Хайлт хийх

Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих эсэхийг шийдэх хурлыг түр хойшлуулжээ

  2019-05-22
 
ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих эсэхийг хэлэлцэх шүүх хурал өчигдөр боллоо.

Прокурорын газраас түүнийг 30 хоног цагдан хорьж, шалгах саналаа шүүхэд хүргүүлсэн байна. Хуралд өмгөөлөгч н.Нямдорж шүүгчээс татгалзсан тул уг асуудлыг тухайн дүүргийн ерөнхий шүүгч хэлэлцэх хүртэл түр хойшлуулжээ гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдэээллээ.

Өнгөрсөн гуравдугаар сард ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монгол зэс” корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж баривчилсан юм.    

Гэвч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн Хэргийн анхан шатны шүүх тэднийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан мөрдөгчийн тогтоол Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж, суллах шийдвэр гаргаж байсан юм.

Нийтэлсэн:

А.Мишээл

Gogo.mn сэтгүүлч

2019-05-22 12:15 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ