Хайлт хийх

12 жилийн мөрөөдлийн биелэл болсон “Хос бэхи” брэнд

-ГАРААНЫ БИЗНЕС-

“Ажилд ороод эгчийнхээ итгэлийг алдчихгүй юмсан гэж хичээсэн, сургуульд сурч байхдаа ажлаас маань итгэл хүлээлгэсэн шүү дээ гэж, багш нарынхаа итгэлийг хөсөрдүүлэхгүй юмсан гэсэн хүсэл маань чанарыг нэгт болгосон гэж боддог. Тиймээс ч би ажилчдадаа чанартай хий, гоё хий гэдэг” хэмээн ярих энэ эмэгтэйг Д.Биндэрьяа гэдэг.

Тэрбээр сүлжмэлийн чиглэлээр ажиллаж, багшилсан 20 гаруй жилийн туршлага дээрээ үндэслэн “Хос бэхи” ХХК-ийг үүсгэн байгуулжээ.

12 жилийн турш бодолдоо зураглаж байсан түүний мөрөөдөл өнөөдөр биеллээ олж, Монголын ноос, ноолуураар гоёмсог даашинз, цамц, пальто зэргийг үйлдвэрлэж байна. ГАРААНЫ БИЗНЕС булангийн зочин “Хос бэхи” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Биндэрьяатай ярилцлаа.

-Юуны өмнө уншигчдад маань өөрийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийхээ талаар танилцуулахгүй юу?
-Манай компани 2014 онд байгуулагдсан. Ноолуур, хонины ноос, сарлагийн хөөврөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэн, борлуулж, мөн засвар, арчилгаа хийдэг. Бүтээгдэхүүний тухайд хээ, чимэглэлтэй даашинз, цамц, ороолт малгай, нөмрөг, пальто гол төлөв хийдэг. Ерөнхийдөө л классик загварын бүтээгдэхүүн гаргадаг гэж болно. Мөн Монгол уламжлал шингээсэн бүтээгдэхүүнийг ч бид үйлдвэрлэж байна.

Дээр нь загвар зохион бүтээгчдийн захиалгаар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Чанартай, час хийсэн юм хийе гэсэн хүмүүс манайд ирнэ ээ. Kaтя Зол, Ариунаа Сури, Францад ажилладаг Ч.Сарангэрэл нар манайд захиалга өгдөг. Залуу уран бүтээлчид өөрсдийн хүссэн загвараа гаргахын тул сүлжмэлийн цех байгуулалтай нь биш. Тийм болохоор манайх шиг газруудад захиалгаа өгдөг юм билээ.

-Хэзээнээс хувиараа бизнес эрхэлье гэж бодох болов?
-Найз нар маань компани нээгээд л хамтран ажиллах санал тавьдаг байсан. “Багш аа би яах уу” гээд ирж байсан хүмүүс ч амжилттай ажиллаж байна шүү. Хэдий би эрдэм шинжилгээний ажилтан хийгээд, багшлаад явж байсан ч дотор маань “Хувиараа л юм хийчих юм сан” гэсэн нууцхан хүсэл байсан. Өнгөрсөн хугацаанд би мастерт сурч, докторт элсээд Германд мэргэжил дээшлүүлсэн гээд л сургууль, төслийн маань буян их байсан учраас ажлаасаа гарч чадахгүй байлаа. Ингэж явсаар ер нь би өөрийнхөө юу хийж чадах, хаа хүрч чадахаа сорьё, үзье гээд 2014 онд бизнесээ эхлүүлсэн.

Чи ажиллаж, ажиллаж олсон мөнгөөрөө яг ийм оёдолтой юм авбал ямар уу гэж ажилчдаасаа асуудаг. Ажилтан байхдаа ч би тэгж л бодож оёдог байсан

-Та мэргэжлийн хувьд туршлагатай. Гэтэл хувийн бизнес хийхэд мэргэжлийн мэдлэг, туршлагаас гадна удирдлагын түвшинд ажиллах хэрэг гарна. Таны хувиараа ажиллаж эхэлснээр хамгийн түрүүнд ойлгосон зүйл юу вэ?
-Би сүлжмэлийн тал дээр боломжийн, аль ч дамжлагыг нүдээ аниад ч хийчихнэ дээ гэж бодоод гарч ирж байгаа шүү дээ. Тэрэндээ л найдаж байгаа юм. Гэтэл мэргэжлээ мэддэг байгаад бизнес авч явна гэдэг шиг худлаа юм байхгүй юм билээ. Бизнес гэдэг чинь мэргэжлийн ур чадвар, маркетинг, менежмент, удирдах ур чадвар, санхүүгийн мэдлэг бүгд цогц байж ажил болж явдаг юм байна гэдгийг ойлгосон.

Хүн мэргэжилдээ ухаангүй дуртай байж түүгээрээ удаан ажиллах үндэс нь болдог. Хувиараа бизнес эрхлэхийг 12 жилийн турш мөрөөдсөн. Ингэж явсаар 2014 оны арванхоёрдугаар сард компаниа бүртгүүлж байсан. Олон жил боловсролын байгууллагаар явсан хүн чинь бизнесийн талаар ямар ч ойлголтгүй байдаг юм билээ.

Яг жилийн өмнө манай хадам ээж “Миний охион энд нэг аятайхан сургалт байна. Хоёрхон сургалтад суучих юм бол буцалтгүй тусламж өгч бизнес эрхлэхэд тусалдаг гэж байна” гэж хэлсэн. Ингээд л Азийн сан, Улаанбаатар хотын захиргаа БНСУ-ын олон улсын КOICA байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв”-ийг заалгаж аваад очиж байлаа. Тэгсэн юун хоёр сургалтад суугаад болих, ерөөсөө л соронз шиг намайг татсан. Сургалт алгасахгүй суудаг болсон. Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн төвийн сургалт өдөрт дөрөвхөн цаг л ордог. Гэхдээ хүнд сэдэл төрүүлж, өдөөлт өгдөг, огт мэдэхгүй зүйлийг нь маш хялбархан аргаар ойлгуулснаар дараагийн сургалтад “ирээрэй, ирээрэй” гээд байгаа юм шиг л...

Ингэж явсаар өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр инкубаторын хөтөлбөрт төсөл шалгаруулж авна гэсэн. Би өмнө нь хүмүүст зориулаад бага зэргийн төсөл бичиж өгдөг байсан л даа. Тэгээд л төслийг бол биччихнэ гэж боддог байтал сургалтаар олж авсан мэдлэгүүдээ ашиглаад төсөл бичих гэсэн маш их юм бодож, судалж, хамаг байдгаа шавхан байж арав хоног бичсэн. Сонгон шалгаруулалтад тэнцээд дөрвөн сарын хурдавчилсан хөтөлбөрт хамрагдсан маань хамгийн сайхан үе байсан.

Сургалтаар хүнд сэдэл төрүүлж, өдөөлт өгдөг, огт мэдэхгүй зүйлийг нь маш хялбархан аргаар ойлгуулдаг

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв төслийн хурдавчилсан 4 сарын инкубаторын хөтөлбөрийн хугацаанд төслийн хамтрагч талууд болох Хөгжлийн Шийдэл ТББ, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Голомт капитал ХХК, МҮХАҮТ-ийн зөвлөхүүд болон ментор зөвлөхүүдийн тусламжтайгаар бүтээгдэхүүн үйлчилгээ хөгжүүлэлт, баг бүрдүүлэлт, хөрөнгө оруулалт зэрэг бизнесийн суурь мэдлэгүүд олж авсан.

Үнэхээр гайхалтай сургалт, хөгжүүлэлт болсон. Дөнгөж эхэлж буй гарааны бизнес эрхлэгчид мундаг, хүчтэй, сайн зөвлөхүүдээс зөвлөгөө өгсөн. Юуг яаж хийх үү, одоо яавал дээр үү гээд л бүх зүйлийг зааж, сургаж, ойлгуулж өгсөн нь гайхалтай. Маш олон зүйлийг сурсан, завгүй цаг хугацаа байсан. Тухайлбал миний хувьд өөрийн хэрэглэгчийг дахин нарийвчлан судалж зорилтот хэрэглэгчээ дахин тодорхойлсон.

-Та чамгүй хугацаанд багшилсан, мэргэжлийнхээ хувьд чадварлаг нэгэн гэж дуулсан. Анх яагаад энэ мэргэжлийг сонгох болсон юм бэ?
-22 жилийн өмнө хүүхдээ салхилуулаад сууж байсан эгч маань утсаар ярья гээд дуудуулсан. Тэгсэн эгч “Говь” үйлдвэрт хүмүүс сургаж авна гэж байна гэдэг юм байна. Тухайн үед үйлдвэр нь хаана байдгийг ч мэдэхгүй л хүн шүү дээ. Тэгээд яваад очсон надтай нийлээд 36 хүүхэд оёх хэсэгт ажилд орсон. Ингээд 4 сар дагалдан хийгээд үндсэн ажилтан болж байлаа.

Тухайн үед юм юманд сонирхолтой, юу ч байсан хийж үзмээр санагдаад л, хаана ч байсан нэг юм сурч авчих гээд л байдаг тэмүүлэлтэй хүүхэд байсан шиг байгаа юм. Хүн болохгүй, чадахгүй гэвэл заавал чадах гээд л, дамжлага бүр дээр хараад зогсдог хүүхэд байлаа. Ингээд гурван жил ажилласны дараа “Чанарын 100 хувьтан” гурван сарын аянд цехийнхээ 100 гаруй ажилтнаас шалгарч, ноолууран цамцаар шагнуулж байснаа одоо ч сайн санадаг.

Чанар. Ердөөсөө л чанар. Хэзээ ч хаана ч чанар хамгийн түрүүнд байх ёстой

Тэр жилийн намар нь инженер намайг дуудаад “За Биндэрьяа минь чи ер нь цаашдаа яая гэж боддог хүн бэ. Цаашдаа суръя гэж боддог уу” гэж байна. Би ч багын маань мөрөөдөл, суралгүй яах вэ л гэлээ. Тухайн үед 1800 ажилтны дунд 5 ширхэг сурах урилга ирсэн байсан юм. Ингээд нэгийг нь авч ШУТИС-д сүлжмэлийн технологи чиглэлээр оройн ангид элсэн орж, ажиллангаа сурсан.

-Төгсөөд яагаад эргээд ажилдаа ороогүй Нэхмэлийн хүрээлэнд орчихсон юм?
-Үүнийг бодохоор заримдаа урвагч шиг санагдаад байдаг юм. Би 1999-2003 он хүртэл ээлжиндээ ажиллангаа сургуульдаа сурдаг байсан. Компани намайг сургасан учраас мэддэг чаддаг бүхнээ зориулна гэж л боддог байлаа. Гэтэл төгсөхийн өмнөхөн багш нар маань Нэхмэлийн хүрээлэнд ажиллах санал тавьсан. Тухайн үедээ өөрийнхөө боддог байсныг хэллээ. Гэтэл багш нар маань хэсэг ч болтугай ажиллаад өгөөч ээ гэдэг юм байна. Тухайн үед яг цехийн ээлжийн амралт таараад энэ хугацаандаа хүрээлэнд ажиллахаар болсон. Нэг өдөр нягтлан намайг дуудаад эрдэм шинжилгээний туслах ажилтан гээд тушаал гаргачихсан, цалингаа ав гэдэг юм байна. Би тэгээд л яаж чадахгүй хүрээлэнд үлдсэн. Би урвачихсан байгаа биз.

Ингээд хүрээлэнд төслүүд дээр ажиллаж байгаад 2007 оноос багшийнхаа ажлыг аваад оюутнууд, насанд хүрэгчдийн түр сургалтад багшилж, үйлдвэрүүдэд зөвлөгөө өгөх ажлыг 16 жил хийсэн.

-Инкубатор төвийн сургалтыг төгсөгчдөд тоног төхөөрөмжийн буцалтгүй тусламж олгодог юм байна лээ. Та түүгээр ямар төхөөрөмж авсан бэ.
-Төгссөн хүн бүрт тоног төхөөрөмжийн буцалтгүй тусламж үзүүлсэн. Түүгээр нь би тухайн үед маш хэрэгтэй байсан, бараг л мөрөөдөл болоод байсан товчны нүх гаргадаг машинаа авсан. Энэ машин 4 гаран сая төгрөгийн үнэтэй. Өмнө нь бид хуучны машин дээр нэмэлт хийгээд товчны нүхээ гаргадаг байсан. 10 цамцны нүхийг нэг өдөр бүтэн сууж гаргадаг байсан бол одоо бид энэ машиныхаа ачаар 30 минутад л гаргадаг болж хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлсэн.

Үйлдвэрт маань ийм хөрөнгө оруулалт орж ирсэн бол миний хувьд бодол, зорилгыг маань өөр түвшинд хүргэсэн. Анх эхэлж байхдаа зээл л авчих юмсан, тэгвэл л ажил урагшлах гээд байна гэж боддог байлаа. Гэтэл зээл гэдэг бол тийм ч чухал биш юм байна, байгаагаараа ажиллаж чадвал болох юм байна, хэрэглэгчээ ойлгох, ажилчидтайгаа хэрхэн харилцах гээд маш олон зүйлийг мэдэж авсан. 2017 оныг бодох юм бол хувь хүн, ажил гээд бүх зүйл маань бүтэн эргэсэн жил байлаа. Сайн сайхны төлөө тэмүүлээд явж байна.

Бизнес инкубатор төвөөс олон зүйл мэдэж авсан, түүнийгээ хэрэгжүүлэх гэж хичээж байна

Бизнес инкубатор төвийн сургалтаар олон зүйл мэдэж авсан, түүнийгээ хэрэгжүүлэх гэж хичээж байна. БЭЭТ-өөс надад Маркетингийн үндэс, Нягтлан бодох бүртгэлийн үндэс, Байгууллагын сэтгэл зүй гээд л уншиж судлах зүйлүүд өгсөн. Одоо судлаад л байж байна. Миний мэргэжлийн жоохон мэдлэг маань юу ч биш юм байна. Нэг л хэсэг нь л байдаг юм байна гэж ойлгож авсан.

Байгууллага толгойлоод хүмүүс удирдаж ажиллахад тэднийхээ түлхүүрийг тааруулах нь чухал. Энэ сард бид бүх ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарч, үзлэг шинжилгээнд хамрагдаж байна. Ажилчдаа жилд 1 удаа хамруулж, хөнгөлөлттэй үнээр эмчилгээ хийлгэхээр нэг эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа эхлүүлээд байна. Эрүүл мэндийн хувьд асуудалгүй, сэтгэл ханамжтай л хүн сайн ажиллана биз дээ. Тиймээс энэ тал дээр анхаарч ажиллаж байна.

-Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдэж байсан бэ.
-Ажиллаж байх үедээ хуучин, актласан машинуудыг нэг нэгээр нь цуглуулдаг байсан. Улсын ажил хийдэг хүн цалингаас цалингийн хооронд, хурааж цуглуулсан юм байх биш ямар. Үнэндээ үүгээр л анхны хөрөнгө оруулалтаа хийчихье гэсэн юм надаа юу ч байгаагүй. Нэг хоёрхон сүлжих машинтай эхлээд л ганц нэгээр нь нэмсээр өнөөдрийг хүртэл яваад байна даа.

Яагаад жижиг үйлдвэрт тийм шаардлага байж болохгүй гэж

Зарим хүн манай машиныг хараад л “Пөөх энэ одоо байдаг юм уу, бараг музейд тавих байх шүү” гэдэг л юм. Миний хувьд бол тэгж боддоггүй ээ. Яагаад гэхээр би энэ л машин дээр хүүхдүүдэд анхны мэдлэг олгож, ийм машин дээр аль ч үйлдвэр эхэлж байсан учраас голоод байх зүйлгүй ээ. Мэдээж тоног төхөөрөмжөө шинэчлэх, технологитой хөл нийлүүлээд явах юмсан гэсэн хүсэл байлгүй л яах вэ. Гэхдээ зарим шинэ машин дээр болдоггүй зүйлийг энэ чинь хийчихдэг юм шүү дээ.

-Анх хэдүүлээ бизнесээ эхэлж байв. Харин одоо хэдүүлээ болж ажиллах хүчээ өргөжүүлээд байна вэ?
-Ганцаараа шахуу эхэлсэн. Тухайн үед компаниудын захиалга авч байсан юм. Гэтэл тооцоо хийх болохоор хувь хүний данс руу мөнгө шилжүүлэхгүй гэдэг юм байна. Ингээд арай албажуулах гэж компаниа бүртгүүлж байсан. Тухайн үед бол татвар, нийгмийн хариуцлага гэж бодож байгаагүй ээ. Одоо бол өөр. Бага дүү маань Чехэд нэлээн хэдэн жил ажиллаж байгаад ирсэн байсан учраас компанийн бичиг баримт бүрдүүлж, бүртгүүлж өгсөн. Одоо бид 8-уулаа болсон.

-Түүхий эд ихтэйгээс болоод ч тэр үү сүлжмэлийн чиглэлээр ажилладаг газрууд олон бий. Та тэднээс ялгарахын тулд юуг чухалчилдаг вэ. Таны ажилдаа баримталдаг зарчим юу бол.
-Чанар. Ерөөсөө л чанар. Дахиад хэлсэн ч чанар. Ерөөсөө л гоё хийх ёстой. Цамцны эх бие ханцуйг залгаж оёлоо гэхэд чин сэтгэлээсээ хандаж байж чанартай оёдог. Оёдол дээр чанар гэж юуг хэлж байна гэхээр чин сэтгэлээсээ шингээлтийг зөв тааруулаад, оёдлын сул чангыг тааруулж оёх ёстой. Оёдол чангадвал таталдаад, сул сүлжвэл дарвайгаад онцгүй, өөдгүй харагдана. Тэгэхээр хэзээ ч, хаана ч чанар. “Гоё хий, гоё сүлж, гоё оё” л гэж ажилчдадаа хэлдэг. Муухай байвал дахиад оё гэдэг юм. Заримдаа тэгж хэлэхээр бас жоохон урваганана. Тэгэхээр нь “чи ажиллаж, ажиллаж олсон мөнгөөрөө яг ийм оёдолтой юм авбал ямар байх уу” гэж асуудаг юм. Ажилтан байхдаа ч би тэгж л бодож оёдог байсан. Анх ажилд орсон цагаасаа эхлээд л ганц бодож явдаг зүйл маань чанар байсан.

Дээр нь төсөл дээр ажиллаж байхдаа мундаг эрдэмтэн багш нараа дагаад том үйлдвэрүүдийн чанарын стандартыг шалгахад оролцож байсан. Тэр бүгдийг л өөрийн үйлдвэр дээрээ хэрэгжүүлэхийг боддог. Яагаад жижиг үйлдвэрт тийм шаардлага байж болохгүй гэж?

-Борлуулалтаа хэрхэн хийж байна вэ. Нэрийн дэлгүүр байгаа юу эсвэл онлайнаар захиалгаа авч байна уу.
-Үйлдвэр маань нээгдсэнээсээ хойш дан танилын хүрээгээр явж байна. Нэг ирсэн хүн найзыгаа, найз нь найзыгаа гээд л яваад байсан. Эхний хоёр жил яг ингэж явсан. Тэгээд тэр хүрээлэл нь ханачихдаг юм байна. Цаашдаа борлуулалтын тал дээр анхаарах зүйлүүд бий. Саяхан манайх Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төвийн санхүүгийн дэмжлэгийн хүрээнд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүнээр элссэн. Их, дээд сургуулийн оюутнуудыг дадлага хийлгэж байгаа юм. Хөдөө аж ахуйн их сургуулийн бизнесийн ангийн оюутнууд манайд ажиллаж байгаа юм. Хүүхдүүд манайд зөндөө зүйл хийж өгсөн, би их ч зүйл сурсан. Борлуулалтын тал дээр тэднээсээ олж авсан мэдлэгээр шинэ зүйлүүд хийнэ гэж бодож байна.

-Та бүхний ойрын хугацааны зорилго юу байна?
-Нэг юм дотроо бодчихсон. Яг нарийн хэлэх цаг хугацаа нь арай биш байна. Одоо хийж байгаа зүйл маань тусгай зориулалтын, гаднын зах зээлд гарах юм. Туршилт, судалгааны түвшинд ажиллаж байна. Тиймээс ярихад арай эрт болов уу. Ирэх жилийн өдийд бэлэн болчих байх аа.

-Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье. 

Та "Хос бэхи" ХХК-тай 89093388 дугаарын утсаар холбогдоорой. 

  Энэхүү мэдээ нь хуучирсан буюу 2018.01.25 - нд нийтлэгдсэн байна.

12 жилийн мөрөөдлийн биелэл болсон “Хос бэхи” брэнд

Нийтэлсэн:

Р.Адъяасүрэн

Сэтгүүлч

2018-01-25 08:50 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

| фото

      Холбоотой мэдээллүүд
      • Шинэ мэдээ

      • Их уншсан

      • Их сэтгэгдэлтэй

      Гамшиг ослын үед энгийн иргэд бие биедээ үзүүлж байгаа тусламжийг тайван цагт сайн дурын идэвхтнүүд сурч дадлагажиж гүйцэтгэдэг. Аливаа осол гэмтлийн үед энгийн иргэд бие биедээ зөв тусламж үзүүлснээр амь насыг нь хамгаалах 90 хувийн магадлалтай. Тиймээс иргэд өөрсдийгөө, албан байгууллага ажилчдаа зайлшгүй анхны тусламж үзүүлэх чадвартай болгох, гамшигтай тэмцэх сайн дурын багийнхныг бэлтгэж сургах нь чухал байна. Аливаа байгууллагын сайн дурын баг 15 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Үүнд багийн ахлагч, холбоочин (тухайн объектод хэдэн хүн байсан, тэднээс хэд нь дутуу, хэд нь гэмтэж бэртсэн зэргийг мэдээлнэ), анхны тусламж үзүүлэх таван хүн, өвчтөн зөөвөрлөх дөрвөн хүн, нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ажилтан багтана. Тэд анхны тусламж үзүүлэх чадвартай, гамшиг ослын үед сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болоод бэртсэн иргэдийг зөөхөд бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Харин манай улсын 100 аж ахуйн нэгж тутмын 20-д нь л сайн дурын иргэд байна. Цаашдаа энэ тоог нэмэх үүргийг Монголын улаан загалмайн нийгэмлэг хүлээн ажилладаг. Тус байгууллага олон улсын стандартад нийцсэн, мэргэжлийн багш ажилчдаар сургалтаа зохион байгуулдаг байна. Сургалт дадлага ажилтайгаа нийлээд 4-8 цаг үргэлжилдэг бол сургагч багш нарын сургалт 72 цаг үргэлжилдэг. Ямар нэг гамшиг тохиолдож, хэн нэгэн цус алдсан тохиолдолд ДАР, ӨРГӨ, БОО гэх зарчмаар тухайн эд эрхтнийг өргөнө, дараа нь боолтоо хийгээд эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгөх хэрэгтэй. Харин газар хөдлөлтийн үед ГҮЙХГҮЙ, ЯРИХГҮЙ, БУЦАХГҮЙ. Нэг эгнээгээр баруун гарын зарчмаар барилгаас тайван гарах ёстой юм байна.

        өчигдөр

      Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

      Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

      Санал хүсэлт илгээх

      Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
      Танд баярлалаа.

      0%
        Товч унших

      Дараагийн мэдээ