Хайлт хийх

Т.Хулан: Японд 5 жил үнэгүй сурч, жаргачихаад Монголдоо ямар нэг юм хийхгүй бол өөртөө өртэй амьдарна

ГАРААНЫ БИЗНЕС 

Гуравхан настай охины зурсан зургийг хамгийн шилдэг нь хэмээн магтан, дөрвөн настайдаа дээл хийнэ гээд цонхных нь хөшгийг хяргасан бяцхан охиноо загнах биш дэмжсэн аавынхаа ачаар өнөөдөр урлагт сэтгэл зүрхээ зориулж, чадах чинээгээрээ хувь нэмэр оруулахаар хичээж байна гэх энэ бүсгүйг Т.Хулан гэдэг.

Долоон жил хүсэж, мөрөөдөж явсан мөрөөдлийнхөө байшинг “бариад”, түүндээ сэтгэлдээ ургуулсан бүхнээ цогцлоохын төлөө зүтгэж яваа “Жорой Хулан Арт” урлангийн үүсгэн байгуулагч Т.Хуланг ГАРААНЫ БИЗНЕС  буландаа онцолж байна.

-“Жорой Хулан Арт” урланг үүсгэн байгуулах болсон шалтгаан юу байв?
-Би 2007-2011 он хүртэл Японы Окинавад суралцаж байсан. Энэ үедээ Япон хүүхдүүдэд зургийн сургалт ордог байсан л даа. Тэр үед Монгол хүүхдүүд хөгжлийн хувьд хоцрогдож байгааг анзаарсан. Ингээд л тухайн үед хүүхдүүдэд сургалт явуулдаг, өөрөө зургаа зурдаг, цай кофе уугаад суудаг талбайтай, хийсэн бүтээлээ зардаг жижигхэн дэлгүүртэй урлантай болох юмсан гэж бодсон. Яг л ийм төсөөллийн үлгэрийн ордонтой болчихвол олон хүүхдэд ээлтэй орчин бий болгохоос гадна хүмүүст ч ажлын байр бий болгох юм байна гэж бодож байлаа.

Үүнийгээ хэрэгжүүлэхээр Монголдоо буцаж ирээд нэлээн явсан. Тэгээд миний мөрөөдөл Монголын хөрсөнд буух болоогүй юм байна гэдгийг ойлгосон. Ингэж явсаар долоон жилийг ардаа өнгөрөөж, энэ оны дөрөвдүгээр сард мөрөөдөл маань бодит болж биеллээ олоод байна даа.

-Ямар үе шатыг давж, хэрхэн “үлгэрийн ордон”-гоо бодит болгосон талаар ярихгүй юу?
-2016 оны долдугаар сард анх Солонгосын КОЙКА байгууллагын санхүүжилтээр Азийн сангийн хэрэгжүүлж буй “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв-тэй танилцсан. Сургалтуудад нь сууж санагаа ажил хэрэг болгох ёстой юм байна, одоо хийхгүй бол хэзээ хийх юм гэсэн бодол төрсөн. Ингээд тухайн үед хийж байсан ажлаа хүлээлгэж өгөөд өглөө 08 цагаас орой 18.30 цаг хүртэл, хамтын оффис маань хаах хүртэл төслөө бичээд суудаг байлаа.

Хүүхдүүдэд сургалт явуулдаг, өөрөө зургаа зурдаг, цай кофе уугаад суудаг талбайтай, хийсэн бүтээлээ зардаг жижигхэн дэлгүүртэй урлантай болох юмсан гэж бодсон

Анх би төсөл бичиж чаддаггүй байлаа шүү дээ. Зураг зурж, дизайн гаргаж чадна. Түүнээс биш төсөл бичих “А” ч үгүй байлаа. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв-ийн сургалт, оффисийг бүтэн хоёр сар “ашигласан” даа. Ингээд 11-р сард дөрвөн сарын түргэвчилсэн инкубатор хөтөлбөрийн нэгдүгээр хэсгийн шалгаруулалтад орж тэнцсэн. Тухайн үед төсөл бичсэн олон эмэгтэй байснаас тавыг нь шалгаруулахад тэдний нэг болсон үнэхээр азтай.

Миний бичсэн төсөл нэлээн хөгжсөн. Япон, Солонгос, Хятад, Герман гээд олон улсын үзэсгэлэнд оролцож байсан.

-Хөтөлбөрт тэнцсэн төсөл тань мөрөөдлийнх нь урлан байсан хэрэг үү?
-Тийм ээ. “Жорой Хулан Арт” студи нь гэж байгаад л бичсэн. Сургалтаа явуулдаг хэсэгтэй, урлантай, жижигхэн кофе шоп, уран бүтээлчдийн бүтээлийг зардаг бэлэг дурсгалын дэлгүүр ч байх ёстой гээд л бичиж байлаа. Анх зөвхөн өөртөө л урлан бий болгоё гэж бодож байсан ч явц дундаа эмзэглэмээр зүйл олон тулгарсан учраас залуу уран бүтээлчдэд боломж олгох ёстой юм байна гэж бодсон. Хүн чинь өөрөө нийгмийн бүтээгдэхүүн. Бид нийгмээс ургаж, өсөж, өндийж, цэцэглэдэг шиг эргээд нийгмийнхээ төлөө бага ч болов хувь нэмрээ оруулж байх хэрэгтэй юм байна гэсэн бодол дээр надтай нийлээд 10 уран бүтээлч өнөөдөр энэ урланд ажиллаж байна. Манай урлангийн залуус маш бүтээлч, хийх бүтээхийн төлөө залуус бий. Тэдэнд ганц дутагдаж байсан зүйл нь ажлын байр.

-Тогтсон ажил, орлогоо нэг өдөр орхино гэдэг том шийдвэр шүү дээ. 
-Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв оффис дээр очоод одоо л миний долоон жилийн мөрөөдөл биеллээ олох цаг нь юм байна гээд ажлаа хүлээлгэж өгсөн. Тухайн үед би томоохон компанид зураач, дизайнераар ажиллаж байсан. Ганц бие ээж учраас хүүхдийн сургууль, цэцэрлэг, өгсөж хүмүүжүүлэхээс эхлээд талх тарианы мөнгө гээд тухайн үед ийм шийдвэр гаргахад их хэцүү байсан ч нэг хоёр жилийн ар гэрийн амьдралаас илүүтэй том мөрөөдөл байна гэж бодсон. Тогтмол орлогоосоо сална гэдэг бас л том эрсдэл шүү дээ. Тэгсэн ч гэсэн ганц зүйл л намайг зоригтой хөдөлгөсөн нь мөрөөдлөө бодит болгож чадахгүй бол амьд явсны хэрэг юу байна гэж бодогдсон. Хүн бүр бурханы өмнө, үхлийн дараах амьдралд жинлүүрийн өмнө зогсох цаг үе байдаг гэж боддог. Энэ үед л би амьдралдаа харамсахааргүй, зорьсон бодсон мөрөөдсөн бүхнээ биелүүлж чадсан гэж бардам байхыг хүссэн.

Надад бизнес хийгээд мөнгө олохоос илүү үнэ цэнтэй мөрөөдөл маань байсан юм. Тиймээс л түүний араас би зоригтой явсан

Төсөл бичиж чадахгүй, компанийхаа танилцуулгыг хүмүүст аятайхан хүргэж чадахгүй миний хувьд бүтээгдэхүүн маань зарагдах уу, би амжилттай байж чадах уу гэдэг асуултын тэмдэг байв. Зураг зурдаг хүн бизнес хийнэ гэж юу байх вэ гэж хүмүүс хэлдэг л байлаа. Гэхдээ надад бизнес хийгээд мөнгө олохоос илүү үнэ цэнтэй мөрөөдөл маань байсан юм. Тиймээс л түүний араас би зоригтой явсан.

Хуучин ажилдаа ажиллаж байхдаа ачигч хийдэг уран дархантай уулзаагүй бол магадгүй энэ ажлыг эхлүүлэхгүй байх байсан. Түүнтэй уулзаад сэтгэл рүү бүлээд авах шиг болсон. Байдаг мөнгөөрөө материал аваад дарх хийлээ гэхэд талх тарианы мөнгөгүй үлддэг гэж тэр ярьсан. Гэтэл тэр хүн ийм мэргэжил эзэмших гээд тав зургаан жил нухуулсан байгаа шүү дээ. Тэр сайхан мэргэжлээрээ ажиллаад явах боломж байхгүй бол тийм мэргэжилтэн төгсгөөд яах юм бэ, тийм биз дээ. Мэргэжлээ хайрлаж, түүний үнэ цэнийг мэдэрч чадахгүй, сэтгэл байгаад хийх нөхцөл боломж байхгүй бол тийм мэргэжилтэн бэлтгэх сургууль байгаад яах юм бэ? Сургуульд сураад, мэргэжлээрээ зоолттой ажлын байртай, ажилтай болчихдог бол нийгэмд байгаа асуудал цэгцрэхэд том хувь нэмэр болно гэж би боддог.

-Хөрөнгө оруулалтаа хэрхэн хийж байв?
-Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвд их зүйл сурсан, их ч олон зүйлийн дэмжлэг авсан. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвөөс 4.5 сая төгрөгийн дэмжлэг авч, урлангүй хэр нь кофены машин, чанагч, хүүхдүүдэд сургалт орох хэрэгслүүдээ авсан. Ингээд “Сувд арт” галарей дээр хоёр жил гаран сургалтаа явуулсан. Дурандаа хийж байгаа учраас төлбөр мөнгө маань ч их бага байсан. Заримдаа айлд очоод таван мянган төгрөгөөр хичээл заадаг байлаа. Хүсэл сонирхол байсан учраас л миний унааны зардалд ч хүрэхгүй мөнгөөр хичээл заадаг байсан. Тэгж их сэтгэл гаргаж байсан хүүхдүүд маань одоо маш сайн зурдаг болж, олон тэмцээн уралдаанд оролцож шагнал аваад миний хичээлийн үр дүн гарч байгаад маш их баяртай байдаг. Эргээд хүүхдүүдийн маань ээж аав нар чадах чинээгээрээ л надад тусалж байна.

Хүүхдүүд зураг зураад суухад төвлөрөх, өөрийгөө ойлгох, захирч хянах бололцоо олгодог

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвд бизнесийн сургалт, зөвлөгөөг авахаас гадна надтай адил бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэх мөрөөдөл, зовлон, жаргал нэгтэй олон эмэгтэйчүүдтэй танилцаж, туршлагаа хуваалцдаг. Өөрийн инкубаторын ангийнхан болон бусад эмэгтэйчүүдтэй хамтарч ажиллах боломжууд их гардаг. Хамгийн сүүлд гэхэд “Ямх охин” брэндийн Б.Мөнгөнсар, эвент зохион байгуулдаг Болор эгчтэй хамтраад хавдартай хүмүүст зориулсан сайн дурын аянд оролцсон. Ер нь бид аль болох хоорондоо холбоотой байж, туслах, туслуулах, хамтрах гээд хамтын ажиллагааны боломжуудыг эрэлхийлж байдаг.

Мөн хүүхэд хөгжүүлэх төвтэй болох юмсан гэсэн хүслийг маань “Тайгам Алтай” компани дэмжиж, урлангийн байртай болсон. Урлагт хайртай, ойлгодог хүн байж таараад энэ залууг дэмжье гээд надад тусалсанд нь маш их баярлаж явдаг.

-Зургийн сургалтын талаар тодруулмаар байна. Хэдэн настайгаас эхлээд таны сургалтад хамрагдаж болох вэ, мөн ямар чадварыг эзэмших бол?
-Манайх гурваас дээш бүх насныханд нээлттэй. Есдүгээр сараас эхлээд жилийн хөтөлбөртөө элсэлт авч байна. Хүн уран бүтээл туурвиад, зураг зураад суухад оюун санаа төвлөрч, тархи ажиллаж байдаг. Ялангуяа хүүхдүүд зураг зураад суухад төвлөрөх, өөрийгөө ойлгох, захирч хянах бололцоо олгодог.

Монгол хүүхдүүдийн ялгаатай нэг зүйл нь төрсөн цагаас нь эхлээд “болохгүй, боль, байг” гэсэн үгсээр хорьж байдаг учраас хаагдмал болж төлөвших нь элбэг. Би түүнийг нь чөлөөтэй болгохыг хүсдэг. Хүн өөрийнхөө эзэн нь байж, өөрийнхөө хийх зүйлийг олох хэрэгтэй. Хүн болгон зураач, хөгжмийн зохиолч болох албагүй ч мэргэжлийн үнэ цэнийг ойлгодог байх хэрэгтэй.

Хүн болгон зураач, хөгжмийн зохиолч болох албагүй ч мэргэжлийн үнэ цэнийг ойлгодог байх хэрэгтэй

Хүүхдүүдэд тавьж буй зорилго бол хүүхэд бүр урлагийн боловсролтой болоосой гэж хүсэж байна. Ингэснээр бид өв соёлоо хайрладаг, хүний хөдөлмөрийг үнэлдэг болно. Эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд танай хүүхэд сэтгэлзүйн хувьд ямар хүн бэ, ирээдүйд ямар хүн болох вэ гэдгийг нь чухалчлан харж байгаач гэж зөвлөмөөр байдаг.

-Танай сургалтын төлбөр хэд вэ?
-Одоо бага зэрэг үнэтэй болсон. Нэг сарын сургалт 100 мянган төгрөг. Сард найман удаа орно. Нэг ангидаа ихдээ 15 хүүхэд байлгахыг илүүд үздэг. Үүнээс их бол би хүүхдүүддээ хүрч ажиллаж чадахгүйд хүрнэ. Долоо хоногт хоёр удаа орно.

-Харин бүтээгдэхүүний тухайд хичнээн төрлийн ямар бүтээгдэхүүнтэй болоод байна вэ?
-Яг өргөн хэрэглээний бүтээгдэхүүн гэвэл ороолт, ил захидал, хөргөгчний наалт, тэмдэглэлийн дэвтэр, гар утасны гэр, дэрний уут, гэр ахуйн чимэглэлийн зүйлс, зурмал зурагтай ээмэг зүүлт гээд олон зүйлийг хийж байна. Анх захиалга аваад хийдэг байсан бол одоо аль болох олноор хийж байна. Би өөртөө нэг том шаардлага тавьдаг тэр нь өдөрт нэг шинэ бүтээл төрүүл, тэр чиний ирээдүйн талхны мөнгө болно. Энэ яг л хэрэгждэг миний өнөөдөр хийсэн бүтээл маргааш, ирээдүйд бас нэг үүд хаалгыг нээхэд тусалдаг.

-Окинавад хүүхдийн номын зургаар суралцсан гэсэн. Яагаад хүүхдийн номын зургийг сонгох болсон юм бэ?
-Японы Засгийн газрын тэтгэлэг аваад би жирэмсэн болсноо мэдсэн. Тухайн үед очоод төрж чадах болов уу, сургуульдаа сурч чадах болов уу гээд айж байсан хэдий ч миний хүсэж, мөрөөдөж байсан хүүхэд ирсэн юм чинь гээд л зориглоод явж байв. БНХАУ, Солонгос гээд дамжиж явсаар Японд хүрсэн. Ингэж явахдаа би охиндоо зориулаад ном хийх ёстой юм байна гэж бодсон. Хамгийн анхны ном маань “272 өдөр ээжтэйгээ хамт аялсан нь” байв. Охиныхоо анх удаа хөдөлсөн мэдрэмж, анхны ЭХО-ны зургаас эхлээд зураглал үүсээд л нэг мэдэхэд 272 зурагтай болсон учраас зоригтойгоор гардаж хийсэн. Ингээд л хүүхдийн зураг руу орсон.

Би тэнд суралцаж байхдаа хоёр хүүхэдтэй болсон. Хүүхдэд зориулсан бүтээл хийвэл хүүхдээ би сайн ойлгох юм байна гэж бодсон. Ингээд л өнгө ялгах гарын авлага, өөрийн дуртай Монгол үлгэрүүдийг зурсан. Үүнийгээ өгөөжтэй байлгах үүднээс уйгаржин монгол бичиг, япон хэл рүү хөрвүүлсэн. Ингээд төгсөлтийн үзэсгэлэнгээ “Нүүдэлчин хүүхдийн номын сан” гээд үхэр тэрэгтэй номын үзэсгэлэн гаргаж байсан. Тэргийг нь модоор өөрөө хийж байсан. Би хэзээ ч модоор юм хийнэ гэж бодож байгаагүй ч модоор тэрэг, гэр хүртэл хийж байлаа. Одоо бодоод байхад хийнэ л гэсэн сэтгэл байвал юу ч гэсэн хийдэг юм билээ.

-Шарк танк нэвтрүүлэгт оролцож байсан. Нэвтрүүлгийн дараа танд ямар өөрчлөлт авчирсныг сонирхмоор байна.
-Шарк танк нэвтрүүлэг сайн талаараа ч муу талаараа ч одоо хүртэл намайг зовоож байна шүү. Би сүүлдээ фэйсбүүк орохоосоо ч айдаг болсон шүү дээ. Гудамжинд явахад хүмүүс танина, зураач гэхээр чи нөгөө Хулан мөн үү гээд л, хүүхдийн маань сургуулийнхан танай ээж чинь Хулан мөн биз дээ гэхээс эхлээд л гэрээсээ гарахаас ч айдаг үе байлаа. Би ч ер нь зожиг талдаа хүн болохоор хүмүүс чи мөн үү гээд таниад ирэхээр надаа жоохон хэцүү байсан. Гэхдээ надад хөрөнгө оруулалтаас илүү хүчийг өгсөн. Хөрөнгө оруулалт аваасай гэж хүссэн, урам өгсөн хүн их байсан. Сайн муу зүйл олон байсан. Гэхдээ сайн нь муугаасаа их байсан гэдгийг хэлмээр байна. Жишээлбэл, гудамжинд таараад бүтээлийг чинь худалдаж авъя, зураг зуруулъя гээд л хандсан, дэм хайрласан тэр хүмүүст маш их баярлаж явдаг.

Алдхан биеэрээ амнаасаа гарсан үгэндээ эзэн болохын төлөө би эргэж ирсэн. Түүнээс үлдээд тэндээ өөрийгөө болгоод байх боломж бол нээлттэй байсан

-Цаашдын зорилгын тань талаар хуваалцаад ярилцлагаа өндөрлөе.
-Нэгт би маш сайн сургалттай болмоор байна, хоёрт өдөрт нэг бүтээл хийж, түүнийгээ тасралтгүй авч явмаар байна. Гуравдугаарт би монгол хүний тархийг мөнгө болгож чаддаг арт дилер болохыг зорьж байна. Заримдаа нусаа хацартаа наасан юм чинь юу гээд л том том юм  яриад явдаг юм бэ дээ гээд өөрийгөө голох үе байдаг ч юу ч үгүй байхдаа өнөөдрийн энэ урланг бий болгож чадсан юм чинь цаашдаа ч чадах болно гэж боддог. Дэлхийд гарсан арт дилер компани байвал гоё биз дээ. Үгүй ээ ядах нь ээ ирээдүйд өөртөө итгэлтэй иргэдийг бэлтгэж чадвал миний зорилго биелж байгаа юм.

Би нийгмээс маш олон зүйлийг авсан. Жишээ нь надад Засгийн газрын тэтгэлэг өгч байгаа нь энэ нөхөр сураад эргэж ирээд Монголдоо хийж бүтээх юм байна гэсэн итгэл. Японы ард түмний татвараар 5 жил үнэгүй сурч жаргачихаад, Монголдоо ямар нэг юм хийхгүй бол би өөртөө өртэй амьдарна. Алдхан биеэрээ амнаасаа гарсан үгэндээ эзэн болохын төлөө би эргэж ирсэн. Түүнээс үлдээд тэндээ өөрийгөө болгоод байх боломж бол нээлттэй байсан.

Намайг бий болгосон хүн бол миний аав. Цонхныхоо хөшгийг хяргаад дээл оёх гээд сууж байгаа дөрвөн настай охиныг загнаагүй, гуравхан настай байхад минь зураг зурах боломжийг хангасан, хангасан гэхээсээ илүүтэй урам, дэм хайрлаж байсан хүн бол аав минь юм. Хүүхэд бүхний ертөнц өөр гэдгийг аав маань тэр үед ойлгочихсон байж гэж би боддог. Монгол хүн монгол ахуйтай танилцаж, суралцаж байж улс нийгэм, эх орноо хайрлаж өснө гэдгийг мэддэг байж.

Ээж маань биднийг өөрийнхөө зөв гэж бодсон зүйлээ хийгээд явж байгаа бол дэмжинэ гэдэг. Одоо хүүхдүүдийг маань харж, хооллож ундалж, заримдаа бүр ичмээр хүүхдүүдэд маань хувцас хүртэл аваад өгчихсөн байдаг юм. Заримдаа ээждээ загнуулна өө, эрүүний шөл сайхан ууна шдээ. Хамгийн үнэтэй, үнэнч зөвлөгөөг аав ээж л өгдөг. Зорилгоосоо буцахгүй, шантарсан ч эргээд дайрч чаддаг, шалдаа буугаад газарт унасан ч эргээд босоод ирж чаддаг хүн болгож өсгөсөн аав, ээждээ маш их баярлаж явдаг.

-Ярилцсанд баярлалаа. Хүсч, тэмүүлж байгаа бүхэн нь бодит болж биелэлээ олох болтугай.

Та "Жорой Хулан Арт" урлангийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

Нийтэлсэн:

Р.Адъяасүрэн

Сэтгүүлч

2018-09-20 08:30 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

| фото

      Холбоотой мэдээллүүд
      • Шинэ мэдээ

      • Их уншсан

      • Их сэтгэгдэлтэй

      Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

      Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

      Санал хүсэлт илгээх

      Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
      Танд баярлалаа.

      0%
        Товч унших

      Дараагийн мэдээ