Хайлт хийх

NBA: ЛеБрон Жэймс холбон тоглогчийн байрлалд тоглоно

  2019-07-10
 
Энэ зун тун завгүй ажиллаж томоохон өөрчлөлт хийсэн багуудын нэг бол Лос Анжелес Лэйкерс билээ. Тэгвэл тэд ирэх жилээс холбон тоглогчийн байрлалдаа ЛеБрон Жэймсийг тоглуулахаар болсон талаар эх сурвалжууд мэдээлж байна. Мөн Лэйкерс багийн тоглогч болоод удаагүй байгаа Дэнни Грийн ирэх улиралд гараанд гарахаар болсон байна.

ЛеБрон Жэймсийн хувьд карьерынхаа ихэнх хугацаанд довтлогчийн байрлалд тоглож байсан хэдий ч тоглолтыг найруулж, ашигтай дамжуулалт өгөх тал дээр өндөр мэдрэмж, ур чадвартай болохоо аль хэдийн баталсан. Тэрээр карьертаа 7.2 ашигтай дамжуулалт дунджилж байгаа бол сүүлийн гурван улирал 8.8 ашигтай дамжуулалт дунджилжээ. Энэ бол гарааны холбон тоглогчийн үзүүлэх статистик.

Улмаар довтлогчийн байрлал дээр Энтони Дэвис, Кайл Кузма нар илүү олон минут тоглох шаардлагатай болж байгаа юм. Төвийн байрлал дээр ДеМаркус Каусинс, Жавал МакГи нар тоглоно.

ЛеБрон талбай дээр холбон тоглогчоор тоглож байгаа нөхцөлд Лэйкерсийн довтолгоо сайжрах нь мэдээж. Харин хамгаалалт сулрах магадлалтай. Тэр ч утгаараа багийн удирдлага Дэнни Грийн, Эври Брэдли зэрэг хамгаалалт сайтай тоглогчдыг авчирсан хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна.

Д.Энхбаясгалан

2019-07-10 12:10 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 940 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ