01.30

Сонсголд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцохоор хүрэлцэн ирлээ. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцож байна.

  11 цаг 16 минут
2019.01.30

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч Ж.Батбаясгалан:

Дахин төлөвлөлтөд их мөнгө зарцуулсан боловч зорьсон хэмжээндээ хүрээгүй. Нийт гэр хороллын 40 гаруй хувийг орон сууцанд хамруулна гэж тооцсон. Гэтэл биднийг 2016 онд ажил хүлээж авахад 700 гаруй өрхийг гудманд гаргасан байдалтай байсан.

Одоо эхний ээлжинд хоохирсон иргэдийнхээ эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж байна. 2018 онд 7000 айл гэр хорооллоос орон сууцанд орсон. УИХ, ЗГ-аас орон сууцны бодлогод анхаарч байгаа боловч 2019 онд агаарын бохирдлыг бууруулах ажил дээр ухралт гарсан гэж бодож байна. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд зарцуулахаар 150 гаруй тэрбум төгрөгийн төсөв оруулсан боловч 75 тэрбум нь батлагдсан.

Орон сууцны бодлого бол агаарын бохирдлыг бууруулах алсын бодлого. Харин ойрын хугацаанд буюу тавдугаар сараас сайжруулсан түлшний бодлого хэрэгжүүлнэ. Өөр ямар ч арга байхгүй. Гал түлж болохгүй гэж 200 мянган өрхийг хэлж болохгүй учир ингэж ажиллахаас өөр аргагүй. Дунд хугацаанд дэд бүтцийн бодлогоо салбарын яамдуудтайгаа хамтраад үндэсний хөтөлбөртөө оруулсан. Хөрөнгө санхүүгийн асуудал дээр бидэнд дэмжлэг хэрэгтэй байна.

  11 цаг 13 минут
2019.01.30

Барилга хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар:

Эхлээд бид дулаан, цэвэрлэх байгууламж гэх мэт дэд бүтцийн эх үүсвэрээ сайжруулж байж барилгаа ярина. Мөн бид ипотекийн зээлийн хүүг 4 хувь руу бууруулахаар ярилцаж байна. Түрээсийн байр барихаар бэлтгэл ажиллагаа хийгдэж байна.

  11 цаг 01 минут
2019.01.30

Ерөнхийлөгч Х.Баттулгын мэдээллийн дагуу асуулт хариултаар үргэлжилж байна. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

- Нэг аймагт нь утаагүй түлш, нэг аймагт шахмал түлш, нэг аймагт нь орон сууц барих гэх мэтээр туршилт хийж байгаад дараа нь УБ-т нэвтрүүлмээр байна. Энийг Ерөнхийлөгч дэмжих үү? Н.Цэрэнбат сайд дэмжихгүй байна.

Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн зөвлөх  Г.Уянга:

Хөдөөгөөс ирэхийг хориглох бус хөдөөгөө хөгжүүлж байж цогц хөтөлбөр бүхэлдээ хэрэгжинэ. Энийг Баянхонгор аймаг дээр хэрэгжүүлж байгаа туршилтыг хэрэгжүүлэх л асуудал. Дэмжих боломжтой хөтөлбөр. Хөдөө сумдад 1м2-ыг 200-300 мянгаар барих боломжтой байна гэж байна. Утаанд мөнгө зарцуулсан ч өнөөдөр албан тушаалтнууд брэндийн гутал хувцастай л болж үлджээ. Майдар хотын төслийг ч ганц Х.Баттулга хүний төсөл юм шиг л хэрэлдсээр өнөөдрийг хүрч, сарын өмнө л газрыг нь шийдэх шиг боллоо. 

  11 цаг 40 минут
2019.01.30

Сонсголын эхний хэсгийг хүлээн авч үзнэ үү.

  10 цаг 24 минут
2019.01.30

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос санаачилсан  сонсгол 10.00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар”-ын танхимд эхэллээ. Сонсголыг тус байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир даргалж, БОХХАА-н байнгын хорооны гишүүүд оролцож байна.

Агаарын бохирдлыг бууруулах бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд төсөвлөсөн хөрөнгийн зарцуулалт, үр дүнг тодруулах зорилгоор ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах үндсэн зорилготой.

Гэвч Сонсголд оролцогчид УИХ-ын гишүүдээс асуулт асуух эрхгүй.

Анх удаа болж буй сонсголд иргэдийн оролцоо хангалтгүй байгааг Г.Уянга шүүмжиллээ. Мөн дэгийн 11-т сонсголд оролцогчид хурал даргалагч, УИХ-ын гишүүд, бусад оролцогчоос асуулт асуухгүй гэсэн байгаа нь зохимжгүй тул энэ заалтыг хасах хүсэлтэй байна гэв. Харин хурал даргалагч Л.Элдэв-Очир энэ бол сонсгох зорилготой хурал гэсэн юм.

Өнгөрсөн хугацаанд өвөл, шөнийн цагаар цахилгааны үнийг хөнгөлснөөр улсаас нийт 17 тэрбум төгрөгийн зардал гаргажээ.

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 940 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ