Хайлт хийх

ХОККЕЙ: Их Британи нэмэлт цагт ялалт байгууллаа

  2019-05-21
 
Эдгээр өдрүүдэд Словак улсын Братислава, Косиче хотуудад Хоккейн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн зохион байгуулагдаж байгаа билээ. Их Британийн шигшээ баг тус тэмцээний хамгийн хүчтэй багийн нэгт тооцогдож байсан Францын шигшээ багт нэмэлт цагт буулгаж авснаар тэмцээнээ цааш үргэлжлүүлэх боломжоо хадгалж үлдсэн юм.

Франц тоглолтын эхний 28 минутад 3 гоол оруулж, тоглолтыг итгэл төгс тэргүүлж эхэлсэн юм. Тэгвэл тоглолтын хоёрдугаар үед Их Британийн багаас Доуд Роберт, Хэммонд Майк нар тус бүр гоолдож тооны харьцааг ойртуулсан юм. Улмаар тоглолтын төгсгөлийн гуравдугаар үед Фэрмер Роберт гоолдож тооны харьцааг тэнцүүлж нэмэлт цагт ялагч тодрохоор болсон. Нэмэлт цагт цорын ганц гоол орсон бөгөөд тус гоолыг Их Британийн Дэвиес Бэн оруулсан юм. Ийнхүү тэд 2019 оны Хоккейн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний дараагийн шатанд шалгарсан бол Францын шигшээ багийн аялал энд хүрээд өндөрлөж байна. 2019 оны Хоккейн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн 5-р сарын 26-нд өндөрлөнө.

Д.Энхбаясгалан

2019-05-21 16:10 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ