Хайлт хийх

Л.Хүрэлбаатар: Морьдын тоосоор дарж явсан Монгол өнөөдөр дэлхийн хөгжлийн тоосонд дарагдчихсан байна

“Читамон”, “Салимон”-ыг монголчууд андахгүй. Эдгээр эмийг ууж өсөөгүй Монгол хүн гэж үгүй биз ээ. Тэгвэл эдгээр эмийг зохион бүтээсэн “эцэг”-тэй нь уншигч та бүхнийг уулзуулъя.

Тухайн үед салбартаа том даргын суудалд тухалж байсан ч саналаараа бууж, нэг ч зоосгүй эмийн үйлдвэр байгуулна гэхэд хэн ч түүнийг дэмжээгүй гэдэг.

Арга ядахдаа өнгөт зурагтаа зараад үйлдвэрийнхээ анхны хөрөнгийг босгож өнөөгийн 1200 гаруй ажилтан, 10 гаруй охин компанитай “Монос” группийн эхлэлийг тавьж байсан нь их сонирхолтой.

Тэрбээр “Читамон”, “Салимон” зэрэг арав гаруй төрлийн бүтээлээрээ Төрийн шагнал хүртжээ. Үүгээр ч зогсохгүй зогсолтгүй хөдөлмөрийнхөө дүнд бий болгосон түүний компани өнөөдөр монголчуудын эмийн хэрэгцээний 40 орчим хувийг хангаж байна.

“Монос” группийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатарыг “Монгол бахархал” буландаа урьж ярилцлаа.

Дурлаагүй мэргэжил, ажилдаа хүн хэзээ ч амжилт гаргахгүй

“Тулгамдсан асуудлыг шийдвэрлэх санал, хувилбартай хүрэлцэн ирсэн танд баярлалаа” гэсэн үгтэй хаалга биднийг угтлаа. Таны ширээн дээр хүртэл энэ өгүүлбэр байх юм. Нэг талаас дарамт шиг хэрнээ нөгөө талаас зарчим, хариуцлага, бүтээлч байдлыг эрэлхийлж байгаа нь анзаарагдлаа?
Ажилтнууд өөрсдөө санал дэвшүүлж орж ирэх ёстой байхгүй юу. “Кадиллак” пүүсийн захирал бол арай өөр хувилбартай юм билээ. “Та шийдвэрлэх асуудлынхаа хувилбартай орж ирсэн үү, эсвэл та өөрөө шийдвэрлэх ажлын нэг хэсэг үү” гэжээ. Өөрөөр хэлбэл Та ажлаа шийдвэрлүүлэх санал хувилбараа дэвшүүлж чадахгүй бол энд ажиллах шаардлагагүй гэсэн санаа юм. Тиймэрхүү агуулгатай юм бичсэн чинь манай ажилтнууд твиттерт тавьчихаж. Тэгсэн хүмүүс ямар дарамталдаг дарга вэ гэсэн байсан. Заримдаа хатуу үг юм болов уу гэж боддог юм. Хүн бүр өөрийнхөө ажлыг өөрөө л хийх ёстой. “Ховор хүмүүс” гэдэг кинонд “Таны хаалганы түгжээ эвдэрчихэж. Засах уу, байх уу” гэж ажилтан нь даргаасаа асуудаг. Бүтээлч сэтгэхүйгүй, дандаа даргаас асуудаг, аливааг шийдвэрлэе гэх санаачлагагүй, ганц хүний үзэл бодол, санаачлагаар явбал хамт олон байх шаардлагагүй. Тэгэхээр ажилчдаа лаборант шиг байлгахыг хүсдэггүй гэсэн үг.

Нүүр тулж, энэ агшин, хормыг бичилцэж байна гэдэг утгаараа таны амьдрал, амжилтын тухай яах аргагүй сөхөж таарах нь. Сэтгүүлч болох хүсэл мөрөөдөлтэй хөвгүүнийг хувь заяа шилбүүрдээд эм зүйч мэргэжил рүү хөтөлсөн нь их сонирхолтой санагдсан?
Уг нь би ес, аравдугаар ангид “Пионерийн үнэн”, “Залуучуудын үнэн” сонинд мэдээ, сурвалжлага, танин мэдэхүйн орчуулгын материал бичиж, фото зураг нийтэлдэг байлаа. Тэр үед сэтгүүл зүйн доктор Т.Баасансүрэн гуай арван жилийн хүүхдүүдээс шигшиж, авъяаслагуудад нь гадагшаа явж сурах хуваарийг өгдөг байв. Тэгээд надад хуваарь ирэв ээ. Гэтэл сургуулиас “Яагаад нэр зааж хуваарь ирдэг юм. Энэ арын хаалганы хуваарь байна” гээд надад өгөөгүй. Харин Ленинград дахь Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерийн ангийн хуваарийг өгсөн. Москвад очоод Ленинград руу явах гэсэн элчин сайдаас “Энэ жил Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерийн ангид хуваарь байхгүй. Пятигорскийн АУДС-ийн эм зүйчийн ангид яв” гэв. Ингээд маш сонин санамсаргүй тохиолоор эм зүйчийн ангид орсон. Эм зүйч маш сайхан мэргэжил юм билээ. Хүүхэд байхад үнэ цэнийг нь мэддэггүй байв. Одооны залуус ч бас эм зүйч болоогүй байж эмийн санд эм худалддаг цагаан халаттай хүүхнүүдийн мэргэжил мэтээр боддог. Тиймээс бид эм зүйчийн мэргэжлийн үнэ цэнийн талаар нэгэн товхимол гаргасан.

Дийлэнх хүн эм зүйчийг эмийн санч мэтээр төсөөлдөг. Үнэ цэнийг нь өсгөх хэдэн үг хэлээч?
“Кока Кола”, “Пепси”-г эм зүйч зохион бүтээснийг мэдэх үү. Ялангуяа “Пепси” бол “пепсин” гэдэг үгнээс гаралтай үг. Пепсин нь ходоодны хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулдаг ферментийн нэр юм. Энэ ургамлыг хандлаад ходоодны өвчтэй хүнд өгдөг байж. Тэгсэн  хүмүүс амтанд нь дурлах болсноор өнөөх эмийн сан ундааны цех болон хувирч анхны “Пепси кола” бүтсэн юм билээ. “Кока кола”-ны хувьд ч  бас үүнээс санаа авч хийжээ. Түүнээс хойш зуу гаруй жил хоорондоо өрсөлдөж байна. Олон сайхан эм зохион бүтээсэн, тэр байтугай Нобелийн шагнал авсан өч төчнөөн эм зүйчид бий. Миний хувьд явцын дундаа л мэргэжлийнхээ гоё сайханд дурласан.

Мэргэжилдээ дурлаагүй өч төчнөөн хүн бий. Тэдэнд юу гэж хэлэх вэ?
“Нэг бол дуртай мэргэжлээ сонго. Чадаагүй бол одоогийн мэргэжилдээ дурла. Сайн сайхан талыг нь олж харахыг хичээ. Үгүй бол бушуухан мэргэжлээ соль” гэдэг. Өөрөөр хэлбэл дурлаагүй мэргэжил, ажилдаа хүн хэзээ ч амжилт гаргахгүй. Өөрийгөө ч, тухайн байгууллагыг ч хохирооно. Зарим хүн “Би насаараа ажил хийгээгүй” гэж хэлдэг. Яагаад гэхээр хүн дуртай ажлаа ажил гэж боддоггүй байхгүй юу. Би хүнийг ажилд авахдаа тухайн хүнээс уг ажилд хэр сонирхолтойг л хардаг. Тухайн хүнд сэтгэл байвал явцдаа дутуу мэдлэгээ нөхөөд авчихна. Туршлага дутвал ажиллах явцдаа туршлагажчихна. Хамгийн гол нь сэтгэл, хандлага байх ёстой. Чингис хааны ”Сэтгэлийг нь эзэмдвэл, бие нь хаа одох вэ” гэдэг үг бий. Удирдагч хүний хувьд тухайн хүний ажиллая гэсэн сэтгэлийг төрүүлж урам зориг өгч байвал болох нь тэр.

800 хүнийг удирдаж явсан даргад хамт ажиллах ажилтан олдоогүй

Таны өнгөрүүлсэн амьдралын тухай уншихаар хувь заяаны талаар өөрийн эрхгүй бодсон. Хүн хувь заяаныхаа эзэн нь ч зарим тохиолдолд түүнд хөтлөгддөг юм шиг?
Би 1989 онд МАХН-д элссэн юм. Яагаад гэвэл намайг 22, 23 настай дөнгөж сургууль төгсөж ирэхэд хөдөө эмийн сан удирдах конторын даргаар томилсон. Жижиг дарганцар гэсэн үг л дээ. Чи дарга юм чинь намд элсэх ёстой гэв ээ. Гэтэл намын хийж байгаа ажлыг харахаар ер итгэл үнэмшил төрдөггүй. “Элсэхгүй…” гээд яваад байв. Дараа нь яаманд Эмнэлгийн хэвлэлийн нэгдсэн редакцид хариуцлагатай нарийн бичгийн дарга боллоо. Яах аргагүй үзэл суртлын ажил болохоор бас элс гэлээ. Мөн л элсээгүй. Харин 1989 онд элслээ. Гэтэл 1989 онд Горбачёв гарч ирээд өөрчлөн байгуулалт хийв. Нэгэнтээ элссэн учраас намаа дотроос нь өөрчлөх гэж үзсэн. Намын онц их хуралд оролцлоо. Тэнд намын дэвшилтэт үзэлтэй залуучууд намыг өөрчилье, МСДН болгоё гэсэн санал тавиад, улмаар “эсэргүү” нэр зүүлээ. Биднийг хоёр хоёроор нь хүмүүст хуваарилж намайг Л.Түдэв гуайд “өглөө”. Учир нь түүний үгнээс гарахгүй гэж бодож л дээ. Л.Түдэв гуай дуудаад “Та нар намаа шинэчилье, өөрчилье гэдэг чинь зөв. Тэгэхдээ шууд нэрийг нь өөрчилж болохгүй ээ" гэлээ. Одоог хүртэл манай МАН хатуу үзэл баримтлалгүй яваа. Түүнээс хойш би намын идэвхгүй гишүүн болсон. Гэхдээ өөр нам руу ороогүй. Тухайн үед би улаан пасспорттой гадаад явах эрхтэй, өндөр цалинтай, машин унадаг Эм импексийн нэгдүгээр орлогч захирал байсан. Тэр үед ажлаа орхиод хувийн жижиг үйлдвэрээ бариад гарсан.

Өнгөт зурагтаа зараад үйлдвэрээ байгуулсан гэх таны сонирхолтой түүхийг уншсан юм байна?
Үнэндээ тэр үед мөнгө байгаагүй. Өнгөт зурагтаа зарсан түүх бий. Хоёр талын аав ээжээсээ мөнгө зээлээд авчихсан юм. Өрөө дарж амжаагүй байлаа. Тэгээд зурагтаа зарж олсон мөнгөөрөө үйлдвэрийн ажлаа эхлүүлсэн. Эхэндээ эмийн ургамал цуглуулаад савлаж зарав. 

Бидэнд ямар ч багаж байгаагүй. Тэр ч байтугай ургамал нунтаглагч байсангүй. Таван салаа, арц түүсэн ч нунтаглаж чадахгүй, шуудайнд хийж үүрээд Эмийн ургамал бэлтгэх контор руу такси хөлсөлж очоод шил архиар нунтаглуулна. Тухайн үед мөнгийг хүмүүс муу зүйл гэж боддог сонин сэтгэхүйтэй байлаа. Мөнгөөр юм хийж өгнө гэдэг хээл хахууль авахтай адил. Харин архи хувааж уухыг авлигад тооцохгүй… Архи хувааж уугаад хоёр гурван шуудай ургамал нунтаглуулаад гарна. Түүнийгээ 10-20 граммаар савлаж, хэрхэн хэрэглэхийг нь бичээд зарна. Долоогоны хандыг бэлтгэдэг аппарат байхгүй. Тиймээс 20 литрийн баллоныг тайрсан. Ингэхийн тулд хэчнээн баллон хагалсан гэж бодож байна. Төмөр утас улайсгаж хуваагаад доор нь үйсэн бөглөө хийж шүүлтүүртэй цорго гаргаад  ургамал хандалдаг анхныхаа багажаа хийж байлаа шүү дээ. Хамгийн эхний бэлдмэл минь бамбай, долоогоны ханд байсан. Өнөөдрийг хүртэл үйлдвэрлэж байна.

Бас “Булга” гээд тос гаргаж байсан гэсэн?
Төр хурахын булганы аж ахуй гэж булга үржүүлгийн газар байлаа. Тэнд булганы арьсыг аваад махыг нь хаяна. Өөхийг нь ялган авч хайлуулаад нүүрний тос хийж эхэлсэн. Эртний ном сударт булганы тосоор Монгол хатад нүүрээ цэвэрлэдэг байсныг уншсан юм. Хамгийн анхны гоо сайхны бүтээгдэхүүн “Булга” тос, хамгийн анхны эм бэлдмэл “Таван салаа” байлаа.

Тухайн үед үйлдвэрт ажиллах ажилтан олдохгүй байв уу?
Тэр үед иргэдийн үзэл санаанд хувийн бизнес гэхээр л капитализм, хөрөнгөтөн гэх хүний мах цусыг сордог, ташуурддаг аймшигтай амьтны дүр төсөөлөгддөг байж. Хүмүүсийг ажилд авах гээд эхлээд мэргэжилдээ чадварлаг, гадаадад төгссөн залуусыг хамтарч ажиллахыг  гуйхад зөвшөөрөөгүй. Яагаад гэвэл гадаадын соёлыг үзчихсэн, гадаад хэлээс ном хэвлэл уншчихсан, өөрөөр хэлбэл хувийн сектор гэдгийг ойлгочихсон гэдэг утгаараа тэдэнд санал тавьсан. Гэвч тэд айсан. Хувийн жижиг үйлдвэр хэрэгтэй гэдгийг хүмүүс ойлгож байсан ч зориггүй байв. Харин тэтгэвэртээ гарсан 65 настай эмэгтэй, аравдугаар ангиа төгсөөд ажилгүй яваа охин хоёр л олдсон. Өөрөөр хэлбэл “алдах юмгүй” хоёр хүн  миний анхны ажилчид байлаа. Аргаа бараад тэр хүмүүсийг ажиллуулсан. Түүнээс биш өмнө нь 800 хүнийг удирдаж явсан даргад өч төчнөөн хүн олдохоор шүү дээ. Эдийн засгийн хувьсгал гэдгийг хүмүүс ойлгодоггүй байхгүй юу. Нарийн яривал манайх шиг 25 жилийнхээ ойг хийсэн хувийн компани өнөөдөр байхгүй. 1990 онд Сайд нарын зөвлөлийн тогтоол гараад 13 хувийн жижиг үйлдвэр байгуулсан. Тэндээс үлдсэн нь манайх.

Төрийн шагнал авахдаа үнэхээр их ичиж билээ

1990 онд 13 хувийн жижиг үйлдвэр байгуулах шийдвэр гарсан ч өнөөдрийг хүртэл тогтносон нь “Монос” гэлээ. Тэгвэл өнгөт зурагтаа зарж суурийг нь тавьж ганцаар эхлүүлсэн цех өнөөдөр 10 гаруй охин компанитай, 1200 ажилтантай групп болтлоо өргөжих гол хөшүүрэг нь юу байв?
Хэд хэдэн зүйл бий. Нэгдүгээрт, би баг бүрдүүлж чадсан. Ард түмнийхээ төлөө чанартай эм хийе, эмээр үйлчилье гэх чин сэтгэлтэй багийг бий болгосон. 10 гаруй охин компанийг чиглүүлж, зангидаж явдаг 30 гаруй захирал надад байдаг. Тэднийг тойрсон хамт олныг бүрдүүлж чадсан нь нэг онцлог. Хоёрдугаарт, зах зээлийн шуурганд тэсвэртэй яваагийн нэг шалтгаан нь шинжлэх ухаан, оюун санаагаар жигүүрлэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Бид шинжлэх ухаанд тулгуурласан бүтээгдэхүүн хийдэг. Анх эм гоо сайхны Монос жижиг үйлдвэр байгуулахдаа “Зохион бүтээх тасаг”-тай байв. Би тэр өрөөнд сууна. Манай найзууд ирээд “Танай тасгийн хүмүүс хаана байгаа юм” гэж асуухаар “Нэг хүнтэй тасаг байж болдоггүй юм уу” гэж хариулна. “Булга” тос бол цоо шинэ бүтээгдэхүүн байхгүй юу. Миний хийсэн цэр ховхлох цэхмэл зэрэг нь уламжлалт болоод орчин үеийн анагаах ухааны шинжлэх ухаанд тулгуурласан инновацын шинэ бүтээгдэхүүнүүд юм.

Тэр тасаг яван явсаар “Зохион бүтээх төв”, “Эрдэм шинжилгээний төв”, “Эм судлалын хүрээлэн” болж өргөжсөн. Өөрөөр хэлбэл шинжлэх ухаанаар хөгжүүлээд явчихсан. Нөгөө талаас хамт олноо хөдөлгөж чадсан. 1990 онд тос хийх хуванцар сав олдохгүй гялгар уутанд савладаг байлаа. Гэвч бүтээгдэхүүн задарчихна. Тиймээс хоёр давхар уутанд хийж амсрыг нь гагнуурын алхаар наана. Тэгэхээр гоожихгүй. Үүнийг санаачилсан хүнийг сарын цалингаар урамшуулна. Өндөг тосоор майонез яаж зуурдаг билээ түүн шиг усыг дусал дуслаар гоожуулж тос хийдэг юм. Түүнийг нь хүн бариад зогсдог байлаа. Гэтэл нэг ирсэн чинь манай ажилтан дуслын системээр уг асуудлыг шийдсэн байв. Нэг хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн түүнийг сарын цалингаар урамшуулсан.

Ер нь өнөөдрийг хүртэл бид шинэ санаа гаргаж, нэвтрүүлсэн хүнээ шагнадаг. Саяхан уусдаг цай санаачилсан хүнээ есөн сая төгрөгөөр шагнаж, есөн сая төгрөгийн хүүгүй зээл өгсөн. Тэгэхээр бид ажилчдынхаа шинэ санаа, санаачлагыг их сонсож, нэвтрүүлдэг. Угаасаа “Монгол оюун санааг дэлхийд таниулна” гэсэн уриатайгаар ажилладаг. Зарим хүн намайг онгироо, сагсуу гэх байх. Тийм бадрангуй сэтгэл минь өнөөдөр амжилттай явахад нөлөөлсөн байх.

Компаниа байгуулахдаа хэдэн настай байсан юм бэ?
Би 38 настай байсан. Саяхан залууст лекц уншлаа. Би 38 настай үйлдвэрээ байгуулж байсан. Гэтэл 20 хэдхэн настай та нар яагаачгүй байна гэж хэлж билээ.

Та “Салимон”, “Читамон”, “Биомон” бүтээлээрээ Төрийн шагнал хүртсэн. Тэгэхээр таныг “эцэг” нь гэж нэрлэж болно биз дээ?
Энд багахан тайлбарыг өгөх нь зүйтэй байх. “Биомон”-ны эцэг би биш ээ. Биомон бүтээгдэхүүнийг манай гэргий Эрдэнэхишиг санаачилсан юм. Тэрбээр физикийн багш хүн болохоор би технологи талаас нь тусалсан юм. Тэгээд патентан дээр миний нэр орчихгүй юу. Тэр жил төрийн шагнал олгох болоод дийлэнх нь урлагийн бүтээлүүд байж л дээ. Ерөнхийлөгч “Энд шинжлэх ухааны бүтээл байхгүй юм уу” гэж асуухад Оюуны өмчийн газраас “Дэлхийн оюуны өмчийн алтан медаль авсан Биомон гэх бүтээгдэхүүн байна” гэжээ. Тэр нь Билл Гейтс зэрэг дэлхийн томчууд авдаг шагнал. Тэгээд манай эхнэрийг шагналд нэр дэвшүүлсэн юм билээ. Миний нэр хамтдаа чирэгдээд явчихсан. Арай олон бүтээлтэй юм гээд шагнал нь над дээр буусан юм. Яг л “Элбэг дээл” кино шиг юм болсон. Манай эхнэр дэвшээд би авчихсанд одоо болтол ичиж явдаг. Мэдээж “Салимон”, “Дентамон” бол яах аргагүй миний бүтээл.

Гэргий нь хэрхэн хүлээж авсан бэ?
Манай гэргий их даруухан хүн. Харин ч намайг авсанд баярладаг. “Би ичээд байна” гэхэд “Чи авсан нь боллоо. Би харин ичээд байна. Би төрийн шагнал аваад байхдаа яадаг юм” гэж билээ. Өөрөө даруухан учраас ил гараад, телевиз сонинд ярилцлага өгөх дургүй. Хийсэн бүтээснээ ярих сонирхолгүй “Би юу хийсэн юм” гэдэг хүн дээ.

Санаачилсан санаагаараа би баян хүн

Салимоныг хийх санаа хэрхэн төрсөн бэ?
1962 онд Хайдав гэдэг эрдэмтэн оросын эрдэмтэнтэй хамтран хийсэн шинжилгээгээр шинэсэрхүү бударгана ургамлын ид шидийг нээсэн юм. Тэгээд 1990-ээд оны эхээр уг ургамлыг судалъя гээд улсад төсөл бичээд Ардын эмнэлгийн хүрээлэн, Хөдөө аж ахуйн их сургууль, Химийн хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн зэрэг дөрвөн газар судалсан. Гэхдээ уг ургамлыг хүн дээр туршаагүй, эмийн хэлбэрээр боловсронгуй болгоогүй, зөвхөн өвсийг нь нунтагласан байж.  Эмэн хэлбэрээр үйлдвэрлэе гэхээр хүн дээр туршаагүй судалгаа дуусаагүй байжээ. Харин бид тэр судалгааг үргэлжлүүлээд үйлчлэгч бодисыг спиртээр хандалж ялгаад амьтан дээр туршсан судалгааг дөрвөн жил хийсний дараа “Салимон” гэх  бэлдмэлийг гарган авсан. Энэ бол яах аргагүй олон хүний бүтээл. Ер нь нэг бүтээлийг гаргахад ганцхан хүн оролцоно гэж байдаггүй. Хүмүүс бодохдоо ганц хоёр хүн хийдэг гэж эндүүрдэг. Үүний цаана олон хүний хөдөлмөр байдгийг зориуд онцлох хэрэгтэй.

Монголд хамгийн олон буюу 54 патент эзэмшдэг гэсэн?
“Биомон”, “Биоген”, “Марал” гээд гоо сайхан, “Цэнэг”, “Энхжин” цай гээд хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, “Читамон”, “Эрвалкор”, “Тонзилмон” зэрэг шинэ эмийн, зарим эмийн ургамал тарималжуулах аргачлал зэрэг 54 патент эзэмшиж байна.

Та өөрийгөө би баян хүн биш, харин шинэ санаагаараа арвин хүн гэж тодорхойлсон байсан?
Тийм ээ. Монголын топ 500 баяныг жагсаавал би орохгүй. Би оръё ч гэж тэмүүлдэггүй, мөнгө төгрөгний араас явдаггүй. Мэдээж санаачилсан, төрүүлэх санаагаараа би баян. Монгол оюун ухааныг гадагшаагаа л гаргаж сурталчлах юмсан, улс орноо хөгжүүлэх юмсан гэх зорилго, хүсэл надад бий.

Шинэ санааг хэрхэн төрүүлдэг юм бэ. Уг хүний онцлог уу, эсвэл оюуны чадамж илүүтэй байна уу. Эсвэл дийлэнхэд нь байдаг ч хэрэгжүүлдэггүй юм болов уу?
Монголд надаас илүү эрдэм, мэдлэгтэй олон хүн бий. Гэвч эрдэм мэдлэгээ эргээд бүтээл, үйлчилгээ, баялаг болгох тал дээр дутагдалтай байна. Манайд насаараа эрдэмтэн, академич гэчихээд ганц ч юм хийгээгүй, хийсэн зүйл нь улс оронд ямар ч тусаа өгөөгүй хүмүүс мэр сэр байдаг. Тэгэхээр миний бодлоор мэдсэнээ амьдрал дээр хэрэгжүүлэх ёстой. Намайг жаахан байхад найман литрийн хувингаар холоос ус зөөлгөдөг байлаа. Тэгсэн нэг өдөр хоёр хувин өгөв. Би “2x8=16 би яаж даах юм бэ” гэж хариулсан. Энэ нь мэдлэгээ ашиглаж байгаа их энгийн жишээ.  Мэдлэгээ практикт ашиглана гэдэг тэр. Ургуулж, сэтгэх, хэрэгжүүлэх, хөгжүүлэх дадлыг бий болгох нь чухал. Олон жил энэ дадлыг суулгаснаар нэг санаанаас нөгөөг ургуулах чадвартай болдог байх.

Яахаараа бид хоцрох ёстой юм. Яагаад бид адгаасаа тэргүүлэх учиртай юм

Тэмцэгч хүмүүс амьдрал дээр ялалт байгуулдаг юм болов уу. Түүнээс олны урсгалд хөвж, олонх байснаар яагаад ч амжилтад хүрэхгүй гэж боддог. Таны бодлоор?
Монгол хүний онцлог бол тэмцэгч чанар. Бид энэ чанараа сүүлийн үед алдаад байна. Эрт дээр үед хээр хөдөө, эсвэл уулын аманд ганц айл амьдарч л байна. Байгалийн бэрхшээл алив бүхэнтэй тэмцээд тэндээс өөрсдийгөө авч гарчихна. Тиймдээ ч тэмцэх, бие даах чадвартай. Энэ бол монголчуудын чухал чанар. Гадаадынхан “Та нар их сонин. Тэмцэж баярлах юм” гэдэг. Эрийн гурван наадмыг харж л дээ. Уралдаад, барилдаад, нум сум харваад баярлана. Энэ бол ганц миний чанар биш Монголчуудын чанар. Монгол хүний энэ чанарыг зөв залж чадвал их зүйлд хүрнэ. Өнөөдөр монголчуудын хор шарыг жаахан малтмаар санагддаг. Монгол хүн чинь агт морьдынхоо туурайгаар бусдыг тоосонд дарж явсан байхгүй юу. Гэтэл өнөөдөр дэлхийн хөгжлийн тоосонд дарагдчихсан явна. Яахаараа бид хоцрох ёстой юм. Яагаад бид адгаасаа тэргүүлэх учиртай юм.

Таныхаар бид өнөөдөр өгсөж байна уу, уруудаж явна уу?
Бид оюун, сэтгэлгээнийхээ хувьд хямарчихсан явна. Угтаа бол түрүүн ярьсанчлан бие даах чадвартай “би” л гэсэн хүн байж. Би өөрийгөө гэхгүй бол хэн ч намайг гэхгүй. Үер буугаад, зуд боллоо гэхэд би өөрөө л давна гэсэн бат итгэлтэй. Социализм зөндөө сайхан зүйлийг бидэнд авчирсан ч бие даах чадварыг үгүй хийсэн. Нам шийддэг, дарга хий гэдэг болсон. Улс байр, ажлаар хангасан. Улс өгөх ёстой, улс сургах ёстой, улс хангах ёстой... Улс, улс, улс гэсээр байгаад ямар ч бие даах чадваргүй ард түмэн болгочихсон. Бусдаасаа илүү гарсныг нь хөрөнгөтөн гэж адална. Сайн, муу ажилласан ч нэг цалин авна. Бусдаасаа ялгарч болохгүй, тэгшитгэчихсэн. 70, 80 жил хэдэн үеэр нь суулгасан тэр сэтгэлгээ өнөөдөр арилаагүй байна. Ядуу амьдарвал төр лүү чихнэ. Төр яачихсан юм... Байдгаараа л байгаа. Түүнийг сайхан боловсрол эзэмшээд сайхан амьдрахад хэн ч саад хийгээгүй. Дуртай ажлаа хийхийг хэн боль гэсэн юм. Сайхан амьдрахыг хэн байг гэчихэв.

Надад бусдаасаа ялгаатай юм байгаагүй. Би яагаад ялгарчихсан юм гэхээр илүү хөдөлмөрлөсөн байхгүй юу. Миний үеийн сайн, муу амьдарч байгаа өч төчнөөн хүн бий. Ганц нэг идэж уусан, буруу зүйл хийсэн, ганц нэг хулгай хийсэн хүнтэй барьцаад бүгдийг нь харлуулж болохгүй. Эсвэл төр надад боломж өгсөнгүй гээд муу амьдарч байгаагийнхаа бурууг бусдад чихэж болохгүй. Төр ямар боломж өгөх ёстой юм. Өнөөдөр өөрийгөө авч явж чадахгүй хүн төрийн жолоог атгах гэдэг. Хоёр өрөө байргүй гэчихээд төрийн том дарга болох гээд зүтгээд байгааг гайхдаг. Тэр өөртөө байр болгож чадаагүй, гэрээ авч явж чадахгүй хүн яаж тэр байгууллагыг чиглүүлэх юм. Зах зээл бол хөрөнгөтний нийгэм. Энд хэн авхаалж самбаатай, хэн хөдөлмөрч нь амьдрах ёстой болохоос хэн нэгэн нь түүнийг тэтгэх ёсгүй. Эрүүл саруул хэрнээ гуйлга гуйж байгаа хүмүүсийг угаасаа дэмжиж болохгүй. Эрүүл хэрнээ гуйлга гуйж байвал тэр залхуу гэсэн үг. Ингээд бодохоор бид халамжийн нийгмээс өөрөө өөрийгөө авч явах ёстой нийгэм рүү шилжиж байгаагаа ойлгохгүй байна. Тэрийг нь улс төрчид дэндүү муухай ашиглаж байна. Улс төрчид бол бидний мөнгөөр биднийг авлигадаж байна. Хүн бүр өөрөө өөрийгөө аваад явах чадвартай байвал улс хөгжинө.

Таны бичсэнчлэн өнөөдөр гуч дөчтэй өвгөчүүл нийтлэг болсон нь энэ бие даах чадвар алдагдсантай холбоотой юу?
Тэгэлгүй яах вэ. Энэ халамжтай холбоотой. Өөрөөр хэлбэл залуусын өөртөө итгэх итгэлээ алдчихсан. Нөгөө талаас бүгдийг улс өгөх ёстой, засаг өгөх ёстой, аав ээж өгөх ёстой гэсэн сэтгэлгээтэй ангаахайнууд төрүүлсэнтэй холбоотой. Тэр ангаахай сэтгэхүйнээсээ салах хэрэгтэй.

Тэд юугаараа дутуу байна?
Бизнесийн маш их орон зай байгаа. Гагцхүү олж харахгүй байна. Нэгдүгээрт мэргэжлийн чадвар, хоёрт, хэлний мэдлэг, гуравдугаарт сэтгэл дутаж байна. Миний өвөө надад илүү гэрээс юм аваад ир гэж хэлэхэд би олоогүй юм. Гэтэл “Сэтгэл сохор бол нүд сохор” гэж хэлж байлаа. Үүнтэй адил хийх сэтгэл байвал заавал бүтдэг.

Амжилт гэдэг үг бол амжих гэдэг үйл үгийн үйлт нэр юм

Та яг одоо юу мөрөөдөж байна?
Уламжлалт анагаахаа түшиглээд, эдгээж чадахгүй байгаа, олон улсад хэрэгтэй нэг сайхан шинэ юм бүтээхийг хүсэж байна. Эхнээсээ бүтэж байна. Энэ бол дөнгөж эхлэл. Олон сайхан зүйл хийхийг мөрөөдөж байна. Хийж чадна ч гэж боддог. Надад боломж, туршлага байна. Мэдлэг харин дутаж байна. Би Түвд хэлэндээ муу учраас хэлээ сайжруулж эртний судруудыг судлах санаатай байгаа.

Хүн хөгширсөн гэж бодсон үедээ өтөлдөг гэж та хэлсэн. Тэгвэл та хэдэн настай юм бэ?
Би ихийг бүтээх идэр насандаа явна.  Яагаачгүй байна. Хорь, гучин жил өч төчнөөн шинэ бүтээл хийнэ гэж төсөөлж яваа.

Таныхаар ямар хүн амжилтад хүрдэг вэ?
Хүн өөртөө том зорилго тавих ёстой. Байнга өөрийгөө чамладаг амьтан бол хүн. Өөрийнхөө чадварыг гүйцэд үнэлдэггүй. Гэтэл хүний чадвар хэмжээлшгүй. Ямар агууг бид мэдэхгүй. Тиймээс өөртөө томхон зорилго тавиад түүндээ тэмүүлээд байх юм бол хийж чадахгүй зүйл үгүй. Би том зорилго тавиад түүнийгээ жижиглэн хуваах хэрэгтэй гэж залуучуудад захидаг. Учир нь том зүйлээс хүн сүрддэг. Зорилгоо шаталж хуваавал их амархан болчихдог. Хугацаагүй, цаасан дээр буугаагүй зорилго бол зорилго биш. Амжилтад хүрсэн хүмүүсийг харахаар ихэнх нь зорилгоо цаасан дээр буулгасан байдаг. Бүр хугацааг нь нарийвчлаад тавьчихдаг юм билээ.

“Амжилт гэдэг бол амжих гэдэг үйл үгийн үйлт нэр юм”. Таны энэ үг их таалагдсан?
Амжилт гэдэг үг бол амжих гэдэг үйл үгийн үйлт нэр юм. Өөрөөр хэлбэл амжиж бүтээх, амжуулах, цаг хугацаатай уралдах гэсэн үг. Би их зүйл боддог учраас бодлоос төрсөн оновчтой үг их олон байдаг. Сүүлийн үед тэмдэглэлүүдээ цэгцлээд “Бодлын хэлхээ” гэсэн нэрэн дор ангилаад бичээд байгаа. Яваандаа ном гаргана.

“Үхсэн”, “амьд” гэх үг танд юу бодогдуулж байна?
Юм хийж байгаа хүн л амьд байдаг болов уу. Хүн мөрөөдөхөө боливол амьдрахаа болино. Биднийг амьтнаас ялгаж байгаа нэг зүйл бол мөрөөдөл.

Хамгийн сүүлд бичсэн оновчтой бодол юу байв?
“Аз жаргал гэдэг бол гараа ч биш, бариа ч биш, зорилго ч биш, бүтээл ч биш, хөдөлмөр ч биш. Харин ердөө эерэг сэтгэлгээ, эерэг хандлага, аливаа зүйлээс сайн сайхныг нь олж харах билгийн нүд юм”.

“Аз жаргалтай мөч чамлалтгүй олон тохиолдоно. Гэхдээ хэн нэгний чи чадахгүй дээ гэснийг хийж, бусдын бараагүйг бүтээж, өөрийн зорьсон бэрхийн ард гарсан тэр мөч бол хамгаас аз жаргалтай, хамгаас сайхан нь байх аа”.

“Хүний хүсэл шуналд хязгаар гэж үгүй юм даа. Эхлээд уналгын ганц морьтой болоосой гэж бодно. Тэр хүсэл минь биелмэгц ахиад нэг морьтой ч болоосой гэргийтэйгээ давхих юмсан гэж хүснэ. Дараа нь гэргий хүүхдүүдтэйгээ давхих юмсан гэж мөрөөднө. Дараа нь гүү барьж хурдан морь сойхыг зорино. Буруу нь юу байх билээ. Харамсалтай нь энэ бүхэнд хязгаар байхгүй. Бид түүнийг хязгаарлаж чаддаггүйд л хамаг учир байх шиг ээ”.

“Худалч хүмүүсийг би хулгайч нараас ч илүү үзэн яддаг. Тэд бидний хамгийн нандин зүйл болох итгэл, сэтгэлийг хулгайлдаг” зэргийг хамгийн сүүлд бичжээ.

Ярилцсанд баярлалаа.

Гэрэл зургийг Д.Жавхлантөгс, видеог О.Сүхбат

  Энэхүү мэдээ нь хуучирсан буюу 2017.06.05 - нд нийтлэгдсэн байна.

Л.Хүрэлбаатар: Морьдын тоосоор дарж явсан Монгол өнөөдөр дэлхийн хөгжлийн тоосонд дарагдчихсан байна

Нийтэлсэн:

Г.Одгарав

Сэтгүүлч

2017-06-05 10:31 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

| фото

    Холбоотой мэдээллүүд
    • Шинэ мэдээ

    • Их уншсан

    • Их сэтгэгдэлтэй

    Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

    Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

    Санал хүсэлт илгээх

    Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
    Танд баярлалаа.

    0%
      Товч унших

    Дараагийн мэдээ