Хайлт хийх

Дархан чиглэлийн замыг ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 15-наас ХААНА

  2019-03-15
 
“Улаанбаатар-Дархан, Улаанбаатар-Налайх чиглэлийн хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажлын бэлтгэлийг хангах, газар чөлөөлөлт, замын хөдөлгөөний зохион байгуулалт”-ын талаар сонсгол хийж байна. 

Зам хааж байгаатай холбоотой түр зам гаргана

Сонсголд тус яамны газар, хэлстийн удирдлагууд, аймаг нийслэлийн засаг дарга нар оролцож байна. 

Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан замын ажилтай холбоотой дөрөвдүгээр сарын 15-наас арваннэгдүгээр сарын 25-ныг хүртэл түр хаах юм байна. Зам хааж байгаатай холбоотой түр зам гаргаж, том оврын ачаа тээвэр болон төмөр замын нэмэлт аялалуудыг гаргах юм байна.

Зам хааж байгаатай холбоотойгоор Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн сумдын зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг одоо ашиглаж буй авто зам дагуу газрын нөхцөл байдалтай уялдуулан түр зам гаргана. Мөн хойд бүсийн Хөвсгөл, Булган, Орхон аймгуудын зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Булган-Дашинчилэн-Лүн гэсэн чиглэлээр Улаанбаатар хот руу нэвтрэх юм байна.

Түр зам гаргаснаар хөдөлгөөний хурд буурах ч урт өөрчлөгдөхгүй учир хот хоорондын тээврийн үйлчилгээний цагийн хуваарь үнэ өөрчлөгдөхгүй юм байна.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий болгон өргөтгөхөөр болсон.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий болгон өргөтгөхөөр болсон. Одоо ашиглаж байгаа хоёр эгнээ авто замыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр "Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл"-ийн хүрээнд бүтээн байгуулалтын ажлыг дөрөвдүгээр сард эхлүүлэхээр бэлтгэл ажлыг гүйцэтгэж байна.

Мөн шинээр барих хоёр эгнээ автозамын хөрөнгө оруулалтыг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр шийдвэрлэхээр болж, тус банкны зээлийн журмын дагуу бэлтгэл ажлыг гүйцэтгэж байна.

Нийтэлсэн:

Р.Адъяасүрэн

Сэтгүүлч

2019-03-15 11:35 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

УИХ-аар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг хуулийн төсөлд буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хилээр оруулахыг хориглосон заалт бий. Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хилээр оруулахыг хориглохыг Та дэмжиж байна уу?
Нийт 4259 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ