Хайлт хийх

PMI-ACP® сертификатыг хэрхэн онлайнаар авах вэ?

PMI Agile Certified Practitioner (PMI-ACP)® сертификат олгох шалгалтыг илүү өөрт тохирсон аргаар өгөхийг хүсч буй хүмүүсийн хувьд 2019 оны 4 сарын 1-с эхлэн та өөрийн гэрээсээ юм уу албан газраасаа онлайн хянагчаар дамжуулан шалгалтаа өгөх боломж нээгдсэнийг дуулгахад таатай байна.

Онлайн хянагчийн шалгалтууд 7 хоногийн аль ч гарагт, хоногийн 24 цагийн алинд нь ч хуваарь тавих боломжтой бөгөөд шалгалтын цахим уулзалтуудыг 7 хоног бүрийн Мягмар гарагаас Бямба гараг хүртэл санал болгодог. Шалгалтуудыг Англи, Араб, Япон, Солонгос, Португали болон Испани хэл дээр өгөх боломжтой хэдий ч хянагчийн програм хангамж, мэндчилгээ болон хянагчийн зааварчилгаа нь зөвхөн Англи хэл дээр байх болно.

Түгээмэл сертификатын шалгалтуудыг зөвхөн Pearson VUE гэх тестийн хамтрагчаар дамжуулан авах боломжтой бөгөөд энэ нь дэлхий даяар 5,000 гаруй тестийн төвтэй юм. Манай Certified Associate in Project Management (CAPM)® сертификат нь 2017 оноос хойш Pearson VUE-н онлайн хянагчаар дамжин та бүхэнд хүрч байгаа билээ.

Онлайн хянагч гэж юу вэ?

Онлайн хянагч гэдэг нь тест өгөгч нь өөрсдийн компъютерын вэб камер болон микрофоныг ашиглах боломж бүхий тестийн төвийн орчинг бүрдүүлсэн систем юм. Pearson VUE-н төлөөлөгч (эсвэл “хянагч”) нь вэб камер болон микрофоныг ашиглан тест өгч буй хүнийг тестийн төвд шалгуулагчтай яг адилхан ажиглан хянах юм. Энэ нь онлайн хянагчаар юм уу тестийн төвөөр дамжуулан шалгалт өгч байгаагаас үл хамааран шалгалт өгч буй бүх шалгуулагчийн шударга байдал болон хариуцлагыг баталгаажуулдаг.

Сүүлийн үеийн ихэнх компъютер Pearson VUE-н онлайн хяналтын системтэй ажиллах боломжтой. Гэхдээ онлайн хянагчтай шалгалт өгөхөөр бүртгүүлэхийн өмнө таны компъютер тохирох эсэхийг тусгай бэлтгэсэн аппликейшн-аар шалгах боломжтой. Хэрэв та онлайнаар шалгалт өгөхийг хүсвэл шалгалтын туршид хэдэн цаг тасралтгүйгээр чимээгүй байх орчинг бүрдүүлэх хэрэгтэй. Шалгалт нэг л эхэлчихвэл шалгуулагч онлайн хянагчийн харж буй хэсгээс гарах боломжгүй бөгөөд хэрэв хэн нэгэн өрөөнд орж ирвэл шалгалт шууд цуцлагдах болно.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах

Хэрэв та PMI-ACP® шалгалтыг онлайнаар хянагчаар өгөх талаар илүү ихийг сонирхож байвал PMI.org/acp-op хаягт зочлоорой. Тест өгөхөд шаардлагатай системийг татан авч таны компъютер бидний шаардлагад нийцэж байгаа эсэхийг баталгаажуулахаас эхлээрэй. Бид мөн таныг онлайн хянагчтай шалгалт өгөхөөр шийдэхээсээ өмнө онлайн хянагчийн бичлэгийг үзэхийг санал болгож байна. Хэрэв танд ямар нэгэн эргэлзээ байвал бид танд тестийн төвд шалгалт өгөхийг санал болгож байна.

Онлайн хянагчаар юм уу тестийн төвд шалгалт өгөх нь төлбөрийн хувьд ялгаагүй. PMI-ACP шалгалтанд бүртгүүлэх үед бүртгэлийн хуудас дээрээ “Онлайн хянагч” гэсэн сонголтыг хялбар хийх боломжтой.

Эх сурвалж: PM Network by PMI®
Нийтлэлийг Монгол хэл рүү хөрвүүлсэн: М.Отгонжаргал
Хянан тохиолдуулсан: Э.Ганцэцэг, Б.Хулан

2019-06-13 10:01 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ