Хайлт хийх

А.Оюунчулуун: Халгайтай савангаар маань үсээ тогтмол угаадаг хэрэглэгчтэй болсон

ГАРААНЫ БИЗНЕС 

Үс угаадаг саван гэхээр хүмүүс их гайхдаг ч хэрэглэснийхээ дараа үнэхээр сэтгэл хангалуун байдаг талаар “Солонго” нэрийн бүтээгдэхүүнийг үндэслэгч А.Оюунчулуун ярьж байлаа.

Үсний уналтыг зогсоох үйлчилгээтэй халгайтай саван түүний онцлох бүтээгдэхүүн. Халгайтай савангаа хатуу шампунь болгох зорилго тавиад буй А.Оюунчулууныг “Гарааны бизнес” буландаа урьж ярилцсан юм.

Тэрбээр байгалийн гаралтай цэвэр түүхий эдийг ашиглан, гар аргаар хийсэн есөн төрлийн савангаас гадна уруулын будаг, хатуу үнэртүүлэгч зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

-Та савангийн үйлдвэрлэлээ хэзээнээс эхэлсэн тухайгаа ярихгүй юу?
-Би Солонгост 10 гаруй жил оёдолчноор ажилласан. Ажлын бус цагаар давхар ажил хийж байлаа. Сүүлийн хоёр жилд нь савангийн үйлдвэрийн савлагааны хэсэгт богино хугацаанд ажилласан ч тухайн  үед надад саван хийх бодол байсангүй. 
Монголдоо ирээд хүүхдээ төрүүлсний дараа миний үс их унасан. Бас нөхрийн маань үс их унадаг байсан болохоор уналтыг нь зогсоох гээд халгай түүчихсэн байсан юм. 

Тэр болгонд аль нэг ургамлаа хасаж, нэг бол халгайгаа  их хийх зэргээр хүмүүсийн сэтгэлд нийцсэн саван гаргаж авсан юм. 

Нэг удаа Солонгосоос ирсэн багш нартайгаа үс уналтын талаар ярилцахдаа би түүсэн халгайгаар үс угаах сайн талаар хэлэхэд багш нар маань надад “халгайгаа ашиглаад байгалийн гаралтай саван хийгээд үз” гэж хэлсэн.  Тэр дороо энэ санааг хэрэгжүүлээгүй ч жилийн дараа саван хийгээд өөрсдөө хэрэглээд үзсэн юм. Гэрийнхэнд маань их сайн зохицсон. 

Ингээд халгайтай савангаа дахин хийж, найз нөхдөдөө болон бусад хүмүүст хэрэглүүлэхэд “тийм юм дутагдаад байна”, нэг бол “үс зуураад байна” гэх мэтчилэн санал хүсэлтээ хэлж байлаа.

Тэр болгонд аль нэг ургамлаа хасаж, нэг бол халгайгаа  их хийх зэргээр хүмүүсийн сэтгэлд нийцсэн саван гаргаж авсан юм. Орц найрлагаа өөрчилж, нэр төрлөө нэмэгдүүлсээр нийтдээ  есөн төрлийн саван хийдэг болсон доо.

-Савангаар үсээ угаана гэдэг их сонин санагдаад байна?

-Савангаар толгой угаана гэхээр хүн болгонд сонин санагдах байх.  Надад бас сонин санагдсан ч багш нартаа өгсөн амлалтдаа хүрээд савангаа хийж, Солонгос руу явуулсан. Гэтэл Солонгост халгайтай саванг маань тогтмол хэрэглэдэг хэрэглэгчид бий болсон. Энэ нь надад бизнесээ цааш нь аваад явах хүч болсон юм. Солонгосчууд бас диатезэнд их сайн байна гэж авч хэрэглэдэг. Цагаан сараас хойш Солонгост хоёр айлын захиалга аваад байна.

Халгайтай савангаар үсээ угаагаад шампунь хэрэглэснээс дээр байна гэж хэлдэг.

Угааж үзсэний дараа хүмүүс "маш гоё юм байна, үс өтгөн харагдуулж, гурваас дөрвөн удаа угаагаад үс уналт багасаж, намирсан зөөлөн болж байна, шампунь хэрэглэснээс дээр байна" гэж хэлдэг. Мөн "үс хурдан тослогдохоос хамгаалж байна" ч хэлдэг. Хүмүүс авч хэрэглэснээрээ миний мэдээгүй зүйлийг хүртэл хэлж өгсөн.  Хэрэглэгчдийн сэтгэл ханамж сайхан байдаг учраас түүнээсээ их урам авдаг даа. Одоо савангаа хатуу шампунь болгож, нэршлийг нь өөрчилж, томруулах төлөвлөгөөтэй байна.  Нүүрээ угаахад нэг сар хэрэглэж байгаа бол үсээ угаахад арай хурдан дуусаад байна гэсэн санал ирсэн.

-Есөн төрлийн савангаа дэлгэрүүлэн танилцуулахгүй юу?

-Халгайтай саван маань миний онцлох бүтээгдэхүүн. Гардина цэцгийн саван, кактус, индиго цэцгийн саван, чацарганатай, кофетой, броколлитой саван бий. Хулс модны нүүрсээр хийсэн хар батганы саванг маань хүмүүс сайн мэддэг, их хэрэглэдэг.

Бүх саван маань цайруулж, чийгшүүлж, гүн цэвэрлэх үйлчилгээтэй. Ургамлаасаа шалтгаалаад тус бүр өөр өөр үйлчилгээтэй. Жишээ нь гардина цэцгийн саван маань диатез, батгашилт, нарны харшилд сайн.

Би өөрөө хоёр жил хэрэглэж үзээд нарны харшилд сайн юм байна гэдгийг мэдэрсэн. Арьс загатнаж улайгаад их хэцүү байсан бол савангаараа угааснаар шинж тэмдэг арилсан.

-Түүхий  эдээ хаанаас авдаг вэ?
-Халгайгаа Хэнтий рүү явж түүж, хатаагаад нунтаглаад хэрэглэдэг. Чацарганаа  Увсаас авдаг. Харин бусад түүхий эдийг Солонгосоос авч байна. Мөн Монголд байгаа ургамлаа хэрхэн сайн ашиглах талаар судалж байна.

-Тэгэхээр саван хийхээс гадна хүний эрүүл мэндтэй холбоотой учраас судалгаа их хэрэгтэй юм байна?
-Тэгэлгүй яах вэ. Надтай анагаахын сургуулийн захирал холбогдож эрүүл ахуйн талаас зааж зөвлөнө гэсэн. Миний хувьд ургамал, найрлаганд ордог түүхий эдээ хольж хутгаж үзнэ. Ургамлын талаар их судалгаа хийнэ.  Би хэдий энэ мэргэжлийн хүн биш ч гэсэн энэ нь алхам тутамдаа бодож, өдөр бүр сурч, шинэчлэгдэж, цааш хөгжих миний хөгжлийн зам болж байна.

Миний бүтээгдэхүүн чийгшүүлэх үйлчилгээтэй, бас батганы эсрэг саван гэдгээрээ онцлогтой.

-Савангийн үндсэн найрлагад юу ордог вэ?
-Халгайтай саванд ногоон цайны ханд, броколли, глицерин, Е аминдэм, оливын тос, эфирийн тос ордог. Саван маань хурц биш зөөлөн үнэртэй гэдгээрээ онцлогтой. 

-Саван хийдэг бусад хүмүүстэй харьцуулахад таных юугаараа онцлогтой вэ?
-Би савангуудаа хийж байх явцдаа хэрэглэгчдийнхээ санал хүсэлтийг их сонсдог. Үргэлж ойр тойрныхоо хүмүүсээр хэрэглүүлдэг.  Хуурайшаад байна, хурдан уусаад байна гэх мэт саналыг нь их сонсож сайжруулахыг хичээдэг. Миний бүтээгдэхүүн чийгшүүлэх үйлчилгээтэй, бас батганы эсрэг саван гэдгээрээ онцлогтой.

Энгийн савангууд PH өндөр учраас арьсны гаднах хамгаалах хэсгийг гэмтээж,  арьс хуурайших, нүүр таталдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Харин манай савангаар угааснаар нүүр таталдаж, гэмтэж, хорсдоггүй, чийгшил өгдөг.

-Та савангаас гадна уруулын будаг хийдэг юм байна. Таны үйлдвэрлэж буй будагнууд бусад бүтээгдэхүүнүүдээс ялгагдах онцлог нь юу вэ?
-Түүхий эд нь органик гэдгээрээ онцлогтой.  Уруулын будагныхаа өнгийг Солонгосоос авч байгаад сүүлдээ өөрсдөө гурав дөрөвхөн янзын өнгөнөөс хольж хутгаж маш олон өнгө гарган авдаг болсон. Тэгж хийхэд би өөрөө хүүхэд шиг баярлаж, хүмүүст үзүүлж, саналыг нь сонсдог. Уруулын будаг маань тослог сайтай учраас тэжээл өгнө, толигор торгомсог харагдуулна.

-Өөр ямар бүтээгдэхүүн гаргаж байна вэ?
-Хатуу үнэртүүлэгч байна. Өрөө тасалгаа, машин, хувцасны шүүгээнд хийх боломжтой органик зүйлс ордог болохоор харшил өгдөггүй ба 3-6 сар үнэрээ барьдаг.

Үнэртүүлэгч

Кактус цэцгийн саванг ахмад насны хүмүүс хэрэглэж болох бол эрчүүд бүсгүйчүүдийг бодвол хар батга гарах нь илүү байдаг учраас хар батганы саванг хэрэглэх боломжтой.

-Бүтээгдэхүүнүүдээ хэрэглэгчдэд ямар үнээр худалдаалж байна вэ?
-100 граммтай саван 8000 төгрөгийн үнэтэй. Гэр бүлийн багц болгон гаргасан дөрвөн ширхэг саван маань 9000 төгрөгийн үнэтэй.  Гурван ширхэгтэй нь 7500 төгрөгийн үнэтэй. Уруулын будгаа 10 мянган төгрөгөөр зарж байна.

Шар индиго цэцгийн савангаар нялх хүүхдийн биеийг угааж болно. Кактус цэцгийн саванг ахмад насны хүмүүс хэрэглэж болох бол эрчүүд бүсгүйчүүдийг бодвол хар батга гарах нь илүү байдаг учраас хар батганы саванг хэрэглэх боломжтой. Ингээд гэр бүлээрээ хэрэглэх багц болж байгаа юм.

-Бизнес эхлүүлэх хөрөнгө оруулалт хамгийн чухал асуудал байдаг. Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?
-Бизнесээ анх эхэлж байхад дүү маань надад 300 савангийн материал авч өгсөн. 300 савангаа хийж зараад тэр зундаа 1000 савангийн мөнгө болгож өсгөсөн юм. Хийх явцад түүхий эдээ их хэмжээгээр татах шаардлага гардаг. Ингээд өнгөрсөн жилийн аравдугаар сард Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн инкубатор төвд орсноор түүхий эдээ их хэмжээгээр татах боломж бүрдсэн. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд  хөдөлмөр эрхлэлтийн сангаас бага хүүтэй зээл авах боломж олдсон юм. Тэр нь надад маш их дэмжлэг болсон.

-Цаашдаа ямар зорилго тавьж, ямар бүтээгдэхүүн гаргах төлөвлөгөөтэй байна вэ?
-Төлөвлөсөн юм, өөрөө сурч мэдэх зүйл ч их бий. Шүдний оо, шампунь, биеийн тос, шингэн савантай багц гаргахаар төлөвлөхөөс гадна хотын төвд өөрийн гэсэн ажлын байртай болж, үйлдвэрээ ардаа явуулж, урдаа юмаа зарах боломжтой болохыг зорьж байна. 

Одоогоор нөхөртэйгөө ажиллаж байна. Мөн цаашид маркетинг, борлуулалтыг маань хариуцаад ажиллах хүнийг хайж байгаа.

Бас хүмүүс өөрийн хүссэнээр саван хийлгээд авчихдаг үйлчилгээг нэвтрүүлэх болно. Бүсгүйчүүдийн уруулын будаг нь дуусаад савыг нь хаямааргүй байвал нөхөж хийж өгдөг болох юм сан гэж хүсдэг. Гоё савлагаатай, таглаа нь соронзтой гэх мэт уруулын будагнуудаа хаяж чаддаггүй хүмүүст хийж өгдөг. Бүсгүйчүүд их сэтгэл хангалуун байдаг. Учир нь шинэ уруулын будаг авснаас хямд тусдаг юм. 

-Сав баглаа бодлоо ямар газраар хийлгэж байна вэ?
-Солонгосын КОЙКА байгууллагын санхүүжилттэй Азийн сан, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Хөгжлийн Шийдэл ТББ, МҮХАҮТ, Голомт банк хамтран хэрэгжүүлж буй “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв”-д хамрагдсан  инкубаторын дөрөвдүгээр ангид хамт хөгжиж яваа есөн эмэгтэй байдаг. 

Энэ төвд явж эхлээд “Солонго” брэндийг бий болгох хаяг, шошго гээд бүх юмаа ёс журмаар нь хийдэг болсон. 

Тэр эмэгтэйчүүдтэйгээ  хамтраад бие биеийнхээ ажилд зөвлөгөө өгдөг юм. Өмнө нь сав баглаа боодлоо хэрхэн хийх тал дээр санаа зовж байлаа. Харин хамт суралцдаг баглаа боодол хийдэг нэг эмэгтэй маань миний бүтээгдэхүүний хайрцгийг хийж өгсөн. Бас эсгийгээр юм хийдэг эмэгтэй эхний шатанд туршилтаар саванд маань эсгийгээр баглаа боодол хийж гаргахад тусалж байна. 

Өмнө нь савангаа зүгээр л “Солонго” гэж нэрлээд байлаа. Харин энэ төвд явж эхлээд “Солонго” брэндийг бий болгох хаяг, шошго гээд бүх юмаа ёс журмаар нь хийдэг болсон. 

“Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв”-өөс бүтээгдэхүүн хөгжүүлэлт, бүртгэлжүүлэлт, зах зээлд холбох, санхүүгийн дэмжлэг, төслийн зээл зэрэг олон үйл ажиллагаанд хамруулж өгсөн юм. Ингэснээр бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлж, савлагаа, хаяг, шошго зэрэг олон зүйлүүд дээр хөгжүүлэлт хийлээ.

Мөн бүтээгдэхүүний эрүүл ахуй, чанар аюулгүй байдлыг чиглүүлэх сайн дурын ментор зөвлөхтэй намайг холбож өгсөн. Ментор маань бидэнд зөвлөгөө өгч, бүтээгдэхүүнээ хөгжүүлэх тал дээр сав баглаа боодол ямар стандарт хангасан байх ёстой талаар зөвлөсөн. Саван ямар  стандарт хангасан байх ёстой, сав баглаа боодол ямар байх ёстой вэ, хүн болгоны хэрэгцээг хангахад загварын хувьд өөрчлөгдсөн гэх мэт олон шинэчлэлт өөрчлөлтийг хийсэн. 

Дээр нь савангаа үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг буцалтгүй дэмжлэгээр авч өгсөн. 
Нэмж хэлэхэд “Органик бүтээгдэхүүн” шошго авахад маань энэ төвөөс тусалсан. Хувь хүн энэ шошгыг анх удаа авсан нь энэ юм билээ. Энэ шошгыг авах гэж хоёр жил мөрөөдсөн. Шошгоо авснаар миний борлуулалт өсөж байна. Ямартай ч ажил маань урагштай, бүх юм цэгцэрч байна.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

Худалдан авах:

Та “Солонго” брэндийн бүтээгдэхүүнийг авч хэрэглэхийг хүсвэл “Алтжин Бөмбөгөр” худалдааны төвийн “Чингэлтэйд үйлдвэрлэв” буюу 1427 дугаар лангуу, Хайлаастын 84 дүгээр дэлгүүр дэх “Чингэлтэйд үйлдвэрлэв” тасгаас худалдан авах боломжой.

Харилцах утасны дугаар: 86039299, 94469299

Facebook: Solongo Soap

И-Мэйл: Oyunchuluun419@gmail.com

  Энэхүү мэдээ нь хуучирсан буюу 2018.05.10 - нд нийтлэгдсэн байна.

А.Оюунчулуун: Халгайтай савангаар маань үсээ тогтмол угаадаг хэрэглэгчтэй болсон

Нийтэлсэн:

А.Наранцацрал

Сэтгүүлч

2018-05-10 14:55 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ