Хайлт хийх

2019.05.22 Өнөөдөр болсон ОНЦЛОХ ТАВАН үйл явдал

  2019-05-22
 
Өнөөдөр болсон онцлох таван үйл явдлыг тоймлон хүргэж байна.

  • Засгийн газрын шийдвэрээр Хөгжлийн банкинд хийсэн шалгалтаар тус банкнаас авсан зээлээ огт төлөөгүй 9 компани байгааг тогтоожээ. Евро, Чингис, Самурай бондоор нийт 4.38 их наяд төгрөгийн эх үүсвэр бий болгосон бөгөөд ноцтой зөрчилтэй зээлүүдийг шалгалтаар гарган иржээ. Тухайлбал, Хөтөл, Мон лаа, ТОСК, МАК цемент, Эрэл зэрэг компанийг ноцтой зөрчилтэй зээлдэгчээр нэрлэжээ. 
  • АН-ын дарга С.Эрдэнэ тавдугаар сарын 30-ны өдөр жагсаал хийж, Засгийн газрыг огцруулах шаардлагыг хүргүүлэхээр болсон тухайгаа мэдэгдлээ. Тэрбээр 75 гишүүний 50 нь ЖДҮХС, концесс гээд хээл хахуулийн хэрэгт холбогдсон байна. Үндсэн хууль өөрчлөх, үйл ажиллагаа явуулах ёс зүйгүй учир тарах ёстой гэжээ.
  • Эрдэнэт үйлдвэрт хийсэн шалгалтын дүнг хуулийн байгууллагад шилжүүлэхээр болсон талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн 2016-2019 оны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг хэлэлцлээ. Шалгалтаар 20 төрлийн 2.2 их наяд төгрөгийн 39 зөрчил илэрсэн." гэжээ.
  • Манай улсын нийт хүн амын талаас илүү хувь нь эмэгтэйчүүд атлаа шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоо маш бага байгаа талаар gogo.mn сайт цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад улстөр судлаач, доктор Э.Гэрэлт-Одоос дараах хоёр асуултад хариулт авснаа хүргэж байна.
  • АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн ахлах багш, cувилахуйн ухааны доктор Г.Хулантай хийсэн "Сайн сураад, чин сэтгэлээсээ ажиллавал сувилагч хамгийн энэрэнгүй сайхан мэргэжил" ярилцлагыг хүргэлээ.

2019.05.22 Өнөөдөр болсон ОНЦЛОХ ТАВАН үйл явдал

  2019-05-22
 
Нийтэлсэн:

А.Наранцацрал

Сэтгүүлч

2019-05-22 18:00 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Гамшиг ослын үед энгийн иргэд бие биедээ үзүүлж байгаа тусламжийг тайван цагт сайн дурын идэвхтнүүд сурч дадлагажиж гүйцэтгэдэг. Аливаа осол гэмтлийн үед энгийн иргэд бие биедээ зөв тусламж үзүүлснээр амь насыг нь хамгаалах 90 хувийн магадлалтай. Тиймээс иргэд өөрсдийгөө, албан байгууллага ажилчдаа зайлшгүй анхны тусламж үзүүлэх чадвартай болгох, гамшигтай тэмцэх сайн дурын багийнхныг бэлтгэж сургах нь чухал байна. Аливаа байгууллагын сайн дурын баг 15 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Үүнд багийн ахлагч, холбоочин (тухайн объектод хэдэн хүн байсан, тэднээс хэд нь дутуу, хэд нь гэмтэж бэртсэн зэргийг мэдээлнэ), анхны тусламж үзүүлэх таван хүн, өвчтөн зөөвөрлөх дөрвөн хүн, нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ажилтан багтана. Тэд анхны тусламж үзүүлэх чадвартай, гамшиг ослын үед сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болоод бэртсэн иргэдийг зөөхөд бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Харин манай улсын 100 аж ахуйн нэгж тутмын 20-д нь л сайн дурын иргэд байна. Цаашдаа энэ тоог нэмэх үүргийг Монголын улаан загалмайн нийгэмлэг хүлээн ажилладаг. Тус байгууллага олон улсын стандартад нийцсэн, мэргэжлийн багш ажилчдаар сургалтаа зохион байгуулдаг байна. Сургалт дадлага ажилтайгаа нийлээд 4-8 цаг үргэлжилдэг бол сургагч багш нарын сургалт 72 цаг үргэлжилдэг. Ямар нэг гамшиг тохиолдож, хэн нэгэн цус алдсан тохиолдолд ДАР, ӨРГӨ, БОО гэх зарчмаар тухайн эд эрхтнийг өргөнө, дараа нь боолтоо хийгээд эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгөх хэрэгтэй. Харин газар хөдлөлтийн үед ГҮЙХГҮЙ, ЯРИХГҮЙ, БУЦАХГҮЙ. Нэг эгнээгээр баруун гарын зарчмаар барилгаас тайван гарах ёстой юм байна.

  өчигдөр

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ