Хайлт хийх

Шахмал түлшний түгээлтийг шат шатны Засаг дарга нарт даалгав

Энэ жил айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудыг түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Оронд нь “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх юм. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн ажлын явцтай өчигдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат болон бусад албаны хүмүүс танилцлаа.

Энэхүү үйлдвэрт одоогийн байдлаар дөрвөн шугам ажиллаж байгаа бөгөөд өнөөдрөөс найм болгон нэмж байгаа аж.

“Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн дэргэдэх “Тавантолгой түлш” ХХК-ийн хашаанд байрлах сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн хашаанд нэг болон хоёр тонноор савласан түлшийг ногоон уутаар хучин хураажээ. Цаана нь “Тавантолгой”-гоос авчирсан түүхий нүүрсний овоолго байв. “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар “2-3 хоног дараалан орсон усан борооноор нөөцөлсөн сайжруулсан шахмал түлш чийг авч, асуудал үүсэх болов уу гэж санаа зовж байлаа. Гэтэл чанарын хувьд ямар нэгэн асуудал гараагүй” гэв.

Энэхүү үйлдвэрт одоогийн байдлаар дөрвөн шугам ажиллаж байгаа бөгөөд өнөөдрөөс найм болгон нэмж байгаа аж. Нийт 11 шугамтай болсноор бүрэн хүчин чадлаараа ажиллах юм байна. “70 мянган тонн савласан, 30 мянган тонн савлаагүй сайжруулсан шахмал түлшний нөөц бий.

Мөн 250 мянган тонн түүхий эдийн нөөц байгаа. Тээвэрлэлтийн асуудлыг бүрэн шийдсэнээр түүхий эдийн нөөц бүрдсэн. Ингэснээр улаанбаатар хотыг сайжруулсан шахмал түлшээр бүрэн хангах боломжтой болсон” хэмээн захирал М.Ганбаатар хэлсэн юм. Үүнээс гадна цагт 30 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх шугам намраас өмнө ашиглалтад орох аж.

Харин үйлдвэрлэсэн түлшний түгээлтийн хувьд өнөөдрийн байдлаар ердөө 10 цэгт борлуулж байгаа. Харин ирэх сараас 47 цэг нэмэхээр төлөвлөжээ. Есдүгээр сар гэхэд улаанбаатарын хэмжээнд 504 цэг бий болох учир иргэдэд хүлээлт үүсэхгүй гэдгийг албаны хүмүүс хэлж байлаа. Ингэснээр түлшний нийлүүлэлт хангалттай болно гэж тооцжээ. Түгээлтийг нийслэл, дүүрэг, хороодын Засаг дарга болон ИТХ-ын төлөөлөгчид, БоАЖын сайд зэрэг хүмүүс хариуцаж ажиллах үүргийг Ерөнхий сайд өгөв.

Энэ оны есдүгээр сард 504 цэгээр шахмал түлшийг борлуулна

“Сүүлийн 25-30 жил нийслэлийн утааны асуудлыг ярьж, их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан боловч тодорхой үр дүнд хүрсэнгүй. Агаарын бохирдол ихсэх хамгийн гол шалтгаан нь түүхий нүүрс түлж байгаа явдал. Тиймээс өнгөрсөн тавдугаар сарын 15-наас нийслэлд түүхий нүүрс оруулахыг хориглосон. Сайжруулсан шахмал түлшийг бүрэн хэмжээнд ашиглаж чадвал Улаанбаатар хотын агаарын бохирдол 40-50 хувиар багасна гэж тооцоолж байгаа” хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх ярив.

Нэг тонн сайжруулсан шахмал түлшийг 150 мянган төгрөгөөр зарж байгаа. Нэг өрх жилд дөрвөн тонн түүхий нүүрс хэрэглэдэг байсан бол одоо 2-2.5 тонн сайжруулсан түлш хэрэглэх учир мөнгөнд хэмнэлттэй аж. Сайжруулсан шахмал түлш түлэхээр хоол, цайгаа ч хийж чадахгүй байна гэж иргэд их шүүмжилдэг талаар асуухад “Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны айл өрхөд туршилтаар хэрэглүүлэхэд үр дүн сайн гарсан.

Түүхий нүүрсийг бодвол чанар нь хоёр дахин илүү. Иргэд түүхий нүүрс яаж түлдэг байсан, яг тэр байдлаараа түлэх хэрэгтэй. Зуухтай нь холбоотой байж магадгүй. Гэхдээ аливаа зүйл хоёр талтай. Сөрөг сэтгэгдэл бичсэн хүмүүстэй холбоо барихаар ямар ч асуудал гараагүй гэх хариултыг өгдөг” хэмээн тус үйлдвэрийн захирал няцаасан юм.

Г.Санжааханд

2019-06-20 14:55 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 336 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ